Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Ж.******* Д.******* Ц.******* Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, Д.*******, Ц.******* нарт холбогдох 1923000200029 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн ын *******/РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод түр оршин суудаг, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн ын *******/РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод оршин суудаг, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх, Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн гийн *******/РД: / Шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын багийн нутаг “” гэх газарт байсан иргэн Б. /Ц./, Д., Д. /Д./, Ж., М., Б., О., Ч. нарын амбааруудаас тэдний эзэмшлийн эд хөрөнгө алдагдаж, хохирогч Б. /Ц./-д 11.473.000 төгрөгийн, Д.д 728.700 төгрөгийн, Д. /Д./-т 5.270.000 төгрөгийн, Ж.өд 6.060.000 төгрөгийн, М.д 1.150.000 төгрөгийн, Б.т 1.345.000 төгрөгийн, О.эд 500.000 төгрөгийн, Ч.д 5.056.500 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт болжээ. Энэ талаар хохирогчид мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар дээрх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Тухайлбал хохирогч Б.гийн “...Манай намаржааны амбаар багийн нутаг гэх газарт байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед манай багийн иргэн станцаар мэдээлэхдээ “Танай амбаарын хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр оройдоо машинаар тэнд яваад очиход манай амбаарын хаалга онгорхой, доторх нь эмх замбараагүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээр нь юмнуудаа шалгаж үзье гэж бодоод яваад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаа нар ирэхээр нь юмнуудаа шалгаж үзэхэд мотоцикл, худгийн мотпомп, худгийн ноцоос, 3 ширхэг эсгийн, 2 ширхэг эмээл, 2 хос яалуу гутал, бас 2 хос монгол гутал, 2 хос үстэй дээл, хиймэл дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, 20 нурууны хэл, 10 литрийн бидон, 4 толгой даавуу, 2 бүтэн үхрийн мах, том гэрийн цагаан бүрээс, гахай ширэн гөлөм зэрэг алдагдсан байсан. ...Манай амбаар урд эгнээний зүүн урд талын амбаар, мөн хойд эгнээний баруун талаасаа гурав дахь машины граш дотор эд зүйлүүд маань байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.ы мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай намаржааны амбаар багийн нутгийн гэх газарт байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр над руу ярихдаа танай болон манай амбаар ухагдсан байна ирж үзэж шалгаарай гэсэн. Нөхөр болох бат луу энэ тухай хэлснээр бат маргааш нь очиж үзэхэд авдар дотроос гэрийн цагаан бүрээс, хайрцагтай шаазан аяга, таваг мөн хүүхдийн тохой эмээл, худгийн мотор алдагдсан байна гэж надад хэлсэн... Манайх хойд талын эгнээний баруун талаасаа 3 дахь хаалга нь төмөр, ногоон будагтай амбаар юм. ...Худгийн мотор нь 3, 4 метрээс татах чадалтай шинэ мотор шар өнгөтэй, гэрийн цагаан бүрээс нь 2002 онд 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шар дөрвөлжин цаасан хайрцагтай 30 ширхэг шаазан аяга, хүүхдийн эмээл цагаан ясан хяртай, хүрэн тэвштэй эмээл байсан юм. ... Манай амбаар бусад айлуудын амбаарнуудтай хамт байдаг юм. Хамт байсан , , , , , , гээд манайхтай нийлээд 8 айлын амбаарт хулгай орсон байсан. Эдгээр хүмүүс манай амбаарт хулгай орсон талаар мэднэ. ...