| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0088/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/89 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******н ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1923001440082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, 2005 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******н ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 08 дугаар сарын 31-нээс 2019 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн Б.*******гийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******н ******* нь 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө өөрийн үхэр рүү явж байхдаа ******* аймгийн сумын багийн нутаг гэх газар бэлчээрлэж байсан иргэн Б.*******гийн үхрээс 1 тооны үхэр хулгайлан авч төхөөрсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан Б.*******тай хамт байсан талаар мэдүүлсэн гэрч Д.ийн “...Би 2019 оны 08 сарын 31-ний өглөө 11 цагийн үед ******* гэх залуутай захын урд таараад хүүхдүүд сургуульд орох гээд мөнгө хэрэг болоод байна хоёулаа доороос 1 үхэр гаргаад ирье гэхээр нь тэгье гэсэн ... 19 цагийн үед доошоогоо сумын баг руу *******ын хамт ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. багийн гэх газарт .... манай үхэр энд байна гэхээр нь бид хоёр бууж бөөгнүүлж байгаад эвэртэй хүрэн зүсмийн хоёр чих нь они имтэй 1 тооны үхэр ******* бугуйлдаж барьж аваад ******* бид хоёр хамжиж хүлээд би нугасалж алаад тэгээд хамжиж 6 мөч хийгээд ******* аймаг руу 2019 оны 09 сарын 01-ний өглөө 08 цагийн үед орж ирсэн. ..... Хоёр чих нь они имтэй тамгагүй эвэртэй хүрэн зүсмийн үхэр байсан ... би хулгайн үхэр гэж мэдээгүй өөрийнхөө үхэрнээс гаргаж байна л гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг, гэх газар *******гийн үхрийг нядалсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2019 оны 09 дүгээр сарын 01-нд өглөө эрт үхрээ бөөгнүүлэхээр сумын багийн нутагт ын гэх газраар явж байсан чинь шувуу цуглаад байхаар яваад очтол 1 тооны монголын үхрийн толгой хажууд нь цус сэвс хоёрыг нь асгаад хаясан байсан тэгээд үхрийн толгой нь *******гийн үхэр байхаар нь би утсаар ******* лүү залгаад урд шөнө танай нэг үхрийг гаргаад махыг нь аваад явсан байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, үхрээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...Манай хэдэн мал сумын багийн ын цагаан дэрс гэх газар манай ах ийн дээр байдаг юм. ... Тэгээд цагаан дэрсний тэнд байдаг гэгч залуу 2019 оны 09 сарын 01-ний өглөө утсаар яриад урд шөнө танай нэг үхрийг гаргаад махыг нь аваад явчихсан байна гэж хэлсэн ... судалтай хүрэн зүсмийн шүдлэн үнээ хоёр чих нь они имтэй, пөмбөн эвэртэй үхэр байсныг гаргаад сэвс гүзээг нь хаяад явчихсан байна гэсэн...“ гэсэн мэдүүлэг, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн дээрх хэргийн үйл баримт нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд арын багаж дотор талдаа нилэнхүйдээ цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байсан талаар бичиж тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгчийн өмчлөлийн ******* аймгийн сумын багийн ийн хэсгийн тоот хашаанд байх амбаарт үзлэг хийх явцад хүрэн зүсний хатаасан үхрийн шир илэрч, уг ширийг эд мөрийн баримтаар хураан авсан талаар тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэл, хохирогч эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн ширийг өөрийн алдсан үхрийн шир мөн болохыг таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******д нийт 550000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч хохирогч Б.*******гийн 1 тооны үхрийг хулгайлан өөрийн өмчлөлд авч төхөөрснөөр гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Б.*******ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын үхрийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь тэдний мэдүүлгээр тогтоогджээ. Шүүх Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, , 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч нь ******* овогт *******н *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай . 4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн зүсний дэлгэж хатаасан үхрийн шир 1 ширхгийг устгасугай. 6. Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