Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, И.Отгонсүрэн,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, Баднайнямбуу,

хохирогч Д.Мөнхтүшиг, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогч Б.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б ББ, Г Б Тнарт холбогдох эрүүгийн 201619000687 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр сум, 4 дүгээр баг “Хүйс” гэх газарт 1972 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 зүйлд зааснаар 05 жилийн хугацаагаар хорьж шийтгэснийг Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэг, 26 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлснийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Б Б.Б

 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Г Б.Т

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б, Б.Тнь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан жижүүтэй хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг “Дэлбэрхий” гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 30.227.341 /гучин сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин нэг/ мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэрэг шалгагдаж байх хугацаандаа бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхэр, Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус хулгайлж, нядалж 2.399.900 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бийн:

...2018 оны 08 дугаар сард Багануур дүүрэгт Зочид буудалд байхад Тнад руу ярьсан. Түүнтэй уулзаад хутганы өрөнд 15 адуу өгөх ёстой гэхэд Тби урдуур явахад урд хашаатай адуу байсан. Түмэндэлгэрт хэлж тэр хашаатай адуун дээр очсон. Тэр адуун дотроос хул морь барьж унаад тэнд байсан адууг туугаад Хэнтий аймгийн Сэргэлэн баян улаан суманд “Ишгэн толгой” гэх газар очоод өглөө үүрээр адууг ялгасан. 18 тооны шарга азаргатай адууг үлдээж гол өгсүүлж туугаад 20 адууг нь тууж хутганы өрөнд өгөөд 5 адууг нь борлуулж Бат-Өлзийд өгсөн.

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Түмэндэлгэртэй утсаар яриад Налайх дүүрэгт уулзсан Хонхор гэх газар 2 үхэр авсан. Энэ 2 үхрээ Түмэндэлгэрт ачиж өгөөд миний машины мотор эвдэрсэн учир би өөрөө үлдсэн...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Т:

...2018 оны 08 сарын 10 даар Бтай тааралдсан. Б ах нь хутганы өрөнд 15 адуу өгөх ёстой гэсэн. Гараад явж байхад хашаатай адуу байсан. Б ах тэр хашаатай адуун дээр ахыгаа буулгаад өгчих тэгээд чи цаашаа яваад ахыгаа хүлээж бай гэсэн. Б ах над руу хоёулаа өглөө Ишгэн толгой гэдэг газар уулзъя гэж ярьсан. Би яваад очиход Б ахын байгаа газрыг олоогүй. Тэгтэл өөрөө морь унасан 18 гаруй адуу туугаад ирсэн. Ах нь хашаанд нь хэдэн адуу ялгасан байгаа тэр хэдэн адуугаа аваад айлд хүргэж өгнө гэж хэлсэн. Орой 18 цагийн үед Б ах надад хотоос нэг ченж ирнэ чи хүлээлгээд байж байгаараа гэсэн. Тэр ченж нь ирсэн. Тэгээд Б мотоциклтой ирж ченждээ адуу өгсөн. Б ах намайг хоёулаа малын бичиг очиж авъя гээд намайг дагуулаад явсан. Гэтэл тэр бичиг өгөх хүмүүс нь та нар бичиггүй бол Улаанбаатар хот руу хүргэж өг гэсэн. Тэгээд Б ах намайг явуулсан.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б ах над руу яриад чи Налайх дээр хүрээд ирээч ах нь эхнэртэйгээ муудалцчихсан байгаа. Чи өнөөдөр ахдаа тусалчих ахад нь хэдэн төгрөгийн хэрэг байна гэсэн. Тэгээд 2 үхэр авсан. Миний машин болохоо больчихлоо чи машинаа аваад хүрээд ир гээд миний машинд ачаад хот орсон. Тэгээд би баригдсан...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Мөнхтүшигийн:  

...2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр шарга халзан азаргатай 43 тооны адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлбэрхий гэдэг газраас алдсан. Би алдсан адуугаа ирж хайж яваад Говьсүмбэр аймаг, Чойрын Баянталаас 15 тооны адуугаа олж авсан. Одоо нийт 25.455.599 төгрөгийг нэхэмжилж байна...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Энхтүвшингийн:

...Манайх Налайх дүүргийн Гордокод байдаг. 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө манай үхэрнээс нэг гунжин үхэр алга болсон байсан. Маргааш нь 8 цагийн алдад Бадамжунай мөрдөгч Т, Б нартай ирээд үхэр муулсан байна гэж хэлсэн. Би тэр газар нь очиж үзсэн манай үхрийг муулаад толгой, ширийг нь жорлонд хийсэн байсан. Бадамжунай мөрдөгч нь үхрийн махаа яах вэ гэж хэлэхээр нь авч явахгүй. Мах авдаг хүн байвал өгье гэж хэлсэн. Мах авдаг хүн ирээд хоёр үхрийн махыг 1.000.000 төгрөгөөр авсан. Би тус мөнгөнөөс 470.000 төгрөгийг авсан. Пүрэвдорж 530.000 төгрөгийг нь авсан. Хулгайд алдсан үхэр маань шүдлэн насны, сүүний чиглэлийн үхэр байсан. Одоо надад тийм үхэр байгаа. Төв аймгийн үнэлгээний компаниас миний алдсан үхрийг сая хэдэн зуугаар үнэлсэн. Үлдсэн хохирлоо авах юм болно гомдол санал байхгүй...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Пүрэвдоржийн:

...2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үхрээ алдсан. Манайх нэг тугалтай үхэртэй. Орой нь саагаад хашааны гадаа хонуулсан. Маргааш өглөө нь ирэхгүй байсан. Гэтэл Энхтүвшин ах манай хажууд 2 хүн муулсан байна. Нэг нь манайх байна. Нөгөө танай үхэр биш үү гэж асуусан. Би очоод нядалсан үхрийн толгойг нь харсан манай үхэр мөн байсан. Маргааш, нөгөөдөр цагдаагийн ахмад цолтой Бадамжунай гэж хүн надтай ирж уулзаад, танай үхрийг хулгайлсан хүмүүсийг олсон гэж хэлсэн. Би үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Үнэлгээний компани 1.300.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хэрэг гарсны дараа цагдаагаас үхрийн махыг Төв аймгийн Цагдаагийн газрын үүдэнд машинд ачаад авчирсан байсан. Тухайн үед нь махаа ченжид 1.000.000 төгрөгөөр өгсөн. Үүнээс 530.000 төгрөгийг авсан. Энхтүвшин ахад 470.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгөө авах юм бол гомдол саналгүй... гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834007520387 дугаартай хэрэгт хохирогч Д.Мөнхтүшигийн /1-р хх-ийн 43-44, 47, 2 дугаар хх-ийн 08, 126-127, 3 дугаар хх-ийн 207-208 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Б.Цоггэрэлийн /1 дүгээр хх-ийн 51, 3 дугаар хх-ийн 209 дүгээр хуудас/, гэрч Ш.Чулуунбаатарын /1 дүгээр хх-ийн 52-53, 54 дүгээр хуудас/, гэрч Т.Гэрэлмаагийн /1 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Б.Энхжаргалын /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Т /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Я.Батцэцэгийн /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Д.Пионерын /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнэцогтын /1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрч Г.Өнөрболдын /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Ч.Баярсайханы /1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч Б.Цогжавхлангийн /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/, гэрч Э.Амгаланбаярын /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ч.Адъяахүүгийн /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч Р.Бат-Отгоны /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Ч.Билэгсайханы /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/, гэрч Ц.Амарбаярын /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Б.Доржийн /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/, гэрч С.Энхцолмонгийн /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/, гэрч Л.Бат-Өлзийгийн /2 дугаар хх-ийн 130, 131 дүгээр хуудас/, гэрч Б.Азбатын /2 дугаар хх-ийн 132 дугаар хуудас/, гэрч Д.Бат-Эрдэнийн /2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/, гэрч Б.Учралсайханы /2 дугаар хх-ийн 134-135 дугаар хуудас/, гэрч Д.Баярцогын /2 дугаар хх-ийн 136 дугаар хуудас/, гэрч О.Эрдэнэчулууны /2 дугаар хх-ийн 137 дугаар хуудас/, гэрч Д.Хуягбаатарын /2 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/, гэрч Б.Амартүвшингийн /2 дугаар хх-ийн 222 дугаар хуудас/, гэрч Н.Чүнсэрээгийн /3 дугаар хх-ийн 210 дугаар хуудас/, гэрч Б.Хүрэлчулууны /3 дугаар хх-ийн 211 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Эрхэмбаярын /4 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Б.Энхтүвшингийн /4 дүгээр хх-ийн 28, 29 дүгээр хуудас/, хохирогч Б.Пүрэвдоржийн /4 дүгээр хх-ийн 25, 26 дугаар хуудас/, гэрч О.Алтансүхийн /4 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Бийн /4 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Б.Эрхэмбаярын /4 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч О.Намхайдагвын /4 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Д.Бат-Эрдэнийн /4 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Н.Энхбаярын /4 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Х.Доржсүрэнгийн /4 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Н.Батсайханы /4 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Ц.Уртнасангийн /4 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, шинжээч Д.Отгонцагааны /3-р хх-ийн 229-231 дүгээр хуудас/, сэжигтэн, яллагдагч Б.Бийн /1 дүгээр хх-ийн 87-88, 89-90, 91, 156, 2 дугаар хх-ийн 14-15, 162-163, 164, 3 дугаар хх-ийн 197-198, 4 дүгээр хх-ийн 88, 89-92, 93 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч Б.Т /2 дугаар хх-ийн 168-169, 170-171, 224, 3 дугаар хх-ийн 199-200, 4 дүгээр хх-ийн 96-97, 100-102 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 71 дүгээр тал/, Хан-Үнэлэмж ХХК-ий 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/08-1 дугаартай Д.Мөнхтүшигийн 43 тооны адууг 34.383.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 дугаар хх-ийн 142-148 дугаар хуудас/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/271 дугаартай 43 тооны адууг 30.227.341 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3 дугаар хх-ийн 213-225 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/07 дугаартай Б.Пүрэвдоржийн өмчлөлийн 1 тооны үхрийг 1.386.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 44-49 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/08 дугаартай Б.Энхтүвшингийн өмчлөлийн 1 тооны үхрийг 1.013.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 56-60 дугаар хуудас/, Верна аксент маркийн 61-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 218 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09/38 дугаартай Н.Мажигсүрэнгийн “Бронкос” ХХК-ийн өмчлөлийн “Hyundai Avante XD” маркийн тээврийн хэрэгслийг 2.059.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 67-72 дугаар хуудас/ болон хохирогч Д.Мөнхтүшигийн Малын А дансны хуулбар, 2015 онд бэлэн тоологдсон малын нас, хүйсний бүртгэл /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар хуудас/, цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн оргодол эрэн сурвалжлах лавлагаа /1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас/, мал амьтан хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 22-26 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 27-28, 4 дүгээр хх-ийн 8-11 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Л.Бат-Өлзий, яллагдагч Б.Б нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /2 дугаар хх-ийн 138 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 124-125, 4 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/, сэжигтэн Б.Бийн явсан гэх маршрутыг ерөнхийд нь харуулсан лавлагаа /1 дүгээр хх-ийн 29-32 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573А дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 94-103 дугаар хуудас/, Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 104-106 дугаар хуудас/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамж /1-р хх-ийн 106 дугаар хуудасны ар тал/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 210-226 дугаар хуудас/, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай магадлал, тэмдэглэл /хх-ийн 241-250 дугаар хуудас/, Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 110 дугаар хуудас/, суллагдсан хүмүүст олгодог справка /1-р хх-ийн 111 дүгээр хуудас/, Батсүх овогтой ялтан Бийн зан байдлын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/, юнител компаний утасны билл шалгасан лавлагаа /1 дүгээр хх-ийн 119-127 дугаар хуудас/, яллагдагч Б.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шалгах хуудас /2 дугаар хх-ийн 186-188 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /3 дугаар хх-ийн 232 дугаар хуудас/, цагдаагийн цахим системийн лавлагаа /3 дугаар хх-ийн 233-240 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /3 дугаар хх-ийн 146-148 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /4 дүгээр хх-ийн 103-105, 108-113,117-122/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Тнар нь бүлэглэн, 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг “Дэлбэрхий” гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн олон тооны малыг хулгайлж 30.227.341 /гучин сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийн хохирол учруулсан, 

