Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/03156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, өөрийн байр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,

 

гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 11-р хороо, Зүүн нарангийн 5-р гудамжны 106 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦЖ81062615, Боржигон овогт Михлайгийн Мөнхбатыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч ахмад Б.Амартүвшин, гуравдагч этгээд М.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа: Баянгол дүүрэг, 11-р хороо, Зүүн нарангийн 5-р гудамжны 106 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦЖ81062615, Михлайгийн Мөнхбат нь байнга архидан согтуурч гэр орондоо агсам согтуу тавьж, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчдөг, архинд донтох өвчтэй болохыг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тодорхойлогдсон байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос хойш архи ууж эхэлсэн. Архины эмчилгээнд 1 удаа явж байсан.Хэдэн онд гэдгээ санахгүй байна. Архины эмчилгээнд явмааргүй л байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс М.Мөнхбатыг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

 

М.Мөнхбатыг нь 2013 оноос эхлэн архи ууж, олон нийтийн газар бусдын амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, агсам тавьж зөрчил удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, 2012 онд архины албадан эмчилгээнд явсан байх боловч засраагүй, архинд донтох өвчтэй, архины хамааралтай болсон болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.

 

Иймд М.Мөнхбатыг архины албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон