Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/02973/И |
Дугаар | 102/ШШ2017/03035 |
Огноо | 2017-11-13 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/03035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамж, 384 тоотод оршин суух, эмэгтэй,РД-УХ51112061, Халтар уяач Дүгэржав овогт Дүгэржавын Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 7-р гудамж, 127 тоотод оршин суух,эрэгтэй, РД-ЛЖ60022716, Боржигон овогт Гомбын Оюунбилэг,
хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 7-р гудамж, 127 тоотод оршин суух,эмэгтэй, РД-СМ64060606, Боржигон овогт Цэндсүрэнгийн Бямбажав нарт холбогдох,
Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасанбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагч нарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бярзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагч нарын өмчлөлд байгаа Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цэцэгээ 1980 оноос Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашаанд гэр бүл Ичинхорлоогийн Лхүндэвийн хамт амьдарч ирсэн. Энэ хашааг анх түүний хадам эцэг Чүлтэмийн төрсөн дүү Лувсандорж нь өөрийн төрсөн ах Чүлтэм, Жамц нарыг нас барсны дараа тэдгээрийн эхнэр болох Ичинхорлоо, Надмид нарт Дашдорж гэдэг хүнээс худалдаж авч өгсөн гэдэг.
Жамц, эхнэр Надмид нарын хүү Ж.Мижиддорж хашааг 1986 оноос эзэмшсэн, 2004 онд бүхлээр нь өмчилж авсныг нэхэмжлэгч огт мэдээгүй байсан. бөгөөд Ж.Мижиддоржийн өргөмөл хүү Г.Оюунбилэг Баянгол дүүргийн шүүхэд хашааны газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Д.
Цэцэгээг хариуцагчаар татсанаар анх энэ тухай мэдсэн. Иймд Д.Цэцэгээ 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар Ж.Мижиддоржид 189 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10 өдрийн 19 дүгээр шийдвэрээр уг захирамжийн иргэн Ж.Мижиддорж, А.Гомбо нарт холбогдох хэсэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001083 дугаар бүртгэлд хамаарах гэрчилгээг тус тус дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэсэний дараа Баянгол дүүргийн газрын алба нь шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны шинэ акт гаргахдаа дахин уг хашааны газрыг бүхэлд нь Ж.Мижиддоржид өмчлүүлэх санал хүргүүлснээр Нийслэлийн засаг дарга нь 2014 оны 04 сарын 14 өдрийн А/286 дугаар захирамжаар Ж.Мижиддоржид 297м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул Д.Цэцэгээ захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Нийслал дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 17 өдрийн 388 дугаар шийдвэр,давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 сарын 01 өдрийн 422 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 02 өдрийн 306 дугаар тогтоолоор НЗД-ын 2014 оны 04 сарын 14 өдрийн А/286 дугаар захирамжийн Ж.Мижиддоржид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүний дараа Д.Цэцэгээ 2016 онд маргаан бүхий хашааны газрын талыг эзэмших хүсэлтээ Баянгол дүүргийн газрын албанд гаргахад уг хүсэлтийг хянах явцдаа нас барсан Ж.Мижиддоржийн нэр дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргуулсан нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч Нийслэлийн газрын алба руу хүсэлт явуулснаар Нийслэлийн засаг даргын 2016 оны 06 сарын 13 өдрийн А/478 дугаар захирамжаар Ж.Мижиддорж, түүний эхнэр А.Гомбо нарт 297 м. Кв газрын өмчлүүлэхээр шийдвэрлэсэн А/286 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Ж.Мижиддорж, А.Гомбо нарын хүү Г.Оюунбилэг, бэр Ц.Бямбажав нар Баянгол дүүргийн шүүхэд хандаж, тус шүүхийн 2017-03-27 өдрийн 102/ШШ2017/00839 шийдвэрээр хашааны уг газрын өмчлөгчөөр тогтоолгосон нв үндэслэлгүй юм.
Д.Цэцэгээ 1980 оноос эзэмшиж ирсэн хашааны хэсэг болох 148.5 м.кв газрыг өмчлөх эрхтэй тул Д.Цэцэгээг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-р гудамж, 384 тоот хашааны газрын тал хэсэг болох 148.5 м.кв газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Маний аав Жамцын Мижиддорж нь Улаанбаатар хотын Октябрын районы АДХГ захиргаанаас 1997 оны 10 сарын 25 өдрийн 90 дүгээр шийдвэрээр олгосон 300м.кв газар эдлэх эрх олгогдсон, 4134 тоот амины хэрэглээнд газар эдлэх эрхийн үнэмлэх бүхий одоогийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-р гудамжны 384 тоот хашааг 1980 онд С.Дашдоржоос худалдан авч 1986 оны 10 сарын 06 өдөр тус дүүргээс Ж.Мижиддорж өөрийн нэр дээр шилжүүлж авснаар тус хашааны газрыг эзэмших эрхтэй болсон. Иймээс Октябрын районы Туулын 19-384 тоот хашааг 1988 онд Ж.Мижиддорж гэдэг нэрээр улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн 2-р зүйлд заасны дагуу Октябрын районы улсын даатгалд бүртгүүлж, улсын даатгалын баталгаа 143156 тоот дэвтэр авч 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгалын мөнгө тушаасан мөнгөний баримт хавтаст хэрэгт нь авагдсан байгаа.
Ингээд уг хашаандаа байнга амьдарч байсан тул 2004 онд газар хувьчлахад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны 297м.кв газарт анх кадастрын зураг хийлгэж Нийслэлийн засаг даргын 99-р захирамжаар уг хашааны газрыг Ж.Мижиддорж, А.Гомбо нар өмчлөн авч, газар өмчлүүлэх шийдвэр хянан баталгааны дүгнэлт кадастрын зураг зэргийг өгснийг үндэслэн улсын бүртгэлийн 2205001083-д бүртгүүлэн хувьдаа газартай болсон юм.
Энэхүү газраа хүү М.Оюунбилэг, бэр Ц.Бямбажав нарт бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 11 сарын 14 өдөр шилжүүлэн өгч, одоо энэ газар нь Г.Оюунбилэг, Ц.Бямбажав бид хоёрын нэр дээр байгаа болно.
Тухайн үед аав ээж хоёр нь хүү, бэр хоёртоо улсаас өгсөн хөрөнгө болох хашааны газар хашаагаа өглөө гэж баярлаж, Д.Цэцгээ, Ч.Лхүндэв нарт хүүхдүүддээ хашаагаа өгсөн шүү, та нар нүүгээрэй гэж хэлж байсан гэдэг.
Тэд ч зөвшөөрөөд нүүнэ гэдэг байсан гэдэг. Ингээд ээж А.Гомбо 2006 оны 08 сарын 18 өдөр, аав Ж.Мижиддорж 2007 оны 01 сарын 17 өдөр тус тус нас барсан байна.
Гэтэл манай хашаанд айл байсан Д. Цэцгээ би энэ хашаанд олон жил байсан тул хамт эзэмших буюу хагасыг нь өмчлөн авна гэж эхний үед 10 сая төгрөг нэхдэг байснаа захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 01 сарын 10 өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар орж 19 тоот шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрт Ж.Мижиддорж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны газрыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар хувьчлахдаа хашааны газрыг 189м.кв захирамжинд бичсэн байх ба Ж.Мижиддоржид гардуулсан өмчлөх эрхийн гэрчилгээ, хянан баталгааны дугнэлт кадастрын зураг зэрэгтээ 297м.кв гэж бичсэн байх тул үүнийг шинээр дахин захиргааны акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ асуудлыг шийдүүдэхээр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Баянгол дүүрэг, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт гаргаж байж Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10 өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга А/286 дугаар захирамжийг 2014 оны 04 сарын 14 өдөр гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 99 дүгээр захирамжийн 1-р хавсралтаар Жамцын Мижиддорж, Авирын Гомбо нарт олгосон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот 189м.кв газрыг 297м.кв газар болгон мэдээллийн санд өөрчлөлт оруулахаар шинээр захиргааны акт гаргасан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын энэхүү А/286 дугаар захирамжийг Д.Цэцэгээ хууль бус шийдвэр гэж хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2015 оны 06 сарын 17 өдрийн 388 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын А/286 дугаар захирамжийг түдгэлзүүлж дахин шинээр захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан юм.
Учир нь дээрх А/286 дугаар захирамжаар Г.Оюунбилэг, Ц.Бямбажав бидний нэр дээр газар өмчлүүлэх захирамж гаргалгүй, нас барсан эцэг Ж.Мижиддорж, А.Гомбо нарт хувьчлахаар захирамж гарсан нь алдаатай болсон гэж үзсэн ба тухайлбал нас барснаар эдгээр хүмүүсийн эрх зүйн чадамж дуусгавар болсон, эрхээ шилжүүлсэн хүнд захирамж гаргасан нь алдаатай болсон гэж үзсэн юм.
Нийслэлийн Засаг даргад дахин 2015 оны 11 сарын 30 өдөр өргөдөл гаргаж захирагчийн ажлын албаны зохих хэлтэс, тасгаар шалгагдаж, Өмч газрын харилцааны газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ё.Энхээ 2016 оны 01 сарын 25 өдөр хариу өгөхдөө Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нар маргаж буй хашааны 297 м.кв газрыг бүхлээр нь өмчлөх эрхтэй болохоо иргэн Д.Цэцэгээ уг хашааны газраас 108 м.кв газрыг өмчлөх эрхтэй этгээд болохоо нотлох баримтаа өмч менежментийн хэлтэст хүргүүлж хүсэлтээ шийдүүлэх хариу өгсөн түүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар хуулийн хэлтсийн дарга нарт 2016 оны 01 сарын 21 өдөр өргөдөл гаргахад өмч харилцааны газрын орлогч Т.Энхтуяа 2016 оны 02 сарын 16 өдөр №9/856 тоот албан бичгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны газрыг иргэн Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нар бүхлээр нь иргэн Цэцэгээ 108 м.кв газрыг эзэмших өмчлөх эрхтэй болохоо тус тус нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.
Иймд нийслэлийн удирдлагуудаас өгсөн заалтын дагуу өмчлөх эрхтэй болохоо баталсан нотлох баримтыг бүрдүүлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны газрыг эзэмших өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2017 оны 03 сарын 27 өдрийн 102/ШШ2017/00839 тоот шийдвэр гаргаж, дээрхи хашааны 297 м.кв газар нь Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нарын өмч болохыг тогтоосон юм.
Дээрхи маргаан бүхий Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот, нэгж талбарын 186413113475598 дугаар бүхий 297 м.кв газар нь мэдээллийн сангийн бүртгэлд иргэн Ж.Мижиддоржийн эзэмшилд 2004 онд бүртгэгдсэн нь газрын харилцаа геодези зураг зүйн газрын лавлагаагаар нотлогдоно.
Газрын тухай хуулийн 31.3-д урьд нь эзэмших эрх нээгдсэн газарт дахин давхардуулж эзэмших эрх олгохгүй гэж заасан болохоор иргэн Д.Цэцэгээд 148,5 м.кв газрыг эзэмших эрх үүсэхгүй.
Д.Цэцгээ маргалдаж буй дээрхи газрыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2013 оны 06 сарын 21 өдрийн 1505 тоот ахирамжаар Цэцгээгийн өмчлөх эрхээ тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, одоо энэ захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас эзэмшигч өмчлөгч болохоо шүүхээр тогтоолгосны дараа асуудлаа шийдүүлэх тухай мэргэжилтэн Цэнгэл хариу өгсөн.
Түүнээс хойш Д.Цэцгээ шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн явдал алга байна. Мижиддорж, Гомбо нар нь Туулын 19-384 тоот хашааны 297 м.кв газрыг хүү Оюунбилэг, бэр Бямбажав нарт бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 11 сарын 14 өдөр амьд сэрүүн байхдаа шилжүүлж, Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нар улсын бүртгэлийн Г-2205001083 дугаарт бүртгэгдэж 297 м.кв газрын хэмжээтэй газар өмчлөх эрх олгосон гэрчилгээтэй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 023 сарын 27 өдрийн 102/ШШ2017/00839 шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны 297 м.кв газар нь Г.Оюунбилэг, Ц.Бямбажав нарын өмч болохыг тогтоосон . Иймд Д.Цэцэгээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, зүхигч оршин суугаа хаягийн бүртгэл, тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын 2016-06-13 өдрийн А/478 захирамж, түүний хавсралт, Г.Оюунбилэгийн өмчилж буй газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013-01-10 өдрийн 19, 2015-06-17 өдрийн 388, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015-09-01 өдрийн 422 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015-11-02 өдрийн 306 дугаар тогтоол, гэрч С.Мөнхөөгийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-27 өдрийн 102/2017/00839 шийдвэр, 2017-05-30 өдрийн 102/ШТ2017/00239 тогтоол, амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх, даатгалын баталгаа, даатгалын хураамж төлөлтийн бүртгэл, тооцооны хуудсууд, газар өмчлүүлэх тухай шийдвэр, өргөдөл, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, гэрлэлтийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, нас барсны гэрчилгээнүүд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 9/856, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2012 оны 1/261, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 16/114 тоот, Баянгол дүүргийн газрын албаны 2017 оны 09/1222, 2017 оны 09/1033 албан бичгүүд, өргөдөл гомдлыг бүртгэл хяналтын карт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 2012 оны 9133 дугаар лавлагаа, Үндэсний төв архивын 2012 оны 1655 дугаар магадлагаа, А.Гомбо, Д.Цэцэгээ, Ж.Мижиддорж, Ц.Бямбажав, Г.Оюунбилэг нарын иргэний үнэмлэхүүд, Л.Хишигдугарын тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгээ Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамжны 384 тоотод байрлах хашааны 297 м.кв газрын 148,5 м.кв газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд маргаж байгаа хашаанд нэхэмжлэгч 1981 оноос нөхөр Ичинхорлоогийн Лхүндэвийн хамт гэр барьж амьдарч ирсэн байна.
