Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж      нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,      

 улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,      

 хохирогч Л.Алгирмаа, Х.Золзаяа, Г.Дэлгэр       

хохирогч Л.Алгирмаа, Х.Золзаяа, Г.Дэлгэр, Р.Батхишиг нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун,       шүүгдэгчийн  өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Т.Мөнхцэцэг,       

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н. Ариунаагийн өмгөөлөгчөөр  өмгөөлөгч Г.Тамир            

хохирогч,  иргэний  хариуцагч  А.Гэрэлт-од,  түүний  өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Батбаяр        шинжээч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ахмад Б.Батцэвэр       яллагдагч Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:  Дорноговь  аймгийн  Цагдаагийн  газраас  мөрдөн  шалгах ажиллагаа  явуулж, аймгийн  Прокурорын  газрын хяналтын  прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цолмонд холбогдох эрүүгийн 1819001590112 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот “Чухал амжилт” сургалтын төвд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо СОТ-ын 2-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цагдаа овогт Билэгсайханы Цолмон /Х387041991/ Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 34-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон  явахдаа  замын  хөдөлгөөний  дүрэм зөрчсөний улмаас  хохирогч Р.Батхишиг,  Б.Отгонтуяа, А.Гэрэлт-Од  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Дэлгэр, Х.Золзаяа, Л.Алгирмаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Би Улаанбаатар хотоос Говьсүмбэр  хүртэл  унтаж  яваад  Говьсүмбэрээс  Сайншанд  хүртэл Гэрэлт-од жолоодож явсан.   Буцах  замдаа  11  цагийн  үед  энд  хоол  идээд дугуйгаа харчихаад хөдөлсөн. Даланжаргалан сум өнгөрч явж байгаад урд талд юм дуугараад жолоо булаах шиг болсон. Сандраад дартал машин унасан. Гэм буруугаа ойлгож байна, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,            Хохирогч, иргэний хариуцагч А.Гэрэлт-одийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Улаанбаатар  хотоос  05  дугаар  сарын  19-нд Хамрын хийд рүү гарсан.  Буцаад Сайншандад 11 цагийн үед хоол идээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би төв зам руу ороод унтаад өгсөн. Нэг сэрэхэд аваар гарсан байсан. Эмчилгээ хийлгэж байгаа.  Нуруу  4  хугарсан  байсан.  2  сар  хэвтэрт  байсан.  Нэхэмжлэх  зүйлгүй, эмчилгээний зардлаа өөрөө гаргасан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд би зорчигчоор явж байгаад биедээ гэмтэл авсан учраас иргэний хариуцагч биш хохирогч гэж гэж үзэж байна гэсэн мэдүүлэг Хохирогч Л.Алгирмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэргийн улмаас хөдөлмөрийн чадварын 60, 70 хувийг алдсан. Одоо зөвхөн мөнгө ярьж байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаж байна. Сайншандаас 11 цаг гэж гараагүй 12 цаг өнгөрч байхад гарсан. Хоол захиалахад их удаж байж гарсан. Мөн дараа нь бензин авах гэж байна гээд их хүлээсэн. Миний тооцоолж байгаагаар 13 цагийн үед гарсан. Хэт их хурдтай явсан нь цаг хүрэхгүй Даланжаргалан сум дээр очсоноос харагдана. Хариуцаж авч явсан Гэрэлт-Одод маш их гомдож, харамсаж байна. Ядарч байна гэж хэлсэн бол бид амраах байсан, хайнга хандсан. Өдөр болгон нуруу өвдөж байна. Байнга өвчин намдаах лаа хэрэглэдэг. Цолмон, Гэрэлт-Одын аль алин нь сэтгэл байхгүй, миний биеийг яаж байна гэж асуугаагүй. Маш их гомдолтой байна. Ийм өвчтэй болсон  учраас  насаараа  гомдож  явна. Цаашид 3  170  300  төгрөг  нэхэмжилнэ. Осолд орсноос хойш эгч маань намайг асарсан. Эгч хувиараа наймаа эрхэлдэг. Өөрөөр хэлбэл эгч Болормаагийн намайг асарсан хугацаанд олох байсан цалин орлого байгаа гэсэн мэдүүлэг,  Хохирогч Х.Золзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид 19-ний орой ГэрэлтОдтой тохиролцож наашаа гарсан. Замдаа Цолмон гэдэг хүнийг авсан. Гэрэлт-Од Улаанбаатар хотоос гарахад нэлээд хурдтай явсан. Замдаа 4 удаа зогссон. Өглөө 4 цаг 40 минутын үед Хамрын хийд дэх мөөм хаданд очсон байсан. 11 цаг өнгөрч байхад Сайншандад орж ирсэн. Хоол идэхэд 12 цаг 10 минут болж байсан. Дараа нь бензин аваад цаашаа гарахад би унтсан байсан. Сайншандаас Улаанбаатар луу хөдлөхөд машиныг Цолмон барьж явсан. Сайншандаас хөдлөөд би суудлын бүсээ зүүгээд унтсан. Нэг мэдсэн онхолдсон байсан. Хурдыг хараагүй ч гэсэн 100 км-ээс дээш цагийн хурдтай явсан. Би 588 845 төгрөг нэхэмжилж байгаа. Миний гар үүнээс илүү хөдөлгөөн байхгүй болсон. Физик эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид мөн эмчилгээ хийлгэ гэж эмч хэлсэн гэсэн мэдүүлэг Хохирогч Г.Дэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “23 цагийн үед хотоос хөдөлсөн. Замаараа Цолмонг аваад өглөө 4 өнгөрч байхад Хамрын хийд ороод эргэж 12 цаг өнгөрөөгөөд хот гарсан. 100 км цагийн хурдаас дээш байсан гэж бодож байна учир нь Сайншандаас Далан сумруу очиход нэг цагийн дотор орсон байсан. ..Осолд ороод уушгины хагалгаанд орсон. Нуруу хүзүүндээ гэмтэлтэй, 1895250 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Батцэвэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэл үндсэндээ тогтоогдсон. Үүнд хохирогч гэрч нарын мэдүүлэг байгаа. Хоёр ч хохирогч тухайн машин 120-140 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн. Дараагийн асуудалд нэг газраас нөгөө газар хүрэх газрын зай хэмжээнээс шалтгаалан осол гарсан цаг хугацааг харьцуулж үзэхээр 70-80 км цагийн хурдтай явсан байх боломжгүй. Осол Даланжаргалан сумын Өлзийт зөрлөгийн орчим болсон. Өөрөөр хэлбэл Сайншандаас бараг 170  орчим км зайтай газар осол гарсан байдаг. Энэ зайг дор хаяж 2 цаг явж байж уг замыг туулах ёстой. Сайншандаас гарсан  цаг  хугацааг  осол  болсон  цаг  хугацаатай  харьцуулж  үзэхээр  нэг цаг гарангийн дараа осол гарсан байдаг учраас 80 км-ээс бага хурдтай явсан гэж үзэх ямар ч боломж байхгүй. Хэргийн газрын үзлэгийн схем зургаас үзэхэд тормозны мөр байхгүй, дээр нь замын хөвөө хэсгээр явсан зай, машин онхолдоод өнхөрсөн хэмжээ зэргийг харгалзан үзэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн мөн  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Жолоочид ямар нэгэн байдлаар саад учирлаа гэхэд жолооч тээврийн хэрэгсэлд аюул учруулахгүй, боломжтой бол явж байгаа эгнээг өөрчлөхгүйгээр хурдыг сааруулах, шаардлагатай бол зогсоох арга хэмжээ авахыг хэлнэ. Тухайн замын хөвөө хэсгээр гарна гэдэг аюул учраад эхэлчихлээ гэж ойлгоно. Тэрэнд тохирсон арга хэмжээ авах ёстой гэж ойлгож болно гэсэн мэдүүлэг,             Хохирогч Р.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар луу ирж явсан. Ирж явахад Дорноговь аймгийн Өлзийт  зөрлөгийн  зам  дээр  явж  байхад  жолооч  гэнэт  зүүн  дараад  замын  эсрэг тал руу онхолдсон...  120-140  км/ц  хавьцаа  хурдтай  явж  байсан  байх  гэж  бодож байна...Гомдолтой байна... Ослын шалтгааныг болгоомжгүйгээр тэр үед үүрэглээд явж байсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6884 /хх-ийн 81/ дүгнэлт: Л.Алгирмаагийн биед цээжний баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга, зүүн талд 2,5-р хавирганы нэг ба хоёрлосон хугаралууд, зүүн баруун уушгины авчийлт, баруун уушгины няцрал, баруун хөндийн шингэн хуралдалт, эгэм, баруун дал, сээрний 8,9,11-р нугаламуудын хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 7- р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  6882  / х х -ийн  103/  дүгнэлт:  Р . Батхишигийн  биед  хүзүүний   7 - р нугаламын зүүн сэртэнгийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6885 /хх-ийн 117/ дүгнэлт: Х.