Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 342

 

1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

 

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

 

хохирогч, шүүгдэгч Э.Б,

 

шүүгдэгч Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дашдулам,

 

хохирогч, шүүгдэгч М.Н,

 

хохирогч, шүүгдэгч Ч.С, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг

 

оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх прокурорын газраас шүүгдэгч М.Н, Ч.С-, Э.Б, Э.Б нарт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011424 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар баг Гаханч гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл-4, эх, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материалын 17 дугаар байрны 39 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: хх000000, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Э-ын Б.

 

  1. Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар баг Гаханч гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл-4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материалын 17 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: хх000000, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Э-ын Б.

 

  1. Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт” ахлах мэргэжилтнээр ажилладаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ 27 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны 72 тоотод түр оршин суух, 2016 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М-ийн Н.

 

  1. Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ 27 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хотхоны 72 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Ч-ийн С.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь Э.Б-тай бүлэглэн тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Н, Ч.С нарыг зодож тэдгээрийн бие махбодид тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Э.Б нь Э.Б-тэй бүлэглэн тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Н, Ч.С нарыг зодож тэдгээрийн бие махбодид тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.Н, Ч.С нар нь хохирогч Э.Б-тэй маргалдаж, хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас Э.Б-ийг бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч, хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ах Э.Б-ы хамт борлуулалтанд явж байгаад машинаа түр зогсоосон бөгөөд М.Н, Ч.С нар дуут дохиогоо дуугаргаад хоорондын таарамжгүй харилцаанаас болж муудалцан маргалдсан…Би М.Н-тай муудалцаад маргалдсан. Намайг М.Н баруун гараараа толгой руу цохиод өвдөглөхөөр нь газар унагаасан. Тэгтэл Ч.С ирээд татсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …”Би 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Ч.С-той хамт гэр рүүгээ орох гээд явж байсан. Манай байрны хувьд зогсоол хүрэлцдэггүй учраас хажуу талын хашаанд машинаа тавьдаг. Тухайн хашаанд 12 машин байрлуулах боломжтой. Тэгтэл хашааны хаалгыг таглаад буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд нэг машин зогссон байсан. Э.Б, Э.Б нар машин дотроо суучихаад 2 эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Манай эхнэр Ч.С нь Э.Б, Э.Б нарт “машинаа урагш холдуулаач” гэсэн шаардлагыг машинаасаа буугаад тавьсан. Бага зэргийн зайгаар нь эхнэр машинаа жолоодож орж чадахгүй болохоор би машинаа жолоодоод орсон. Энэ хооронд Э.Б, Э.Б нар нь манай эхнэр Ч.С-ыг хэл амаар доромжилсон. Бид нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас болж маргалдсан. Нэг мэдэхэд би Э.Б-ийн доор нь хэвтэж байсан. Манай эхнэр Ч.С салгах гээд оролдож байсан... Гурван залуу гүйгээд ирэхээр нь би Э.Б-тэй барьцалдахад хавсарч унагаад хоолой боосон. Надад бие болон сэтгэл санааны хохирол учирсан. Уг гэмтлийг Э.Б учруулсан. Миний дээр Э.Б 5 минут орчим суусан. Машин руу нь чулуу шидсэн нь миний буруу. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …”Манай машиныг Э.Б, Э.Б нар таглаад машинаа зогсоосон байсан. Манай нөхөр машинаа хашаанд оруулж байрлуулсан бөгөөд намайг хэл амаар доромжлоод байхаар нь “та нарын буруу байхад яагаад хэл амаар доромжлоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр М.Н Э.Б-тэй маргалдаад ноцолдсон. Тэгтэл Э.Б манай нөхөр М.Н-ын дээр нь гараад суусан байсан. Миний хувьд Э.Б-ийг нөхрийнхөө дээрээс салгах гэж оролдсон болохоос нөхөр М.Н-тай бүлэглэн бусдыг зодсон зүйл байхгүй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна…. Э.Б миний гарыг хөшихөд гэмтэл учирсан. Тэрнээс намайг Э.Б цохисон зүйл байхгүй. Би өөрөө тухайн үед унасан зүйл байгаа. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад шүүгдэгч, хохирогч М.Н, Ч.С нарын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, шүүгдэгч, хохирогч М.Н-ын өгсөн тайлбар, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-6, 12-13, 24/, шүүгдэгч Э.Б-ы өгсөн тайлбар, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9, 42, 105-106/, шүүгдэгч, хохирогч Ч.С-ын өгсөн тайлбар, мэдүүлэг /хх-10, 15-17/, шинжээчийн 4433 дугаартай дүгнэлт /хх-29/, шинжээчийн 4871 дугаартай дүгнэлт /хх-32/, шинжээчийн 4461 дугаартай дүгнэлт /хх-34/, шинжээчийн 4869 дугаартай дүгнэлт /хх-90/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-47, 48, 126, 139/, гэрч Ч.Батцэцэгийн мэдүүлэг /хх-83-84/, гэрч Л.Санжрагчаагийн мэдүүлэг /хх-85-86/, гэрч Х.Шинэбаярын мэдүүлэг /87-88/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-91/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-19, 20/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-56/, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тухай баримт /хх-92/, шүүгдэгч, хохирогч М.Н-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-132-135/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-141/, шүүгдэгч, хохирогч Э.Б-ийн прокурорт гаргасан хүсэлт /хх-145/, шүүгдэгч, хохирогч М.Н, Ч.С нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-130/, шинээр Ч.С-ыг жирэмсэн болохыг нотолсон 3 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Ч.С-ыг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М.Н-тай бүлэглэн Э.Б-ийг зодож хөнгөн гэмтээсэн, мөн шүүгдэгч Э.Б-ийг тухайн өдөр Э.Б-тай бүлэглэн М.Н, Ч.С нарыг зодож тэдгээрийг хөнгөн гэмтээсэн, шүүгдэгч Баярсайханыг Э.Б-тэй бүлэглэн М.Н-ын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн хорооны нутагт Ч.С нь Э.Б, Э.Б нарыг “машинаараа гарааш хааж тавьлаа, үүнээс болж зам түгжирч байна та нарын буруу” гэснээс үүдэлтэйгээр Э.Б, Э.Б нар М.Н-ын эхнэр Ч.С-ыг “хэл үгээр” дайрч доромжилсон байна. М.Н “эхнэрийг доромжиллоо” хэмээн Э.Б, Э.Б нарын унаж явсан машин руу чулуу шидсэнээр Э.Б нь М.Н-тай харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байна. Дээрх зодооныг Ч.С салгах гэсэн бөгөөд тэрээр энэ гэмт хэрэгт оролцоогүй, мөн Э.Б нь М.Н-тай харилцан зодолдсоноос бус Ч.С-ыг Э.Б-тай бүлэглэж зодоогүй, Э.Б нь Э.Б-тэй бүлэглэж нь М.Н-ыг зодоогүй зөвхөн Ч.С-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

