Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,

Хууль ёсны төлөөлөгч Д.Г,

Шүүгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ..... дугаартай хэргийг 2019 оны 11-р сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Н,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь  2019  оны  07  дугаар  сарын  11-ний  оройн  21 цагийн орчим Дорноговь  аймгийн  Айраг  сумын  нутаг  дэвсгэр  64  дүгээр  зөрлөгийн орчим босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай засмал зам дээр хойд чиглэлд Даланжаргалан сум хүрэхээр ... улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг/Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мөн бүлгийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мөн хойд чиглэлд Айраг сум хүрэхээр Даюун  маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Б.Бын мотоциклийг мөргөсний улмаас  А.Сын амь насыг хохироож, хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас Даланжаргалан сумруу 17 цаг өнгөрч байхад гараад 31-р зогсоол дээр зогсож бие засаад хөдөлсөн. 64 дүгээр зөрлөг орчим 23 цагийн орчим мотоциклтой хүн явж байсан. Эсрэг урсгалд явж байсан. Би замын хажуу руу  буух гэж байгаа юм болов уу гэж бодсон гэсэн мэдүүлэг     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэг чиглэлд явж байсан гэж хэлчихээд яагаад эсрэг урсгалд явсан гэж хэлж байгаа юм бэ, энэ худлаа хэлж байна. Надад зураг байсан, орхисон байна. Хүү маань бүх зүйлээ зохицуулж, гэр орноо авч явдаг байсан, манай гэр осол болсон газраас 2 километрийн зайтай байдаг байсан. Би бие муутай хүн.7 сая гаруй төгрөгийн баримттай хохирол гарсан. Тэрийг төлсөн. Сэтгэл санааны хохиролд 80 000 000 төгрөг нэхэмжилнэ. Их гомдолтой байна. нэхэмжилсэн хохирол барагдуулж өгнө үү, залуу хүүхдийг хориулах бас хэцүү байна гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Миний хувьд тухайн 2019 оны 07 дугаар сарын 11- ний өдөр найзын хамт хөдөө гэрээсээ гараад Айраг сум орж бензин авах гээд явсан. Би тухайн үед өөрөө мотоциклоо бариад явж байсан. Миний ард найз С суугаад явж байсан. Би найзынхаа хамт 21 цаг болж байхад гэрээсээ гарсан ба манай гэр тэр осол болсон газраас их ойрхон 2 км орчим газарт байсан. Гадаа харуй бүрий болчихсон байсан ба би засмал замд ороод хойшоогоо Айраг сумаас засмал замаар явж байсан....ослоос болоод миний нурууны сэртэн яс хугарсан баруун хөлийн савхан яс хугарсан гэж байсан....2 суга таягтай ойр зуур явж байгаа тархи, толгой их өвддөг....нийтдээ 2 018 630 төгрөгийн хохирол учирсан юм. Энэ хохирол төлбөрийг Нгийн талаас бүрэн төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг./ 1-р хх-73, 2-р хх-88-р тал /

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд :”...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Премио маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мөн бүлгийн 12.2-т заасан”Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 65- 66-р тал /

Шинжээч  Б.Батцэвэрийн мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн:”...автомашин болон мотоцикль анх мөргөлдсөн гэх “А” цэг урдаасаа хойшоо чиглэлд явах урсгалд болсон байдаг ба анх мөргөлдсөн гэх “А” цэг тухайн засмал замын голын тусгаарлах тасархай шугамаас ертөнцийн зүгээр зүүн тийш гол хэсэгт байна. Тэгэхээр уг осол нь урдаасаа хойд зүгт явах урсгал дотор болсон ба тухайн мотоциклыг урдаасаа хойш явах урсгалд орсон хойно нь ... улсын дугаартай автомашин араас нь мөргөж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс болж уг зам тээврийн осол гарсан...” гэсэн мэдүүлэг. / 2-р хх-69-р тал/

Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :” 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байтал 21 цагийн үед манай сувилагч надруу залгаад “Аваар гарчихлаа” гэж хэлсэн .... очиход мотоцикль, тээврийн хэрэгсэл 2 мөргөлдсөн байдалтай авто замын зүүн хойд талын хөвөөн дээр 25 орчим насны эрэгтэй, ухаангүй дээш хараад хэвтчихсэн  нүүр  толгойн  хэсэг нэлэнхүйдээ цус  болчихсон  байж  байсан  ба  амин үзүүлэлтүүдийг шалгахад нас барчихсан байсан. Уг цогцосны хажууд нь бас нэг махлаг 20 гаран насны эрэгтэй, ухаантай ёолоод хэвтэж байсан...тэр хүнд анхан шатны тусламж үзүүлээд Айраг сумын эмнэлэгрүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж нарийн үзэхэд нурууны хүнд гэмтэлтэй Улаанбаатар хотруу явах шаардлага гарсан тул шөнө 23 цагийн үед эмчийн хамт Гэмтэл согог судалалын үндэсний төврүү шилжүүлэхээр явуулсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 20-21-р тал /

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 07 дугаар сарын 11- ний өдөр...Н машинаа бариад явж байсан юм. Тэгээд Айраг сум дөхөж байхад урд засмал зам дээр нэг мотоциклтой хүн сундлаатай хойшоогоо явж байсан ба тэр мотоцикльтой хүн эсрэг урсгалаар буюу хойноосоо урагшаа явах урсгалаар яваад байсан. ...гадаа харуй бүрий болсон байсан баруун гар талруугаа нэг хазайснаа буцаад нөгөө урсгалаараа чигээрээ яваад байсан...Н ах тэр мотоциклтой хүний араас нь өөрийнхөө урсгалаар явж байгаад гэрлээрээ дохио өгч байсан.Тэгээд л тэр мотоциклтой хүнийг буруу талаар нь буюу баруун гар талаар нь гүйцэж түрүүлээд гарах гэтэл нөгөө эсрэг урсгалд хойшоо явж байсан мотоциклтой хүн гэнэт баруун гар талруугаа дараад машины урдуур ороод ирсэн ба манай машин зүүн гар талын урд хэсгээр тэр мотоциклтой хүний араас мөргөчихсөн тэгээд л аваарын дэр гараад юу болсныг нь бол мэдээгүй...” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 74-р тал /

Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 07 сарын 11-ний өдөр хөдөө Бы гэрт ирээд хөдөө гэрээс нь урагш байх морины уяаны гэрт Б, С нарын хамт байж байтал орой 21 цаг болж байхад ...Б, С хоёр сумын төв орж ирнэ гээд мотоциклтой хөдөлсөн тухайн үед Б өөрөө мотоциклоо жолоодоод Сыг сундлаад явсан...” гэсэн мэдүүлэг./1-р хх- ийн 83-84-р тал /

... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд :”...Б.Бын биед бүсэлхийн 1, 2, 3 , 4 дүгээр нугалмын сэртэнгийн хугарал, баруун хөлийн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 53-р тал / Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 3-16-р тал /

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 07 цугаар сарын 30-ны өдрийн 75 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 34-42-р тал / Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл. / 2-р хх-37-38-р тал / Ашид билгүүн ХХК-ны газраас тээврийн хэрэгсэл, мотоциклийн талаар гаргасан хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ. / 2-р хх-60, 62-63-р тал / 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15, 16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт./ 2-р хх-53-58-р тал / ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, яллагдагч Б.Нгийн жолоочийн үнэмлэхний хуулбар. / 2-р хх-46-р тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуульд  заасан  үндэслэл  журмын  дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр  шүүгдэгч Б. нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр 64 дүгээр зөрлөгийн орчим босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай засмал зам дээр хойд чиглэлд Даланжаргалан сум орохоор 49-39  улсын дугаартай  Премио маркийн тээ хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу  харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.2-т заасан "Харанхуй үед болон  хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас  хойд чиглэлд Айраг сум хүрэхээр  маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Б. мотоциклыг мөргөсний улмаас А.Сын амь насыг хохироож, хохирогч Б. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. Энэ нь хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”  2019 оны 07 дугаар сарын 11- ний өдөр найзын хамт хөдөө гэрээсээ гараад Айраг сум орж бензин авах гээд я. Би тухайн үед өөрөө мотоциклоо бариад явж байсан. Миний ард найз С суугаад явж байсан. Гадаа харуй бүрий болчихсон байсан ба би засмал замд ороод хойшоогоо Айраг  засмал замаар явж байсан....засмал замд ороод явж байхад араас машин тэрэг    ирээд гэрлээрээ дохиж барьсан зүйл байхгүй байх. Ер нь би тухайн үед машинд хаанаасаа яаж мөргүүлснээ  мэдэхгүй байна. “гэсэн мэдүүлэг, 

гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 07 сарын 11-ний өдөр хөдөө Бы гэрт ирээд байж байтал орой 21 цаг болж байхад ..., С хоёр сумын төв орж ирнэ гээд  хөдөлсөн тухайн үед  өөрөө мотоциклоо жолоодоод Сыг сундлаад явсан...” гэсэн мэдүүлэг,

 гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :” 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байтал 21 цагийн үед манай сувилагч  залгаад “Аваар гарчихлаа” гэж хэлсэн... очиход , тээврийн хэрэгсэл 2 мөргөлдсөн байдалтай авто замын зүүн хойд талын хөвөөн дээр 25 орчим насны эрэгтэй, ухаангүй дээш хараад хэвтчихсэн нүүр толгойн хэсэг  цус болчихсон байж байсан ба амин үзүүлэлтүүдийг шалгахад нас барчихсан байсан. Уг  хажууд нь бас нэг махлаг 20 гаран насны эрэгтэй, ухаантай ёолоод хэвтэж байсан...тэр хүнд анхан шатны тусламж үзүүлээд Айраг сумын эмнэлэгрүү авч явсан....” гэсэн мэдүүлэг,

Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15, 16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 12- өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.   Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэдэг дээр эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээ  үүссэн учраас дахин шинжээч томилж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн санал нь үндэслэлгүй юм. Учир нь Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “автомашин болон  анх мөргөлдсөн гэх “А” цэг урдаасаа хойшоо чиглэлд явах урсгалд болсон байдаг ба анх мөргөлдсөн гэх “А” цэг тухайн засмал замын голын тусгаарлах тасархай шугамаас ертөнцийн зүгээр зүүн тийш гол хэсэгт байна. Тэгэхээр уг осол нь урдаасаа хойд зүгт явах урсгал дотор болсон ба тухайн мотоциклыг урдаасаа хойш явах урсгалд орсон хойно нь ....  улсын дугаартай автомашин араас нь мөргөж...” гэсэн мэдүүлгээр автомашин болон мотоцикль урдаасаа хойшоо чиглэлд явах урсгалд анх мөргөлдсөн болох нь тогтоогдож байна

Шинжээч Б.Батцэвэр нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчээр томилогдож, гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-т заасан шинжилгээ хийх болон 27.6-д заасан шинжээчийн дүгнэлт гаргах журамд нийцсэн,хууль зөрчөөгүй байна. 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш,эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Н  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн /мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол/ байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, улмаар тодорхой үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч ,өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 27.10  дугаар  зүйлийн  3-т зааснаар шүүгдэгч Б.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх,  зорчин  явахдаа  хяналт  тавьж  байгаа  эрх  бүхий  байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүрэг  хүлээлгэж шийдвэрлэв. “Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, түүний улмаас бий болсон хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжилсэн” хууль ёсны төлөөлөгч Д.Гас 7379054 төгрөг, хохирогч Б.Баас 2018630 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Н  бүрэн төлж барагдуулсан байна. Хууль ёсны төлөөлөгч Д.Г сэтгэл санааны хохиролд 80000000 төгрөг нэхэмжилжээ. Сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогчийн “сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин сэтгэл санааны гэм хор нь сэтгэлийн шаналлаас үүдсэн эд хөрөнгийн материаллаг гэм хорыг давхар үүсгэдэг (сэтгэлийн шаналлаас болж ажилдаа явж чадаагүй, эмнэлэгт хэвтсэн г.м) тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.    

  Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангилалын  .....тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 77-р тал/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай  хууль,  түүнд  нийцүүлэн  гаргасан  захиргааны  хэм  хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-т   зааснаар шүүгдэгч Б.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Нд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нд анхааруулсугай.

6.Шүүгдэгч Б.Н нь хууль ёсны төлөөлөгч Д.Гас 7379054 төгрөг, хохирогч Б.Баас 2018630 нэхэмжилснийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 80 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхисугай.

8.Хэрэгт хавсаргагдан ирсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1266317 тоот жолооны үнэмлэхийг тогтоолын хамт Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9.Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН