Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт**************,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр Баянохонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн ******* дугаар гудамжинд явж байгаад******* гээгдэл эд хөрөнгө болох хувай П смарт маркийн гар утсыг олж бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр Баянохонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн ******* дугаар гудамжинд явж байгаад******* гээгдүүлсэн хувай П смарт маркийн гар утсыг олж завшин бусдад 385.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч******* мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 08 сарын 12- ны өдрийн 10.00-11.00 цагийн орчим хүнсний дэлгүүрээр бараа материал тараагаад явж байгаад 7-р баг н голын сайжруулсан зам дагуу бүх дэлгүүрээр орж тарааж өгч байгаад ******* хүнсний дэлгүүрт бараа материалаа өгөөд машиндаа суугаад хүнтэй ярих гээд гар утсаа хархад байхгүй болсон байсан. Би машинаа бол ер нь онгорхой зарим дээр нь түгжиж явсан аль аль дэлгүүр дээр онгорхой орхисноо бол санахгүй байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Би 2018 оны 10 сард ******* аймгийн “UNITEL”-ийн салбараас 650.000 төгрөгөөр авсан ... Гар утсаа олсон болохоор өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-15/,

Насанд хүрээгүй гэрч Ө.Эрболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 08 дугаар сард ээж дэлгүүрийн гаднаас хог цэвэрлэх гэж байгаад оллоо гэж байсан. Тэгээд манай гэрт ашиглахгүй байж байгаад 2019 оны 11 сарын үед би тоглоом татаад хааяа нэг тоголдог байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би ******* аймгийн 2- 32-1 тоотод байх “” дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 08 сарын дундуур өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 15 цагийн үе болж байсан тэгээд дэлгүүрийнхээ гадаах хогийг цэвэрлэх гээд гарсан. Тэгтэл манай дэлгүүрийн үүдэн дээр гадуураа нимгэн бор гэртэй хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад үзсэн чинь асаалттай байсан утас нь түгжээтэй байхаар нь санаанд ч үгүй зургаан тэг хийтэл нөгөө утасны түгжээ нь гарсан. Тэгэхээр нь унтраагаад өөрийн хүү болох Өлзийсайханы Эрболдын нэр дээр бүртгэлтэй гэхдээ би өөрөө барьдаг дугаарыг тухайн гар утсанд хийж үзсэн тэгтэл хэвийн ажиллагаатай байсан тэгээд тэр сим картыг хийгээд тухайн гар утсыг унтраасан гэрт байгаад байдаг байсан тэгээд саяхан манай хүүхэд эмнэлэгт хэвтэхээр нь дугаарыг хийж бариулсан ... Тэгээд би цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөөд тухайн гар утсыг өмнө нь гэрчээр мэдүүлэг авсан цагдаад хүлээлгэж өгсөн. Миний зүгээс тухайн утсыг ямар нэгэн байдлаар эвдэж хэмхэлсэн зүйл байхгүй, ерөөсөө хэрэглээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,

 “” ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, “UNITEL” ХХК-ны 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 05-01/6559 тоот албан бичиг /хх-ийн 43/, Гар утас хүлээлцсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 45/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирогч М.га нь гээгдүүлсэн эд хөрөнгө болох Huawai маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авч, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт**************г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.БАЙГАЛМАА