| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2022/0008/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/21 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхсайхан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Б.Асбербек нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Асбербек-д холбогдох 2132000000153 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, казак, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод оршин суух, өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:88021211/ Хурман овогт Баянмуратын Асбербек.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Асбербек нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод байх өөрийн гэртээ болон гадаа жорлонд 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа эхнэрийнхээ дагавар охин болох бага насны хүүхдийн эсрэг буюу 12 нас 10 сартайгаас 13 нас 01 сар 19 хоногтой байсан А.Мичидмаагийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Асбербек мэдүүлэхдээ: ... Би 11 дүгээр сарын 26-ны өдөр сүүлийн хийдгээ санаж байгаа. 2 удаа ийм зүйл болсныг мэдэж байгаа. 6-7 удаа гэснийг зөвшөөрөхгүй байна. Би охины насыг нь мэддэггүй байсан. 8 дугаар анги гэдэг байсан. 8 дугаар анги гэхээр 15-16 настай гэж бодож байсан. Ийм муухай хэрэг болсны дараа насыг нь мэдсэн. Ээж нь ажилдаа явсан байхад дүүтэй нь би хэвтэж байхад өөрөө хажуугаар орж ирж хэвтсэн. Тэгээд гар хүрэхэд зүгээр байхаар нь би дургүйцэхгүй байгаа юм байна гэж бодоод ийм муухай юм хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.
Эрүүгийн 2132000000153 тоот хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод өөрийн ээж Должин, 2 дүү болон хойд эцэг Асбербек нарын хамт амьдардаг. Манай хойд эцэг Асбербек нь 2019 оны 11 дүгээр сараас хойш манай гэрт бид нартай цуг амьдрах болсон. Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сард Хэрх тосгоны Холбоо толгойн 2-12 тоотод бидний амьдарч байсан байшинд намайг өрөөндөө байхад 18 цагийн орчим манай хойд эцэг Асбербек орж ирээд “Хоёулаа том өрөө рүү ороод зурагт үзье” гээд дагуулаад орсон. Тэгээд том өрөөнд байхад аав, ээж хоёрын унтдаг орон дээр миний хажууд сууж байгаад “Чи найз бандитай юу” гээд том хүний юм яриад байсан. Яг юу гэж ярьсан гэдгийг нь би сайн санахгүй байна. Тэгээд миний хөх, эмзэг эрхтэнд /бэлэг эрхтэн/ гараараа хувцасны гадна талаас хүрээд байсан. Би тухайн үед юу ч хэлж чадахгүй, хөдөлж чадахгүй хөшчихсөн. Тэгээд сүүлдээ хойд аав миний өмсөж байсан богино шорт болон дотоожийг тайлаад дараа нь өөрөө өмд, дотуур хувцсаа өвдөгнөөс доогуур хүртэл шувтлаад намайг хэвтүүлж байгаад дээр гарч хэвтээд надтай бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад Асбарбек босоод яваад өгсөн. Тухайн үед манай ээж гэртээ байгаагүй ажилдаа явчихсан байсан бөгөөд аав миний футболькнаас бусад хувцсыг тайлж байгаад хүчиндсэн. Түүнээс хойш 7 хоногт 3-4 удаа Асбербек надтай байнга бэлгийн харьцаанд ордог болсон. Яг хэзээ хэзээ болсон гэдгийг нь би санахгүй байна. Түүнийг миний биед хүрэх үед нь би дуугарч ч чадахгүй, хөдөлж ч чадахгүй болчихдог. Тэрээр ээжийг байхгүй үед эсхүл шөнө болсны дараа 02 цагаас хойш намайг унтаж байхад миний өрөөнд орж ирээд намайг хүчинддэг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амралтын өдрүүд эхэлдэг өдөр дотуур байрнаас гараад гэртээ буюу Нарангийн 5-518 тоотод ирсний дараа шөнө 00 цаг өнгөрч байх үед би жорлонд ороод бие засаж байхад Асбербек гэрээс гарч 00-д орж ирээд намайг босгож арагш харуулж байгаад намайг хүчиндсэн. Би энэ болсон асуудлуудыг ээждээ хэлж чаддаггүй байсан. Намайг “чи энэ тухай ээждээ хэлэх юм бол юу болохыг мэднэ биз дээ” гэж хэлдэг байсан. Хэрэв би ээждээ хэлчих юм бол түүнийг их цочирдож айх байх гэж бодоод хэлж чаддаггүй байсан. Тэгээд би сүүлд нь өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сургуулийнхаа сэтгэл зүйч О.Тэгшжаргалд “би хойд аавтай бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. ... Асбербек надтай бэлгийн харьцаанд орох үедээ эрүүл байдаг байсан. Ер нь хойд аав архи бараг уудаггүй юм. ... Манайх Хэрх тосгоны Холбоо толгойн 2-12 тоотод амьдарч байгаад 2021 оны 09 дүгээр сараас Нарангийн 5-518 тоотод нүүж ирээд амьдрах болсон. Асбербек намайг Хэрхэд байх гэрт болон сүүлд нүүж ирсэн гэрт ч хүчинддэг байсан. 2021 оны 08 дугаар сард буюу намайг хүчиндэхээсээ өмнө байнга миний гар хөл, гуя хөх, өгзөг, эмзэг эрхтэнд өмсөж байсан хувцасны гадна талаас хүрч, оролддог байсан. Мөн “чи найз бандитай юу, чамайг хүүхдүүд хөөрхөн гэдэг үү” гэх мэтийн сонин сонин зүйл яриад байдаг юм. Би одоогоос 10 гаруй хоногийн өмнө сургуулийн сэтгэл зүйч О.Тэгшжаргалд “аав намайг оролдоод гэрээс гаргах дургүй байна” гэдгийгээ хэлэхэд намайг сургуулийн дотуур байран оруулсан юм. Би тухайн сургуулийн сэтгэл зүйчид “аавыг намайг хүчинддэг” гэж хэлэхгүй байж байгаад өнөөдөр л хэлсэн. ... Асбербек намайг хүчиндээд дур тавьдаг байсан. Гэхдээ миний дотор дур тавьдаггүй, дандаа гадуур нь дур тавьдаг байсан. Түүнийг намайг хүчиндсэний дараа би түүний бэлэг эрхтнийг харж байсан. Надад хүчээр бэлэг эрхтнээ бариулах болон ёс бус үйлдэл хийж байгаагүй. Мөн ёс бус үйлдэл хийхийг шаардаж байгаагүй. Намайг хүчиндээд л босоод яваад өгдөг байсан. Хэрх тосгонд байхдаа миний унтдаг ор болон өөрсдийнхөө орон дээр, Нарангийн гудамжинд нүүж ирснийхээ дараа ээжийн орон дээр намайг хүчинддэг байсан. Хамгийн сүүлд намайг нүүж ирсэн хашаанд гадаа жорлон дотор хүчиндсэн. ... Түүнийг миний биед хүрэх үед би хөдөлж чадахгүй, дуугарч чаддаггүй байсан. Тиймээс би эсэргүүцэх үйлдэл хийж чаддаггүй байсан. Би хэн нэгэнд энэ тухай хэлж байгаагүй. ... Миний бэлэг эрхтнээс цус гараагүй. Харин намайг хүчиндсэний дараа миний бэлэг эрхтэн хорсож өвддөг байсан. ... Асбербек намайг Хэрх тосгонд байдаг гэр болон сүүлд нүүж ирсэн гэрт хүчинддэг байсан. Өөр газар хүчиндэж байгаагүй. Ихэнхдээ ээжийг ажилдаа явсан хойгуур өдөр, оройн цагаар хүчинддэг байсан. Заримдаа ээжийг унтсан хойгуур шөнө миний өрөөнд орж ирээд намайг хүчинддэг байсан. Манай ээж Дархан Сэлэнгийн цахилгаан станцад ажилладаг бөгөөд 07-18 цаг хүртэл ажилтай байдаг, заримдаа оройтож ирдэг юм. ... Би гомдолтой байна. Б.Асбербек надтай бэлгийн харьцаанд орох болгондоо дур тавьдаг байсан. Гэхдээ миний дотор тавьдаггүй, гадуур дур тавьдаг байсан. ... Тэр шөнө Б.Асбербек нь гадаа байх модон жорлон дотор хүчиндсэн. Дур тавихдаа гадуур нь тавьсан. Би тухайн үед өмсөж байсан хувцаснуудаа бүгдийг нь угаагаад цэвэрлэчихсэн. Ер нь Б.Асбербек намайг хүчиндсэний дараа би дотуур хувцас болон футболка, богино цамц зэргийг байнга угааж цэвэрлэдэг байсан. ... Би сайн санахгүй байна. Анх энэ жилийн хичээл эхлэхээс өмнө намайг хүчиндсэн. Түүнээс хойш хэдэн удаа, хэзээ намайг Асбербек хүчиндсэн гэдгийг би санахгүй байна. ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Гэхдээ Б.Асбербекээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 10-11, 13-р тал/
Гэрч О.Тэгшжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч А.Мичидмаа надтай уулзаж “би багшаа найзуудтайгаа таарахгүй байна, таарамж муу байна” гэж надаас асуусан. Би тухайн үед сурагч А.Мичидмаад зөвлөгөө өгсөн. Тухайн үед А.Мичидмаа яриан дундаа “багшаа би өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан” гэж хэлэхээр нь би тухайн үед “юу болсон талаараа багшдаа ярьж өгөх боломж байна уу” гэж А.Мичидмаагаас асуухад “манай хойд аав Асбербек миний биед хамаагүй хүрээд байна, аль болох надтай үлдэх сонирхолтой байна, хичээл сургуульд явуулах дургүй байна” гэж хэлэхээр нь би түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй, цаашид бэлгийн хүчирхийлэл өртөж магадгүй гэдэг үүднээс сурагч А.