Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 154/2020/00022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэи шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго

Шүүгдэгч С.Пунцагноров нарыг оролцуулан Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1936003370032 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 51 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-24 тоотод оршин суух, РД:*******,************** овогт*******ын*******

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

С.Пунцагнороз нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр Хаан банк руу 69 хүнд 128.000.000 төгрөгийн тэтгэмж шилжүүлсэн бөгөөд жагсаалтын мөнгөн дүнгээс 1.853.200 төгрөгийг Ц.Юмжавын Хаан банкны 5845403876 тоот харилцах данс руу шилжүүлж итгэмжпэн хариуцсан хөрөнгө завшсан,

 

Text Box: ьМөн үргзлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр лаборант Л.Энхжаргалын Хаан банкны 5862028611 тоот дансанд 3.434.000 төгрөгийг шилжүүлж батлагдсан дүнгээс 966.600 төгрөгийг илүү олгож тухайн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5862028611 тоот данснаас өөрийн 5850008925 тоот дансруу шилжүүлж итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан,

 

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийн 80 хүнд 282.900.000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримтанд ПЮ71102098 регистрийн

 
дугаартай Б.Алтангэрэлийн 5845417483 тоот дансанд 1.818.800 төгрөг олгохоор бичсэн, банканд хүргүүлсэн жагсаалтанд ПП69042414 тоот регистрийн дугаартай С.Пунцагноровын 5845417483 тоот дансанд 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч итгэмжпэн хариуцсан хөрөнгө завшсан,

 