Золзаяагийн биед хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал, тархи доргилт, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, гадны биет, зулайн хуйханд шарх, зүүн шууны төгсгөл, зүүн шилбэний хавчаар ясны зөрөөтэй хугарал,  зүүн сарвууны эдийн дутагдал бүхий шарх,  баруун хацар, зүүн өвдөгт шарх, зүүн дунд сарвууны зөөлөн  эдийн  няцрал ,     баруун  дээд  1,2,3  доод  1-р  шүдний паалангийн эмтрэл тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6899 /хх-ийн 127/ дүгнэлт: Б.Отгонтуяагийн биед ууцны L1-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0284 /хх-ийн 141/ нэмэлт үзлэг хийсэн дүгнэлт: Б.Отгонтуяагийн биед ууцны L1- р нугаламын хугарал  гэмтэл  тогтоогдлоо.Гэмтлийн  зэрэг  тогтоох  журмын  2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар   гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна. Б.Отгонтуяагийн  биед  учирсан  зүүн  нүдний  ухархайн  дотор  ханын  хугарал гэмтлийн  улмаас зүүн нүд суулт өгч имплант суулгах мэс ажилбарт орсон байна.              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  6883  / х х -ийн  164/  дүгнэлт:  Г.Дэлгэрийн  биед  хүзүүний  4,5- р нугаламын жийргэвчний намсалт, хүзүүний 6,7-р нугаламын баруун сэртэн зөрөөгүй, цээжний зүүн 5,6,7,8, баруун 8-р  хавирга, зүүн дал ясны хүзүү, их бие сээрний 7,8,9,10,11,12- р   нугаламын  их  биеийн  шахагдсан  хугарал, сээрний   5 - р нугаламын арын сэртэнгийн хугарал,  цээжний хөндийн хий шингэн хуралдалт, баруун зүүн уушгины авчийлт , няцрал,  зүүн  нүдний  зовхинд  цус хуралт ,  цээж  зүүн шуугаар зулгаралт гэмтлүүд  тогтоогдлоо. Гэмтлийн  зэрэг  тогтоох  журмын  3.1.10-д зааснаар  амь  насанд  аюултай  гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0267 /хх-ийн 171/ дүгнэлт: А.Гэрэлт-одын биед нурууны 2,3,4,5,6,11,12-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,            Хөрөнгө үнэлгээний төвийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/8 дугаартай “2018 оны  06  дугаар  сарын  08-ны өдрийн  байдлаар  34-00 УБЭ улсын  дугаартай, Toyota Alphard маркийн  автомашины эвдрэлийн зах зээлийн үнэ 12590000 төгрөг болохыг тодорхойлов гэсэн дүгнэлт,           Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-21 хуудас/            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хх-ийн 70, 85, 106, 120, 130, 144, 167, 170/ Шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81, 103, 117, 127, 164, 169, 171/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 01/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч  Б.Цолмон нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 34- 00 УБЭ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9 дүгээр бүлгийн 9.1-т заасан ”жолооч хөдөлгөөний эрчим ...хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас  хохирогч Р.Батхишиг,  Б.Отгонтуяа, А.Гэрэлт-Од  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Дэлгэр, Х.Золзаяа, Л.Алгирмаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан   гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзлээ.          Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.         Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.  Шүүгдэгч Б.Цолмон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа...харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь  шинжээч Б.Батцэвэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хоёр ч хохирогч тухайн машин 120- 140 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн. Дараагийн асуудалд нэг газраас нөгөө газар хүрэх газрын зай хэмжээнээс шалтгаалан осол гарсан цаг хугацааг харьцуулж  үзэхээр  70-80  км  цагийн  хурдтай  явсан  байх  боломжгүй.  Осол Даланжаргалан сумын Өлзийт зөрлөгийн орчим болсон. Өөрөөр хэлбэл Сайншандаас бараг 170  орчим км зайтай газар осол гарсан байдаг. Энэ зайг дор хаяж 2 цаг явж байж уг замыг туулах ёстой. Сайншандаас гарсан цаг хугацааг осол болсон цаг хугацаатай харьцуулж үзэхээр нэг цаг гарангийн дараа осол гарсан байдаг учраас 80 км-ээс бага хурдтай явсан гэж үзэх ямар ч боломж байхгүй. Хэргийн газрын үзлэгийн схем зургаас үзэхэд тормозны мөр байхгүй, дээр нь замын хөвөө хэсгээр явсан зай, машин онхолдоод өнхөрсөн хэмжээ зэргийг харгалзан үзэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн”...гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Золзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын төв дээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны 11-12 цагийн хооронд  хоолонд ороод ,бензин аваад бараг 13 цагийн үед Улаанбаатар луу хөдөлсөн. Сайншандаас Улаанбаатар луу хөдлөхөд машиныг Цолмон барьж явсан. Сайншандаас хөдлөөд би суудлын бүсээ зүүгээд унтсан. Нэг мэдсэн онхолдсон байсан. Хурдыг хараагүй ч гэсэн 100 км-ээс дээш цагийн хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Алгирмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сайншандаас 11 цаг гэж гараагүй 12 цаг өнгөрч байхад гарсан. Хоол захиалахад их удаж байж гарсан. Мөн дараа нь бензин авах гэж байна гээд их хүлээсэн. Миний тооцоолж байгаагаар 13 цагийн үед гарсан. Хэт их хурдтай явсан нь цаг хүрэхгүй Даланжаргалан сум дээр очсоноос харагдана. Хариуцаж авч явсан Гэрэлт-Одод маш их гомдож, харамсаж байна. Ядарч байна гэж хэлсэн бол бид амраах байсан, хайнга хандсан...” гэсэн мэдүүлэг,  хохирогч Г.Дэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  23 цагийн үед хотоос хөдөлсөн. Замаараа Цолмонг аваад өглөө 4 өнгөрч байхад Хамрын хийд  ороод  эргэж  Сайншандад  ирээд  хоолонд  ороод,  бензин  аваад  12 цаг нэлээн өнгөрөөгөөд хот руу гарсан. 100 км цагийн хурдаас дээш байсан гэж бодож байна учир нь Сайншандаас Далан сумруу очиход нэг цагийн дотор орсон байсан...” гэсэн  мэдүүлэг,  хохирогч  Б.Отгонтуяагийн  мөрдөн  шалгах  ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 20-ны ...Осол болохын өмнө 34-00 улсын дугаартай автомашины урд талын суудал дээр Гэрэлт- Од унтаад, хажууд нь Цолмон жолоо бариад явсан... Тухайн үед би осол болохоос өмнө цонхоор хараад явж байтал замын тэмдэглэгээ харагдсан ба уг тэмдэглэгээ нь бөөрөнхий дотор 50 тоотой голоор давхар зураас татсан тэмдэглэгээ харагдсан тухайн үед жолоочийн хурдыг хэдтэй явааг хартал 120-140 км/ц хурдтай явсан. Тухайн үедээ дотроо энэ ч хурдаа хэтрүүлж байна даа гэж бодоод  тоогоогүй  гэсэн  мэдүүлэг, хохирогч  Р.Батхишигийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...Дорноговь аймгийн Өлзийт зөрлөгийн зам дээр явж байхад жолооч гэнэт зүүн дараад замын эсрэг тал руу онхолдсон... 120-140 км/ц хавьцаа хурдтай явж байсан байх гэж бодож байна... “ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  2018 оны 08 сарын 24-ны өдрийн 37 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар,          Мөн дүрмийн  9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  жолоочийн үүргээ биелүүлээгүй нь техникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...   