| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03659/И |
| Дугаар | 102/ШШ2017/03220 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/03220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 3-р хороо, өөрийн байранд байрлах, РД-5149274, Самвон дрийм вок ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, Бичил 11-р байрны 109 тоотод байрлах, РД-5318009, Баян мэдлэг ХХК-д холбогдох,
111 851 100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагч Баян мэдлэг ХХК-ийн захирал Б.Сансарням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 111 851 100 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Самвон дрийм вок ХХК нь хариуцагч Баян мэдлэг ХХК-тай 2015 оны 05 сарын 18 өдөр бетон зуурмаг нийлүүлэх 15/06 тоот гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 1.3, 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч Самвон дрийм вок ХХК нь 250 маркийн, 1 м3 бетон зуурмагийг 133 000 төгрөгөөр тооцож, нийт 70 152 000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмаг, насост машины бетон зуурмаг шахалтын хөлс 4 415 400 төгрөг, нийт 74 567 400 төгрөгний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийлүүлж гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, бүхий ямар нэгэн доголдолгүй чанарын шаардлага хангасан бетон зуурмаг өгч үүргээ биелүүлсэн. Хоёр талын байгуулсан 15/06 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 2.2-д нийлүүлэгч талын нийлүүлсэн бетон зуурмаг болон насост машины үйлчилгээний үнийг захиалагч тал нийлүүлэгч талын ирүүлсэн нэхэмжлэх очсон өдрөөс 30 хоногийн дотор бэлэн буюу дансаар төлөхөөр хоёр тал харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Самвон дрийм вок ХХК хариуцагч Баян мэдлэг ХХК-д бүтээгдэхүүнийг нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн боловч хариуцагч хүлээн авсан нийт 74 567 400 төгрөгийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд гэрээний 5.3-д захиалагч тал зуурмагийн үнийг гэрээт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Самвон дрийм вок ХХК нь 2015 оны 10 сарын 02 өдрөөс шүүхэд нэхэмлэл гаргах өдөр буюу 2017 оны 11 сарын 01 өдөр хүртэл өдрийн 372 837 төгрөгний алданги нийт 95 819 109 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 37 283 700 төгрөгийг гэрээний 2.2, 5.3 болон Иргэний хуулийн 234.4, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч Самвон дрийм вок ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хоёр талын байгуулсан 15/06 тоот гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу бетон зуурмагийн төлбөр 74 567 400 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 болон бетон зуурмаг нийлүүлэх 15/06 тоот гэрээний 2.2, 5.3-т заасны дагуу алданги 37 282 700 төгрөг нийт 111 851 100 төгрөгийг хариуцагч Баян мэдлэг ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Бетон зуурмаг авсан нь үнэн. Бетон зуурмагийн үнэ 74 567 400 төгрөгийг төлнө. Энэ нь Хан Уул дүүрэгт барьсан барилгад авсан зуурмаг, үйлчилгээ юм. Баянмэдлэг ХХК нь манай найз Д.Сүхбаатарын компани юм. Барилгын ажил нь хөрөнгөгүйгээс зогсож, намайг хөрөнгө оруулалт хөөцөлдөөд өгөөч гээд компаниа над руу шилжүүлсэн юм.Компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг хаячихаад дахин авах гэтэл НШШГГазар хориг тавьсан байна гээд улсын бүртгэлийн газар олгохгүй байгаа тул шүүхэд энэ баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа юм. Улс орны эдийн засгийн байдал, хямралыг харгалзан, алдангийг чөлөөлж өгнө үү? Надад шүүх эрх үүргийг тайлбарлаж өгсөн боловч би хууль мэдэхгүйгээс шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар гаргаагүй юм гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, бетон зуурмаг, ажил үйлчилгээг хүлээлцсэн баримтууд, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шинэчилсэн гэрээ, шүүхийн шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Самвон дрийм вок ХХК нь хариуцагч Баян мэдлэг ХХК-тай 2015 оны 05 сарын 18 өдөр бетон зуурмаг нийлүүлэх 15/06 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний 1.3, 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч Самвон дрийм вок ХХК нь 250 маркийн 1 м3 бетон зуурмагийг 133 000 төгрөгөөр тооцож гэрээний дагуу тухайн үед хариуцагч тал барьж байсан Хан-Уул дүүрэг, 10-р хорооны нутагт баригдаж байсан Персуставн хотхонд 520 м.куб, нийт 70 152 000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлж, насост машины бетон зуурмаг шахалтаар 4 415 400 төгрөгийн үйлчилгээг хүргэж, нийт 74 567 400 төгрөгний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хариуцагчид нийлүүлсэн талаар зохигч маргахгүй байна.
Гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх бөгөөд гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасан худалдах, худалдан авах гэрээ нэртэйгээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч гэрээний дагуу хүлээсэн бетон зуурмаг нийлүүлэх, зуурмагийг насосоор шахах үйлчилгээг хариуцагчид үзүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу хариуцагч худалдан авсан бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг нэг сарын дотор төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа байх боловч алдангийг төлөхөөс татгалзаж байгаа тухай тайлбар гаргасан байна.
Гэрээний 2.2-т заасан зуурмагийн үнэ, ажил үйлчилгээний хөлсийг 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд 5.3-т заасны дагуу хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алдангийг хариуцагч төлөхөөр зохигч гэрээний хариуцлагын талаар тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу бетон зуурмагийн үнэ 70 152 000 төгрөг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу насост үйлчилгээний хөлс 4 415 400 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 186 дугаар зүйлийн 186.1, гэрээний 5.2-т заасны дагуу алдангид 37 283 700 төгрөгийг хаиуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 717 210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох 717 205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,