Дээрх хашааг анх нэхэмжлэгчийн хадам эцэг Чүлтэмийн төрсөн дүү Лувсандорж нь өөрийн төрсөн ах Чүлтэм, Жамц нарыг нас барсны дараа тэдгээрийн эхнэр болох Ичинхорлоо, Надмид нарыг хамт оршин суулгах зорилгоор Дашдорж гэгчээс худалдаж авсан цагаас Жамцын хүү Мижиддоржийнхтой нэхэмжлэгчийнх 2 гэрээр амьдарч ирсэн нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэд 1981 оны 10 сарын 22 өдөр хийгдсэн хаягийн бүртгэл, хариуцагчийн тайлбар, Ж.Мижиддорж, түүний эхнэр А.Гомбо нарын иргэний үнэмлэхэд тэмдэглэгдсэн оршин суух хаягийн бүртгэл, Лувсандоржийн хүү Л.Хишигдугарын тодорхойлолт, гэрч С.Мөнхөөгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамжны 384 тоотод байрлах хашааны хагасыг оршин суух зориулалтаар ашиглаж эзэмшиж ирсэн байх боловч уг хашааны газрыг амины хэрэгцээнд эдлэх эрхийг Э.Мижиддорж 1986-10-06 өдөр хашааны газрын өмнөх эзэмшигч болох Дашдоржоос шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлж, эзэмших эрхтэй болсон байна.
1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэнд төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр заасан, шинэчлэн найруулж , 2002 оны 06 сарын 07 өдөр батлагдаж, 2003-01-01 өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхэд Газрын тухай хуулийн дагуу иргэн эзэмшиж байгаа газраа өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд түүнд өмчлүүлэх, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах хүсэлтийг бусад этгээдэд эзэмших, ашиглах эрх үүсээгүй газарт гаргах эрхтэй байхаар заасан.
Газар эзэмшигч Ж.Мижиддорж нь маргаж байгаа хашааны газарт оршин сууж, 1986 оноос хашааны газрыг эзэмших эрхийг өмнөх эзэмшигч Дашдоржоос шилжүүлэн авч, хуульд заасан журмаар эзэмшсэн газраа 2004 онд хувьчлан авсан байх бөгөөд 2007-01-17 өдөр 71 настайдаа нас барах хүртэл хугацаанд нэхэмжлэгч хашааны газрын хагасыг эзэмших тухай хүсэлтийг холбогдох газарт болон өмчлөх эрхийг олж авсан этгээдэд холбогдуулан гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар хашааны газрыг өмчлөх эрхийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасны дагуу хашааны газрын өмчлөгч амьд ахуйдаа илэрхийлсэн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр олж авсан байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших, өмчлөх эрхийг Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх хуулиудад заасан журмаар олж авах эрхтэй бөгөөд Чүлтэмийн дүү Лувсандорж бусдаас худалдан авсан Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 19-р гудамжны 384 тоот хашааны газрыг Ж.Мижиддорж эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр олж авсны дагуу уг газрыг оршин суух зориулалтаар 1981 оноос үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж байсан үйл явдал уг хашааны газрыг эзэмших эрхийг хуульд заасан журмаар нэхэмжлэгч олж авсан, өмчлөх эрхийг олж авах эрхтэйг нотлохгүй тул уг хашааны газрын 148,5 м.кв хэсгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоох үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.