Дээрх гэмт хэрэг шалгагдаж байх хугацаандаа бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхэр, Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус хулгайлж, нядалж 2.399.900 мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Мөнхтүшиг, иргэний нэхэмжлэгч О.Энхбаяр, гэрч Б.Цоггэрэл, гэрч Г.Эрдэнэцогт, гэрч Р.Бат-Отгон, гэрч Б.Дорж, гэрч Л.Бат-Өлзий, гэрч Д.Бат-Эрдэнэ, гэрч Д.Баярцог, гэрч О.Эрдэнэчулуун, гэрч Б.Амартүвшин, гэрч Н.Чүнсэрээ, гэрч Б.Хүрэлчулуун, иргэний нэхэмжлэгч Б.Эрхэмбаяр, хохирогч Б.Энхтүвшин, хохирогч Б.Пүрэвдорж, гэрч О.Алтансүх, гэрч Б.Эрхэмбаяр, гэрч О.Намхайдагва, гэрч Д.Бат-Эрдэнэ, гэрч Н.Энхбаяр, гэрч Х.Доржсүрэн, гэрч Н.Батсайхан, гэрч Ц.Уртнасан, шинжээч Д.Отгонцагаан нарын мэдүүлгүүд болон хохирогч Д.Мөнхтүшигийн Малын А дансны хуулбар, 2015 онд бэлэн тоологдсон малын нас, хүйсний бүртгэл, мал амьтан хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Бат-Өлзий, яллагдагч Б.Б нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, сэжигтэн Б.Бийн явсан гэх маршрутыг ерөнхийд нь харуулсан лавлагаа, юнител компаний утасны билл шалгасан лавлагаа, хохирлын баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Б.Тнарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлтээ.

 

Харин ...шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг бүлэглэж, хохирогч Д.Мөнхтүшигийн олон тооны адууг хулгайлсан... гэмт хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нар ...43 тооны адуу алдсан... гэх дүгнэлт, тайлбарыг,

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид ...38 тооны адуу хулгайлсан... гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх оролцогчдоос гаргаад байгаа дүгнэлт, тайлбарууд, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаж, уг нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах үүднээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхтүшигээс хулгайд алдсан 43 тооны адууных нь талаар яг хэдэн тооны, ямар ямар зүстэй, хэдэн настай адуу алдагдсаныг нарийвчлан тодруулж асуухад 40 тооны адууны нас, зүс, хүйсийг эргэлзээгүй, тодорхой хэлж, 3 тооны адуу болох хөх бор байдас, хөх саарал гүү, бөгтгөр нуруутай хүрэн гүү зэргийг огт санадаггүй, улмаар мэдэхгүй гэж мэдүүлсэн нөхцөл байдал үүссэн тул дээрх 3 тооны адууг хэрэгсэхгүй болгож, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан хүрээнд 40 тооны адууг хулгайд алдсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг бүлэглэж, 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч Д.Мөнхтүшигийн 40 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.   

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлттийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Б.Тнарын бүлэглэж, Д.Мөнхтүшигийн 40 тооны адууг,

Мөн дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа Б.Энхтүвшингийн 1 тооны үхрийг, Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрсдийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олсон, энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл гэж дүгнэлтээ.

 

Мөн прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж, гэмт хэрэг тус бүрд зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч нарыг Өмчлөх эрхийн эсрэг гэсэн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн буюу 2 удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан гэж үзэж үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

 

Гэхдээ шүүгдэгч Б.Б, Б.Тнарын бүлэглэж, Д.Мөнхтүшигийн 40 тооны адууг хулгайлсан үйлдэл 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг,

хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхрийг, Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус хулгайлсан үйлдэл Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдсөнөөс хойших хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарын үргэлжилсэн гэмт хэргийн сүүлийн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр хугацаанд үйлдэгдсэн тул тэдний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иймээс шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, дээрх гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Яллах дүгнэлт болон хохирогч Д.Мөнхтүшиг, түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг, дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Б, Б.Тнарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхтүшигт 43 тооны адууны 30.227.341 /гучин сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийн, түлш, шатахууны зардал 1.893.400 /нэг сая найман зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийн,  хохирогч Б.Энхтүвшинд 1 тооны үхэрний 1.013.300 /нэг сая арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн, хохирогч Б.Пүрэвдоржид 1 тооны үхэрний 1.386.600 /нэг сая гурван зуун наян зургаан мянга зургаа зуу/ төгрөгийн хохирол, нийт 34.520.641 /гучин дөрвөн сая таван зуун хорин мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийн хохирол, хор уршиг тус тус учирсан гэжээ. 

 

Хохирогч Д.Мөнхтүшигийн хулгайд алдсан гэх 43 тооны адууг 1 дүгээр хавтас хэргийн 70-71 дүгээр хуудсанд 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгөөр, 2 дугаар хавтас хэргийн 142-148 дугаар хуудсанд 34.383.000 /гучин дөрвөн сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгөөр, 3 дугаар хавтас хэргийн 217-225 дугаар хуудсанд 30.227.341 /гучин сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгөөр тус тус үнэлсэн 3 өөр янзын үнэлгээ,

мөн хохирогч Б.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын хулгайд 2 тооны үхрийг 4 дүгээр хавтас хэргийн 56-64 дүгээр хуудсанд 1.013.300 /нэг сая арван гурван мянга гурван зуу/ төгрөгөөр, 45-53 дугаар хуудсанд 1.386.600 /нэг сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт тус тус хэрэгт авагдсан байна.

 

Шүүх 43 тооны адууг үнэлсэн дээрх 3 үнэлгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/271 дугаартай дүгнэлтийг 2015, 2016, 2017 онуудыг харьцуулсан байдлаар, нас, хүйсээр нь, зах зээлийн харьцуулалтын аргаар, зах зээлийн дундаж үнэ ханшаар тооцсон гэж, хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхрийг, хохирогч Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус үнэлсэн үнэлгээний тайланг дээрх байдлаар тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж тус тус үнэллээ.

 

Харин 1 дүгээр хавтас хэргийн 70-71 дүгээр хуудсанд авагдсан 43 тооны адууг 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ямар аргачлалаар, ямар ямар эх сурвалжийг ашиглаж хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй тул,

Мөн  2 дугаар хавтас хэргийн 139-149 дүгээр хуудсанд авагдсан 43 тооны адууг 34.383.000 /гучин дөрвөн сая гурван зуун наян гурван мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь үнэлгээ гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй үнэлгээчнээр үнэлгээ гаргуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул тус тус үнэлэх боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн шүүх яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогч Д.Мөнхтүшигт учирсан 43 тооны адууны 30.227.341 /гучин сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийн хохирлоос шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад хэрэгсэхгүй болгосон хөх бор байдас, хөх саарал гүү, бөгтгөр нуруутай хүрэн гүү гэх 3 тооны адууг нас, хүйсээр нь, зах зээлийн дундаж ханшаар 1 гүүг 792.990 /долоон зуун ерэн хоёр мянга есөн зуун ер/ төгрөгөөр, 1 байдсыг 544.953 /таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин гурав/ төгрөгөөр тогтоосон зах зээлийн дундаж үнээр буюу 2 гүүний /792.990х2­=1.585.980/ 1.585.980 /нэг сая таван зуун наян таван мянга есөн зуун ная/ төгрөг, 1 байдасны 544.953 /таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин гурав/ төгрөг, нийт 2.130.933 /хоёр сая нэг зуун гучин мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Мөнхтүшигт 40 тооны адууны 28.096.408 /хорин найман сая ерэн зургаан мянга дөрвөн зуун найм/ төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэлтээ.

 

Хохирогч Д.Мөнхтүшиг, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарын түлш, шатахууны зардалд нэхэмжлээд байгаа 1.893.400 /нэг сая найман зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийн баримтуудыг нэмж үзэхэд хавтас хэрэгт баримтаар авагдсан түлш, шатахууны зардал 1.569.760 /нэг сая таван зуун жаран есөн мянга долоон жар/ төгрөгийн баримт авагдсан ба зөрүү 323.640 /гурван зуун хорин гурван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг,

дээрх 1.569.760 /нэг сая таван зуун жаран есөн мянга долоон жар/ төгрөгийн баримтаас шаардлага хангаагүй 269.760 /хоёр зуун жаран есөн мянга долоон зуун жар/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хангалаа.

