Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 466/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх

-улсын яллагчаар М.Гансувд

-өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хонгорзул

-өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо

-өсвөр насны шүүгдэгч Ө.Хнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Хрт холбогдох эрүүгийн 1934004510417 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ө.Хнь үргэлжилсэн үйлдлээр бусдын эл хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөшигт 1 дүгээр баг 5-104 тоот хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3 ширхэг монетон бөгж хулгайлан авч 2.000.000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3.7 кг ноолуур хулгайлан авч 185.000 төгрөгийн хохирол, 2020 оны 08 дугаар сарын 10-нд Цээл сумын Оргил 1 дүгээр багт хөшигт 5 дугаар гудамж 124 тоот хохирогч Б.Сүхтулгын гэрээс 11 кг ноолуур хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Х“мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 тал/, хохирогч А.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, хохирогч Б.Сүхтулгийн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/, гэрч Ж.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 2021 тал/, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 1 кг ноолуур 50.000 төгрөг, 11 кг ноолуур 550.000 төгрөгийн ханштай гэх дүгнэлт /хх-ийн 66-67, 104-105 тал/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 тал/, зэрэг болон өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Хнь үргэлжилсэн үйлдлээр бусдын эл хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөшигт 1 дүгээр баг 5-104 тоот хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3 ширхэг монетон бөгж хулгайлан авч 2.000.000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3.7 кг ноолуур хулгайлан авч 185.000 төгрөгийн хохирол, 2020 оны 08 дугаар сарын 10-нд Цээл сумын Оргил 1 дүгээр багт хөшигт 5 дугаар гудамж 124 тоот хохирогч Б.Сүхтулгын гэрээс 11 кг ноолуур хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02, 43 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-7, 46-47 тал/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07 тал/
  • Эд зүйлд үнэлгээ тогтоосон комссын... монетон бөгж 3 ширхэг 2,000,000 гэх дүгнэлт /хх-н 20-21 тал/
  • Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 1 кг ноолуур 50,000 төгрөг 11 кг ноолуур 550,000 төгрөгийн ханштай гэх дүгнэлт /хх-н 66-67,104-105 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 29, 71, 110 тал/
  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 41, 80 тал/
  • Өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарын нас тоолсон “...Ө.Хнь 2019.06.21-2020.02.10-15 нас 06 сар 21 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 129 тал/
  • Хохирогч А.Ариунцэцэг, Б.Сүхтулга нарын хохирол барагдуулсан, гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 130-132 тал/
  • Хохирогч А.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай нөхөр Тэмүүжин бид хоёр 2020 оны 02 дугаар сарны 10 ны өглөө бөгжөө зүүх гэхэд байхгүй байсан гайхаад хайсан боловч олоогүй нийт 3 монетон бөгж алга болсон байсан...намайг ажлаас тараад гэртээ байхад Д.Хүрэлбаатар манайд орж ирээд манай нөхөрийг асуугаад гараад явсан...манайхаас бас дараа нь ноолуур алагдсан байсан гэрээсээ алдагдсан юмаа олоод авчихвал гомдолгүй...Б.Хүрэлбаатарыг танина, тухайн хүүхэд 2019 оны өвөл манай гэрт өвөлжсөн, өвөлжсөн шалтгаан гэвэл манай нөхрийн морьны ажилд тусалдаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би ажлаа тараад гэртээ ирхэд манай гэрт орж ирээд манай нөхрийг асуугаад би хариуд нь байхгүй байна, мал тарилганд 2-3 хоног явсан хэзээ ирхийг нь мэдэхгүй байна гэхэд гэхэд аан тийм үү гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
  • Хохирогч Б.Сүхтулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2020 оны 05 дугаар сарын 06-10 ны хооронд хөдөөнөөс ямаагаа самначихаад ээж эхнэрийн хамт сумын төв орчихоод буцаж иртэл манай байшингийн жижиг өрөөний цонхны түгжээ мултарсан буцаагаад хаасан байдалтай түгжээгүй байсан нэг шуудайтай ноолуурны дээрээс нь аваад явсан байсан үзхэд 11 кг ноолуур алдагсан байсан, тэгээд цагдаад мэдэгдсэн 11 кг ноолуураа 550,000 төгрөгөөр үнэлэ байна хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/
