Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил ,

Улсын яллагч: Н.Нямдорж, Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114001240260 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. *******овогтой ******* *******, / Регистрийн дугаар: ВИ90041631 /,

Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Буйлсан” гэх газар Доосон 55 маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмжийг ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль орчинд 160.876 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтээр 2 тогтоогдсон хохирлын дүн болох 203.411 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулах болно. Мөн миний бие хэргийг ганцаараа үйлдсэн юм. Тухайн хэрэгт Тайван гэх хүн ямар ч хамааралгүй. Учир нь би үйл ажиллагаа явуулсан гэх талбайд зөвшөөрөл авсан байгаа гэж Тайван ахад хэлсэн байсан юм. Миний ахын хувьд хэл муутай, бичиг үсэг мэддэггүй. Аливаа зүйлийн үр дагаврыг ойлгохооргүй хүн байгаа юм. Тухайн тракторыг одоогоос 4-5 жилийн өмнө Борхүү, Банди нарын хамт мөнгө нийлүүлэн босгож байсан юм. Тэгэхэд би өөрөөсөө 2 сая төгрөгийг, Борхүү, Банди нарыг хэдэн төгрөг гаргасан эсэхийг одоо санахгүй байна. Тус трактор нь бид гурвын хамтын өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127 /, 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй .гэв. 3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Засгийн газрын 355 дугаар тогтоолоор зогсоочихсон байгаа. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. Манай сумын даргатай ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Бөмбөгөр сумын “Буйлсан” гэх газар нь 2001 оноос хойш хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаанаас болж урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27 /, 4. Иргэний нэхэмжлэгч Г.Төмөрбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 онд байх хугацааг нь сайн санахгүй байна. *******, Борхүү ах бид хэл энэ тэндээс сэлбэг аваад тухайн тракторыг босгож байсан юм. Тэгэхэд би өөрөөсөө 3.800.000 төгрөгийг өгч байсан. Ерөнхийдөө бид гурав гурвуулаа эзэмшигч нь байгаа юм. Сэлбэгээр босгосон трактор учир бичиг, баримт гэх зүйл байхгүй. Трактороо буцаан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-31 5. Иргэний нэхэмжлэгч Д.Батцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 онд *******, Төмөрбаяр бид хэд энэ тэндээс сэлбэг аваад тухайн тракторыг босгож байсан юм. Тухайн үед хүн, хүнээс тодорхой хэмжээний мөнгө төгрөг гарсан учир яг энэ тэрний эзэмшил гэж байхгүй. Ерөнхийдөө бид гурав гурвуулаа эзэмшигч нь байгаа юм. Сэлбэгээр босгосон трактор учир бичиг, баримт гэх зүйл байхгүй. Саяхан ******* трактороор үйл ажиллагаа явуулж байгаад цагдаад битүүмжлүүлсэн гэж хэлсэн. *******н гэр хөдөө байдаг учир трактор тэдний гадаа байдаг байсан юм. Тэр надад лав трактороор үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар хэлээгүй. Тус тракторыг алт, шороонд ашиглах гэж босгож байсан юм. Тэгээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч чадаагүй учраас тэдний гадна байлгаж байсан. Би тус тракторыг босгоход 4.000.000 төгрөг нийлүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 34 /,

6. Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/23 дугаартай: 1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна. 2. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 160.876 төгрөг болж байна. 3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 203.411 төгрөг болж байна. 3 Тус газар урьд нь эвдэгдсэн газар байсан байна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 78 /, 7. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн: 1. Доосан-55 маркийн трактор 6.100.000 төгрөг 2. 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 300.000 төгрөг гэх дүгнэлт болон Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн:тэмдэглэл / хх-ийн 8-15 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж дүгнэв. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Буйлсан” гэх газар Доосон 55 маркийн жижиг оврын унагалдай трактор, 2 дугуйтай сэгсрэгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж, байгаль орчинд 160.876 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолт явуулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очир, иргэний нэхэмжлэгч Г.Төмөрбаяр, Г.Батцоож нарын мэдүүлэг, гэрч Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/23 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан тогтоол тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ ач шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ “Доосан-55” маркийн экскаваторыг ашигласан гэх бөгөөд уг экскаватор нь Д.Батцоож, Г.Төмөрбаяр, ******* нарын дундын өмч болох нь тогтоогдсон учир уг экскаваторыг иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож харин экскаваторын үнэ 6.100.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар СД нэг ширхгийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

4 Шүүгдэгч ******* нь байгаль орчинд учирсан хохирол 160.876 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 482.628 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал зэрэг 203.411 төгрөгийг тус тус нийт 713.100 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Доосан-55 экскаваторын үнэ 6.100.000 төгрөгийг буюу гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч *******овогтой ******* *******г тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул, ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч *******овогтой ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт СД нэг ширхэг, шүүгдэгч Г.Төмөрбаяр, Д.Батцоож, ******* нарын Dewoo-55 гэсэн бичигтэй 5 жижиг оврын трактор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Төмөрбаяр, Д.Батцоож, ******* нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, хэрэгт хавсаргасан СД нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Төмөрбаяр, Д.Батцоож, ******* нарын 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шороо угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн тракторын үнэ 6.100.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