Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Сувдаа

   Шүүгдэгч                                       Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2232000000029 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянбулаг №2 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

            - Налайх дүүргийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

            - Налайх дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар сарын 123.2, 125.2, 90.2-д тус тус зааснаар 9 жилийн хорих ялаар,

            - ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 04 сарын хорих ялаар,

            - ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

            - ******* аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:64072310/ ******* ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Спиртийн 6-151 тоотод Д.ийн гэрт тухайн үед үүссэн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч Д.ын цээж хэвлий хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

 

            Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой найз тай уулзахаар түүний гэрт 22 цаг болж байхад орсон. Ороход бие муутай ахтайгаа хоёулаа байсан. тай юм яриад хоол идээд сууж байхад араас зүс таних ******* орж ирээд бид хоёртой бид 3 жижиг өрөөнд юм яриад сууж байсан. Тухайн үед найз жижиг өрөөнөөс гарч ахдаа хоол аягалахаар явсан хойгуур ******* над руу “Чи банди айлд юу хийж яваа юм гэхээр нь, би зөрүүлээд ******* руу чи намайг хаана банди явахыг харсан юм долийсон хулгайч минь гэж хэлсэн чинь ******* гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд миний гэдэс болон цээж хэсэг рүү 2 удаа хатгасан. Тэгээд том өрөөнд оруулж буйдан дээр суулгаад эмнэлэг орчоод ирье гээд гараад явсан. ... Би ийн гэрт ороход гаднаас архи уусан байдалтай орсон. ******* мөн миний араас орж ирэхдээ архи уусан байдалтай орж ирсэн. ... Би өмнө нь *******тай архи уугаагүй байсан. ... Бид хоёр хоорондоо зодолдоогүй. ... Хар өнгийн урт иштэй хутга байсан. ... Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-16-р тал/

 

            Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэртээ бие муутай ах Цогоогийн хамтаар байхад гаднаас 18 цаг өнгөрч байхад найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Удаагүй 20 минутын дараа зүс таних ******* мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. *******, бид 3 жижиг унтлагын өрөөнд юм ярьж сууж байгаад би бие муутай ах Цогоод хоол хийж өгөхөөр гал тогоонд ортол гэдсээ барьсан гар нь цус болсон, шал цус болсон байдалтай байсан. Би тухайн үед юу болж байгаа юм бэ *******аа гээд, ыг алив нааш ир гээд том өрөө рүү авч орсон. Том өрөөний орон дээр суулгаад нэг алчуур өгчхөөд гэдсээ дараад байж байгаарай би эмнэлэг орчоод ирье гээд гараад явсан. ... Гэрт хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би том өрөөнд ахад хоол оруулж өгчхөөд удаагүй унтлагын өрөөнд орсон  чинь , *******д хутгуулсан байдалтай зогсож байсан. ... Намайг эмнэлэг ороод иртэл шалан дээр байсан цусыг арчиж цэвэрлэсэн байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/

 

            ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт: ...

 

1. Д.ын биед цээж, хэвлийд шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 22-23-р тал/

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 43-55 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг Спиртийн 6-151 тоотод Д.ийн гэрт тухайн үед үүссэн тааламжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч Д.ын цээж хэвлий хэсэгт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-16-р тал/, Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22-23-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.*******ыг иргэн Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 19 см, бариул 12 см нийт 31 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Д.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Д.*******д даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см, бариул 12 см нийт 31 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.