 

Гэтэл  прокурор   шүүгдэгч  нарын   гэмт  хэрэг  үйлдэхэд    оролцсон

 

4

 

оролцоо, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр шүүгдэгч нарыг хавтгайруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ялласан нь учир дутагдалтай.

 

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Н-ын мэдүүлсэн: “…2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед гэртээ харихаар эхнэр Ч.С-ын хамт байрны баруун талд байрлах төлбөртэй зогсоолд машинаа тавихаар орох гээд явж байтал хашааны хаалга хаагаад саарал өнгийн жижиг машин зогсож байсан. Уг машины баруун урд талын салхины шил онгорхой, 2 эмэгтэй хүнтэй хэрэлдээд байсан машин барьж явсан эхнэр дуут дохио өгсөн. Тэгээд энэ хооронд би гарч хашааны хаалга онгойлгосон. 2 минут орчим хүлээсэн. Манай машины урд талаас машин бөглерч дуут дохио өгөөд байдаг нөгөө машинтай хүмүүс 2 эмэгтэй хүнтэй хэрэлдээд байсан. Тэгээд бид нар шаардлага тавихад нөгөө 2 эмэгтэй яваад өгсөн. Нөгөө машинтай залуус жаахан урагшаа явсан боловч багтаж ороогүй. Би хажуугаар нь замын хашлага чулууг давж хашаанд оруулж машинаа байрлуулсан. Манай эхнэр нөгөө залууст машинаа холдуулаагүй учраас ийм зүйл болж байна гэж [хэлсэн. Үүнээс болоод маргаан үүссэн. Би машинаа тавьж дуусаад нөгөө 3-н залууд “та нарын буруу” гэж хэлсэн. Эхнэрийг хэл амаар доромжилсон. Би чулуу аваад дугуй руу нь шидсэн. Тэгсэн тэд нар над руу дайрч эхэлсэн. Намхан залуу эхэлж ирээд гар хөлөөрөө цохиж эхэлсэн…. Эхнэр залуусыг салгах гээд орж

 

