| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03851/И |
| Дугаар | 102/ШШ2017/03193 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/03193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 21-р байрны 40 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ83032677, 2010 оноос хойш БНСУ-д амьдарч байгаа гэх, Йөншөөбү овогт Базарын Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 21-р байрны 40 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦВ84070709, Жогоо овогт Төмөрбаатарын Бямбадоржид холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай, хариуцагч Т.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Жавхлантөгс нь 2002 онд Т.Бямбадоржтой танилцаж 2006 оны 02 сарын 14 өдөр Баянгол дүүрэгт гэрлэлтийн №02174201743 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний амьдрах хугацаанд 2006 оны 08 сарын 09 өдөр охин Ж.Мишээл, 2013 оны 08 сарын 20 өдөр хүү Ж.Хантайшир нар төрсөн. 2010 оны 07 сард Т.Бямбадорж, 2010 оны 10 сард Б.Жавхлантөгс БНСУ руу амьдрахаар явсан. 2013 оны 09 сард Т.Бямбадорж хүүтэйгээ буцаж ирсэн. 2013 оноос тэдний хоорондын харьцаа хөндийрсөн. Одоо тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 2013 оноос хойш охин хүү хоёр нь ээж Т.Бямбадоржийн асрамжид амьдарч байгаа бөгөөд цаашид ээжийнхээ асрамжинд өсч торниход аав Б.Жавхлантөгсийн зүгээс татгалзах зүйлгүй болно. Мөн Б.Жавхлантөгс болон Т.Бямбадорж нарын дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан гарах зүйл байхгүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Б.Жавхлантөгстэй 2006 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2006 онд охин Ж.Мишээл, 2013 онд хүү Ж.Хантайшир нар төрсөн. 2013 онд намайг жирэмсэн байхад өөр хүнтэй явалдаж, бидний хоорондын харьцаа хөндийрсөн бөгөөд би 2013 оны 11 сард Монголд буцаж ирсэн. Үүнээс хойш холбоо тасарсан. Би өөр хүнтэй нэг жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулья гэж нэхэмжлэгчээс шаардсан юм. Иймд гэр бүл цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Охин, хүү хоёр маань миний асрамжид амьдарч өсч торниж байгаа, цаашид ч өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна. Б.Жавхлантөгс бид хоёрын дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргах зүйл байхгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2002 оноос хамтран амьдарч, гэр бүл болохоор Баянгол дүүрэгт 2006-10-13 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Хамт амьдрах хугацаанд зохигчийн дундаас 2006-08-09 өдөр охин Жавхлантөгсийн Мишээл, 2013-08-20 өдөр хүү Жавхлантөгсийн Хантайшир нар төрсөн байна.
Гэр бүлээр БНСУ-д амьдрах хугацаанд хариуцагч 2013 оноос өөр бусадтай гэр бүлээс гадуур харилцаа тогтоосноос гэрлэгчдийн харилцаа хөндийрч, хариуцагч хүүгийн хамт 2013 оны 11 сард Монголд буцаж ирсэн байх бөгөөд түүнээс хойш гэрлэгчдээс төрсөн хүү, охин 2 эхийн асрамжинд амьдарсан байна.
Одоо зохигч хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгааны улмаас гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх, гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд нэхэмжлэгч гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Ж.Мишээл, Ж.Хантайшир нарыг асрахад зарим нэг үүргийг гүйцэтгэж байсан байх бөгөөд цаашид хүүхдүүдээ хариуцагч асрамжиндаа авах хүсэлтэй, нэхэмжлэгч түүний хүсэлтийг дэмжиж байгаа байх тул хүүхдүүдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар зохигч маргаагүй, хүүхдүүдээ асрамжилж байгаа хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,