Манайх амбаартаа эд зүйлээ хадгалдаг юм.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хот руу машиныхаа моторыг солиулахаар явсан байсан юм. Манай эхнэр болох нал руу залгахдаа амбааруудад хулгай орсон байна, би цагдаа нарт зам заагаад хамт явлаа гэж над руу ярьсан. Тэгээд би 01 сарын 19-нд хотоос ирсэн юм. Ирээд юу алдсан талаар эхнэрээсээ асуухад 2 ширхэг худгийн мотор, 2 ширхэг хурган дээл, 1 бүтэн үхрийн мах, 1 хэт хутга алдагдсан байсан. Би худгийн моторыг 1 сая төгрөгөөр авч байсан. Нийт 70 гаруй хурганы арьстай 2 хурган дээлээ 1.800.00 төгрөгөөр, соёолон насны үхрээ 800.000, энгийн хэт хутгаа 300.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг Хохирогч Д.ийн “...2019 оны 01 сарын 15-ны өдөр утсаар залгаад манайхны амбаар луу хулгай орсон байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, хурганы арьс 40 ширхэг, худаг асаахад ашигладаг худгийн мотор, үхрийн борц 40 кг, үхрийн ястай мах 20 кг зэрэг алга болсон байсан, мөн хулгайч орохдоо нэг авдар, амбаарт зүүсэн байсан монгол цоож, амбаарын хаалга зэргийг дахин ашиглах боломжгүй эвдсэн байсан.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.ийн “...Манай зуслангийн амбаар Дөрвөлжин сумын багийн нутгийн гэх газарт байдаг юм. 03 сарын 01-нд эд зүйлүүд олдлоо гэж цагдаагаас ярихаар нь Улиастай суманд цагдаа дээр очоод эд зүйлүүдээ шалгаж үзэхэд миний гаансны хэрэгсэл нь байна. ...2 ширхэг 40 литрийн бидон, 1 ширхэг орос хромон гутал /38 размер/, 1 ширхэг монгол хромон гутал /38 размер/, цагаан ултай гутал 1 ширхэг /эр/, нэхий дээл 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг зэрэг зүйлүүд байхгүй байсан. ...Манай амбаар бусад айлуудын амбаарнуудтай хамт байдаг юм. Хамт байсан амбаарын эзэд болох , , , , , , гээд манайхтай нийлээд 8 айлын амбаарт хулгай орсон байсан. Эдгээр хүмүүс манай амбаарт хулгай орсон талаар мэднэ. " гэсэн мэдүүлэг, Хохирогч М.гийн “...Манай намаржааны амбаар багийн нутаг гэх газарт байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-нд манай ах болох над руу залгаад “амбаар ухагдсан байна, би ирээд үзэж шалгаад байж байна” гэхээр нь юу юу алдагдсан байна гэж асуухад авдар дотроос 8 ширхэг дээлийн өнгө, 4 кг ааруул, 1 хос хромон гутал зэрэг эд зүйлүүд алдагдсан байна гэж надад хэлсэн. ...Манай амбаар хойд эгнээний зүүн талаасаа хоёр дахь амбаар нь юм. ...Би 8 ширхэг дээлийн өнгийг 524.000 төгрөгөөр, 4 кг ааруулыг 40.000 төгрөгөөр, 1 хос хромон гутлыг 120.000 төгрөгөөр үнэлж байна. ...Манай ах мэднэ. ...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хромон гутал алга болсон гэж өгсөн, дараа нь амбаараа дахиад үзэхэд хромон гутал алга болоогүй байна лээ. Харин бугуйл байхгүй, бугуйлаа 250.000 төгрөгөөр үнэлж байна. 40 литрийн бидон, үүнийг 50.000 төгрөгөөр, нарны толь үүнийг 300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Манай амбаар бусад айлуудын амбаарнуудтай хамт байдаг юм. Хамт байсан амбаарын эзэд болох , , , , , , гээд манайхтай нийлээд 8 айлын амбаарт хулгай орсон байсан. Эдгээр хүмүүс манай амбаарт хулгай орсон талаар мэднэ.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ийн “...Манай зуслангийн амбаар Дөрвөлжин сумын багийн нутаг “” гэх газарт байдаг юм. Манайх зун намрын цагт амбаарынхаа хажууд гэрээрээ байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны үеэр Улаанбаатар хотод байж байх үед эгч Үвдөлмаа над руу залгаад зуслангийн амбааруудад хулгай оржээ гэж над руу ярьсан... Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амбаар дээрээ очиж үзэхэд 40 литрийн хөнгөн цагаан бидон 2 ширхэг, нэхий дээл, аккумулятор, булигаар гөлөм 2 ширхэг, гэрийн берзэнтэн бүрээс, үхрийн булигаар шир зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. ...Өмнө өгсөн мэдүүлэгтээ алга болсон зүйлээ дутуу хэлсэн байна, хромон гутал 150.000 төгрөгний үнэтэй, 10 литрийн бидон 50.000 төгрөгний үнэтэй зэрэг зүйл байхгүй байна лээ. Алга болсон зүйлсээс бидонууд, аккумулятор, эмээлийн гөлөмнүүд, булгаран үхрийн шир, хромон гутал зэргийг цагдаагийн байгууллага буцаан хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.ийн “...Манай намаржааны амбаар багийн нутгийн гэх газарт байдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр Уранаа над руу залгаад ярихдаа танай болон манай амбаар ухагдсан байна ирж үзэж шалгаарай гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр амбаараа очоод шалгаад үзэхэд авдар дотроос 4 нэхий дээл, 1 хромон гутал, 1 гэрийн брезэнт, суран хазаар, хусуур 2 алдагдсан байна. ...Би амбаарт байгаа эд зүйлсээ дахиж үзэхэд эрэгтэй хүний орос хромон гутал, берзэнтэн бүрээс зэрэг алга болсон байна лээ, өмнөх мэдүүлэгт алга болсон гэж мэдүүлсэн нэхий дээлнүүд, суран хазаар, хусуур зэрэг зүйлс алга болоогүй байна. Хромон гутлыг цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн, одоо ганцхан берзэнтэн бүрээс л олдоогүй байна. ...Манай амбаар бусад айлуудын амбаарнуудтай хамт байдаг юм. Хамт байсан амбаарын эзэд болох , , , , , , , гээд манайхтай нийлээд 8 айлын амбаарт хулгай орсон байсан. Эдгээр хүмүүс манай амбаарт хулгай орсон талаар мэднэ. Юмаа алдсан айлууд нь зун болохоор бөөнөөрөө амбаарынхаа хажууд зусаж намарждаг, тийм болохоор нэгнийхээ амбаарт юу хадгалдаг талаар сайн мэднэ, бас нэгнийхээ амбаарын хадгалсан юмнуудыг зунд хамт гаргалцаж хатааж цэгцэлж, эргүүлж хийхэд нь нэгэндээ тусалдаг юм. ийнх амбаартаа эмээлийн гөлөмнүүд, үхрийн шир, гэрийн бүрээс хромон гутал, бидонууд, үстэй дээл гээд зүйлүүд хадгалдаг байсан, ийнх амбаартаа авдар дотор хурган дотортой дээл, нэхий дээл, мөнгөн хэрэгсэлтэй гаанс хромон болон цагаан ултай гуталнууд, 40 литрийн бидон, гэрийн эд зүйлс хадгалдаг байсан, гийнх амбаартаа авдар дотор үнэт эдлэлүүд болон хуучны болон шинэ цагийн мөнгөн аяганууд, мөнгөн хазаар, хурганы арьснууд, хонины нэхий, хавар идэх гээд хонь, үхрийн мах борц зэрэг зүйлс хадгалдаг байсан, ийнх амбаартаа намар идшээ гаргахаараа махаараа борц хийж хадгалдаг, мөн мах хадгалдаг байсан, манайхнаас Францууд зун болгон ирж борц худалдаж авдаг болохоор борцоо зарахаар борц бэлддэг юм, ийнх амбаар дотор байдаг авдар дотроо хурган дотортой дээл болон хурганы арьс зэргээ хадгалдаг байсан, үүнийгээ алдсан гэж байсан, өөрөө их том биетэй хүн, нэг сайхан хурган дотортой дээл өмсдөг байсан тэрийгээ алдсан байсан, гийнх амбаартаа их юм хадгалдаг байсан мотоцикл, гэрийн эсгий бүрээснүүд, гуталнууд, эмээл болон эмээлийн моднууд, гөлөм, үстэй дээлнүүд, бидонууд, даавуунууд мөн намар борц хийж үлдээдэг байсан, бас хавар идэх махаа хадгалдаг байсан, гийнхоос их юм алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.гийн “...