Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч М.Гансувд,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав,

-шүүгдэгч Я.Аюур нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ядамцоогийн Аюурт холбогдох Эрүүгийн 201619000489 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1987 оны 12 сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11-54 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Ядамцоогийн Аюур /РД:НЙ87121119/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.Аюур нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг Долоон даваа гэх газар Х.ДАЕВОО маркийн 30-52 УБП дугаарын ачааны автомашиныг жолоодож яваад замын хажуу уруу орж онхолдсноос иргэн Ж.Ууганболд, Ж.Энхбаясгалан нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Аюур шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ таарч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ууганболд хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэдээ: “..осол болох үед би хүүтэйгээ хамт арын суудал дээр сууж явсан. Даваан дээр гараад уруудтал тоормосгүй болчихлоо одоо яанаа гээд унагачихсан. Миний баруун хөлийн өвдөг тойг хугарч зүүн мөр хөндүүр байна. Эмнэлэгт хэвтээгүй, хувиараа эм тариа хийлгэсэн. Хүүхдийн биед нуруугаараа зулгарсан. Шүүх эмнэлгийн үзлэгээр хөнгөн гэмтэл гарсан. Осол болсноос хойш эмчилгээ эм тарианд машинаа ломбарданд тавьчихсан байгаа, сард 650000 төгрөг өгч 3 сарын хугацаатай 1 сая 500 мянган төгрөг авсан байгаа. Одоо жолоочоос ломбардны мөнгө төгрөгийг төлбөл санал гомдол гэх юм алга. Энэ мөнгийг би эмчилгээндээ хэрэглэчихсэн юм..” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Энхбаясгалан хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “..би жолоочийн хажууд сууж явсан. Осол болох үед би унтаагүй сэрүүн явсан. Жолооч архи дарс хэрэглээгүй... миний нуруу хугарсан. Зүүн хөл шагайгаараа мултарч хугарсан. Баруун хөлөнд хоёр том шархтай. Нурууны хагалгаанд орсон. Эмчилгээ хийгдэж байгаа т одоогоор гомдол санал гэх юм алга гэхдээ эмнэлгээс гараад наашаа цаашаа гээд их явах байх. Тэр үед л цуг явж туслах хэрэгтэй байна..” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Отгонбат хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “....Энэ автомашиныг ХААН банкны барьцаанд тавьж байгаад гэрээ дууссан. Тэгээд нэр дээрээ шилжүүлж Я.Аюурт худалдсан. Түүний нэр дээр шилжүүлж өгч чадаагүй байсан юм. Би тухайн үед зах зээлийн ханшаар 20.000.000 төгрөгөөр худалдсан. Иймд энэ машинд учирсан хохирлыг жолооч Я.Аюур хариуцна. Надад ямар ч хамаагүй...гэх мэдүүлэг /хх-27/,

 

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн:

-Энхбаясгалангийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн далд хугарал бүсэлхий, мултрал баруун шилбэ, нурууны шарх, баруун зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэсэн №8934 тоот дүгнэлт /хх-33/,

 

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн:

-Ууганболдын биед баруун өвдөгний тойг ясны далд хугарал, дух зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн №9169 тоот дүгнэлт /хх-31/,

 

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн:

-Мөнхболдын биед бүсэлхий нуруунд шарх, зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, баруун хөлний шагайнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн №9170 тоот дүгнэлт /хх-29/,

Техникийн шинжээчийн:

-Хьюндай Даевоо маркий 30-52 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Аюур нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

-Хьюндай Даевоо маркийн 30-52 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Аюур нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шл алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно гэсэн заалтууд,

-Осол болоход асфалтан бетон, тахир тэгш уруу, хуурай, суурингийн гадна үзэгдэл орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ, хашлагагүй, замд 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг Долоон даваа гэсэн газарт 03 цаг 20 минутанд гарсан байна.

-Зам тээврийн ослын шалтгаан нь Хьюндай Даевоо маркийн 30-52 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Аюур нь Төв аймгийн Лүн сумын нутаг Долоон даваа гэх газар Улаанбаатараас 167 км цагийн өгсүүр буюу уруу замын хэсэгт тухайн тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй мөн хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс зам тээврийн осол хэргийг гаргасан байна...гэсэн 063 тоот дүгнэлт /хх-35/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/,

-шүүгдэгч Я.Аюур нь “урьд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-51/,

-шүүгдэгч Я.Аюурыг 2016 оны 07 дугаар сарын 14-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-43/, 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-47/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Я.Аюур нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг Долоон даваа гэх газар Х.ДАЕВОО маркийн 30-52 УБП дугаарын ачааны автомашиныг жолоодож яваад замын хажуу уруу орж онхолдсноос иргэн Ж.Ууганболд, Ж.Энхбаясгалан нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчЖ.Энхбаясгалангийн ...би жолоочийн хажууд сууж явсан. Осол болох үед би унтаагүй сэрүүн явсан. Жолооч архи дарс хэрэглээгүй, миний нуруу хугарсан. Зүүн хөл шагайгаараа мултарч хугарсан. Баруун хөлөнд хоёр том шархтай, нурууны хагалгаанд орсон. Эмчилгээ хийгдэж байгаа, одоогоор гомдол санал гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Мөнхболдын хууль ёсны төлөөлөгч Ууганболдын ...осол болох үед би хүүтэйгээ хамт арын суудал дээр сууж явсан. Даваан дээр гараад ураадтал тоормосгүй болчихлоо одоо яаанаа гээд уначихсан. Миний баруун хөлний өвдөг, тойг хугарч, зүүн мөр хөндүүр байна. эмнэлэгт хэвтээгүй, хувиараа эм тариа хийлгэсэн, хүүхдийн биед нуруугаараа зулгарсан гэх мэдүүлэг, гэрч Ш.Отгонбатын... Энэ автомашиныг ХААН банкны барьцаанд тавьж байгаад гэрээ дууссан. Тэгээд нэр дээрээ шилжүүлж Я.Аюурт худалдсан. Түүний нэр дээр шилжүүлж өгч чадаагүй байсан юм. Би тухайн үед зах зээлийн ханшаар 20.000.000 төгрөгөөр худалдсан. Иймд энэ машинд учирсан хохирлыг жолооч Я.Аюур хариуцна. Надад ямар ч хамаагүй гэх мэдүүлэг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 8934 тоот дүгнэлт,2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 9169, 9170 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 063 тоот дүгнэлт, шүүгдэгч Я.Аюурын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Аюурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Я.Аюур нь хохирогч  Ж.Энхбаясгалан, Ж.Ууганболд нартай сайн дураараа эвлэрсэн байх тул Я.Аюурт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Я.Аюур нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирсэн иргэний баримт бичиггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Ядамцоогийн Аюурыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний 2 /хоёр /хүний биед хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Аюур нь хохирогч Ж.Ууганболд, Ж.Энхбаясгалан, нартай сайн дураараа эвлэрсэн байх тул Я.Аюурт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Я.Аюур нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүдэгч Я.Аюур нь цагдан хоригдсон хоноггүй, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я.Аюурт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА