| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/00154/И |
| Дугаар | 102/ШШ2017/02988 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02988
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Д-нд холбогдуулан нэр төрөө сэргээлгэх, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс нэхэмжлэгч Н.А татгалзаж, хариуцагч Г.Д нь З.мн сайтаар 2016 оны 12 сарын 01 өдөр Н.Аг 7 давхар шилэн барилгаасаа болж шударга бусын хонгил руу орох уу гэсэн гарчигтай бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч Н.А-ийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан болохоо хүлээн зөвшөөрч, уг мэдээллийг тараасан хэлбэрээрээ няцаалт хийх, нэхэмжлэгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлдээ түүнээс уучлалт гуйхаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 398 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