Манай амбаар Дөрвөлжин сумын багийн нутаг гэдэг газар айлуудын амбаарын хамт байдаг юм. Манай хүү 2019 оны 01 сарын 14-ний өдөр байх Хомын тал руу явж байхдаа амбаараа үзэхэд хулгай орсныг мэдсэн юм, тэгээд би 01 сарын 16-ны өдөр байх амбаартаа очиж үзэхэд цоожийг нь зүүгээд онгорхой орхисон байсан. Амбаарт ороход хойд буланд байсан авдрыг голд авч ирж тавиад эмх замбараагүй болгосон байсан. Юмнуудаа шалгаж үзэхэд олон юм алга болсон байсан, алга болсон зүйлсээ үнэлгээтэй нь хэлье мөнгөн хазаар 2.500.000, хуучны дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нэгийнх нь үнэ 1.500.000, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, нэгийнх нь үнэ 150.000, элдсэн хурганы арьс 13 ширхэг, нэгийнх нь үнэ 30.000, дээлийн өнгө 20 метр, нэг метрийн үнэ 12.000, хадаг 8 ширхэг, нэгийнх үнэ 2500, 0.75 грамтай архи 3 ширхэг нэгийнх үнэ 22000, Орос водка нэртэй архи 1 ширхэг үнэ 50.000, бидон 10 литр үнэ 30.000, сульхирийн гурил 3 кг нэг кг 30.000, суль 3кг нэг кг 30.000, эр ямааны мах /жижиглээд гүзээнд хийсэн/ бүтэн үнэ 80.000, эр хонины мах/ жижиглээд гүзээнд хийсэн/ бүтэн 100.000, элдсэн хонины нэхий 4 ширхэг нэгийнх үнэ 20.000, хөнгөн цагаан төмпөн үнэ 45.000, хивс /орны аравч/ 100.000 зэрэг зүйлсийг алдсан. Мөн амбаарт зүүсэн байсан цоож 8000, авдрын цоож 2500, эдгээр цоожнуудыг дахиж ашиглах боломжгүй болгосон байна лээ. ...Манай амбаар бусад айлуудын амбаарнуудтай хамт байдаг юм. Хамт байсан , , , , , , гээд манайхтай нийлээд 8 айлын амбаарт хулгай орсон байсан. Эдгээр хүмүүс манай амбаарт хулгай орсон талаар мэднэ.” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.ийн “...01 сарын 15-ны өдөр бид хоёр үхэр, адуугаа харахаар Сээр гэх газар луу 15 цагийн үед тэднийхээс гарсан. Тэгээд явж байгаад ын тэнд хэдэн адуу үзэгдэхээр нь бид хоёр мотоциклоо унаад хөдлөх гэтэл дугуйны хошуу эргэсэн байхаар нь ойрхон хашааны тэнд очиж янзлая гээд амбааруудын тийшээ явсан. Амбааруудын урдуур явж байтал хамгийн урд талын эгнээнд байх ахын амбаар онгорхой, дотор нь эмх замбараагүй байсан. Тэрийг харчихаад баруун талаар нь эргээд явж байтал ахын амбаар бас онгорхой харагдахаар нь ойр тойронд нь мөр ажиглая гээд анзаарахад хойноос ирээд урагшаа явсан нэг машины мөр тод харагдаж байсан. ...өөрт байсан станцаараа “Амбааруудад хулгай орсон байна” гэж зарласан. ...Манай амбаар байдаг. Би ойртож болохгүй байх гэж бодоод очиж үзэж шалгаагүй” гэсэн мэдүүлгүүд хохирогчдийн амбаараас эд зүйлс алдагдсан үйл баримтыг хангалттай нотолж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаний Завхан аймаг дахь салбар томилогдон хохирогч иргэдийн хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээг нэг бүрчлэн тогтоосон бөгөөд шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар талууд маргахгүй байх тул хохирогчдод учирсан хохирлын мөнгөн илэрхийллийн хэмжээ тогтоогдсон гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нар мөрдөн байцаалтын шатанд дээрх иргэдийн амбааруудаас эд зүйлсийг нь хулгайлан авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн бөгөөд эхний мэдүүлгүүддээ Ж.*******ын эзэмшлийн улсын дугаартай авто машинаар амбааруудын дэргэд очин, цоожнуудыг нь төмрөөр хөшин онгойлгож эд зүйлийг авсан гэж мэдүүлж байсан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатны төгсгөлд шүүгдэгч нар машинтай очсон, амбааруудын цоожийг эвдэж орсон гэх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгүүдийг нь няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч Ц./хохирогч Б.