 

Мөн түүнчлэн хохирогч Б.Энхтүвшинд 1 тооны гунжин үнээний 1.013.300 /нэг сая арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн, хохирогч Б.Пүрэвдоржид 1 тооны нас бие гүйцсэн үнээ 1.386.600 /нэг сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн, нийт 2.399.900 /хоёр сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд 42 тооны малын 30.496.308 /гучин сая дөрвөн зуун ерэн зургаан мянга гурван зуун найм/ төгрөг, түлш шатахууны зардал 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 31.796.308 /гучин нэгэн сая долоон зуун ерэн зургаан мянга гурван зуун найм/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна гэж тогтоолоо.

 

Үүнээс нас, зүс, хүйсээрээ хохирогч Д.Мөнхтүшигт буцаж ирсэн 15 тооны адууг нас, хүйсээр нь, зах зээлийн дундаж үнэ ханшаар тус бүрийн үнийг тооцсон 10.408.261 /арван сая дөрвөн зуун найман мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг, хохирогч Б.Энхтүвшинд учирсан 1.013.300 /нэг сая арван гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирлоос төлөгдсөн 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг, хохирогч Б.Пүрэвдоржид учирсан 1.386.600 /нэг сая гурван зуун наян зургаан мянга зургаа зуу/ төгрөгийн хохирлоос төлөгдсөн 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг тус тус хасаж, үлдэх 20.388.047 /хорин сая гурван зуун наян найман мянга мянга дөчин долоо/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Б.Тнараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Д.Мөнхтүшигт 18.988.241 /арван найман сая есөн зуун наян найман мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг, хохирогч Б.Энхтүвшинд 543.300 /таван зуун дөчин гурван мянга гурван зуу/ төгрөгийг, хохирогч Б.Пүрэвдоржид 856.600 /найман зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Тнарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нийт 20.388.047 /хорин сая гурван зуун наян найман мянга мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, энэ тухай шүүх хуралдааны оролцогч нарт танилцуулахад шүүгдэгч нарын өмгөөлөгчид хуульд заасны дагуу хохирол нөхөн төлөх асуудлаар 5 хоногийн завсарлага хүссэн хүсэлтийг гаргасныг хүлээн авсан бөгөөд уг завсарлага авсан хугацаанд шүүгдэгч Б.Тнь хохирогч нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын өөрт оногдох хувь болох 10.194.023 /арван сая нэг зуун ерэн дөрвөн мянга хорин гурав/ төгрөгийг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг шийдвэрлэхдээ тоо, тооцооллын шинжтэй алдаа гаргасан байсныг шүүгдэгч нарын өмгөөлөгчид залруулах талаар хүсэлт гаргасныг хүлээн авч залруулга хийж зөвтгөсөн болно.        

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Тнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Б.Тгэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгч Б.Бийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, түүнчлэн шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэрийг бүлэглэж үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Т хувьд дээрх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон хэдий ч шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, түүний тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Т оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Бийн хувьд тогтоогдсон дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Тнарт шүүхээс оногдуулсан хорих ялыг тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдэхдээ “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулсан байх ба шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг хохирогч Д.Мөнхтүшигийн 43 тооны адууг хулгайлахдаа ашигласан тухай баримт хэрэгт авагдаагүй, тэгээд ч шүүгдэгч тухайн гэмт хэрэг төгссөний дараа адууг өөрийн өмчлөлд оруулж ашиг олох боломжийг бүрдүүлсний хойно тээвэрлэж явсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй гэж,

Мөн шүүгдэгч Б.Тгэмт хэрэг үйлдэхдээ “VERNA AKCENT” маркийн 61-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулсан байх ба шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг ямар гэмт хэрэгт ямар зорилгоор яаж ашигласан талаар баримт хэрэгт авагдаагүй, харин тухайн тээврийн хэрэгслийг ашигласан гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч Б.Тгэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй гэж,

Мөн шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг 2 тооны үхэр хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ “HYUNDAI AVANTE XD” маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулсан ба шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөр тээврийн хэрэгсэл ашиглаж, түүнийг зарж борлуулах зорилгоор ачиж явж байх замдаа уг тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас шүүгдэгч Б.Тнь дээрх “HYUNDAI AVANTE XD” маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Эрхэмбаяраас авч ашигласан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд тухайн гэмт хэрэг нь төгссөн хойно дээрх тээврийн хэрэгслийг ашигласан тул “HYUNDAI AVANTE XD” маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй гэж тус тус үзсэн.