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн тэтгэмж олгох жагсаалтанд ПМ84050302 регистрийн дугаартай Б.Уранцэцэгт 2.872.400 төгрөгийг 5845242910 тоот дансанд Хаан банканд хүргүүлсэн жагсаалтаар ПВ77010302 регистрийн дугаартай Б.Оюунтуулын Хаан банкны 5845242910 тоот дансанд 2.872.400 төгрөгийг 2 удаа бичиж шилжүүлж, 5845242910 тоот данснаас 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 5850008925 тоот өөрийн данс руу шилжүүлэн авч итгэмжпэн хариуцсан хөрөнгө завшсан,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, төлбөрийн хүсэлтийн 13 хүнд 40.000.000 төгрөгийн тэтгэмж олгох жагсаалтыг Хаан банк руу шилжүүлсэн боловч тэтгэмжээс Л.Баярцэцэгийн 5845417483 тоот дансанд 3.100.000 төгрөгийг нягтлан бодогчийн ПП69042414 регистрийн дугаартай өөрийн дансанд 5845403878 тоот данстай Л.Баярцэцэг гэж бичиж ПП69012007 гэсэн регистрийн дугаартай Ц.Юмжавын данс руу шилжүүлж хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Пунцагноров мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул миний үйлдсэн энэ 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Би ам бүл гурвуулаа амьдардаг. 3 хүүхэд оюутан, би ажилгүй байгаа боловч торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч барагдуулна. Миний амьдрал байдлыгхаргалзан үзээд торгуулын ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Пунцагноровын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2015 онд уг байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Бадамцэцэгт 3.1 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Харин Бадамцэцэгийн нэрийг дахин өөр төлбөрийн хүсэлтэнд оруулан 3.1 сая төгрөг зарцуулах эрхийг үүсгэсэн. Уг мөнгийг манай байгууллагын төрийн сангийн 10016002001 тоот данснаас өөрийн 5850008925 тоот данс руу шилжүүлэн авсан. Уг 3.1 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. ...Би 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтэнд хавсрагдах жагсаалт дээр өөрийн эхнэр Юмжавын нэрийг оруулан 1.853.200 төгрөгийг шилжүүлэн авсан. Уг мөнгийг тухайн сарын цагаан сарын хэрэгцээнд зарцуулсан. ..Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Л.Энхжаргалын 5862028611 тоот данс руу 3.464.000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ 966.600 төгрөг илүү шилжүүлсэн байсан. Тэгээд Л.Энхжаргал надаас уг мөнгийг яах нь зүйтэй вэ гэж асуухад нь би хариуд нь миний данс руу шилжүүлчих гээд өөрийн 5850008925 тоот дансыг түүн рүү явуулсан. Тэгээд уг мөнгийг өөрийн дансаар аваад хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан. ...Би 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 282.9 сая төгрөгийн төлбөрийн хүсэлтийн хавсралтанд Алтангэрэл гэсэн нэрний хойд талд өөрийн цалингийн зээлийн 5845417483 тоот дансыг бичиж 1.818.800 төгрөгийг шилжүүлэн авсан. Уг мөнгийг өөрийн 5845417483 тоот данснаас гарган авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан юм. Ингэхдээ зүгээр л Алтангэрэлийн нэрийг л ашиглачихсан юм. ...Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 40.0 сая төгрөгийн төлбөрийн хүсэлтийн жагсаалтанд Л.Баярцэцэгийн нэрийг бичиж түүний хойно өөрийн регистрийн дугаар болон 5845417483 тоот дансны дугаарыг бичсэн. Харин уг жагсаалтын Хаан банкинд өгөх хэсэг дээр Л.Баярцэцэг гэх нэр бичээд түүний хойно өөрийн эхнэр Юмжавын ПП69012007 тоот регистрийн дугаар, эхнэрийн 5845403876 тоот дансны дугаар бичиж 3.1 сая төгрөгийг төрийн сангийн 10016002001 тоот данснаас шилжүүлэн авсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би энэ талаар 2019 онд нийцлийн Аудитын тайлангийн хурал хийх үед мэдсэн. Хамгийн анх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр С.Пунцагноров нь үндэслэлгүйгээр мөнгө зарцуулсан талаар мэдээд Хаан банкнаас лавлагаа авч, түүний үндсэн дээр аймгийн Аудитын газрын аудитор Нарантуул, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Багдал нартай уулзаж, амаар хяналт шалгалт хийх тухай хүсэлт гаргаж, түүний дагуу С.Пунцагноровын уг үйлдэл илэрч гарсан. ...Гэтэл С.Пунцагноров нь төлбөрийн хүсэлтэнд надаар гарын үсэг зуруулж авчихаад, түүний хавсралт нэрсийн жагсаалтанд надаар гарын үсэг зуруулдаггүй байсан. Тэгэхдээ уг нэрсийн жагсаалтанд байгаа дансны дугаар, регистрийн дугаар, нэрийг өөрчилж удаа дараагийн үйлдлээр хувьдаа мөнгө завшсан байсан. Би үүнийг тухайн үед мэдэхгүйгээр гарын үсэг зурчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Юмжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5845403876 дугаарын дансанд 1853200 төгрөг шилжиж орж ирзхээр нь нөхөрөөсөө тухайн үед асуухад хүнээс зээлсэн гэж надад тайлбарлаж хэлсэн. Ямар хүнээс ямар учраас зээлсэн талаар надад тайлбарлаж эхлээгүй. Би сонирхож асуугаагүй. 2017 оны 09 сарын 25-ны өдөр миний хаан банкны 5845403876 дугаарын дансанд 3111100 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хүүхдийнхээ сүү хадганд мөнгө хайж байсан. Тэр үед миний дансанд дээрх мөнгө шилжээд ороод ирэхээр нь нөхрөөсөө асуухад би хүнээс зээлсэн гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн зүйлийн талаар надад хэлээгүй. Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр нөхрийн хүнээс зээлж авсан мөнгийг төлөх гээд 15 сая төгрөгийн цалингийн зээл авч нөхөр С.Пунцагноровт өгсөн. Дээрх зээлсэн мөнгөө өгсөн байх гэж бодож байна. Дахиж миний данс руу миний мэдэхгүй мөнгө шилжиж орж ирж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... нягтлан бодогч С.Пунцагноров нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр тэтгэмжийн мөнгөнөөс 13.733.200 төгрөгийг хуурамч баримт үйлдэж өөрийн болон эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан, ашиглангийн шинжтэй зөрчил илэрсэн. ..нягтлан бодогч С.Пунцагноров нь төлбөрийн хүсэлтийг нийт дүнгээр бичиж 1-р гарын үсгийг байгууллагын даргаар, 2-р гарын үсгийг өөрөө зурдаг. Тэгээд төлбөрийн хүсэлтэнд дурдсан мөнгөн дүнг тэтгэмж авах гэж байгаа эмч мэргэжилтнүүдийн нэр, мөнгөн дүн, дансны дугаар, регистрийн дугаар зэргийг багтаасан жагсаалт гаргаж хавсаргаж хүргүүлдэг. Уг жагсаалтанд С.Пунцагноров нь ганцаараа гарын үсэг зурсан байсан. ...С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын төсөвт олгосон санхүүжилтээс нийт 13.733.200 төгрөг хувьдаа авч завшсан үйлдэл нь Ховд аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 тоот актаар тогтоогдсон. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь С.Пунцагноровоос 13.733.200 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ховд аймгийн Аудитын газрын 174 дугаартай албан тоот,
  • Эд хөрөнгө битүүмжпэх тухай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/19 дугаартай прокурорын тогтоол /С.Пунцагноровын Ховд аймгийн Цамбагарав багт байрлах “Оюу мандал” 2-35 айлын орон сууцны 19 тоотод байрлах 2 өрөө /43000000 төгрөгийн үнэлгээтэй/ байрыг битүүмжлэх тухай прокурорын тогтоол /
  • С.Пунцагноровын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мердөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдпыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр Хаан банк руу 69 хүнд 128.000.000 төгрөгийн тэтгэмж шилжүүлсэн бөгөөд жагсаалтын мөнгөн дүнгээс 1.853.200 төгрөгийг Ц.Юмжавын Хаан банкны 5845403876 тоот харилцах данс руу шилжүүлж итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр лаборант Л.Энхжаргалын Хаан банкны 5862028611 тоот дансанд 3.464.000 тегрөгийг шилжүүлж батлагдсан дүнгээс 966.600 төгрөгийг илүү олгож тухайн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5862028611 тоот данснаас өөрийн 5850008925 тоот дансруу шилжүүлж итгэмжпэн хариуцсан хөрөнгө завшсан,

