Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03219

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүргийн, 4-р хороо байрлах, РД-2043262, Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Континенталь ХХК-ийн байр, 104 тоотод байрлах, РД-2610086, Корэл ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 7 026 945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Арвайн үндэс ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч супервайзер ажилтай П.Отгончимэг, хариуцагч Корэл ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үнэ 4 684 630 төгрөг, адпанги 2 342 315 төгрөг, нийт 7 026 945 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь хүнсний худалдаа эрхлэдэг бөгөөд өөрсдийн үйлдвэртээ архи, пиво, ус үйлдвэрлэн худалддаг. Иргэн хуулийн этгээдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ захиалагчийн захиалсан барааг нийлүүлдэг бөгөөд зарим худалдан авагчдад төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр падаан дээр төлөх өдрийг тохиролцон бичиж нийлүүлдэг. Корэл ХХК нь Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны 9-1 тоотод Соло супермаркетыг ажиллуулж бараа бүтээгдэхүүн авахдаа үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр харилцаж байсан. Корэл ХХК 2017 оны 04 сарын 30 өдрөөр тооцооны үлдэгдэл 7 085 760 төгрөг байсан бөгөөд 2017 оны 05 сарын 01 өдөр дэлгүүр нь татан буугдаж, 2 401 130 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг буцааж, үлдэгдэл нийт 4 684 630 төгрөгийг тухайн сардаа багтааж төлж дуусгана гэж тохирсон. Гэвч төлөлт хийгдээгүй. Иймд барааны үнийн үлдэгдэл 4 684 630 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2 342 315 төгрөг, нийт 7 026 945 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арвайн үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага 7 021 945 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

Иймд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигч байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ, хавсралт, Корэл ХХК-ийн дэлгүүр ажиллуулах тухай тусгай зөвшөөрөл, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7 026 945 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Корэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болно..

Хариуцагч Корэл ХХК нь Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 9-1 тоотод дэлгүүр ажиллуулж, байнгын үйл ажиллагаа явуулж байсан байсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг хаягийг зааж тус шүүхэд нэхэмжлэлийг ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан харьяаллаар тус шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна.

Корэл ХХК-ийн захирал Г.Батбаяр 2017-11-08 өдөр тус шүүхэд ирүүлсэн итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагаа төлөөлж оролцуулахаар Д.Ганбатад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг бүхэлд нь хэрэгжүүлэх эрх үүрэг хүлээлгэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 127 381 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Корэл ХХК-иас 127 381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.