 

Харин дээрх “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Мөнгөн Цахиурт” ХХК-ий нэр дээр байсан ба АЗ74110813 дугаарын регистртэй, Боржигон овгийн Тунгалагийн Баярсайханы нэр дээр шилжсэн тухай баримт 1 дүгээр хавтас хэргийн 154, 155 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа боловч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, тодорхойгүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б, Б.Тнар хохирогч Б.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ ХЕ56011015 дугаарын регистртэй, Цэрэнгийн Болдын эзэмшлийн “HYUNDAI GRACE”  маркийн 92-07 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь одоо хаана байгаа эсэх нь тодорхойгүй, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл гэж эрэн сурвалжлагдаж байгаа, уг тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болох нь 4 дүгээр хавтас хэргийн 113, 114, 115 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг болон түүний үнийг гаргуулах боломжгүй байна гэж үзсэн билээ.

Шүүгдэгч Б.Бийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 186 /нэг зуун наян зургаа/ хоногийг,

шүүгдэгч Б.Т 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг тус тус тэдний тус бүрийн эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч Б.Тнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Б.Бийн эзэмшлээс 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, “SANYO” маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, “XPG52” маркийн угаалгын машин 1 ширхгийг, “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, “SANYO” маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, “XPG52” маркийн угаалгын машин 1 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч Б.Бт, харин “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Мөнгөн Цахиурт” ХХК-д олгохыг,    

прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шүүгдэгч Б.Т өмчлөлөөс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 3-11 тоот 19м2 орон сууцыг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч Д.Т,

мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай иргэн Б.Амартүвшингийн эзэмшлээс “VERNA AKCENT” маркийн 61-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч ДВ91122118 дугаарын регистртэй, Горный Данзан овгийн Батсүхийн Амартүвшинд тус тус олгохыг,

мөн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай иргэн Б.Эрхэмбаярын эзэмшлээс “HYUNDAI AVANTE XD” маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч “Бронкос” ХХК-д олгохыг тус тус дурдаж шийдвэрлэж байгаа болно.

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.2.,

36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

36.14., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ББ, Г Б Тнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б ББ, Г Б Тнарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б ББийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

 мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г Б Түмэндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ББт оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

шүүгдэгч оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хууль ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ББийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэл, 2017 оны 03 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 186 /нэг зуун наян зургаа/ хоногийг,

  шүүгдэгч Г Б.Т 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Г Б Тнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Б.Бийн эзэмшлээс 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, “SANYO” маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, “XPG52” маркийн угаалгын машин 1 ширхгийг, “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, “SANYO” маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, “XPG52” маркийн угаалгын машин 1 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч Б.Бт, харин “SSANG YANG ISTANA” маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Мөнгөн Цахиурт” ХХК-д олгохыг,    

прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шүүгдэгч Б.Т өмчлөлөөс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 3-11 тоот 19м2 орон сууцыг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч Д.Түмэндэлгэрт,

мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай иргэн Б.Амартүвшингийн эзэмшлээс “VERNA AKCENT” маркийн 61-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч ДВ91122118 дугаарын регистртэй, Горный Данзан овгийн Батсүхийн Амартүвшинд тус тус олгохыг,

мөн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай иргэн Б.Эрхэмбаярын эзэмшлээс “HYUNDAI AVANTE XD” маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч “Бронкос” ХХК-д олгохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б ББаас 10.194.023 /арван сая нэг зуун ерэн дөрвөн мянга хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Горьны овгийн Доржбалын Мөнхтүшигт 18.988.147 төгрөгийг,

хохирогч дугаарын регистртэй, Б БЭнхтүвшинд 543.300 төгрөгийг,

хохирогч дугаарын регистртэй, Наран овгийн Боргилийн Пүрэвдоржид 856.600 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б ББ, Г Б Тнарт тус бүр урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэдний тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б ББ, Г Б Тнарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН