Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0457

 

2014 оны 11 сарын 27 өдөр                    Дугаар 457                                   Улаанбаатар хот

г Иргэн Т.Т, Т.Я нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Т, Т.Я нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжийн Я.Бэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа'. “Иргэн Т.Т, Т.Я нар нь 2009-2011 оны хооронд газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргаж байсан гэж байгаа боловч энэ нь тус албаны гар бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч нар нь газартай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд дүүргийн газрын алба газар дээр нь очиж үзэн, мэдээллийн санд давхцал байгаа үгүйг шалгадаг. Т.Т нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн газрын албанд хандаж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зусланд газрыг эзэмших хүсэлт гаргасныг шалгаж үзэхэд кадастрын зураг нь зүүн талаараа Я.Бийн кадастрын зурагтай давхацсан учир Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,3-т зааснаар өргөдлийг буцаасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Ар согоотын гудамж гэж байдаг боловч хаягжилт хийгдээгүй байхад нэхэмжлэгч Т.Т, Т.Я нар нь Ар согоотын 1-152 тоотыг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй байна.

Иргэн Я.Б нь тус газарт 2001-2007 онд амьдарч байсан нь хорооны тодорхойлолтоор тогтоогддог бөгөөд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу судалж үзээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “ Ядмаа миний бие хүү Я.Бийн хамт 2001 онд Чингэлтэй дүүрэг, Ар согоотод зуслангийн зориулалтын газарт гурван тал хашаа хатгаж, гэр барин амьдарч байгаад 2005 оны 09 дүгээр сараас орон сууцанд орсон. Уг хашаандаа байшин барьж, зуны улиралд агаарт буюу зусландаа гарч амьдарч байна. Уг газраа эзэмшихээр дүүргийн газрын албанд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж, газрын албаны мэргэжилтэнд газраа үзүүлж, холбогдох кадастрын зураг хийлгэн бичиг баримтаа өгсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар гэр бүлийн зориулалтаар газар олгож, газар эзэмших эрхийн 024994 дугаар гэрчилгээг албан ёсоор, хуулийн дагуу авсан.

Манай газрын баруун талаар Салхитын зуслангаас Ар согоот руу явсан автомашины шороон зам өнгөрдөг бөгөөд тухайн үед зам тавина гэж дүүргээс мэдэгдэж байсан учир нийтийн эрх ашиг, өөрсдийн аюулгүй байдлыг харгалзан автомашины замаас тодорхой хэмжээний зайтай хашаагаа хатгаж суурьшсан бөгөөд кадастрын зураг үйлдсэн хүмүүс танайх хамгийн захын хашаа боллоо гэж тухайн үед хэлж байсан. Иргэн Т.Т, Т.Я нар нь 2007 онд манай хашааны гадна, шороон зам дээр ирж буусан бөгөөд тэдний газар эзэмших эрхийг бидний зүгээс ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Харин Т.Т, Т.Я нар нь Я.Бийн газар эзэмших эрхэд халдаж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, иргэний эрхэд халдсан болчимгүй үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар нь уг газарт хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын зөвшөөрлөөр буусан гэж байгаа боловч дээрх хүмүүс нь газар олгох асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий этгээд биш, мөн газрын албанд удаа дараа хандаж байсан гэж байгаа боловч энэ талаар баримт байдаггүй. Монгол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй, гагцхүү газрын тухай хуульд заасны дагуу тухайн газар нь бусдын газартай давхцахгүй байх ёстой бөгөөд Я.Бийн газартай давхацсан үндэслэлээр

 

буцаасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 423 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27дугаар зүйлийн27.1,27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Т, Т.Я нарын гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар Я.Б-д 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Т.Т, Т.Я нар нь маргааны зүйл болсон

  1. м2 талбай бүхий газрыг эзэнгүй байхад нь хашаа хатган, хаалганы дугаараа авч 2007 оны хавраас эхлэн өнөөдрийг хүртэл гэр бүлийн зориулалтаар эзэмшин ашиглаж, тухайн үед тэр орчим байсан хур хог хаягдлыг өөрсдийн зардлаар цэвэрлэ тээвэрлэж, 19 дүгээр хороонд оршин суугч гэсэн Иргэний үнэмлэхийн хаягжуулалд хийлгэж, өрхийн дэвтэр нээлгэж амьдарч байгаад газар эзэмших эрхээ баталгаажуулахаар Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Өлзийхишиг, Эрдэнэчимэг Болорчулуун нарт 2009 оны 3 сараас эхлэн удаа, дараа газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан боловч төрийн эрх бүхий албан тушаалтнууд нэхэмжлэгч нарын бичгээр өгсөн /Я.Бэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарахаас өмнө/ өргөдлийг янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хүлээн авахаас татгалзаж 2012 оныг хүргэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон юм.