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийн хүсэлтээр 80 хүнд 282.900.000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримтанд ПЮ71102098 регистрийн дугаартай Б.Алтангэрэлийн 5845417483 тоот дансанд 1.818.800 төгрөг олгохоор бичсэн, банканд хүргүүлсэн жагсаалтанд ПП69042414 тоот регистрийн дугаартай С.Пунцагноровын 5845417483 тоот дансанд 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан,

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн тэтгэмж олгох жагсаалтанд ПМ84050302 регистрийн дугаартай Б.Уранцэцэгт 2.872.400 төгрөгийг 5845242910 тоот дансанд Хаан банканд хүргүүлсэн жагсаалтаар ПВ77010302 регистрийн дугаартай Б.Оюунтуулын Хаан банкны 5845242910 тоот дансанд 2.872.400 төгрөгийг 2 удаа бичиж шилжүүлж, 5845242910 тоот данснаас 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 5850008925 тоот өерийн данс руу шилжүүлэн авч итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлбөрийн хүсэлтээр 13 хүнд 40.000.000 төгрөгийн тэтгэмж олгох жагсаалтыг Хаан банк руу шилжүүлсэн боловч тэтгэмжээс Л.Баярцэцэгийн 5845417483 тоот дансанд 3.100.000 төгрөгийг нягтлан бодогчийн Г1П69042414 регистрийн дугаартай өөрийн дансанд 5845403878 тоот данстай Л.Баярцэцэг гэж бичиж ПП69012007 гэсэн регистрийн дугаартай Ц.Юмжавын данс руу шилжүүлж, нийт 13733200 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Пунцагноров нь итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн "... С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын төсөвт олгосон санхүүжилтээс нийт 13.733.200 төгрөг хувьдаа авч завшсан үйлдэл нь Ховд аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 тоот актаар тогтоогдсон. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь С.Пунцагноровоос 13.733.200 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Юмжавын “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5845403876 дугаарын дансанд 1853200 төгрөг шилжиж орж ирэхээр нь нөхөрөөсөө тухайн үед асуухад хүнээс зээлсэн гэжнадад тайлбарлажхэлсэн. ...2017 оны 09 сарын 25-ны өдөр миний хаан банкны 5845403876 дугаарын дансанд 3111100 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хүүхдийнхээ сүү хадганд мөнгө хайж байсан. Тэр үед миний дансанд дээрх мөнгө шилжээд ороод ирэхээр нь нөхрөөсөө асуухад мөн би хүнээс зээлсэн гэж надад хэлсэн. Дахиж миний данс руу миний мэдэхгүй мөнгө шилжиж орж ирж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мягмарсүрэнгийн “...С.Пунцагноров нь төлбөрийн хүсэлтэнд надаар гарын үсэг зуруулж авчихаад, түүний хавсралт нэрсийн жагсаалтанд надаар гарын үсэг зуруулдаггүй байсан. Тэгэхдээ уг нэрсийн жагсаалтанд байгаа дансны дугаар, регистрийн дугаар, нэрийг өөрчилж удаа дараагийн үйлдлээр хувьдаа мөнгө завшсан байсан...” гэх мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Ховд аймгийн Аудитын газрын 174 дугаартай албан тоот, ХААН банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгчийн албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт нь энэ гэмтхэрэг гарахад нөлөөлсөн гэжүзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Пунцагноров нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 13733200 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт 13733200 төгрөгийн хохирол учирсан ба түүнийг төлж барагдуулаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 13733200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыгхариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эдхөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч С.Пунцагноровоос 13733200 төгрөгийг гаргуулж, Хобд аймгийн Эрүүл мэндийн газарт олгох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

 

заасныг баримтлан шүүгдэгч С.Пунцагноровын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн

хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч С.Пунцагноровд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Пунцагноров нь “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч С.Пунцагноровын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч С.Пунцагноров нь тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн талаар шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан бөгөөд уг ялаас 6.250.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байгаа талаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг ирүүлсэн байна.

 

*

Text Box: *Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт “Ялтан ... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна...” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Пунцагноровд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ял дээр тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4

 

 

дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10000 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 6.250.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16.250.000 төгрөгийн торгох ялаар

тогтоов.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлээгүй

болно.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Пунцагноров нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Пунцагноровын өмчлөлийн Ховд аймгийн Цамбагарав багт байрлах “Оюу мандал” 2-35 айлын орон сууцны 19 тоотод байрлах 2 өрөө байрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин гөгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныгтус тусудирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч************** овогт*******ын*******ыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Пунцагноровыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр

торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдзгч С.Пунцагноровд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял дээр тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-

0 д зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 6.250.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.250.000 /арван зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

/«Т

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пунцагноровт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пунцагноров нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Text Box: *Шүүгдэгч С.Пунцагноров нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус

тус дурдсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Пунцагноровоос 13.733.200 /арван гурван сая долоон зуун гучин гурван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт

олгосугай.

  1. Хэрэгт С.Пунцагноровын Ховд аймгийн Цамбагарав багт байрлах “Оюу мандал” 2-35 айлын орон сууцны 19 тоотод байрлах 2 өрөө байрыг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/19 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Пунцагноровт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, емгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.