Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1923001220081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын багт орших хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд аймгийн сумын багийн “Шороот гэх газарт иргэн Н.*******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг “Шороон” гэх газарт “машинаас татаж буулгах гэлээ” гэсэн шалтгаанаар өөрийн барьж байсан шаазан аягаар иргэн Н.*******ын нүүрэнд 2-3 удаа цохисон хэргийн үйл баримт нь шүүгдэгчийн үйлдлийг шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.*******ын “...*******... Шилэн аягаар нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. ...Би нүүрэндээ 4 хэсэг газар буюу баруун нүдний дээд, доод зовхи, хамарын үзүүр, уг хоёр зүсэгдэж 22 оёдол тавиулсан. ...Одоогийн байдлаар надад 4 сая төгрөгний хохирол учирсан” гэсэн мэдүүлгээр, Н.*******, ******* нарыг маргалдаж үед хамт байсан тухайн үйл баримтыг шууд тусган мэдүүлсэн гэрч Л.ийн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...*******ын машин зогсож байхаар нь очтол тэнд *******, ******* хоёр машинтай байж байсан. Би *******ын машины хажууд очиж хуушуур идээд зогсож байтал ...******* *******ын нүүрний баруун хэсэгт буюу хөмсөг, хацар, хамар хэсэгт нь гараараа цохих шиг болсон. Би яг юугаар цохисныг нь сайн хараагүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ч.*******ын “...******* бид хоёр миний машинд сууж байтал ******* ирээд машины цонхоор *******г татаад “буугаад ир, ярих юм байна” гэж байсан. ...Намайг морь хараад сууж байтал ******* *******ыг цохих шиг л болсон. Тэгсэн чинь *******ын нүүр нь цус нөж болчихсон байсан. Тухайн үед , хоёр байсан. ...*******, ******* хоёр хоорондоо зодолдоогүй, ******* л *******г татсан чинь ******* цохих шиг болсон. Яг юугаар хэдэн удаа цохисныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр, гэрч Л.ийн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...Ч.*******ын машин зогсож байхыг хараад очсон юм. Тэнд ******* ******* хоёр машинтай байж байсан. ...******* манай машинаас бууж *******ын машины цонхоор *******тэй уулзаж байсан. Тэгсэн чинь л *******ыг ******* машины цонхоор цохиод авсан...” гэсэн мэдүүлгээр болон Б.*******гийн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний ... Би ... өөрийн найз Ч.*******ын хамт түүний машин дотор морь хараад сууж байтал ... ******* согтуу ... ирээд намайг *******ын машины цонхоор татаж “Чи намайг эхнэртэйгээ холбож ярьдаг гэсэн буугаад ир, хоёулаа уулзья” гэх мэтээр намайг үгээр өдөж, намайг машинаас буулгах гэж татсан юм. Тэгэхээр нь би *******ад “Чи ярих зүйл байвал машин дотор орж сууж байгаад ярь” гэсэн чинь миний үгэнд орохгүй буугаад ир гээд татаад байсан чинь миний өвөр дээр сууж байсан манай 3 настай хүүхэд айгаад уйлахаар нь миний уур хүрээд машины цонхоор *******ын нүүрэн тус газарт гартаа барьж байсан шаазан аягаар 2-3 удаа цохисон юм. Эхлээд цохиход аяга хагарсан. Тэгээд дахиад цохиход хагарсан аяганы ирмэгээр нүүрийг нь зүссэн байх...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Н.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...иргэн Н.*******ын биед: Тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, дээд зовхи, доод зовхи, хацрын төвгөрт шарх, дээд уруулд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 0000000139 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн толгой, нүүрэн тус газар цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.******* шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.******* иргэн Н.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 4000000 төгрөг нөхөн төлсөн нь яллагдагчттай эвлэрсэн баталгаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Б.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгчийн өмчлөлийн 30 хонийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5/44 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 4000000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