Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1678

 

1

 

 

 

2020          09               17                                                  2020/ШЦТ/1678

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч Б. Ганзориг,

хохирогч, шүүгдэгч П.С.А, П.С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорж овогт Пүрэвсүрэнгийн С.А, Боржигон овогт Пүрэвийн С.А нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03016 2204 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, Завхан аймгийн Завханмандал суманд 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Түгээмэл шуудан” ХХК-д шууданч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 19-р гудамжны 1400 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн №245 дугаартай шүүгчийн захирамжаар 8-н сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнссэн суллагдсан, Баянзүрх дүүргийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар Баянзүрх дүүргийн 2018 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн 1539 дугаартай шүүгчийн захирамжаар торгуулийн ялыг 1 жил 01 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Дорж овогт Пүрэвсүрэнгийн С.А, /РД:бб.

 

  1. Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Дүнжингарав” худалдааны төвд лангуу түрээслэж хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21-р хороо Бага Дарь-Эхийн 3-р гудамжны 1593 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний 01/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 61.4-т зааснаар тэнсэж 1 нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Пүрэвийн С.А, /РД:Сб1410/
 

2

 

Яллах дүгнэлтэд бичигдсэн холбогдсон хэргийн талаар:

 

П.С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атай “гутал, түлхүүр авч явсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, унагаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

П.С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атэй “гутал, түлхүүр авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.С.Агийн өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр С.А Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 26 дугаар гудамжинд сууж байсан. С.А миний гутлыг өмссөн байхаар нь би гутлаа тайлж аваад С.Аийг баруун хацар луу нэг удаа алгадсан. С.А босож ирээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би газарт унахад С.А миний толгойг газарт мөргүүлсэн. Бид хоёр харилцан зодолдсон, хоёулаа газарт нэг удаа өнхөрч унасан. Болсон явдлын талаар сайн санахгүй байна. Би тэр өдөр эрүүлжүүлэгдсэн, бид хоёр нэлээн согтолттой байсан.... гэх мэдүүлэг /хх-н 75-78-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.С.А өгсөн: ...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн үед Лхагваа, С.А гэх 2 залуу машинтай ирсэн. С.Агийн машинд сууж байгаад нэг шил 0.75 хэмжээтэй “Соёрхол” гэх архи хоёулаа хувааж уусан. Улмаар Дарь Эхийн шинэ буудал дээр очоод Отгоо гэх залуу болон үл таних хүмүүсийн хамт дахин 2 шил 0.75 хэмжээтэй “Хараа” гэх архийг 6-уулаа хувааж уусан. Улмаар намайг утсаа ломбардад тавьчих гээд гуйгаад байсан. Дарь-Эхийн шинэ буудал дээр байрлах “Заан” гэх ломбардаас утсаа тавихгүйгээр өмнө нь тавьсан байсан утас дээрээ 50.000 төгрөг нэмж аваад гарч ирээд дахин 2 шил 0.75 хэмжээтэй архийг 6-уулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад дахин намайг утсаа тавьчих гээд байсан. Тэгэхээр нь би утсаа тавиагүй. Би тэгээд шинэ буудал төвийн урд талын сандал дээр ганцаараа сууж байхад С.А ирээд халааснаас юм аваад, гутал тайлаад аваад явсан. Тэгэхээр нь би араас нь аваад нэг гудамж руу ортол урдаас гараараа цохисон. Тэгээд би манараад доошоо газар луу хэвтэхэд миний толгой болон цээж хэсэг рүү

 

3

 

хөлөөрөө дэвсэлсэн. С.Атэй хамт нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг танихгүй. Хамт байсан эмэгтэй нь хатуу, зузаан ултай гуталтай байсан ба миний нүүр лүү хөлөөрөө дэвссэн. С.А миний нүүр лүү гараараа цохисон тэр үед миний хамраас цус гарсан мөн дээр хөлөөрөө дэвссэн, нөгөө эмэгтэй нь хөлөөрөө миний нүүр лүү дэвсээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 -р тал/,

 

...намайг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 26 дугаар гудамжинд байх үед С.А над дээр ирээд миний өмсөж байсан гутлыг тайлж аваад үгийн зөрүүгүй цохисон. Тэгээд С.А миний толгой руу нэг зүйлээр цохисон. Би газарт савж унасан. Би босч ирээд С.Аг дарж унагаах үед Амардулам гэх эмэгтэй хажуугаар орж ирээд бид хоёрыг салгасан. Автобусны буудал дээр байх үед хүмүүс болиоч ээ гээд байсан. Удалгүй цагдаа нар ирэхэд С.А зугтаагаад явчихсан...Би энэ асуудлаас болж эм тариа 280.000 төгрөгөөр авч хийлгэсэн, миний толгой хөдөлж, 2 нүд хавдаж, баруун гарын тохой тэнийхгүй байна. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн бөөр суналттай гэж гарч ирсэн. Бөөрний зургаа СХДНЭ-т 80.000 төгрөгөөр авахуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амардуламын өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цаг өнгөрөөд 08 цаг болж байх үед би гэрээсээ гараад хэрчсэн гурил авах гээд дэлгүүр явж байтал Отгонтэнгэр гэх дэлгүүр хаалттай байсан ба би Баянзүрх дүүргийн 21 дүгээр шинэ буудлын тэр хавиар онгорхой дэлгүүр хайгаад явж байтал хоёр эрэгтэй хүн дээр доороо ороод зодолдоод байж байсан. Тэгээд би хэн юм бол гээд хартал миний зүс таних С.А гэх залуу танихгүй залуутай зодолдож байсан. Тэгээд би очоод голоор нь ороод салгаад тэр танихгүй залууд энэ чинь миний хуурай дүү чи яагаад зодоод байгаа юм гээд С.Аг өмөөрөөд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл тэр залуу “би эмэгтэй хүн зодохгүй, зайл гичий минь” гээд С.А рүү дахин дайраад С.А тэр залуутай барьцалдаад Отгонтэнгэр дэлгүүрийн хажуу талын жалга хамт өнхрөөд унасан. Тэгээд эргээд хартал ард цагдаа ирсэн зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7587 дугаартай шинжээчийн:

  1. П.С.Агийн биед дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7567 дугаартай шинжээчийн:

  1. П.С.Аийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
 

4

 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/, - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар тал/,

 

    • Шүүгдэгч П.С.А, П.С.А нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26, 27, 28-45, 50, 51, 53-55 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атай “гутал, түлхүүр авч явсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, унагаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

П.С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атэй “гутал, түлхүүр авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.С.А, П.С.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт

 

5

 

хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.С.А, П.С.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч нар харилцан тохиролцож хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.С.А, П.С.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

  • .С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атай “гутал, түлхүүр авч явсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, унагаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

П.С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд хохирогч П.С.Атэй “гутал, түлхүүр авсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унагаж эрүүл мэндэд нь дух, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.С.А, П.С.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7567, 7587 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.С.А, П.С.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.С.А, П.С.А нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай үйлдсэн байна.

 

 

Хохирогч П.С.А, П.С.А нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч П.С.А, П.С.А нарыг хэн хэндээ баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч П.С.А, П.С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

6

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.С.А, П.С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүгдэгч П.С.А, П.Бархүү нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хувьд П.С.А, П.С.А нар нь гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дорж овогт Пүрэвсүрэнгийн С.А, Боржигон овогт Пүрэвийн С.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвсүрэнгийн С.А, Пүрэвийн С.А нарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.С.А, П.С.А нар нь 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.С.А, П.С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.С.А, П.С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

7