  • Гэрч Ж.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2020 оны 02 дугаар сарын 18 ны үед гэртээ байхад манай хүү Хүрэлбаатарын унтлагын өрөөнд куртик орхисон байхаар нь аваад сэгсэртэл халааснаас нь монетон бөгж унасан тэгээд шкафан дээр тавиад орхисон Хүрэлбаатараас юун бөгж вэ гэхэд "хог хог" л гэсэн тэгээд л тоогоогүй сүүлд л цагдаа сэргийлэх болсон хойно нь айлаас авсныг нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
  • Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манайд тухайн хүүхэд нэг удаа морьтой нэр удаа мотоцикльтой ирж ноолуур өгсөн бүртгэлийн дэвтэрээ хархад 2020 оны 05 дугаар сарын 04 нд 3,7 кг ноолуур 185000 төгрөгөөр авсан байна. мөн 2020 оны 05 дугаар сарын 08 нд 11 кг ноолуурыг 495,000 төгрөгөөр авсан байна... тэр хүүхэд морьтой ирэхдээ гялгар ууттай, мотоцикльтой ирэхдээ шуудайтай ноолуур авчирч өгсөн, манайх 1 кг ноолуурыг 45000-50000 төгрөгөөр авдаг...” гэх мэдүүлэг /хх-н 60-61 тал/
  • Өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020 оны 02 сарын 10 өдрийн орчим өдрийн 13-14 цагийн орчим малын худаг дээр өөрийхөө унаж явсан халзан морыг усалж байгаад малын худгын ард байдаг Тэмүүжин ахыхаас эмээл авах санаатай орход байшин нь цоожтой байсан, тэгээд би хүн байхгүй болхоор байшин дотор орж юу байгааг нь үзье гэж бодоод байшингийн тамбарын жижиг цонхы шилийг хоёр хадаасаар дэвхдээд тогтоосон байсанг нь суглаж аваад цонхны шилийг нь аваад байшинд ороод шууд унтлагын өрөөнд орход хананы том бор өнгийн хувцасны шкаб байсан. Тухайн шкабны хоёр хаалгыг онгойлгоход дотор нь жижиг шургуулаг байсан тухайн шургуулгыг онгойлгоход том жижиг хоёр шар бөгж, нэг цагаан бөгж байсан мөн нэг жижиг сав байсан тухайн савыг онгойлгож үзхэд дотор нь цагаан өнгийн хоёр бөгж байсан, энэ үед би цонхоор хархад Тэмүүжин ах малын худгын хажууд машинтайгаа ирж байсан би айж сандраад жижиг саванд байсан хоёр цагаан бөгжийг шургуулганд үлдээгээд шургуулганд байсан 1 цагаан бөгж, хоёр том жижиг шар бөгжийг нөгөө жижиг савандаа хийгээд шургуулгаа түлхээд шкабны хаалгыг хаагаад орж ирсэн цонхоороо гараад шилийг нь буцааж хийгээд хоёр хадаасыг нь тэвхэдээд хашааг нь даваад зугтсан. Би Тэмүүжин ахынд очихоосоо өмнө Тэмүүжин ахын арын гудманд байдаг Оюунбаяр ахын хашаанд морио уясан байсан болхоор тэнднийд очоод морь малнаас нь барилцаж моринд нь ажил хийж байгаад гэр рүүгээ явсан...2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 11 цагийн орчимд би дахиад Тэмүүжин ахынд урьд нь орсон аргаараа цонхоор нь ороод унтлагын өрөөны ханан пишэнгийн хажууд байсан 1 шуудайтай ноолуураас хар өнгийн гялгар уутанд ноолуур хийж аваад орж ирсэн цонхоорооо гарсан өөр эд зүйл аваагүй. тухайн өдөр 13-14 цагийн орчимд зүүн дэнжид байдаг ченжийнд очиход нэг эгч гарч ирсэн тухайн ноолуураа 200000 мянган төгрөгөөр зарсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны үед 10 цагийн орчимд Тэмүүжин ахын гэрийн ард байдаг Баатархүү ахын байшингийн жижиг өрөөний вакум цонхийг гараараа түлхэж онгойлгож ороод угаалгын өрөөнд нь байсан шуудайтай ноолуураас нь нүүрсний жижиг шууданайд хийж авсан тэгээд орж ирсэн цонхоороо гараад цонхийг нь хаагаад явсан тухай авсан ноолуурыг орой нь 21 цагийн орчимд нөгөө зүүн дэнжид байдаг эгчид 300000 төгрөгөөр тушаасан, Тэмүүжин ахыхаас авсан, бөгжний хайрцагыг тухайн өдрөө шар Отгоо ахын хашааны буланд хаясан, тэгээд Оюунбаяр ахын хашаанд очихдоо жижиг шар өнгийн бөгжийг нь морьтой хашаанд хөөцөлдөж байгаад хаясан, том шар бөгжийг нь Оюунбаяр ахын хашааны баруун талруу гадагшаа шидсэн, том цагаан бөгжийг нь моринд ажил хийж цогож явж байгаад Баавгай хадны элсны ойролцоо хаясан. Тэмүүжин ахыхаас авсан ноолуурыг зарсан 200000 мянган төгрөгний 50000 төрөгийг тамхи, чихэр жимс авсан тэгээд 150000 төгрөгийг хадгалсан, тэгээд Баатархүү ахын гэрээс авсан ноолуурын 300000 мянаган төгрөгтэй нийлүүлж хадгалж байгаад Цэнддорж ахаас 250000 мянган төгрөгөөр нь самсунг эс-8 маркын утас авсан. Үлдэгдэл 200000 мянган төгрөгөөр мөн 25000 төгрөгөөр спикэр буюу чанга дуграгч, утсандаа 15000 төрөгний нэгж 1 удаа, дараа нь 8000 төргөний нэгж, Явуулын хувцас зарж байсан хүмүүсээс цамц, жилетэг, нэг өмд, хэдэн төгрөг болсон нь санахгүй байна үлдэгдэл мөнгөөр нь тамхи, чихэр, жимс, ундаа, аваад дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/
  • Өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...намайг үргэлжилсэн үйлдлээр бусдын эл хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөшигт 1 дүгээр баг 5-104 тоот хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3 ширхэг монетон бөгж хулгайлан авч 2.000.000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3.7 кг ноолуур хулгайлан авч 185.000 төгрөгийн хохирол, 2020 оны 08 дугаар сарын 10-нд Цээл сумын Оргил 1 дүгээр багт хөшигт 5 дугаар гудамж 124 тоот хохирогч Б.Сүхтулгын гэрээс 11 кг ноолуур хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргээр яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна, би мөнгөгүй болоод хувцас болон Пабжи тоглоом тоглох гэж гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 75 тал/  зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Өсвөр насны яллагдагч Ө.Хүргэлжилсэн үйлдлээр бусдын эл хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөшигт 1 дүгээр баг 5-104 тоот хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3 ширхэг монетон бөгж хулгайлан авч 2.000.000 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн хохирогч А.Ариунцэцэгийн гэрээс 3.7 кг ноолуур хулгайлан авч 185.000 төгрөгийн хохирол, 2020 оны 08 дугаар сарын 10-нд Цээл сумын Оргил 1 дүгээр багт хөшигт 5 дугаар гудамж 124 тоот хохирогч Б.Сүхтулгын гэрээс 11 кг ноолуур хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарын дээрх үйл баримт нь бусдын амьдарч буй орон сууц, байр, гэрт нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өөрт нь болон бусдад мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар авах нь хууль бус болохыг мэдсээр байж авахыг хүсэж үйлдсэнээрээ, уг хууль бусаар авч байгаа үйлдэл, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо үүсгэж байгаагаараа санаатай гэм буруугийн хэлбэрийг хангасан үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Ө.Хнь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар удаа дараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч А.Ариунцэцэг, Б.Сүхтулга, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдож байх тул яллах үндэслэл болж байна гэж үзсэн.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч А.Ариунцэцэг, Б.Сүхтулга нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирлоо барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Хбусдад төлөх төлбөргүй болно.

   

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай наймдугаар бүлэгт заасан зарчмаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нь хоёр дахин багасгаж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж зааснаар мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг мэдэгдэж, түүний хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хээтэй 11 жижиг шигтгээтэй бөгж 1 ширхэг, нокиа маркийн гар утас зэргийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Ө.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Ө.Хрыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хээгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Хрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар багасгаж шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Хрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар багасгасан эдлэх ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Хрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эдлэх ялыг багасгасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хүрэлбаатарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Хр нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Ө.Хрт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хээтэй 11 жижиг шигтгээтэй бөгж 1 ширхэг, нокиа маркийн гар утас зэргийг хууль ёсны эзэмшигч нарт тус тус буцаан олгосугай.

 

  1. Хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг өсвөр насны шүүгдэгч Ө.Хр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ө.Хрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ө.Хрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА