Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 463/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ

Улсын яллагчаар А.Азжаргал

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Мрт холбогдох эрүүгийн 2034000000584 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн 6-н тасаг гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батмөнхтэй маргалдан, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт хамар ясны хугарал, уруулын доод салстад шарх, зүүн нүдний зовхи, хамар хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар зүүн хацарт зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Мийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн 6-н тасаг гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батмөнхтэй маргалдан, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт хамар ясны хугарал, уруулын доод салстад шарх, зүүн нүдний зовхи, хамар хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар зүүн хацарт зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Яаралтай тусламжийн хуудас \хх-ийн 6 тал\
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн №599 дугаартай “...Б.Батмөнхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний зовхи, хамар хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 11 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 14 тал/
  • Хохирогч Б.Батмөнхийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 34 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 39 тал/
  • Хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Угтаалцайдам сум Харчулуут баг гэрийнхээ гадаа машинаа янзлаад сууж байтал орой 16 цагийн алдад байх Мөнхдэлгэр, Ганзориг ахтайгаа цуг манайд ирсэн. Тэр үед Ганзориг шинэ машин уначихсан ирсэн. Тэгээд машиныг нь унаад бид гурав пойл руу явсан, тэнд очоод 0.75 литрийн Хараа нэртэй архийг бид хувааж уусан. Тэгээд би гэртээ хариад гэрээс мөнгө аваад сумын төв рүү явж бас архи аваад дэлгүүрээс авсан архийг уухдаа би тасарсан байсан. Тэгээд хойшоо гарч явах замдаа маргалдсан юм шиг байна лээ...миний хамар яс хугарсан...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
  • Гэрч Н.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 он 10 дугаар сарын 03- ны орой 21 цагийн үед би айлд очоод ирсэн чинь манай гэрт Ганзориг, Мөнхдэлгэр, Баянмөнх 3 орчихсон сууж байсан, намайг гэрт орсон чинь Батмөнх намайг Дээгий зодчихлоо гээд нүүр ам нь цус болчихсон, зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай, цамцны энгэр нь цус болчихсон, тэр хоёр хэрэлдээд байж байхад нь манай эхнэр гэрээс гар гээд хөөгөөд гаргасан. Гадаа гарчихаад тэр хоёр барилцаж аваад Дээгий, Батмөнхийг тонгорч унагаад байсан, тэгэхээр нь би больцгоо гээд салгаад Батмөнхийг гэрт нь хүргэж өгсөн...Батмөнх Дээгийг чи намайг согтуугаар далимдуулаад зодчихлоо гээд дайраад барилцаж автал Дээгий тонгорч унагаад байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг \хх-ийн 3 тал\
  • Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 03-нд намайг сумын төвд гэртээ байж байхад Мөнхдэлгэр \Дээгий\ 16 цагийн үед утсаар яриад хөдөө гэрээс машины дугуй авчраад өгөөч гэхээр нь би Дээгийг гэрээс очоод аваад сумаас хойд зүгт байдаг  6 дугааар тасаг руу явсан, Дээгийгийн хөдөө гэрээр очиж дугуйг нь аваад буцахдаа хажууд нь ойрхон байдаг Батмөнхийн гадаа очсон чинь гадаа машинаа янзлаад байж байсан, тэндээс Батмөнхийг суулгаад баруун тал руу нь байдаг дойлны захад очоод Дээгийгийн авч явсан нэг шил 0.75 литрийн Хараа архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд Батмөнх ахын машиныг мялаана гээд гэртээ буцаж очоод мөнгө аваад сумын төв ороод дэлгүүрээс ахин хараа нэг шил архи аваад буцаад замдаа машин дотроо хувааж уучихаад явж байсан чинь Дээгий, Батмөнх хоёр гэнэтхэн муудалцаад хэрэлдээд байсан, тэгээд машинаа зогсоо гээд Дээгий хэлтэл зогстол тэр хоёр буугаад явсан, тэгээд тэр хоёр муудалцаад юми цохих шиг болоод түг хийхээр н буугаад очтол Батмөнхийн хамараас цус гараад зогсож байхаар нь хоёуланг нь машинд суулгаж яваад 6-н тасаг дээр байдаг Батмөнхийнд очоод сууж байтал тэр хоёр хэрэлдээд, муудалцаад байсан...муудалцхаар юм яриагүй ээ, өвөлжөө, бууц юм л яриад байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 4 тал\
  • Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...хашааны гадаа Батмөнх ахтай муудалцаад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Ганзориг ах бид гурав сумын хойд талын 2-р тасаг дээр манай хөдөө гэртэй айл Баянмөнх ахынд очоод сууж байтал Батмөнх ах намайг чи зодлоо гээд над руу дайраад агсраад байсан, тэгтэл Батмөнх ахын эхнэр та хоёр гэрээс гарч муудалцацгаа гээд гэрээсээ хөөхөөр нь бид хоёр гэрээс гараад намайг Батмөнх ах боож унагаагаад тоолгойны ар руу цохиод байсан, тэгээд Баянмөнх ах ирээд салгасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7 тал/
  • Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би тухайн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...Батмөнх ах согтуудаа манай талийгаач аавыг хэл амаар доромжлоод байхаар нь би нүүрэн хэсэгт мөргөсөн...хохирол 400.000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг \хх-ийн 17-18 тал\ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М нь 2020 оны 10 сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 17 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжрагал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 30-ны өдөр 169 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-34, 46 тал/ 2020 оны 10 сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч М.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

М.Мт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч М.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Мт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Мрийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.Мрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА