Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1161

 

 

 

 

 

 

 

 

    2021       11          01                                    2021/ШЦТ/1161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч Э.Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан Э.БЭрдэнэмөнх нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2102 00000 0223 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, 1-9 насны 4 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 91 дүгээр гудамж, 2557 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б

 

Монгол улсын иргэн, Ховд аймагт 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, санхүү нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 2-13 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 77-61 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.БЭ.Б

Холбогдсон хэргийн талаар:

 

Э.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн хүсэл зоригийн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд буюу 129 дүгээр цэцэрлэгийн хамтран сургах тойрогт хамаарахгүй, харьяаллын бус Эрдэнэмөнхийн Түшгийг тус цэцэрлэгт элсүүлэн суралцуулсны хариуд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “ХААН” банкны “5024492953” дугаарын дансаар дамжуулан 700.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

 

Э.Эрдэнэмөнх нь 2018 оноос 2019 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү Э.Түшгийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн оруулж, өөрт давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн багш Э.Бт 700.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэмөнх мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Хулангийн өгсөн: ...Манай дунд охины нэг ангийн сурагч болох хүүхдийн ээж Баянаа гэдэг эмэгтэйг таньдаг. Түүнтэй найзалж нөхөрлөдөг байсан. Баянаа надад хандаж нэг өдөр “ахынхаа хүүхдийг цэцэрлэгт оруулмаар байна, гэртээ нь ойрхон байдаг учраас 129 дүгээр цэцэрлэгт оруулчих юмсан, харьяа бус хүүхэд авахгүй байхдаа гэж асуусан. Тэр үед бага охин маань 129 цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Би Баянаад хандаж “найз нь охиныхоо багшаас боломж байдаг эсэхийг асууж өгье” гэсэн. Тэгээд хүүхдийнхээ багш болох Сонинцэцэг багштай уулзаж асуухад “би цаанаас нь асууж өгье” гээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа Сонинцэцэг багш “цэцэрлэгийн хандивын ангид оруулах боломжтой юм байна” гэж хэлснийг цааш Баянаад дамжуулж хэлсэн. Сонинцэцэг багш хандивын мөнгийг 700.000 төгрөг гэж хэлсэн байх яг одоо нарийн санахгүй байна. Тэрээр “хүүхдээ оруулахдаа өргөдөл бичиж өгөх юм байна шүү” гэж хэлсэн. Баянаа “ах эгчтэйгээ уулзаж хэллээ. Тэр ангид нь оруулъя гэнээ” гэж надад хариу өгсөн. Баянаа надад “чи хүнээс асууж өгч байгаа юм чинь хандив болох мөнгийг нь чи өгчих” гээд миний данс руу шилжүүлсэн. Би тэрхүү мөнгийг шилжиж орж ирснийг цааш Сонинцэцэг багшийн хэлж өгсөн данс руу шилжүүлсэн. Уг данс хэнийх болохыг мэдэхгүй. Хүүхдийн минь багш л надад дансны дугаар өгсөн юм. Би тухайн үед энэ үйл явдлыг хахууль өгөх авах асуудал гэж  мэдээгүй. Ингэж ойлгоогүй. Зөвхөн найздаа тусалж байна, нэг ч гэсэн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгч байна гэж бодсон.

...Хэний данс руу шилжүүлж байгааг мэдээгүй буюу данс эзэмшигчийг танихгүй. Сонинцэцэг багшийн хэлсэн данс руу шилжүүлэг хийсэн гүйлгээ байна. Найзынхаа ахын хүүхдийг буюу хүүхэд цэцэрлэгт оруулж өгсөнд баярлалаа гэж бичсэн байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр баярлалаа гэж бичсэн. Анх орж ирсэн 700 мянган төгрөгөөс 600 мянган төгрөгийг Сонинцэцэг багшийн өгсөн данс руу шилжүүлж, үлдэгдэл 100 мянган төгрөгийг Сонинцэцэг багшид баярлалаа гэж өгсөн,, мөнгийг бэлнээр үү, дансаар уу гэдгээ өгснөө одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамцэцэгийн өгсөн: ...Миний дансанд 600.000 төгрөг шилжиж орсон. Гүйлгээний утга нь миний бэр эгч буюу төрсөн ахын эхнэр Сонинцэцэг тухайн үед “чамд “ХААН” банкны данс байвал хэлж өгөөч, мөнгө шилжүүлж авъя” гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгсөн. Удалгүй миний дансанд мөнгө шилжиж орж ирсэн. Тэгээд би тэрхүү мөнгөнөөс өөрийн авлага болох 150.000 төгрөгийг авч үлдээд үлдэгдэл 450.000 төгрөгийг түүний шилжүүлчхээрэй гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрхүү гүйлгээ хийж орж ирсэн мөнгө ямар учиртай болох хэнээс яагаад авах болсон, юуны мөнгө болохыг мэдэхгүй. Надад тэр талаараа хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр тал/,

 

Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 88 дугаар тал/,

 

С.Хулангийн “ХААН” банкны “5024492953” дугаартай дансны хуулга /хх-ийн 102 дугаар тал/,

 

Б.Бадамцэцэгийн “ХААН” банкны “5113075519” дугаартай дансны хуулга /хх-ийн 106 дугаар тал/,

 

Э.Бийн “ХААН” банкны “5021311052” дугаартай дансны хуулга /хх-ийн 107 дугаар тал/,

 

Э.Бийн 700.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримт /хх-ийн 116 дугаар/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэнэмөнхийн яллагдагчаар өгсөн: ...Эхнэр бид хоёр хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хүнээс асууж байсан. Тэгээд эхнэр маань хөөцөлдөж байгаад хүүхдээ цэцэрлэгт оруулчихсан. Хүүхэд цэцэрлэгт орсны дараа эхнэр маань тусалсан гэх хүн нь хандиваа өгөөч ээ гээд байна, хандив нь их өндөр үнийн дүнтэй юм байна, тэр хандивыг өгсний оронд хүүхдээ цэцэрлэгээс гаргах уу гээд байсан юм. Тэгэхээр нь би өрхийн тэргүүн эцэг хүний хувьд хүүхдийнхээ ирээдүйг бодоод цэцэрлэгт хүмүүжүүлэхийн тулд хандив болох мөнгийг өгчихье гэж бодоод өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Манай эхнэр хүүхдээ оруулахаар хөөцөлдөж бүртгүүлж оруулсан болохоос биш хандив болохыг мөнгийг өгөөгүй, намайг мөнгө өгч байгааг тухайн цаг үед мэдээгүй. Энэ асуудалтай холбоотой аливаа хариуцлагыг би өөрөө бие даан хүлээнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: ...тухайн цэцэрлэгт оруулж өгсөн хүүхдийг анх элсүүлэн оруулахдаа эрхлэгч болох Алдармаагаас надад олгосон эрхийн дагуу оруулсан гэж хэлсэн нь буруу байдлаар тайлбарласан байна. Би тухайн 2018 оны зун би хүүхэд асрах чөлөөтэй гэртэй байсан ба Алдармаа эрхлэгч тэр жилийн хавраас хэрэгт шалгагдаад ажлаа хийхгүй болчихсон байсан үе юм. Тийм болохоор түүний надад олгосон эрх гэж байх үндэсгүй юм. Би 2017 оны намар элсэлтийн бүртгэл дээр сууж ажиллаж байхдаа эрхлэгчээс “нэг хүүхэд оруулж болох уу” гэж асуухад “дараа жил тухайн үед нь шийдье” гэсэн тодорхойгүй хариу хэлээд өнгөрсөн. Тэгэхээр нь би 2018 оны элсэлтийн үйл ажиллагааны явцад элсэлтийн бүртгэл хийж байгаа багшид /нэрийг санахгүй байна/ хандаж “би эрхлэгчээс нэг хүүхэд оруулах зөвшөөрөл авсан байгаа” гэж хэлээд Хулангийн надаас гуйсан хүүхдийг бүртгүүлчихсэн. Тэгээд Хуланд “гуйсан хүүхдийг чинь оруулахаар боллоо тэгэхдээ хандивын ангид шүү” гээд хэлчихсэн. Тухайн үед манай хүүхэд нялх байсан болохоор надад мөнгө төгрөгийн хэрэгцээ байнга тулгарч байсан. Хандивын мөнгөний хэмжээг би өөрөө санаанд орсон тоо болох 700.000 төгрөг шүү гэж хэлчихсэн юм. Ингээд цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд нөгөө хүүхэд нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Хулан миний хэлсэн данс руу “хандив” гэх 600.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дараа нь Хулан “үлдсэн 100.000 төгрөгийг яах бэ” гэж асуухаар нь “надад бэлэн авч ирээд өгчих” гэж хэлээд түүнээс бэлнээр авсан. Болсон үйл явдал бол ийм байна. Тэр хүүхдийн нэрийг болон хүүхэд хэн гэдэг багшийн ангид хүмүүжиж байсныг одоо санахгүй байна.

...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 1 нас 8 сараас 8 нас хүртэл насны 4 жоохон хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хүн нөхөр маань тогтсон ажилгүй, хааяа бусадтай хамтарч ойр зуурын ажил хийдэг. Би өөрөө 800 гаран мянган төгрөгийн цалинтай, хүүхдийн мөнгө, ах дүү найз нөхдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ээжийнхээ хашаанд амьдардаг. Албан ёсны хаяг Хужирбуланд буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5-91-2557 тоотод бүртгэлтэй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.Эрдэнэмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76, 78-87 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 88-101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн хүсэл зоригийн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд буюу 129 дүгээр цэцэрлэгийн хамтран сургах тойрогт хамаарахгүй, харьяаллын бус Эрдэнэмөнхийн Түшгийг тус цэцэрлэгт элсүүлэн суралцуулсны хариуд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “ХААН” банкны “5024492953” дугаарын дансаар дамжуулан 700.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

 

Э.Эрдэнэмөнх нь 2018 оноос 2019 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү Э.Түшгийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн оруулж, өөрт давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн багш Э.Бт 700.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Э.Эрдэнэмөнхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б, Э.Эрдэнэмөнх нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас Э.Б нь хохирлын 700.000 төгрөгийг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Э.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн хүсэл зоригийн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд буюу 129 дүгээр цэцэрлэгийн хамтран сургах тойрогт хамаарахгүй, харьяаллын бус Эрдэнэмөнхийн Түшгийг тус цэцэрлэгт элсүүлэн суралцуулсны хариуд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “ХААН” банкны “5024492953” дугаарын дансаар дамжуулан 700.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

 

Э.Эрдэнэмөнх нь 2018 оноос 2019 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү Э.Түшгийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт элсүүлэн оруулж, өөрт давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн багш Э.Бт 700.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Хулангийн өгсөн: ...Манай дунд охины нэг ангийн сурагч болох хүүхдийн ээж Баянаа гэдэг эмэгтэйг таньдаг. Түүнтэй найзалж нөхөрлөдөг байсан. Баянаа надад хандаж нэг өдөр “ахынхаа хүүхдийг цэцэрлэгт оруулмаар байна, гэртээ нь ойрхон байдаг учраас 129 дүгээр цэцэрлэгт оруулчих юмсан, харьяа бус хүүхэд авахгүй байхдаа” гэж асуусан. Тэр үед бага охин маань 129 цэцэрлэгт хүмүүжиж байсан юм. Би Баянаад хандаж “найз нь охиныхоо багшаас боломж байдаг эсэхийг асууж өгье” гэсэн. Тэгээд хүүхдийнхээ багш болох Сонинцэцэг багштай уулзаж асуухад “би цаанаас нь асууж өгье” гээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа Сонинцэцэг багш “цэцэрлэгийн хандивын ангид оруулах боломжтой юм байна” гэж хэлснийг цааш Баянаад дамжуулж хэлсэн. Сонинцэцэг багш хандивын мөнгийг 700.000 төгрөг гэж хэлсэн байх яг одоо нарийн санахгүй байна. Тэрээр “хүүхдээ оруулахдаа өргөдөл бичиж өгөх юм байна шүү” гэж хэлсэн. Баянаа “ах эгчтэйгээ уулзаж хэллээ. Тэр ангид нь оруулъя гэнээ” гэж надад хариу өгсөн. Баянаа надад “чи хүнээс асууж өгч байгаа юм чинь хандив болох мөнгийг нь чи өгчих” гээд миний данс руу шилжүүлсэн. Би тэрхүү мөнгийг шилжиж орж ирснийг цааш Сонинцэцэг багшийн хэлж өгсөн данс руу шилжүүлсэн. Уг данс хэнийх болохыг мэдэхгүй. Хүүхдийн минь багш л надад дансны дугаар өгсөн юм. Би тухайн үед энэ үйл явдлыг хахууль өгөх авах асуудал гэж  мэдээгүй. Ингэж ойлгоогүй. Зөвхөн найздаа тусалж байна, нэг ч гэсэн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгч байна гэж бодсон.

...Хэний данс руу шилжүүлж байгааг мэдээгүй буюу данс эзэмшигчийг танихгүй. Сонинцэцэг багшийн хэлсэн данс руу шилжүүлэг хийсэн гүйлгээ байна. Найзынхаа ахын хүүхдийг буюу хүүхэд цэцэрлэгт оруулж өгсөнд баярлалаа гэж бичсэн байх. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр баярлалаа гэж бичсэн. Анх орж ирсэн 700 мянган төгрөгөөс 600 мянган төгрөгийг Сонинцэцэг багшийн өгсөн данс руу шилжүүлж, үлдэгдэл 100 мянган төгрөгийг Сонинцэцэг багшид баярлалаа гэж өгсөн,, мөнгийг бэлнээр үү, дансаар уу гэдгээ өгснөө одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамцэцэгийн өгсөн: ...Миний дансанд 600.000 төгрөг шилжиж орсон. Гүйлгээний утга нь миний бэр эгч буюу төрсөн ахын эхнэр Сонинцэцэг тухайн үед “чамд “ХААН” банкны данс байвал хэлж өгөөч, мөнгө шилжүүлж авъя” гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгсөн. Удалгүй миний дансанд мөнгө шилжиж орж ирсэн. Тэгээд би тэрхүү мөнгөнөөс өөрийн авлага болох 150.000 төгрөгийг авч үлдээд үлдэгдэл 450.000 төгрөгийг түүний шилжүүлчхээрэй гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрхүү гүйлгээ хийж орж ирсэн мөнгө ямар учиртай болох хэнээс яагаад авах болсон, юуны мөнгө болохыг мэдэхгүй. Надад тэр талаараа хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр тал/,

 

Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 88 дугаар тал/,

 

С.Хулангийн “ХААН” банкны “5024492953” дугаартай дансны хуулга /хх-ийн 102 дугаар тал/,

 

Б.Бадамцэцэгийн “ХААН” банкны “5113075519” дугаартай дансны хуулга /хх-ийн 106 дугаар тал/,

 

Э.Бийн “ХААН” банкны “5021311052” дугаартай дансны хуулга /хх-ийн 107 дугаар тал/,

 

Э.Бийн 700.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримт /хх-ийн 116 дугаар/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэнэмөнхийн яллагдагчаар өгсөн: ...Эхнэр бид хоёр хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хүнээс асууж байсан. Тэгээд эхнэр маань хөөцөлдөж байгаад хүүхдээ цэцэрлэгт оруулчихсан. Хүүхэд цэцэрлэгт орсны дараа эхнэр маань тусалсан гэх хүн нь хандиваа өгөөч ээ гээд байна, хандив нь их өндөр үнийн дүнтэй юм байна, тэр хандивыг өгсний оронд хүүхдээ цэцэрлэгээс гаргах уу гээд байсан юм. Тэгэхээр нь би өрхийн тэргүүн эцэг хүний хувьд хүүхдийнхээ ирээдүйг бодоод цэцэрлэгт хүмүүжүүлэхийн тулд хандив болох мөнгийг өгчихье гэж бодоод өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Манай эхнэр хүүхдээ оруулахаар хөөцөлдөж бүртгүүлж оруулсан болохоос биш хандив болохыг мөнгийг өгөөгүй, намайг мөнгө өгч байгааг тухайн цаг үед мэдээгүй. Энэ асуудалтай холбоотой аливаа хариуцлагыг би өөрөө бие даан хүлээнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: ...тухайн цэцэрлэгт оруулж өгсөн хүүхдийг анх элсүүлэн оруулахдаа эрхлэгч болох Алдармаагаас надад олгосон эрхийн дагуу оруулсан гэж хэлсэн нь буруу байдлаар тайлбарласан байна. Би тухайн 2018 оны зун би хүүхэд асрах чөлөөтэй гэртэй байсан ба Алдармаа эрхлэгч тэр жилийн хавраас хэрэгт шалгагдаад ажлаа хийхгүй болчихсон байсан үе юм. Тийм болохоор түүний надад олгосон эрх гэж байх үндэсгүй юм. Би 2017 оны намар элсэлтийн бүртгэл дээр сууж ажиллаж байхдаа эрхлэгчээс “нэг хүүхэд оруулж болох уу” гэж асуухад “дараа жил тухайн үед нь шийдье” гэсэн тодорхойгүй хариу хэлээд өнгөрсөн. Тэгэхээр нь би 2018 оны элсэлтийн үйл ажиллагааны явцад элсэлтийн бүртгэл хийж байгаа багшид /нэрийг санахгүй байна/ хандаж “би эрхлэгчээс нэг хүүхэд оруулах зөвшөөрөл авсан байгаа” гэж хэлээд Хулангийн надаас гуйсан хүүхдийг бүртгүүлчихсэн. Тэгээд Хуланд “гуйсан хүүхдийг чинь оруулахаар боллоо тэгэхдээ хандивын ангид шүү” гээд хэлчихсэн. Тухайн үед манай хүүхэд нялх байсан болохоор надад мөнгө төгрөгийн хэрэгцээ байнга тулгарч байсан. Хандивын мөнгөний хэмжээг би өөрөө санаанд орсон тоо болох 700.000 төгрөг шүү гэж хэлчихсэн юм. Ингээд цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд нөгөө хүүхэд нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Хулан миний хэлсэн данс руу “хандив” гэх 600.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дараа нь Хулан “үлдсэн 100.000 төгрөгийг яах бэ” гэж асуухаар нь “надад бэлэн авч ирээд өгчих” гэж хэлээд түүнээс бэлнээр авсан. Болсон үйл явдал бол ийм байна. Тэр хүүхдийн нэрийг болон хүүхэд хэн гэдэг багшийн ангид хүмүүжиж байсныг одоо санахгүй байна.

...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 1 нас 8 сараас 8 нас хүртэл насны 4 жоохон хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хүн нөхөр маань тогтсон ажилгүй, хааяа бусадтай хамтарч ойр зуурын ажил хийдэг. Би өөрөө 800 гаран мянган төгрөгийн цалинтай, хүүхдийн мөнгө, ах дүү найз нөхдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ээжийнхээ хашаанд амьдардаг. Албан ёсны хаяг Хужирбуланд буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5-91-2557 тоотод бүртгэлтэй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Эрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Хахууль авагч тал болох Э.Б нь өөртөө ашиг олох нөгөө талаас хахууль өгөгч буюу Э.Эрдэнэмөнх нь ажил үүргээ бүтээх зорилгоор өгөх авах хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн шууд хүсэж үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй юм.

 

Энэ гэмт хэрэг нь нийгмийн шударга ёсыг зөрчиж, шунахайн сэдлээр Э.Б, Э.Эрдэнэмөнх нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Энхтайваны Сонинцэцэгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Энхсайханы Эрдэнэмөнхийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Иймд Энхтайваны Сонинцэцэгийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Энхсайханы Эрдэнэмөнхийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Э.Б, Э.Эрдэнэмөнх нарын дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгмийн шударга ёсыг зөрчсөн үйлдэл байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Л Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б, Э.Эрдэнэмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Э.Б, Э.Эрдэнэмөнх нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Э.БЭрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энхтайвангийн Сонинцэцэгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/.төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхсайханы Эрдэнэмөнхийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/.төгрөгөөр торгох ялаар,

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт тус тус оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б, Э.Эрдэнэмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б, Э.Эрдэнэмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