Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 154/2020/00016

 

 

§

Text Box: §МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Н.Баяраа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Н.Баяраад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000130012 дугааргай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

ш

Text Box: ш1.Шүүгдэгч: Монгол улсын харъяат, зрэгтэй, 1975 оны 11 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 /эхнэр хүү бэрийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-1 - ийн Б-д оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 11 сарын 22-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай ПГ 75112713 дугаарын регистртэй Олхуун овогт Нямдаваагийн Баяраа нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Аптангадас багийн нутаг дэвсгэрээс далд уурхайн болон газрын гадаргууд тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан бус тэслүүр, цочир дамжуулах шижим өдөөгч, эмульс зэрэг тэсрэх бодисыг хууль бусаар олж авч З.Энхээгийн эзэмшлийн кпугер маркийн 11-03 УВХ улсын дугаартай машинаар тээвэрлэж Ж.Орсоогийн воганчикт хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Н.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ... 2020 оны 01 сарын 02-ны өдөр миний танил Цолмонгэрэл нь баруун хил

 

явна гээд ирэхэд нь Цолмонгэрэлийн машинаар Булган сумын чиглэлд яваад шөнө Үенч суманд Орсоо гэх хүнд очоод мөнгө төгрөгний асуудал ярьж байгаад Цолмонгэрэл нь би хил явахаа болилоо. Мөнгөө Орсоод өгчихлөө гэж хэлсэн.

Маргааш нь Орсоо нь Цолмонгэрэл рүү яриад машины сэлбэг олоод хүрээд ир гэхээр нь бид хоёр сэлбэгийг нь хүргэж өгөөд буцаж Булганд ирээд хоноод маргааш нь Орсоогийн очсон газар явахаар болоод явж байтал хуучин нинжа нар ухаж байсан газарт очиход цагаан ууттай жижиг хайрцагтай зүйл байхаар нь авч би энэ нинжа нарт хэрэгтэй зүйл байна гэж хэлээд машины багаж руу хийгээд явсан. Ингээд Орсоогийн машины мөрөөр хөөж яваад очиход цэргийн ангийн хүмүүс ирчихсэн тэнд байгаа хүмүүсийн бичиг баримтыг хураагаад шалгаж байсан.

Би машинаас бууж Орсоогийн Хово маркийн машинд сууж Цолмонгэрэлийг ирэхээр нь машины багажнаас тухайн зүйлсийг аваад Орсоо ахын чингэлэгт хийсэн.

Тухайн үед тэсэрч дэлбэрэх бодис гэж мэдээгүй. Орсоогийн чингэлэгт хийснийг мэдээгүй.Орсоод хэлээгүй. Урьд нь би ийм хэрэг үйлдэж байгаагүй. Миний буруу. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол Эд мөрийн баримтаар улбар шар өнгийн гялгар уутанд савласан 4 ш бодис үйлдвэрлэсэн он гарал үүсэл нь тодорхой бус, ногоон өнгийн цахилгааны утас мэт, урд талын үзүүртээ төмөр хонгио мэт зүйлтэй утас 49 ш, улбар шар өнгийн цахилгааны утас мэт зүйл, цагаан өнгийн хуванцар саванд савлагдсан шар өнгийн хатуу хэлбэртэй бодис үйлдвэрлэсэн он гарал үүсэл нь тодорхойгүй эдгээрийг хураан авсан тэмдэглэл Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл

Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэсэн гэх газрын зураг /гэрэл зургаар харуулсан/ Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл //улаан цамцтай хүний зураг бүхий уутан дотроос 4 ш улаан шар өнгийн хиам шиг хэлбэртэй зүйл, шар ногоон өнгийн 5 багц утас 10 ш, 10 см орчим дугуй 1 талдаа 2 нүхтэй, нөгөө талдаа 1 нүхтэй зүйлсийг хураан авсан тухай мөн эдгээр зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/

Гэрч Надмидын Цолмонгэрэлийн .... 2020 оны 01 сарын 5-ны өглөө Н.Баяраа ах Орсоо тэд нар юу хийж байгаа талаар сонирхож яваад замдаа нинжа нар ажиллаж байсан газар цагаан өнгийн ууттай нэг жижиг хайрцагтай зүйл байхаар Баяраа ах энийг машинд хийчихье гэхээр нь юу юм бэ гэж асуухад мөнгө болж магадгүй гээд машинд тавиад явсан.

Орсоо ахын байгаа газар ирэхэд хилийн цэргийн хүмүүс ирчихсэн байхаар нь явж байгаад ирэхэд Баяраа ахыг авахаар ирэхэд Орсоо ахын машинд суугаад ирсэн. Баяраа ах ууттай зүйл, хайрцагтай олсон зүйлээ Орсоогийн машин руу хийчихье гээд аваад явсан. Юунд хийснийг мэдээгүй. Тухайн ууттай хайрцагтай зүйлийг юу байсныг мэдэхгүй.

Би машин барьж явсан. Н.Баяраа ах надад хэлэхдээ нинжа нарт хэрэгтэй юм байна, мөнгө болох юм байна гэж хэлсэн учраас тээвэрлэсэн гэх мэдүүлэг

Гэрч Орсоогийн Батболдын....Үенч сумын Улаан үзүүр лүү явж байтал машинтехник хэрэгслүүд эвдэрсэн бөгөөд цагдаа нар ирээд бидний машин, техникүүдэд үзлэг шалгалт хийхэд ахавын эзэмшлийн чингэлэгээс тэсэрч дэлбэрэх төрлийн бодис гарч ирсэн. Тухайн бодисыг Цолмонгэрэл, Баяраа гэх хүмүүс ирэхдээ чингэлэгт хийсэн талаар яриа гарсан.Би хийж байгааг нь хараагүй гэх мэдүүлэг

Гэрч Цагаанчулууны Болдын....Би Цолмонгэрэл, Баяраа гэх хүмүүсийг танихгүй. Эдгээр хүмүүс ямар ажпаар явж байсныг би мэдэхгүй. Кемп дээр Орсоотой уулзаад байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй. Бид нарыг нүх ухаж байх үед энэ тэндээс нэлээн хэдэн машинтай хүмүүс гарч ирсэн. Тэгээд хилийн цэргийн албан хаагчдыг ирэх үед тараад явцгаасан. Ямар хүмүүс байсныг би мэдэхгүй.Орсоо Батболд бид гурав машин техникээр ашигт малтмал олборлох гэж байсан гэх мэдүүлэг

Гэрч Н.Цолмонгэрэлийн 2 дахь удаагаа мэдүүлсэн....Н.Баяраа хэлэхдээ энэ хэрэгтэй юм байна гээд машин дотор хийсэн.Би тэр үед машиндаа сууж байсан. Баяраа нь нүхнүүдийг үзэж яваад юм оллоо, хэрэгтэй юм байна гээд багаж руу хийчихье гээд хийсэн гэх мэдүүлэг

Гэрч Жалцавын Орсоогийн....Н.Баяраа, Цолмонгэрэл нар нь тухайн тэсрэх бодис хэрэгслийг хаанаас авсан талаар надад юм хэлээгүй.Би анзаараагүй. Хийж байх үед нь хоол ундны болон, бусад зүйл юм байх гэж бодсон гэх мэдүүлэг

Гэрч Жамбалын Батбаярын.... 11-03 УВХулсын дугаартай Клугер маркийн тээврийн хэрэгслийг Отгоо гэдэг хүнээс худалдаж авсан. Уг машиныг худалдаж авахдаа эхлээд 3.000.000 төгрөгийг өгөөд дараа нь 3.000.000 төгрөгийг өгөхөөр ярилцаад өгснийхөө дараа өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон.Одоогоор өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй байгаа. Н.Цолмонгэрэл нь надаас баруун хил гараад ирье гэж хэлээд авч явсан. Цолмонгэрэл миний машин ачаа ачсан талаар хэлээгүй. Над руу аймгийн цагдаагийн газраас ярихад би мэдсэн. Надаас машин авахдаа ямар нэг ачаа ачаагүй.Цолмонгэрэл ганцаараа ирээд авч явсан гэх мэдүүлэг