ирсэн. Нэг мэдсэн би газар унасан. Миний дээр 1 залуу суучихсан байсан юм. Энэ хооронд миний эхнэр Ч.С намайг хамгаалаад салгах гэхээр нөгөө залуус ойртуулахгүй эхнэрийн гараас мушгиад газар унагаагаад байсан. Цагдаа дуудья гээд 2 талаасаа цагдаа дуудсан...Миний чихний дээд хэсэг шалбарч цус гарч баруун шанаа хавдаж хамар өвчтэй болсон. Баруун шилбэ хавдаж шархалсан. Нуруу цээж хэсгээр хөндүүрлэж хөхөрсөн. Баруун гарын чигчий хуруу хавдсан. Баруун гуя хэсэгт хөхөрсөн толгойн хуйханд өвчтэй хөндүүр болсон байсан. Мөн уруул хавдсан байсан..." /хх-12-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.С-ын мэдүүлсэн: “...Би машинаасаа буугаад жолооч талынх нь салхины шилийг нь тогшоод “та нараас болж зам түгжрээд байна” гэхэд машин дотор байсан 2 залуу намайг “гичий банзал минь” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай нөхөр машинаас бууж ирээд "Та нар яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм, уучлалт гуй" гээд чулуу аваад машиных нь дугуй руу шидсэн.…Нэг өндөр залуу миний

 

гарыг мушгиж “ямар янаг орилдог тэнэг гичий вэ” гэсэн. Би тухайн үед хажуугаар явж байсан хүмүүсээс тусламж гуйж дуудсан боловч туслаагүй. Надад учруулсан гэмтлийг өндөр залуу учруулсан..."/ хх-н 15-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ийн мэдүүлсэн: “….Дүгнэлттэй санал нийлж

 

байна. М.Н нь цохиж өвдөглөх үед миний тархи доргисон. Мажуулсан гэмтлийг М.Н-тай зууралдаж байх үед л үүссэн байх. Түүнээс эхнэр нь бол миний малгайны араас салгах гээд татаад байсан юм..." /хх-65-67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Э.Б-ы яллагдагчаар мэдүүлсэн : ”…Э.Б машинаас буугаад М.Н руу очсон байсан. Тэгээд би машинаас буугаад очтол

 

5

 

манай дүүг М.Н гараараа толгой руу нь шанаа хэсэгт нь цохиод тэгээд өвдөглөсөн.Тэгэхээр нь би яваад очсон. Тэгсэн манай дүү М.Н-ыг хавираад газар унагаасан. Манай дүү нөхрийнх нь дээр нь гараад суусан ба эхнэр нь манай дүүгийн араас очоод эхнэр нь манай дүүг татаж авах гээд араас нь малгайнаас нь татаад байсан. Би очоод эхнэрийг нь дүүгээсээ салгаад холдуултал намайг эхнэр нь заамдаж барьж аваад өшиглөөд байсан ба би тавиулчихаад цагдаад дуудлага өгсөн..." /хх-104-105/ гэх мэдүүлэг,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №4433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. М.Н-ын биед баруун чих, зүүн бугалга, баруун сарвуу, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, хамт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-29/ гэх

 

дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4871 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

    1. Э.Б-ы биед баруун шилбэ, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. /хх-32/ гэх дүгнэлт,

 

 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №4461 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Ч.С-ын биед зүүн суга, зүүн бугалга, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-34/ гэх

 

дүгнэлт,

 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4869 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Э.Б-ийн биед хүзүү, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-29/ гэх

 

дүгнэлт,

 

 

Шинжээч Ш.Цэцэгмаагийн "...М.Н-ын биед сорви үүсэх гэмтэл байхгүй байна. Хамрын таславчны мурийлт, баруун шанааны зөөлөн эдийн, зүүн чихний цус хуралт зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа хөнгөн гэмтэл, бусад нь дангаараа гэмтлийн зэрэгт орохгүй. Хамрын мурийлт нь зууралдах уед үүсэхгүй...."/хх-84/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-141/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрх нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэгэнт Ч.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул М.Н-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Э.Б-эд холбогдох хэргээс “Э.Б-тай бүлэглэн Ч.С-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргээс “Э.Б-тэй бүлэглэн М.Н-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Э.Б, М.Н, Ч.С-, шүүгдэгч Э.Б нар нь харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, бие биедээ гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Б, М.Н, шүүгдэгч Э.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “…шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн боловч Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 “….хөөн хэлэлцэх хугацаа

 

дууссан” гэж үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас

 

7

 

чөлөөлөх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б, М.Н, шүүгдэгч Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.Б-эд холбогдох хэргээс “Э.Б-тай бүлэглэн Ч.С-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргээс “Э.Б-тэй бүлэглэн М.Н-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.Б, М.Н, Э.Б нарыг тус бүрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б, М.Н, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.Н, Э.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б, М.Н, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт
 

8

 

зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 бичлэг бүхий сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

Э.ЧИНГИС