Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, хохирогч Т, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Г-т холбогдох эрүүгийн 1821003110213 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 01 дүгээр сарын 20ы өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ...оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, бие эрүүл, .... регистрийн дугаартай, ... овогт Г.

 

Шүүгдэгч Г нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ...өөрийн төрсөн эцэг болох 81 настай иргэн Тыг зодож, харгис хэрцгийгээр харьцсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой өөрийн төрсөн эцэг Т-ыг гэрээсээ хөөж харгис хэрцгий харьцаж, доромжлон хутга барин айлган сүрдүүлсэн, мөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой согтуугаар унтаж амраахгүйгээр агсан тавьж, улмаар унтаж байхад чинь хоолойг чинь огтолно гэх зэргээр байнга харгис хэрцгий харьцаж, зодож, догшин авирлан тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ ÿëëàõ áîëîí õºíãºð¿¿ëýõ òàëûí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хүний төрсөн эцэг нь юм. Сүүлийн үед яагаад надад агсан тавиад байгааг мэдэхгүй байна. Энэ асуудлыг надад хуулийнхан тодруулж өгөхгүй байна. Мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа архи уучихаад согтуу ирээд нөгөө гарыг чинь адилхан хугална гээд мушгиж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр намайг зодсон. Мөн намайг унтаж байхад хоолойг чинь огтолно гэж айлган сүрдүүлж байсан. Гнь архи хэт их ууж хутга дэрлэж унтдаг. Одоо надад хүүгээ шоронд оруулах хүсэл байхгүй. Гол нь хамт амьдармааргүй байх тул надаас хол байлгаж өгнө үү” гэв.

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 6/

-Зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 8-9/

-Хохирогч З.Т-ын мэдүүлэг /хх-ийн 22-26/

-Гэрч Б.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/

-Гэрч Т.Б-ны гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/

-Шүүгдэгч Т.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/

-Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой өөрийн төрсөн эцэг Тыг гэрээсээ хөөж, үг хэлээр гутаан доромжилж харгис хэрцгий харьцаж, хутга барин айлган сүрдүүлсэн,

-мөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой согтуугаар хохирогч Д. Т-г унтаж амраахгүйгээр агсан тавьж, улмаар унтаж байхад чинь хоолойг чинь огтолно гэх зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

-мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ...өөрийн төрсөн эцэг 81 настай хохирогч Т-ыг “Чам шиг муу өвгөн намайг барж идэхгүй, муу банди минь чамайг тонилгоно, ална” гэж айлган сүрдүүлж байнга харгис хэрцийгээр харьцаж, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сард шүүхээр 30 хоног баривчлагдсан, тэр үед зөрчил гаргах үедээ согтуу байсан тул юу болсныг мэдээгүй, харин дараа нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 18 хоногийн баривчлах шийтгэл авсан. Тэр үед би согтуу гэртээ оройноос эхлээд өглөө хүртэл үглээд байсан гэсэн ...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гараад гэр рүүгээ харьсан ба түүнээс хойш 2-3 хоногийн дараа архи уусан. ...тэгээд хариад үглээд унтсан ...ер нь би согтуу үедээ юу ч мэдэхгүй, сандаггүй, өглөө нь гэрийхэн маань надад хэлдэг юм. Ер нь голдуу согтуу дээрээ үглээд л унтуулдаггүй гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ түүнийг давхар нотолж баталсан хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүү Г нь байнга архи уудаг, мөн архи уусан ч уугаагүй ч үедээ зан суртахууны хувьд бид нарыг дарамталдаг, айлган харааж зүхдэг. Мөн гартаа барьсан юмаа бид нар руу шиддэг... унтаж амар гэж шаардахад өөдөөс та нараар заалгахгүй гэж янз бүрийн үг, хэл амаар муу тэнэг өвгөн минь, өөр бас хэлэхгүй аргагүй үгээр намайг болон эгчийгээ янхан, өвгөн муу хорихын өвгөн, хоригдол явсан өвгөн гэх мэтээр доромжилдог... Г нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн зөрчлийн хэргээр 18 хоногийн баривчлах шийтгэл авч байсан ба өмнө нь 2017 оны 10 дугаар сард мөн дээрх зөрчлийн улмаас 30 хоног баривчлагдаж байсан удаатай. Сүүлд гэхэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баривчлагаанаас гарч ирсэн өдрөө согтуу ирээд та нар намайг хэзээ ч архинаас гаргаж чадахгүй, ихээхэн солиорвол та нарыг бүгдийг чинь ална шүү гэж заналхийлсэн. Ер нь тэгээд орой болгон согтуу ирж бид нарыг амруулахгүй агсам тавьж, хүүхэд том хүн гэлтгүй унтаж байхад хоолойг нь огтолно гэх зэргээр дарамталж, заналхийлсэн. ...2017 оны 10 сард баричлагдах тэр үеэр  намайг төмөр таягаар миний нуруу руу цохисон ... Тухайн үед өөрийн үр хүүхэд юм гээд цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Б-ын өгсөн: “...Г ах ер нь согтуу ирэхээрээ үүр цайтал үглэж янз бүрийн юм ярьдаг. ...Гах эрүүл ч байсан хэрүүл хийж муухай аашилдаг. Хааяа зүгээр байдаг. Согтуу дээрээ бол хүн биш болчихдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Б-ны өгсөн: “...миний дүү Гбайнга архи дарс уудаг бөгөөд архи уусан үедээ аавыг болон биднийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Тухайлбал гичий, янхан, ална, та нар муусайныг ална шүү гэх мэтээр заналхийлж, биднийг шөнөжин унтаж амраадаггүй юм. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 23-нд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 18 хоногийн баривчлах шийтгэл аваад 4 сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн орчимд гэртээ гаднаас согтуу орж ирээд бид нарыг харааж хэл амаар доромжилсон, бид нарыг унтаж амраахгүй үглээд шөнөжингөө агсам тавьж байгаад өглөө нь шүүгээнээс хутга авчихаад доороо хийчихсэн хэвтэж байсан. ... 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Гсогтуу орой гэртээ ирээд агсам тавьж аавыг чам шиг өвгөн намайг барж идэхгүй шүү муу банди чамайг тонилгоно, ална гэх мэтээр харгис догшин харьцсан учраас тухай үедээ цагдаа дуудаж өгч байсан юм...Г нь архи байнга ууна, архи уусан үедээ байнга хэл амаар доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 404, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар шийтгэвэр зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г нь хохирогч Т-ыг байнга зодож, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчилж ирүүлсэн хэргээс хохирогчийг байнга зодсон, тарчлаасан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Т нь шүүгдэгч Г төрсөн эцэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба ахмад настай” хүний эсрэг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан /3 ба түүнээс дээш/ шүүгдэгч Г үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай “ахмад настай” хүний эсрэг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Т нь шүүгдэгч Т.Г-аас нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Г-ын .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчилж ирүүлсэн хэргээс байнга зодсон, тарчлаасан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ... овогт Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай “ахмад настай” хүний эсрэг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн 1821003110213   дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний  эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Г-ын .... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР