Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/44

 

2018.03.16                                              2018/ШЦТ/44

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

 Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Ганжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Ж.Хүдэрчулуун, Б.Дагийнамжил,

Шүүгдэгч М.Б, Ц.Д, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М ББ.Б Д, Ц.Ц Д нарт холбогдох эрүүгийн 1819000000013 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Мөнхчулууны Б,

 

Монгол Улсын иргэн, Ц Д,

 

Монгол Улсын иргэн, Б Д,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 дугаар сард албан хэрэгцээнд ашиглагддаг албан паспорт авах зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Цагдан хорих байрны даргаар ажилладаг гэж хуурамч баримт бичиг шүүгдэгч Ц.Д, Б.Д нартай бүлэглэн үйлдэж, хуурамч баримт бичгээр материал бүрдүүлэн Монгол Улсын гадаад харилцааны яамруу хүргүүлж хуурамч болохыг мэдсээр байж ашигласан. Дээрх үйлдэлд шүүгдэгч М.Б нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Цагдан хорих байрны даргаар ажилладаг гэж бичиг баримт хуурамчаар үйлдэхдээ шүүгдэгч Ц.Даас Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан хэрэгцээнд ашиглагддаг хэвлэмэл хуудас, хүчин төгөлдөр тушаалын хуулбар авах, тангарагийн бичиг, шүүгдэгч Ц.Ды ажлын албаны үнэмлэхийг авч шүүгдэгч Б.Дгаар тушаалын хуулбарт өөрийнхөө нэрийг оруулах, шүүгдэгч Ц.Ды ажлын үнэмлэхийг өөрчилж өөрийн болгож хуурамчаар үйлдэж хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Д, Б.Д нартай бүлэглэж хуурамч болохыг мэдсээр байж өөрөө ашигласан. Шүүгдэгч Ц.Д нь шүүгдэгч М.Бийг хуурамч баримт бичиг үйлдэхийг мэдсээр байж байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж буй хэвлэмэл хуудас, тушаалын хуулбар, ажлын албаны үнэмлэхээ өгч явуулах хоосон хэвлэмэл хуудсан дээр тэмдэг дарах, хуурамч баримт бичгэн дээр тэмдэг дарах зэргээр хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт шүүгдэгч М.Бтэй бүлэглэж оролцсон. Шүүгдэгч Б.Д нь шүүгдэгч М.Бийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Цагдан хорих байрны даргын ажил эрхэлдэггүйг мэдсээр атлаа хуулбар тушаал дээр шүүгдэгч М.Бийг томилсон мэтээр, ажлын албаны үнэмлэхийг М.Бийх мэтээр өөрчилж хуурамчаар үйлдэн өгч хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт шүүгдэгч М.Бтэй бүлэглэж оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Солонгос улс руу ногоон паспорт гаргадаг гэх Дамдин гэдэг хүнтэй хүнээр дамжуулан танилцсан. Өмнө нь 2 удаа визэнд ороод татгалзаж байсан. Тэр хүн чамд ногоон паспорт гаргаж өгье, чи надад ийм материал бүрдүүлээд өг гэхээр нь бүрдүүлж өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Ганжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...12 дугаар сард газрын дарга дэд хурандаа Ууганбаяр дуудаад ерөнхий газраас албан бичиг ирсэн байна, миний тушаалыг хуурамчаар үйлдсэн байна. Бичиг хэрэг дээр албаны шалгалт хий гэж үүрэг өгсөн. Албаны шалгалт хийхэд уг бичиг баримтыг Д гэдэг хүн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэв.

 

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Д нь байгууллагын тэмдэг, тоотын бланкыг 2017 оны 12 дугаар сард бичиг хэргийн ажилтнаас Аудитын байгууллагад үзүүлнэ гэж аваад хүний нэр дээр хуурамч бичиг баримт, албаны үнэмлэх бүрдүүлж Монгол Улсын Гадаад харилцааны яаманд өгсөн байсан... санхүүгийн ямар нэг хохирол учраагүй харин байгууллагын тэмдэг бланкыг ашиглаж хуурамч бичиг баримт үйлдсэн нь манай байгууллагын нэр хүндэд халдсан зүйл болсон...бичиг хэргийн ажилтан Зэндмэнээс Аудитын байгууллагад үзүүлнэ гэж хоосон шинэ бланк авсан байсан. Үүнээс хоёр бланкыг нь буцааж өгөөгүй олохгүй байна олж өгнө гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д манай хүү М.Бд тамга тэмдэгтэй байгууллагынхаа нэр хаяг бүхий хэвлэмэл маягтыг өгсөн юм. Яг хэдэн ширхэг бланк гаргаж өгснийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

 

 Гэрч Б.Зэндмэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр... Ц.Д нь надаас аймгийн Төрийн аудитын газарт шалгуулах ёстой гэж хэлээд 4 ширхэг, байгууллагын даргын тушаалын бланк 1 ширхэг, газрын дарга зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн бланк 1 ширхэг, А4-ийн бланк 1 ширхэг, А5-маягтын бланк 1 ширхэгийг тус тус авсан... 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр... байгууллагын тэмдэгийг зарим баримт дээр дарж баталгаажуулах хэрэгтэй байна гэж хэлээд авсан...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надад 2 ширхэг албан бланк буцааж өгсөн. Үлдэгдэл 2 бланк нь хаана байна гэхэд ширээн дээрх бичиг баримтандаа эрээд тухайн үедээ олоогүй. Надад буцааж өгсөн 2 бланк нь газрын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл 1 ширхэг, А4 тоотын бланк 1 ширхэгийг буцааж өгсөн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас манай байгууллагын дарга руу утасдаж Мөнхчулуун овогтой Б гэдэг хүний нэр дээр албан паспорт хүссэн тоот гадаад хэргийн яам руу явуулсан байна, энэ ямар учиртай юм гэж асуусан юм билээ. Тэгээд тэр бичгийг нь дотоод сүлжээгээрээ авч үзэхэд албан бичгийн он сар тавигдах хэсэг нь зөрүүтэй, хариутай бичиг илгээдэг огноо тавигдах хэсэгт он сар тавигдсан, манай байгууллагаас явуулдаг албан бичгийн стандартын дагуу бичигдээгүй, Газрын даргын гарын үсэг хуурамч бланк байсан. Түүнд дарагдсан байгууллагын тэмдэг нь бол мөн болохыг энгийн байдлаар харахад мэдэгдэж байсан. Мөн манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаал бас хуурамч гарын үсэг огноотой, М.Б гэдэг хүнийг БНХАУ-ын Гуан-Жу хотруу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай албан томилолтоор ажиллуулах зардал томилолтын мөнгө олгохыг зөвшөөрсөн хуурамч тушаал бүхий бланк цуг илгээсэн байсан. Үүнийг би яагаад хуурамч гэж бодож байна гэхээр мөн л манай байгууллагын  албан бичиг хөтлөх стандартын дагуу бичигдээгүй, газрын даргын гарын үсэг нь биш, манай байгууллагад М.Б гэдэг хүн ажилладаггүй зэргээр нотлогдсон болно... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

 Гэрч П.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2017 оны 12 дугаар 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сургалтын хэлтсийн дарга хошууч Саруултамир гэдэг хүн яриад “Танай байгууллагад хошууч М.Б гэдэг хүн ажилладаг юмуу, тийм нэртэй хүнд албан паспорт олгох хүсэлт гаргасан бичиг гадаад хэргийн яаманд хүргүүлсэн байна” гэсэн. Би тийм зүйл байхгүй, манай байгууллагад тийм хүн ажилладаггүй, тэр бичгийг нь үзье, би бичигт гарын үсэг зураагүй гэж хэлсэн бөгөөд байгууллагын дотоод сүлжээгээр бичигнийх нь зургийг авч харсан юм. Тэгээд хэн нэгэн этгээд манай албан бланк болон тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Дээрх бичгэн дээр миний гарын үсгийг хуурамчаар зурсан, би гарын үсгээ баруун дээш таталж бичдэг, дээр нь манай байгууллагын албан бичгийн стандарт биш байсан юм. Мөн тушаалын бланкан дээр үг үсгийн алдаатай бичигдсэн илтэд хуурамч баримт бичиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх[1]ийн 39-40 дүгээр хуудас/,

 

 Гэрч Б.Нямгомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 10- ны өдөр хорих 415 дугаар ангийн даргаар ажиллаж байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон...М.Б гэдэг хүн манай байгууллагад ажилладаггүй, урьд нь ч ажиллаж байгаагүй... 5/1270 дугаарыг шүүж үзэхээр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Болдбаатарын Энхцэцэгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар ангид шийдвэр гүйцэтгэгчээр томилсон тушаалын дугаар байна.Энэ бүгдээс үзэхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон... М.Б гэдэг хүн манай байгууллагын тамга тэмдэг албан бланкыг ашиглаж хуурамч бичиг баримт бүрдүүлж гарын үсгийг хуурамчаар зурж гадаад харилцааны яаманд хүргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр над дээр ирэхдээ Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга хошууч цолтой гэсэн үнэмлэхтэй, М.Бийг томилсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалтай бичиг баримттай ирээд материалаа өгөөд ногоон паспорт авах гэж байгаа... Тангарагийн бичиг гэдгийг фейсбүүкээр аваад байсан. Материалууд нь бүгд хурандаа П.Ууганбаяр гэдэг хүний гарын үсэгтэй байсан.Мөн өөрт нь Ууганбаяр гэдэг хүний нэртэй улаан тамгатай бичгийн хоосон цаас 3 ширхэг байсан...М.Б цэнхэр өнгийн балаар П.Ууганбаярын гарын үсгийг өөрөө дуурайлгаж зурсан, тэр цаасан дээр нь тамга дарагдсан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

 Гэрч Х.Намуунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас М.Бий материалыг лавлахад манайд ийм нэртэй хүн ажилладаггүй гэсэн... М.Бий материал нь их эргэлзээтэй манай байгууллагын нэрийг хуучин нэршлээр бичсэн бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн стандартыг зөрчсөн хуурамч байж болзошгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, Гэрч Ц.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал гэсэн хуулбарын улаан тамгатай бичгийг батлуулаад явсан.Хуулбар үнэн гэж гараар бичээд улаан тэмдэг дарсан болохоор нь би баталгаажуулаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг нэг хүний үнэмлэх үзүүлээд энэ үнэмлэхтэй адилхан үнэмлэх надад хийгээд өг гэхээр нь би үнэмлэхний материал ашиглаж фотошоп программаар дуурайлгаж үнэмлэх хийсэн, мөн би үнэмлэхний материал ашиглаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би байгууллагын тэмдэг, албан бланкыг бичиг хэргийн ажилтан Зэндмэнээс Аудитад үзүүлнэ, санхүүгийн баримтан дээр тэмдэг дарна гэж худлаа хэлж аваад бланкан дээр нь байгууллагын тэмдэгийг дараад М.Бат[1]Эрдэнэд өгсөн. Мөн өөрийнхөө албан үнэмлэхийг М.Бд өгч явуулж өөрт нь үнэмлэх дуурайлгаж хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч М.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д эгч ажлынхаа хаягтай хоосон 2 ширхэг бланк, ажлын газрын тодорхойлолтын бланк 1 ширхэг, даргын тушаалын бланк 1 ширхэг...Д эгчийн үнэмлэхийг дуурайлгаж өөрийнхөө зурагтай Цагдан хорих байрны дарга хошууч гэсэн үнэмлэх хийлгэсэн.Мөн намайг цагдан хорих байрны даргаар томилсон тушаалыг албан бланк дээр засаж гаргуулсан...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангарагийн хуудсыг хийлгүүлж намайг БНХАУ руу албан томилолтоор ажиллуулах тушаал, Гадаад хэргийн яамны консулын газарт тодорхойлолт, албан паспорт хүсэх албан бичиг зэргийг Д эгчээс авсан... Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга П.Ууганбаяр гэдэг хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан.Д эгчээс албан бланк авахдаа бүгд дээр нь байгууллагын тамгыг даруулсан байсан...Памбий гэдэг хүнээр хийлгэж өөрийнхөө зургийг наалгасан...Цагдан хорих байрны даргаар томилсон ерөнхий газрын даргын тушаалтай албан бичгийг эх хувиар нь аваад Памбийгаар засуулж өөрийнхөө нэрийг бичүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-89 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-72 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102, 115, 119 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б нь гадаад улсад гарах зорилгоор төрийн албан хаагчийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаад паспорт авах зорилготой болохоо шүүгдэгч Ц.Дд хэлсэнийг тэрээр зөвшөөрч өөрийн ажилладаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын хоосон бланканд тэмдэг дарж өгсөн, өөрийн албан үнэмлэхийг дуурайлган хийлгэхээр өгч явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Дархан-Уул аймаг руу шилжсэн Б.Энхцэцэг гэдэг хүний тушаалыг дуурайлган хийлгэхээр өгсөн, хуурамч тушаал хийгээд ирэхэд нь хуулбар үнэн гэсэн тэмдэгийг хууль бусаар дарж өгсөн, эдгээр баримт бичиг, хэвлэмэл маягтыг ашиглан шүүгдэгч Б.Д нь М.Бийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар томилсон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг хуурамчаар /хх-ийн 25/, мөн М.Бийг БНХАУ-ын Гуан-Жу хот руу томилолтоор ажиллуулах тухай Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалыг хуурамчаар /хх-ийн 18/,

 

 төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангарагийг хуурамчаар /хх-ийн 21-22/,

 

шүүгдэгч Ц.Ды албаны үнэмлэхийг харж М.Бд хуурамч албаны үнэмлэхийг фотошоп ашиглан, скайнердах зэргээр хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч М.Б нь гадаадад гарах ногоон паспорт гаргуулахад төрийн байгууллагад ажилладаг тухай бичиг баримт хэрэгтэй гэдгийг шүүгдэгч Ц.Дд хэлж байгууллагын бланк, тушаал зэрэг хоосон маягтад тэмдэг даруулж авсан, дуурайлган хийлгэхээр албаны үнэмлэх, ажилд томилсон тушаал зэргийг өгч байгаа үйлдэл зэрэг нь М.Б, Ц.Д нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч Б.Д нь М.Бийн гадаадад гарах ногоон паспорт гаргуулахад дээрхи нотлох баримтууд хэрэгтэй тул хуурамчаар хийж өгөхийг гуйсныг хүлээн зөвшөөрч өөрийн мэргэжлийг ашиглан компьютероор хуурамч баримт бичиг үйлдэж өгсөнөөрөө М.Бтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

 

Эдгээр үйлдэл нь гэрч Ц.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал гэсэн хуулбарын улаан тамгатай бичгийг батлуулаад явсан. Хуулбар үнэн гэж гараар бичээд улаан тэмдэг дарсан болохоор нь би баталгаажуулаад явуулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг нэг хүний үнэмлэх үзүүлээд энэ үнэмлэхтэй адилхан үнэмлэх надад хийгээд өг гэхээр нь би үнэмлэхний материал ашиглаж фотошоп программаар Бийн зургийг оруулаад үнэмлэх хийсэн, бас тушаалыг хуурамчаар хийсэн, ингэхдээ нэг тушаалын хуулбар байхаар нь скайнердаад Бийн нэрийг оруулан хийж өгсөн...Бтэй найз болохоор гадагшаа гарах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бийн ээжийг таньдаг ба Бийн охин дүү нь манай хүүтэй үерхдэг юм. Б болон ээж нь таньд болон танай байгууллагад ямар нэгэн эрсдэл байхгүй гээд гуйгаад байсан юм. Би байгууллагын тэмдэг, албан бланкыг бичиг хэргийн ажилтан Зэндмэнээс Аудитад үзүүлнэ, санхүүгийн баримтан дээр тэмдэг дарна гэж худлаа хэлж аваад хоосон бланкан дээр нь байгууллагын тэмдэгийг дараад М.Бд өгсөн. Мөн өөрийнхөө албан үнэмлэхийг М.Бд дуурайлгаж хийлгэхээр өгч явуулсан, тушаал хуурамчаар хийгээд ирэхээр нь хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар орж Багшийн дээдийн замын хойд талд байдаг жижиг хэвлэлийн газарт хуурамч тушаал, албан томилолт, хуурамч тодорхойлолт, тангарагийн бичиг зэргийг хийлгүүлсэн. Гарын үсгийг цонхонд нааж байгаад дууриалган хийсэн. Хуурамч бичиг баримтуудаа Гадаад хэргийн яаманд аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр түүний хуурамч баримт бичиг үйлдэх гэмт үйлдэл төгссөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Б нь Улаанбаатар хотод хүнээр дамжуулан танилцсан Дамдин гэх хүнтэй хамтарч гарын үсгийг дууриалган хуурамч баримт бичиг үйлдсэн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Ц.М ББ.Б Д, Ц.Ц Д нарыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдэг, хэвлэмэл маягт, хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичиг, албаны үнэмлэх зэргийг хуурамчаар бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч М.Б нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамч бичиг баримт болохыг мэдсээр байж өөртөө ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 хуудас баримт бичиг нь хавтас хэрэгт хавсаргагдан ирсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М ББ.Б Д, Ц.Ц Д нарыг байгууллагын тэмдэг, хэвлэмэл маягт, албаны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, М.Бийг хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж өөрөө ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 2500 / хоёр мянга таван зуун / нэгжээр буюу 2 500 000 / хоёр сая таван зуун мянган / төгрөгөөр, Б.Дг 800 / найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган / төгрөгөөр, Ц.Дыг 2000 / хоёр мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 / хоёр сая / төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Д, Ц.Д нар нь торгуулийн ялыг 2 /хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Д, Ц.Д нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б, Б.Д, Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 хуудас баримт бичгийг хэргийн материалд хадгалсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Д, Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                 Н.АДЪЯ