Мичидмаад сургуулийн дотуур байранд оруулах санал тавьсан. А.Мичидмаа миний тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед А.Мичидмаагаас асуусан “би ээжид чинь энэ талаар хэлэх үү?, чи ямар саналтай байна” гэж асуухад “миний ээжид хэлээд яах юм бэ, миний ээж яаж хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд А.Мичидмаатай уулзаж дууссаны дараа түүний анги удирдсан багш У.Мөнхгэрэлтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулан, анги удирдсан багшийг нь А.Мичидмаагийн ээжтэй холбогдуулаад маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сургуулийн дотуур байранд оруулсан. ... Би сургуулийн эмч болон Нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлээгүй. Би сурагч А.Мичидмааг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй, цаашид бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэдэг үүднээс түүнийг сургуулийн дотуур байранд оруулах санал тавьсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сурагч А.Мичидмаа надтай дахин уулзаж “би багшаа өмнө нь санаа зовоод хэлж чадаагүй зүйл байгаа юм, одоо танд хэлье” гээд “хойд аав Асбербек надтай 2021 оны 08 дугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/
Гэрч Э.Должин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим охин А.Мичидмаагийн /дотуур байрны багш нэрийг нь сайн мэдэхгүй байна/ 99205661 тоот утсаар яриад охины маань хичээл ирэх 7 хоногоос цахимаар орох юм байна. Аав бид хоёр нь ажилтай тул охин А.Мичидмаагаа авч дүү нараа харангаа гэртээ хичээлээ хийнэ биз” ярихад дотуур байрны багш нь “эхэндээ явуулахгүй гэж хэлж байснаа дараа нь охиноо PCR шинжилгээ өгөөд ав” гэж надад хэлсэн. Тэгээд би охин А.Мичидмаагаа авах гэж 4 дүгээр сургуулийн дотуур байранд очиж дотуур байрны багштай уулзахад “А.Мичидмааг сургуулийн сэтгэл зүйчтэй уулзаж байгаа, дуусахаар нь таньд хэлье” гэхээр “би ажил дээрээ очиж бүртгүүлээд буцаад ирье” гэж хэлээд ажил руугаа явсан. 4-р сургуулиас шууд ажил дээрээ очиж цагаа бүртгүүлчхээд дотуур байрны багш над руу утсаар ярихгүй болохоор нь шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад байж байхад дотуур байрны багш миний гар утас руу залгаад “сургуулийн сэтгэл зүйч тантай уулзах хэрэгтэй байна та ирэх боломжтой юу” гэхээр нь би сургуулийн дотор байр луу очиход сургуулийн сэтгэл зүйч “манай өрөөнд орьё” гэж хэлээд намайг өрөөнд нь дагаж ороход “танай охин А.Мичидмаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна” гэж надад хэлхээр нь би “манай охин тэгж хэлсэн юм уу” гэж лавлаж асуухад сэтгэл зүйч “тийм” гэж надад хэлэхээр нь би “нөхөр Б.Асбербектэй уулзъя” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Тэгээд шууд гэртээ хариад нөхөр Б.Асбербекээс “сургуулийн сэтгэл зүйч чамайг А.Мичидмааг хүчирхийлсэн гэж байна энэ үнэн юм уу?” гэж асуухад Б.Асбербек “тийм юм болсон юмаа намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би Б.Асбербекээс “чи А.Мичидмааг айлган сүрдүүлсэн юм уу, зодсон уу, дарамталсан юм уу” гэж асуухад Б.Асбербек “үгүй” гэж хэлсэн. Манайх гэр бүлийн хамт 2021 оны 03 дугаар сард Хэрх тосгоны Холбоо толгойн 2-12 тоотоос нүүгээд түүнээс хой өнөөдрийг хүртэл хугацаанд 7 сар Нарангийн 5-518 тоотод амьдарч байна. Манай гэрийг нүүснээс хойш Хэрх тосгонд байх гэрт манай төрсөн дүү нар амьдарч байгаа. ... Би эхлээд болсон асуудлыг сонсоод хэд хоног шооконд ороод итгэж чадахгүй байсан. Гэвч одоо бол өөрийн охиныг хууль ёсоор төлөөлж, охиныхоо эрхийг хамгаалахын төлөө явмаар байна. Би Б.Асбербекийн асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Би өөрийн охинтойгоо энгийн гэр бүлийн харилцаатай байж, цаашдын ирээдүйнх нь төлөө амьдармаар байна гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 17-19, 20-р тал/
Гэрч Г.Уранчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тиймээ би үзлэг хийсэн. А.Мичидмаа гэх хүний охин хальс сэвтсэн, урьд нь бэлгийн харьцаанд орсон байдалтай байсан. Өнөөдөр хийсэн үзлэгт ямар нэг шинэ гэмтэл үүсээгүй, гадна бэлэг эрхтэн дээр шинж тэмдэг илрээгүй. Охин хальс нь дугуй унах гэх мэт зүйлийн улмаас цоорч гэмтэх боломжтой. Гэхдээ А.Мичидмаагийн охин хальс нь бэлгийн харьцаанд урьд өмнө орж сэвтсэн байдалтай байсан. Хэзээ бэлгийн харьцаанд орсон талаар тогтоох боломжгүй. ... Нарийн шинжилгээ хийж, цус болон сорилоор бэлгийн замын өвчнийг оношлох болон эмчлэх зөвлөгөө өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/
Гэрч У.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг манай сургуулийн сэтгэл зүйч Тэгшжаргал “та ороод ирээч” гэхээр нь би түүнтэй уулзахад манай ангийн хүүхэд А.Мичидмааг “хойд эцэгтэйгээ цуг амьдардаг, хойд эцэг нь А.Мичидмаагийн нуруу гуя зэрэг биеийг нь илж таалдаг” гэнэ ээ гэсэн. Тэгээд би Тэгшжаргалаас “хойд эцэг нь А.Мичидмааг хүчирхийлсэн асуудал байгаа юм уу, цагдаад болон ээжид нь хэлье” гэхэд Тэгшжаргал “яг одоо юу болсон нь тодорхойгүй, тиймэрхүү зүйл болсон байж болзошгүй тул сайн нягталж шалгаж байгаад дараагийн арга хэмжээг авъя” гэсэн. Мөн надад “гэрээс нь холдуулах арга хэмжээ авч, дотуур байранд оруулах асуудлыг нь түр шийдээд байж байгаач, би Улаанбаатар хот руу сургалтад яваад ирье” гэсэн. Тэгээд би А.Мичидмаагаар дотуур байранд орох хүсэлтийг нь бичүүлээд ээжид нь “А.Мичидмааг англи хэлний тэмцээнд оруулах хэрэгтэй байна, тиймээс би түүнийг сургуулийн дотуур байранд оруулж, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авъя” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би А.Мичидмааг сургуулийн дотуур байранд оруулсан. Түүнээс хойш тэрээр сургуулийн дотуур байранд байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад А.Мичидмаа над”руу залгаад “багшаа эд нар намайг гэрт үлдээх гээд байна, та намайг аргалж байгаад сургуулийн дотуур байранд хүргээд өгөөч” гэсэн. Би А.Мичидмаад “ээжид чинь хэлэх үү, яах уу” гэхэд “аав, ээж хоёр цуг байна шүү” гэсэн. Тиймээс би А.Мичидмаагийн ээж Должин руу “маргааш өглөө эрт бид хоёр давтлага хийх ёстой юм, өглөө ирэх гэсээр байтал оройтно, тиймээс та одоо А.Мичидмааг дотуур байран дээр аваад ирээч” гэж чат бичсэн. Гэтэл ямар ч хариу ирээгүй бөгөөд удалгүй нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад “та нар яагаад хүүхэд амралтын өдрөөр ч амраадаггүй юм, та нарын тэмцээн сургалт ямар хамаатай юм, та нар амралтын өдрөөр хүүхдээр ажил хийлгээд байдаг юм уу, та нарыг сургуулийн захирал удирдлагад чинь хэлнэ” гээд үг хэлүүлэхгүй л загнаад байсан. Тэгж залгаж загнасан хүн нь А.Мичидмаагийн хойд эцэг нь байсан юм билээ. Би тухайн үед А.Мичидмааг дотуур байрнаас гарчихсан гэдгийг нь мэдээгүй. ... Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн байгууллагаас намайг дуудаж А.Мичидмаагаас мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулснаар би А.Мичидмааг хойд эцэг Б.Асбербек гэдэг хүнд хүчиндүүлсэн талаар нь мэдсэн. Урьд нь сэтгэл зүйч надад түүнийг “бэлгийн хүчирхийлэлд өртсөн” гэж хэлээгүй, “өртөж болзошгүй юм байна л” гэж ойлгуулсан. ... А.Мичидмаа манай ангид шилжин ирснээс хойш түүнийг ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа болов уу гэсэн сэжиг төрж байгаагүй. Сүүлд сургуулийн сэтгэл зүйчээс болсон асуудлыг сонсоод А.Мичидмааг дотуур байранд оруулах талаар ээжтэй нь ярихад “миний охин хажууд чинь байна уу, өөрөө ийм зүйл зохиогоод таниар хэлүүлж байгаа юм биш биз” гэж асууж байсан. Өөр ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р тал/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт: ...
1. Насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаагийн биед охин хальсны хуучин урагдал гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэнг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 52-р тал/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт: ...
1. Яллагдагч Б.Асбербек нь бэлгийн харьцаанд орох чадвартай.
2. 2021 оны 12 дугаар сарын 22-нд мөрдөгч, ахмад О.Алтанцөгцийн хамт очиж үзлэг хийх гэсэн боловч өмгөөлөгчөөсөө асууж байж үзүүлнэ гэсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-нд үзлэг хийж дүгнэлт гаргав гэсэн дүгнэлт /ХХ-ийн 57-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 111 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 113-128 дугаар хуудас/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгч Б.Асбербекийн гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Асбербек нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод байх өөрийн гэртээ болон гадаа жорлонд 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хамтран амьдрагч Э.Должингийн дагавар охин болох бага насны охин А.Мичидмааг 12 нас 10 сартайгаас 13 нас 01 сар 19 хоногтой буюу бага насны хүүхдийг удаа дараа хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11, 13-р тал/, Гэрч О.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/, Гэрч Э.Должингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-19, 20-р тал/, Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/, Гэрч У.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 52-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 57-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт авагджээ.
Шүүгдэгч Б.Асбербек нь бага насны буюу хэрэг үйлдэгдэх үед /А.Мичидмаа 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Бага настай буюу / 12 нас 10 сартайгаас 13 нас 1 сар 19 хоногтой байх хугацаанд хохирогч А.Мичидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Б.Асбербекийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод байх өөрийн гэртээ болон гадаа жорлонд 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа дагавар охин болох бага насны хүүхэд А.Мичидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол, төлбөрийн талаар:
Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.
Гурав. Шүүгдэгч Б.Асбербекд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Асбербек нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 5-518 тоотод байх өөрийн гэртээ болон гадаа жорлонд 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд дагавар охин болох А.Мичидмааг / бага насны хүүхэд/ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Асбербект эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Асбербект 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: Шүүгдэгч Б.Асбербек Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал гаргасан болно. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Асбербекийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 2 сар 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Асбербек нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурман овогт Баянмуратын Асбербекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Асбербекийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Асбербект оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Асбербек нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Асбербекийн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 2 сар 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Асбербект авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Б.Асбербекийн эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Асбербект авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Б.ЭР