Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 101/2017/3050/и |
Дугаар | 2316 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2316
Ц.Э-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03050 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Э-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч Б татварын хэлтэст холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 оны 05 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн орлогын тасагт орон тооны бус байцаагчаар ажиллаж эхэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 508 тоот захирамжаар баталсан Б татварын хэлтэсттатварын улсын байцаагч, Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай журмыг мөрдлөг болгоно гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 508 тоот захирамжаар баталсан Б татварын хэлтэсттатварын улсын байцаагч, Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай журмын 2.1-д “Татварын Ерөнхий газрын даргын тогтоосон хязгаарт багтаан дүүргийн татварын хэлтэст ажиллуулах ТУБ болон ОТБ байцаагчдын орон тоо, цалин, урамшил, нэмэгдэл, хоол унааны зардлын санг баталж, татварын хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн ТУБ болон ОТБ байцаагчдыг Засаг даргын захирамжаар томилж чөлөөлнө” гэжээ.
Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга нь орон тооны бус байцаагчийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэгт энэхүү гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар байгуулав гэж тодорхой заасан байтал хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Мөн миний бие нь байнгын ажлын байранд үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн заасан ажлын байранд 4 жил хөдөлмөрлөсөн, өөрөөр хэлбэл тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч болон түүний төлөөлөгчийн удирдлагын дор, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс тодорхой хугацаа зааж байгуулсан нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэсэн нөхцөл нь хүчин төгөлдөр бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, cap, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Мөн хуулийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэсэн байдаг. Ц.Э надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтанд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэж заасан ч хугацаатай байгуулах үндэслэл, шаардлагаа тодорхойлоогүй болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтад зааснаар Ц.Э надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомжоос дордуулсан гэж үзэж байна. Иймд Ц.Э надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь холбогдох хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах, ажил олгогчийн санаачлагаар ажпаас буруу халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлхи цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.9-д “үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах эрхтэй” гэж хуульчлан тогтоосон байдаг. Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан Аймаг нийслэл, дүүргийн татварын газар хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журмаар тухайн дүүргийн татварын хэлтсийн даргад ОТББ-г томилох, чөлөөлөх эрх олгосон. Мөн хуулийн 23 дүгээр зүйл 23.1-д "... доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална гэж заасан. Иймд татварын алба нь босоо удирдлагатай, татварын хэлтэс нь ТЕГ-ын харъяа байгууллага учир холбогдох хууль тогтоомж, Татварын ерөнхий газрын даргын баталсан журам, дүрэмд захирагдан ажилладаг. Хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаар тушаалаар тус хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллуулахаар Ц.Э г томилон харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Тус хэлтэст одоогоор 66 орон тооны бус байцаагч, Нийслэлийн татварын газар 9 дүүрэг, 21 аймагт ОТББ дээрх хууль эрх зүйн зохицуулалтын дагуу хэлтсийн даргын тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. ОТББ нартай Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулдаг бөгөөд гэрээний хугацаа дуусахад мөн хугацаагаар ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан үзэж сунгахаар тусгагдсан болно.
Ц.Э-ийнхөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 12-нд дууссан тул хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн цаашид ажиллуулах шаардлагагүй хэмээн үзэж гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь татварын хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн татварын улсын байцаагч болон орон тооны бус байцаагчийг Засаг даргын захирамжаар томилж чөлөөлнө гэжээ. Тэгвэл Ц.Э г ажилд авсан хэлтсийн даргын тушаал хүчингүй, өнөөдөр татварын албанд ажиллаж байгаа бүх ОТББ хууль бусаар ажиллаж байгаа болж байна.
Хөдөлмөрийн гэрээг шинэчилсэнтэй холбоотой 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогч болон ажилтантай харилцан тохиролцон 2016 оны 11 дүгээр сарын 13-наас 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар шинэчлэн байгуулсан нь 13-ны өдрөөс өмнө гэрээний хугацаа дуусах үндэслэл болж байна. Ажил олгогч 13-ны өдрийг дуустал гэж гэрээ байгуулаагүй учир гэрээний хугацаа зөрчсөн гэх үндэслэл байхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна" гэж заасан.
Тус хэлтсээс Ц.Э тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт 8 удаа хугацаатай гэрээ байгуулахад зөвшөөрсөн төдийгүй ямар нэгэн байдлаар энэ асуудлаар гомдол гаргаж байгаагүй тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Э г Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2 072 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б татварын хэлтэстдаалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 48 102 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г давж заалдах гомдолдоо: “Хөдөлмөрийн тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлэхээр зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Э-ийн хувьд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байранд, татварын орон тооны бус байцаагчийн ажил үүргийг , татварын хураалтын тасгийн даргын удирдлагын дор, төрийн үйлчилгээний албан тушаалын 6-2 гэсэн зэрэглэлээр цалин хөлс авч, 7 хоногт ажлын 5 өдрөөр ээлжийн давтамжтайгаар ажиллаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/50 тоот тушаал, удаа дараа байгуулж байсан хөдөлмөрийн гэрээнүүд, хөдөлмөрийн дотоод журам, ажилд томилон цалин тогтоох тухай 90 тоот тушаал, Ц.Э д олгож байсан шагнал урамшуулал зэрэг бичгийн нотлох баримт, мөн хариуцагчийн тайлбараас тодорхой харагдана. Ажил олгогч буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдлагын зүгээс Ц.Э тэй 2013 оны оноос хойш нийт 6 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан, одоо Ц.Э-ийнгүйцэтгэж байсан ажил үүргийг Ё.Э гэдэг хүн хийж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Энэ нь хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажил олгогч зүй бусаар давуу байдлаа ашигласан, дан ганц талын хүсэл зориг давамгайлсан гэж үзэх үндэслэлтэй болохыг нотлоно. ...Нэхэмжлэгч Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэж заасан ч хугацаатай байгуулах үндэслэл, шаардлага тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомжоос дордуулсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б татварын хэлтэстхолбогдуулан Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 072 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны 90 дугаар тушаалаар тус байгууллагын Татвар хураалтын тасагт Орон тооны бус байцаагчаар 6 сарын дадлагажих хугацаатайгаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад хугацаа сунгагдан хөдөлмөрийн харилцаа үргэлжлэн, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус байгууллагын Орлогын тасагт орон тооны бус байцаагчаар 6 сарын хугацаатай хэвийн нөхцөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны Б/50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 6, 7-12, 49, 66-71, 102-107/
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж тайлбарлаж боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “энэхүү гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгааар байгуулав” гэж заасан байх тул анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Ц.Э нь төрийн үйлчилгээний ажилтан учир ТҮ-6-2 буюу 518 000 төрөгийн үндсэн цалинтай байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Иймд ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах тухай шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Э нь байнгын ажлын байранд ажилладаг болохоо нотлоогүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил олгогч зүй бусаар давуу байдлаа ашигласан, дан ганц талын хүсэл зориг давамгайлсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН