Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02627

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 3-р хороо, 71-р байр 45 тоотод оршин суух, эмэгтэй, РД-КН77092168, утас-99004491, Боржигон овогт Монголжийгийн Энхмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Баянмөнхөөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийг эрэн сурвалжлуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие З.Баянмөнхтэй 2007 оны 11 сард танилцаж, 2008-2009 он хүртэл хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд З.Баянмөнх гэр бүлтэй гэдгээ нуусан байсныг мэдээд тусдаа амьдрах болсон. 2010 онд эхнэрээсээ салсан, одоо хамтдаа амьдарья гэж гуйсаар 2015-10-25 өдөр охин Э.Гоодариа төрсөн. Хүүхэдтэй болсноос хойш З.Баянмөнх сураггүй болсон. Шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч З.Баянмөнх Баянгол дүүрэг, 5-р хороо, Энэрэл хотхоны 2-4-11 тоотод оршин суугаагүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 99196413, 89000108 гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

             

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардсан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин сууж байсан 5-р хороо, Энэрэл хотхоны 2-4-11 тоот хаягаар тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг дээрх хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт оршин суугаагүй болохыг Баянгол дүүргийн 5-р хороо шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.

Хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнх нэхэмжлэлд заасан хаягт байрлаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийн хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.