Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/02898

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 9-р байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИР87010500, Сайхан тосой овогт Оюунчимэгийн Бямбажавын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 25-р гудамжны 1035 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧО81031817, Гөрөөчин овогт Чойдогжамцын Цэнджавт холбогдох,

хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай болон хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0725/, хариуцагч Ч.Цэнджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, хариуцагч нь хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай сөрөг шаардлагуудыг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл тайлбартаа: Миний бие 2008 оны 03 сард Ч.Цэнджавтай танилцаж 2009 оны 06 сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2010 оны 05 сарын 25 өдөр хүү Ц.Амин-Эрдэнэ төрсөн. Хүүхэд төрснөөс хойш Ч.Цэнджавын зан харьцаа өөрчлөгдөж, бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оны 06 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн хүү Ц.Амин-Эрдэнэ нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд амьдарч буй миний ээж Я.Оюунчимэгийн асрамжинд очиж, одоог хүртэл ээжтэй хамт байгаа. Одоо Ч.Цэнджав нь өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон тул хүүд түүнээс тэтгэлэг гаргуулж өгнө үү ? гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие О. Бямбажавтай 2009 оны 03 сард анх танилцаж 2009 оны 07 сараас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2010 оны 05 сарын 25 өдөр хүү Ц.Амин-Эрдэнэ мэндэлсэн. О.Бямбажавтай зан харилцааны хувьд таарч тохирохоо болиод 2012 оны 06 сараас хамт амьдрахаа больсон.О.Бямбажав нь 2012 оны 06 сараас хүү Ц.Амин-Эрдэнийг авч яваад, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд байх өөрийн төрсөн ээж Оюунчимэгт харж асруулж, өөрөө Улаанбаатар хотод түрээсийн байраар амьдарч байгаа. О.Бямбажав нь хүү Ц.Амин-Эрдэнийг өөрийн биеэр харж асрахгүй байгаа бөгөөд надтай ч хүүг минь уулзуулдаггүй, хүүг цэцэрлэг сургуульд элсэн орох болсон бусад шаардлагатай үед нэхсэн мөнгийг би байнга өгч байсан. О.Бямбажав бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүтгүүлээгүй. Би О.Бямбажав болон хүү Ц.Амин-Эрдэнэ нараас тусдаа амьдраад 5 жил болж байх хугацаанд өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон боловч өөрийн төрсөн хүүгээ өөрийнхөө асрамжинд өсгөх хүсэлтэй байгааг О.Бямбажавт удаа дараа хэлж байсан. Би хүүгээ асрамжиндаа авах хүсэлтэй тул тэтгэлэг төлүүлэх нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: О. Бямбажав нь одоо болтол тогтсон ажил орлогогүй, тогтвортой амьдрах өөрийн гэсэн гэр оронгүй, хүүхдээ асрамжлахгүй байгаа учраас би төрсөн хүүгээ өөрийн амрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхэд маань эцэг эхийнхээ хэнтэй ч амьдрахгүй байна. Хүү маань одоо 7 настай учраас хэнтэй амьдрахаа өөрөө шийдэх боломжтой гэж үзэж байна. Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүсүүжүүлэх, түүнийг хөгжүүлэх, эрх ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалах нөхцөл бүрдэхгүй байгаа тул эдгээр үндэслэлүүдийг судлан үзэж хүүг миний асрамжинд өгнө үү? гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Ч.Цэнджав хүүг асрах эрхийг авах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тодорхой хаяггүй гэдэг хүүхэд асрах эрхгүй гэсэн үг биш. Би ирэх жилээс хүүг хот руу сургуульд шилжүүлж суралцуулж, асрамжиндаа байлгана гэв.

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хороо, багийн тодорхойлолт, эрүүл мэндийн төв, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн тухай тодорхойлолт, хүүхдийн санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Зохигч 2009 оноос хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд 2010-05-25 өдөр хүү Цэнджавын Амин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 оны 06 сараас тусдаа амьдарч эхэлсэн үеэс зохигчийн хүү Ц.Амин-Эрдэнэ Завхан аймгийн Алдархаан суманд оршин сууж, нэхэмжлэгчийн эх Оюунчимэгийн асрамж халамжинд, цэцэрлэгээр дамжин сургуульд суралцаж байгаа байх бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдэдээ хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэгчийг хүүхдээ асрамжлаагүй шалтгаанаар татгалзаж, хүү Ц.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоолгохоор сөрөг нэхэмжилсэн байна.

Зохигч хүүхдийнхээ асрамжийн талаар маргасан учир шүүх хүүхдээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эхийн хэнийх нь асрамжинд байх талаар саналыг нь асууж авсан болно.

Нэхэмжлэгч хүүхдээ асрамжлаагүй, хүүхэд эмэг эхийнхээ асрамжинд амьдарч байгаа байх боловч уг хүүхэд агаарын бохирдолтой орчинд амьдрах нь эрүүл мэндэд нь нөлөөлөхөөр байсан шалтгааны улмаас хөдөө орон нутагт амьдрах болсон, одоо эрүүл саруул өсөн торниж байгаа нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2018 оны хичээлийн жилээс хүүг өөрийн асрамжинд, Улаанбаатар хотод суралцуулахаар төлөвлөж байгаа, хүүхэд эцэг, эх хоёроосоо эхийнхээ асрамжинд байх саналтай байгаа байдлуудыг харгалзан үзэхэд хүүхдийн дассан орчинг одоогоор өөрчлөх шалтгаан тогтоогдохгүй байх тул хүүхдээ асрамжиндаа авахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй гэж үзлээ.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хэдийгээр хүүхэд өдөр тутам эхийн халамж асрамжийг хүртэхгүй байгаа ч түүнд тавих эхийн анхаарал халамж үгүйсгэгдэхгүй, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдоогүй тул хүүхдээ асрамж халамждаа байлгаж байгаа хууль ёсны төлөөлөгч болох эх нь хариуцагчаас хүүхдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,