Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02905

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Голомт хотхоны С блок, 31 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ФМ80042262, Шаргалжуут овогт Бямбадоржийн Лаурагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 42-р байрны 01 тоотод байрлах, РД-5179564, Өү энд Би Эн ХХК-д холбогдох,

30 600 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лаура, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Лаура нь хариуцагч Өү энд Би Эн ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 03 сарын 30 өдөр Өү энд Би Эн ХХК-тай Blue Gem 4 орон сууцанд 67,88 м.кв 3 өрөө орон сууц захиалах гэрээ байгуулан, урьдчилгаанд нийт 27 000 000 төгрөг төлсөн.

Уг компани нь Blue Gem 4 орон сууцыг 2016 оны 12 сарын 31 өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч одоог хүртэл энэ байр ашиглалтанд ороогүй байгаа. Энэ бүх хугацаанд манай гэр бүл айлын байр түрээслэн амьдарч байна. Анх түрээслэлсэн байрнаасаа 2017 оны 08 сарын 07 өдөр гарсан бөгөөд эзэн нь өөрөө амьдарахаар болсон тул дараачийн байраа түрээслэсэн. Энэ нь байр хугацаандаа ашиглалтанд ороогүйгээс үүдэлтэй эдийн засгийн хохирол юм.

Мөнгөө буцааж авах талаар удаа дараа сануулсан боловч өгөхгүй захирал нь уулзахгүй цаг алдаж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Хариуцагч Өү энд Би Эн ХХК-иас урьдчилгаанд төлсөн 27 000 000 төгрөг, байр түрээслэж хохирсон хохиролд 3 600 000 төгрөг, нийт 30 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

 

Зохигч 2017-11-01 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Лаура миний бие Өү энд Би Эн ХХК-иас нэхэмжилсэн 30 600 000 төгрөгийн шаардлагаас 3 600 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, хариуцагч Өү энд би эн ХХК 27 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 25 өдөр төлсөн, үлдсэн 17 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч эвлэрэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэлийн шаардлага болох 30 600 000 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагаас нэхэмжлэгч Б.Лаура татгалзаж, хариуцагч Өү энд Би Эн ХХК 10 000 000 төгрөгийг 2017-10-25 өдөр нэхэмжлэгчид төлсөн, үлдсэн 17 000 000 төгрөгийг 2017-12-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

 

Шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн  56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамж болох 292 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,