тухайн үеийн автомашины жин ачаалал ямар байсан мөн дугуйн хийн даралт болон хатуу зүйл дайрах  мөргөх  зэрэг олон шалтгаанаас болж хаймар эдлэлийн бат бөх чанар алдагдаж хагарч буудсан... Дугуй хагарахад тэр талын хагарсан  дугуй  барьцалт  ихэсгэхээр  тэр  талруугаа  машин  даялах  болон тэр талруугаа булаадаг. Энэ үед  жолооч хөдөлгөөний чигийг алдагдуулахгүй рулээ сайн барьж тоормоз дээр үе үе алгуур гишгэж хурдыг бууруулж зогсоох арга хэмжээ авдаг...” гэсэн мэдүүлэг,  Замын  цагдаагийн шинжээч  Б.Батцэвэрийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн”... 80 км цагаас илүү хурдтай явж болохгүй гээд заагаад өгсөн. Тэгэхээр 80 км цагийн хурдтай явахад ямар нэгэн байдлаар дугуй буудахад онхолдох эрсдэл бага...” гэсэн мэдүүлэг болон  4512 тоот техникийн шинжээчийн“ шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн Toyota Alphard маркийн автомашины баруун урд дугуй “П” хэлбэртэй урагдаж, тасарч дугуй хагарч буудсан гэмтэл үүссэн...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар  тус тус тогтоогдож байна.  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүгдэгч Б.Цолмонг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.   Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Цолмонд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нотолбол  зохих  байдлуудыг  шалгаж  тогтоосон, улсын  яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.  Хохирогч Х.Золзаяа эмчилгээний зардалд 2500 000 төгрөг /1-р хх-ийн 30/, хохирогч Б.Отгонтуяа эмчилгээний зардалд 2901669 төгрөг /2-р хх-ийн 175-250/, нүдний хагалгаанд орсон 2500000 төгрөгөөс /1-р хх-ийн 37/ баримтаар 3958068 төгрөгийг  /2-р хх-ийн 91-136/, хохирогч Р.Батхишиг эмчилгээний зардалд 1630 000 төгрөг /1-р хх-ийн 46/ нэхэмжилсэн ба баримтаар 1402600 төгрөг /2-р хх-ийн 163-174/ хохирогч Г.Дэлгэр эмчилгээний зардалд 2174864 төгрөг /2- р хх-65-80/, хохирогч Л.Алгирмаа эмчилгээний зардалд 769331 төгрөгийг нэхэмжилсэн ба /ххийн 137-162/ шүүгдэгч Б.Цолмон нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна. Хохирогч А.Гэрэлт-од нь шүүгдэгч Б.Цолмонгоос нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас   хохирогч Л.Алгирмаагийн нэхэмжилсэн 3170300 төгрөгөөс  унааны зардал 20300 төгрөгийг хангаж,  эгч Болормаагийн эмнэлэгт хүн асарч сувилснаас ажилгүй байсан буюу олох байсан орлого 3150000 төгрөг / 2018.05.25-наас 2018.08.27 хүртэл  эмнэлэгт  хүн  асарсан  талаарх  баримт,  сард  85000  төгрөгийн  орлого олдог талаарх тооцоо, баримт дутуу/, хохирогч Г.Дэлгэрийн 1895250 төгрөгөөс  унаа, эмийн үнэ 95254 төгрөгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 1800000 төгрөг /эмнэлгийн хуудсаар  авсан  цалингийн  баримт  дутуу /,  хохирогч Р.Батхишигийн нэхэмжилсэн 500000 төгрөгийн /хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд ирүүлээгүй/ нэхэмжлэлийн нотлох баримт хангалтгүй  энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Х.Золзаяагийн 580845 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогч  нар  нь  цаашид  эмчлүүлэх  шаардлагатай  болох  нь хохирогч Х.Золзаяагийн мэдүүлсэн “...Миний гар үүнээс илүү хөдөлгөөн байхгүй болсон. Физик эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид мөн хийлгэ гэж эмч хэлсэн ...гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Дэлгэрийн мэдүүлсэн “...Осолд ороод уушгины хагалгаанд орсон. Нуруу хүзүүндээ гэмтэлтэй, 1 895 250 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ 3 сарын хугацаанд ажилгүй байсан  учраас  цалингаа  нэхэмжилнэ...  гэсэн  мэдүүлэг, хохирогч Л.Алгирмаагийн мэдүүлсэн өдөр болгон нуруу өвдөж байна. Байнга өвчин намдаах лаа хэрэглэдэг. Ийм өвчтэй болсон учраас насаараа гомдож явна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний нурууны 1-р үе хугарч, мөн зүүн нүдний ухархайн ясны хугарал зэрэг гэмтэл миний биед учирсан. Цаашид  гарах  эмчилгээний  зардлаа  нэхэмжилнэ  гэсэн  мэдүүлэг,  хохирогч Р.