Гэрч Лувсандавгын Даваацэдэвийн....Манай компани нь уул уурхайн яамнаас олгосон үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тэсрэлтийн шинж чанарын үзүүлэлт судалдаг. Тухайн тэсрэх дэлбэрэх төрлийн бодис хэрэгслийн зургийг харахад шууд хараад шинжилгээг хийх боломжтой байсан тул үзээд бодисын нэршил, хийц хэлбэр, дүрс зэргээр шинжилгээг хийсэн гэх мэдүүлэг

Автомашин үнэлсэн тухай..... үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцоозийн үнэлгээг зах

зээлийн харьцуулалтын аргаар хийж К1идег маркийн машин 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт

 

 

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болох Бласт-Эксперт ХХК-ийн... 2020 оны

02 сарын 18-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлт

11-03 УВХ улсын дугаартай К1идег маркийн Замбын Энхээгийн эзэмшлийн техникийн гэрчилгээний хуулбар

Шүүгдэгч Н.Баяраагийн ялгүй тухай Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны сангаас шалгаж ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

*

Text Box: *Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Баярааг 2020 оны 01 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрээс тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Баяраагийн гэм буруугийн үйлдэл нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед тэсэрч дэлбэрэх бодис гэдгийг мэдээгүй. Цолмонгэрэлийн машинд тавьсан гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

#

Text Box: #Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй.

Иймд хохиролыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолөор З.Энхээгийн К1идег маркийн 11-03 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

т

 
  Text Box: т

Учир нь Гэрч Жамбалын Батбаярын....11-03 УВХ улсын дугаартай Клугер маркийн тээврийн хэрэгслийг Отгоо гэдэг хүнээс худалдаж авсан. Уг машиныг худалдаж авахдаа эхлээд 3.000.000 төгрөгийг өгөөд дараа нь 3.000.000 төгрөгийг өгөхөөр ярилцаад өгснийхөө дараа өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон.Одоогоор өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй байгаа. Н.Цолмонгэрэл нь надаас баруун хил гараад ирье гэж хэлээд авч явсан. Цолмонгэрэл миний машин ачаа ачсан талаар хэлээгүй. Над руу
 

 

аймгийн цагдаагийн газраас ярихад би мэдсэн. Надаас машин авахдаа ямар нэг ачаа ачаагүй.Цолмонгэрэл ганцаараа ирээд авч явсан гэх мэдүүлэг, болон авто машинд үзлэг хийж тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг хураан авсан тээврийн хэрэгсэл нь Хово маркийн өөр эзэмшигчтэй тээврийн хэрэгсэл байхад угтээврийн хэрэгслийг битүүмжлэн ирүүлсэн байна.

Харин тухайн тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэн ирж Орсоогийн машинд зөөвөрлөн тавьснаа шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, гэрч Ж.Орсоо, гэрч Н.Цолмонгэрэл, гэрч О.Батболд нарын мэдүүлгээр уг бодисыг Н.Цолмонгэрэлийн унаж явсан К1идег маркийн 11-03 УВХ тээврийн хэрэгсэлээс авч Хово маркийн машинд тавьсан нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгээр үнэлж улсын орлого болгох, тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Уг тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч үнийн талаар санал гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд 2020 оны 01 сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж тэмдэглэсэн байхад яллагдагчаас мэдүүлэг авахдаа 2020 оны 01 сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллагдагчаас мэдүүлэг авсан нь зөрөөтэй байх тул зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 36.6,36.7,36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Олхуун овогт Нямдаваагийн Баярааг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгг зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Баяраад тайлбарласугай.

б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд даалгасугай.

7.Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэн ирүүлсэн З.Энхээгийн К1идег маркийн 11-03 УВХ дугаарын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан бус тэслүүр Н8-2 бүгд 49 ширхэг.цочир дамжуулах шижим 25м, ПТ-П300 өдөөгч 10 ширхэг буюу 3 кг, эмульсийн тэсрэх бодис 120-140 мм-ийн диаметртэй нийлэг хоолойд савласан /нэг бүр нь 40 см урт, 130 мм орчим диаметртэй, 5 кг орчим жинтэй бүгд 20 кг эд мөрийн баримтыг мэргэжлийн итгэмжпэгдсэн байгууллага Бласт -Эксперт ХХК-ний шинжээч Л.Даваацэдэвт шилжүүлэн устгуулсугай.

Ю.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяраагаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

11 .Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.