гийн эхнэр/ “...нөхөр бид 2 очиж үзэхэд манай амбаарын цоожийг нь эвдээд хулгай орсон байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж. “...ойр тойронд нь мөр ажиглая гээд анзаарахад хойноос ирээд урагшаа явсан нэг машины мөр тод харагдаж байсан. ...” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа ч энэ нь Ж.*******, Д.*******, Ц.******* нар машинтай очиж хулгай хийсэн, хулгай хийхдээ амбааруудын цоожийг эвдэж орсон гэдгийг шууд нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарыг бусдын эд зүйлийг хулгайлахдаа машин механизм ашигласан, амбааруудад нэвтэрсэн гэдгийг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү Ж.*******, Д.*******, Ц.******* нарын, Ж.*******ын эзэмшлийн улсын дугаартай авто машинаар амбааруудын дэргэд очин, цоожнуудыг нь төмрөөр хөшин онгойлгож эд зүйлийг авсан гэж мэдүүлж байсан мэдүүлгүүд өөр нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний уг мэдүүлгүүдийг өөрсдийг нь яллах үндэслэл болгох боломжгүй учир улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял төлөвлөж ирүүлснийг буруутгах үндэсгүй гэж үзээд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Харин дээрх иргэдийн амбааруудаас эд зүйлсийг нь хулгайлан авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Ц.*******ийн гэр, амбаар, хулгайлсан эд зүйлсээс үлдээсэн гэх гэрч Ж.ын гэр, худгийн амбаарт нэгжлэг хийж хулгайлсан эд зүйлийг илрүүлэн хураан авсан тэмдэглэл, уг эд зүйлсийг хохирогч нарт таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, эд зүйлсийг хохирогчдод буцаан олгосон тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд давхар нотлогдож байна. Иймд Ж.*******, Д.*******, Ц.******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б. /Ц./, Д., Д. /Д./, Ж., М., Б., О., Ч. нар хулгайд алдсан эд зүйлсээсээ заримыг буцаан авсан, үлдэх хэсгийг бэлэн мөнгө болон малаар төлүүлж хохиролгүй болсон гэдгээ нэг бүрчлэн бичгээр илэрхийлжээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэдний хэн аль нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тэдэнд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж уг саналаа шүүх хуралдааны үед дэмжиж байгаа бөгөөд өмгөөлөх тал болон шүүгдэгч нар уг саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт ын *******, овогт ын *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ж.*******, Д.*******, Ц.******* нарт тус бүр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.*******, Д.*******, Ц.******* нар нь тогтоол гарахын өмнө тус бүр 29/хорин есөн/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Ж.*******, Д.*******, Ц.******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн CD 1 ширхэг, Дөрвөлжин сумын Петровис ШТС-ын камерын бичлэгт үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн CD 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Ж.*******ын эзэмшлийн улсын дугаартай, УАЗ-400 маркийн авто машин, хазаар /хуучин/-ыг, Ц.*******ийн эзэмшлийн монгол гэр /6 ханатай, давхар бүрээстэй, хуучин/-ийг, Д.*******ын эзэмшлийн монгол гэр /6 ханатай, давхар бүрээстэй, хуучин/-ийг тус тус битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