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ослын улмаас миний хүзүүний 7- р нугаламын зүүн сэртэн хугарсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба  цаашид гарах эмчилгээний зардлаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан иргэний нэхэмжлэлийн нотлох баримт дутуу, тооцоо гаргах боломжгүй байх тул  нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч нарын хохирлыг зам тээврийн осол гаргасан жолооч  Б.Цолмон болон  иргэний  хариуцагч А.Гэрэлт-Од нараас гаргуулж олгохоор шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байна гэж заажээ. Хэдийгээр  уг  тээврийн  хэрэгслийн  өмчлөгч  нь  Н.Ариунаа  болох  нь 01590128 гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар А.Гэрэлт-Од нь хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар уг тээврийн хэрэгслийг эзэмших эрх олж авсан шууд эзэмшигч тул  Иргэний хуулийн  499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Цолмонгоос хохирогч Золзаяад 290422 төгрөг, хохирогч Л. Алгирмаад 20300 төгрөг, хохирогч Г.Дэлгэрт 95254 төгрөг, иргэний хариуцагч А.Гэрэлт-Одоос хохирогч Золзаяад 290422 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Н.Ариунаа нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч Г.Тамираас тайлбар гаргасан тул иргэний нэхэмжлэгч Н.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.           Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Цолмонд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын  арга  хэмжээ  авсан  тул  шүүгдэгчид  тогтоол  хүчин  төгөлдөр болмогц  Монгол улсын хилээр гарахад  хязгаарлалт тогтоосон тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Хэрэв  шүүгдэгч  Б.Цолмон  нь  тэнссэн  хугацаанд  хүлээлгэсэн  үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна. Шүүгдэгч Б.Цолмон нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба хэрэгт хавсаргагдан ирсэн  шүүгдэгч Б.Цолмонгийн 433652 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Н.Ариунаад олгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     1.Шүүгдэгч Ц овогт Б-ы Ц-г авто  тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, оршин суух газар,  ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмон нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож,  Эрүүгийн  хуулийн  6.1  дүгээр  зүйлд  заасан  журмаар  ял  оногдуулах учрыг анхааруулсугай.      5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Гэрэлт-одоос хохирогч Х.Золзаяад 290422 төгрөг, шүүгдэгч Б.Цолмонгоос хохирогч Х.Золзаяад 290422 төгрөг хохирогч Л.Алгирмаад 20300 төгрөг, хохирогч Г.Дэлгэрт 95254 төгрөг гаргуулан олгосугай.                      7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Золзаяа, Б.Отгонтуяа Р.Батхишиг Г.Дэлгэр Л.Алгирмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хохирогч Л.Алгирмаа 3150000 төгрөгийн, хохирогч Г.Дэлгэр 1159496 төгрөгийн, хохирогч Р.Батхишиг 500000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч Н.Ариунаа эд хөрөнгөнд учирсан хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх  эрхтэй болохыг дурдсугай. 8.Хэрэгт хавсаргагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Н.Ариунаад олгож, шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн  шийтгэх  тогтоол  танилцуулан  сонсгосноор  хүчинтэй  болох  бөгөөд шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн  баталгаа  гаргах таслан  сэргийлэх  арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол улсын хилээр гарахад  хязгаарлалт тогтоосон тогтоолыг хүчингүй болгосугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН