Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 280

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 290.3, 377, 294, 295, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Гантулгын Содномцэрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Баяжих овогт Төгсийн Буянбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч Т.Буянбаатар нь насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч Г.Содномцэрэнтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Т.Буянбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч Г.Содномцэрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар ээж О.Отгонсүрэнгийн хяналтанд байлгасугай. 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч Г.Содномцэрэн нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй шүүгдэгчийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч Г.Содномцэрэн, хохирогч, шүүгдэгч Т.Буянбаатар нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Самсунг маркийн цагаан өнгийн корпустай гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Г.Содномцэрэнд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА