Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Зээрд адуун Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 1923001450090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн сумын багийн “”, “” гэх газруудаас иргэн Ч.ийн 2 адууг, иргэн Т.*******ийн 1 адууг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн сумын багийн “” гэх газар бэлчээрлэж байсан адуунаас иргэн Ч.ийн 2 тооны адууг, “” гэх газраас иргэн Т.*******ийн 1 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал адуугаа тухайн цаг хугацаанд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.ийн “...2019 оны өвөл 01 сарын 18-нд ******* аймгийн сумын багийн нутаг “” гэдэг газар байсан. 01 сарын 19-ний өглөө Хөшигийн зүүн үзүүрээс халзан азрагатай адуугаа очиж авахад шар амтай сартай халтар морь, бор хээр морьд алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Т.*******ийн “...2019 оны 01 сард сумын багийн “Хөшигийн сээр” гэх газраас хүрэн азаргатай 25 тооны адуунаас хар халтар зүсмийн чандмань тамгатай нас гүйцсэн морь алга болсон байсан. ...Зөв гуяндаа чандмань тамгатай имгүй адуу байгаа юм... гэсэн мэдүүлгээр, Б.*******ас халтар хээр морь худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Ж.ын “... сумын ******* гэдэг залуу ирээд эмээл, бугуйл адуугаар авна гэж тохирсон, тэгээд тэр ******* гэдэг залуу адуугаа авч ирнэ гээд явсан. Тэгээд маргааш нь 17 цагийн үед “Хөшигийн үзүүр”-ийн хашаан дээр адуу хашаад халтар хээр морь авч ирээд надад өгөөд өөрөө эмээл, бугуйл хоёроо аваад явсан, тэр оройгоо би буцаад сум руу ирсэн” гэсэн мэдүүлгээр, гэрийнх нь гадаа Б.******* нь Ж.т адуу худалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...******* нь нэг адуугаар эмээл, бугуйл хоёр авахаар болоод явсан. Тэгээд оройхон болж байхад нэг азарга хориод ижилтэй адуу туугаад ирсэн. Тэгээд ******* нэг морь нөгөө хүмүүст барьж өгөөд явсан. ...Хээр морь байсан, тарган адуу байсан. Бие нь цантсан байсан тул тамгыг нь сайн хараагүй” гэсэн мэдүүлгээр болон өөрийн үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн Б.ын “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө би сумын багийн “” нэртэй газар адуунд явж байгаад цагаан машинтай 3 хүнтэй таарсан юм. Тэр хүмүүс эмээл, бугуйл зарна гээд явж байхаар үзээд нэг эмээл, нэг бугуйл авна гээд оронд нь нэг адуу өгөхөөр тохироод орой нь Хөшигийн өврийн хашаан дээр уулзахаар болоод орой нь намайг уулзахаар тохирсон газраа очиход тэр хүмүүс ирэхгүй байхаар нь *******ийн адууг туугаад гэдэг айлын гадаа очоод *******ийн адуунаас нэг халтар морь барьж өгөөд эмээл, бугуйл авсан юм. Тэгээд ын гадаа тэр морийг гаргалцаж өгөөд дараа нь би адууг нь туугаад, эмээл бугуйлаа гэдэг залууд хадгалж бай гээд өгөөд явуулсан юм. *******ийн адууг тууж яваад бэлчээрт хүргэчихээд явж байтал замаар явж байсан хар хөх өнгийн Портертой 2 хүнтэй таарсан, тэгсэн тэр 2 хүн зарах адуу байна уу? гэхээр нь морь хэдэд авахын гэсэн чинь 700.000-д авна гэхээр нь ойрхон байсан ийн адуунаас хашаанд хашиж байгаад 2 нас гүйцсэн морь барьж өгөөд 1.400.000 төгрөг бэлэн авсан юм. ...Сүүлд 2 адуу авсан хүмүүсийг танихгүй, харанхуй болсон байсан тул машиных нь дугаарыг хараагүй юм. *******ийн 1 тооны адууг авсан хүн нь аймгийн хүн гэж байсан өөр сайн мэдэхгүй. ...*******ийн 1 тооны адуу нь зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, хар халтар зүсмийн нас гүйцсэн морь байсан. ийн 2 адуу нь хоёулаа зөв талын гуян дээрээ нум суман тамгатай, шар амтай, сартай халтар морь, бор хээр морь, хоёулаа нас гүйцсэн морьд байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ч.өд 2600000 төгрөгийн, хохирогч Т.*******т нийт 1200000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйл үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч хохирогч Ч., Т.******* нарын 3 тооны адууг хулгайлан өөрийн өмчлөлд авснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын 3 тооны адууг далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь тэдний мэдүүлгээр тогтоогджээ. Шүүх Б.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай . 4. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Б.ын өмчлөлийн тус бүр нь 1000000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