Нэхэмжлэгч нар өөрсдийн эзэмшихийг хүсэж байсан газраа 2010 оны 11 сард хөрш залгаа хашааны эзэн Ядмаагийн хүү Я.Бэд эзэмшүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаартай захирамж гарсныг 2012 онд мэдээд: Бидний 2007 оноос эхлэн амьдарч эзэмшихийг хүссэн газрыг Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч нар ирж үзсэн, газар эзэмших хүсэлтийг удаа, дараа гаргаж байсныг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй атлаа тухайн хаягт оршин суух бүртгэлгүй Я.Бэд нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүсэж байсан газрыг олгосон нь нэхэмжлэгч нарын 19 дүгээр хорооны Ар согоот 1-152 тоот хашааны газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Я.Б-д нэхэмжлэгч нарын амьдарч байсан газрыг холбогдох Төрийн байгууллагаас эзэмшүүлэхээр олгохдоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар газар зохион байгуулагч нар нь Я.Бийн эзэмшихийг хүссэн газарт биечлэн очиж үзээгүй, нэхэмжлэгч нар Я.Б-ийн эзэмшихийг хүссэн газарт амьдардаг эсэхийг хянаагүй, Я.Б-ийн газар эзэмшихийг хүсэж бүрдүүлсэн баримтуудын үнэн зөвийг нягтлаагүй учир Я.Бэд олгосон газар баруун талаараа нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүсэж байсан газрын зүүн талтай давхацсан талаарх нотлох баримт болох кадастрын зураглал хэрэгт авагдсан байгаа.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагын Газар эзэмших эрх зөрчигдөх, газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх гэдэг нь тус тусдаа ойлголт гэдгийг анхан шатны шүүх ялгаж салгаагүйн улмаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас үнэлэлт дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шийдвэрийг хүчингүй болгуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Т. Т.Я нараас шүүхэд Чингэлтэй дүүр!ийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжийн Я.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд Я.Бийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар түүнд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нягтлан үзэж, олгох гэж буй газар бодит байдлаар өөр бусдын эзэмшилд байгаа эсэхийг газар дээр нь шалгаагүйгээс иргэдийн хооронд үл ойлголцол үүсэж, хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүргэжээ.

Тодруулбал, хэргийн оролцогчид ялангуяа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Я.Бийн эцэг З.Я-ийн тайлбараас үзвэл Я.Б-д газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээрх захирамж гарахаас өмнө буюу 2007 онд Я.Б, З.Я нарын суурьшсан газрын хажууд автомашины шороон зам байсан газарт нэхэмжлэгч нар нүүн ирж суурьшсан, тийнхүү суурьшсанаасаа хойш гуравдагч этгээдийн зэргэлдээ хашаа барьж, хорооны өрхийн болон хаягийн бүртгэлд хамрагдаж амьдарсаар ирсэн бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс өнөөг хүртэл газар давхардсан болоод бусад асуудлаар гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах хүртэл гуравдагч этгээдийн зүгээс өөрийн болон нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газартай холбогдуулан маргааныг ямар нэг байдлаар гаргаагүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүү Я.Б-ийн хамт 2001 оноос эхлэн суурьшсан" гэх газарт нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжаар З.Я /хавсралт- 200/, Я.Б /хавсралт-201/ нарт тус тусад нь олгосон газар хоёулаа эсхүл аль нэг нь хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Иймд хариуцагчийн зүгээс гаргасан алдаагаа залруулж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрхийг олгохдоо зэргэлдээ оршин сууж буй иргэдийн газрыг хэмжиж, эзэмшил газрыг нь давхцалгүй байдлаар, өөрөөр хэлбэл иргэдийн хооронд маргаан үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах, акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх, үүнтэй холбоотой өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 423 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар захирамжийн Я.Бэд холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдалт цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад иргэн Я.Б-д газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газар дээр нь нягталсны эцэст тухайн газарт оршин сууж байгаа
 

иргэдийн хэн алинд нь аль болох чирэгдэл, зардал, хохирол учруулахгүй байх боломжийг хангасны үндсэн дээр хуулийн дагуу шинээр акт гаргаж шийдвэрлэхийг даалгасугай” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай" гэж, мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.