Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/03138

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Н 2014-06-13 өдөр төрсөн, охин Ч.Е-г 18 насанд хүртэл өөрийн асрамжинд авч, хариуцагч Д.Ч өөрийн боломжоор хүүхдэдээ тэтгэлэг төлөх, охин Ч.Е-ийг хариуцагч нь хичээлийн жилд 7 хоног бүрийн 5 дахь өдрийн орой авч, бүтэн сайн өдрийн өглөө эхэд нь өгч байх, охин Ч.Е зуны амралтын хугацааны 50 хувийг аавтайгаа, 50 хувийг нь ээжтэйгээ өнгөрүүлж байх, нийтээр амрах баярын өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдээ ээлжлэн асарч байх, зохигчид хэн аль нь мөнгөн төлбөр нэхэмжилсэн шаардлагаасаа тус тус бүхэлд нь татгалзаж, хариуцагч Д.Ч нь 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах, нэхэмжлэгч Э.Н орон сууцны зээлийг хариуцан төлж дуусгахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн  56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 425 725 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 159 420 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 292 572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