Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 15-р гудамжны 5Б тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧО79030371, Боржигон овогт Шижирпүрэвийн Даваанямын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 45-р байрны 00 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО81051007, Боржигон овогт Данзангийн Цэнднямд холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Даваажав, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ш.Давааням нь Д.Цэнднямтай 2002 онд танилцаж, 2005 оны 7 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Д.Цэнднямтай хамтран амьдрах хугацаанд нь 2003-01-14 өдөр хүү Ц.Дөлгөөн төрсөн. Тэд зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2007 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд Д.Цэндням өөр хүнтэй хамтран амьдарч байгаа.

Иймд Ш.Давааням, Д.Цэндням нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Ц.Дөлгөөнийг аав Ш.Даваанямын асрамжинд үлдээж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүл болохоор 2002 оноос хамт амьдарч, Баянгол дүүрэгт 2005-07-18 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Хамт амьдрах хугацаанд зохигчийн дундаас 2003-01-14 өдөр хүү Цэнднямын Дөлгөөн төрсөн байна.

Гэр бүлээр амьдрах хугацаанд хариуцагч өөр бусадтай хамтран амьдарч, гэр бүлээ орхисон 2007 оноос гэрлэгчдээс төрсөн хүү эцгийн асрамжинд байсан байх бөгөөд хариуцагч нь бусадтай хамтран амьдарсан хамтын амьдралаас өөр хүүхэдтэй болсон шалтгааны улмаас зохигч гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх, гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд нэхэмжлэгч гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Ц.Дөлгөөнийг асрахад зарим нэг үүргийг гүйцэтгэж байсан байх бөгөөд цаашид хүүхдээ нэхэмжлэгч асрамжиндаа авах хүсэлтэй, хариуцагч түүний хүсэлтийг дэмжиж байгаа байх бөгөөд хүүхдийн саналыг асуухад хүүхэд эцгийнхээ асрамжид байх хүсэлттэй байх тул хүүхдийг насанд хүртэл нь эцгийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар зохигч маргаагүй, хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгч нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.