| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03241/И |
| Дугаар | 102/ШШ2017/03065 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/03065
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, ДБҮЭГ-ын байр, РД-5112303, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 61-р байр 18 тоотод байрлах, РД-5068622, Ханми сануб ХХК-д холбогдох,
түрээсийн төлбөрт 2 148 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмонгол, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2 140 800 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар нь Ханми сануб ХХК-д Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Лааганы гудамж, Дипломат цогцолборын №41 тоот өрөөг ажлын байрны зориулалтаар түрээслүүлэхээр 2014 оны 01 сарын 23 өдөр №ДЦ-25-14 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Ханми сануб ХХК нь 2015 оны 01 сарын 30 өдрөөс 2015 оны 12 сарын 31 өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 2 140 800 төгрөгийн төлбөрийг барагдуулахгүй байна. Түрээсийн гэрээний 3.4-т зааснаар 2016 оны 01 сарын 01 өдрөөс 2017 оны 09 сарын 18 өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар тооцоход нийт алданги 6 831 936 төгрөг болсон байна. Иймд Ханми сануб ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 140 800 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.? гэв
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын нэхэмжилсэн 2 140 800 төгрөгийг 2018 оны 01 сарын 10 өдрийн дотор төлөхөөр бүхэлд нь зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, тусгай зөвшөөрөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахжйн нэгжийн гэрчилгээ, компанийн дүрэм, компани байгуулах гэрээ зэрэг готлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар нь хариуцагч Ханми сануб ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 2 140 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
2015 оны 01 сарын 30 өдрөөс 2015 оны 12 сарын 31 өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт дутуу төлөгдсөн 2 140 800 төгрөгийг хариуцагч Ханми сануб ХХК-иас гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч 2018-01-10 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 130 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ханми сануб ХХК-иас 70 130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,