| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0192/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/202 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Ц.С,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 20 цагийн орчим ... тоотод оршин суух иргэн Ж.Гын гэрийн гадна хохирогч Ц.Стай маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ ... Согтуугаасаа болж багийн найзтайгаа муудалцсан. Дараа нь эмнэлэгт хүргэж өгсөн. Үүнээс хойш архи уухгүй, уучлалт гуйсан, найзтайгаа мэндтэй явна гэж хэлсэн. Архи ууснаас болж энэ хэрэг гарсан. Өмнө нь муудалцаж байгаагүй.." гэсэн мэдүүлэг Хохирогч
Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”... Бид хоёр унаган багийн найзууд юм. Тухайн үед архи уусан байсан, мөн найзаасаа уучлалт гуйж байна. Л.Гыг гараараа хоёр цохьсон. Гэрээс унь сугалж зодоогүй, унь гадаа байсан юм. Би эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Одоогоор айхтар гэмтэл байхгүй, хэд хоногийн дараа нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ. Хэрэгт эмчилгээ хийлгэсэн зардал байгаа үүнийг гаргуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг
Гэрч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”..,2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ архи уусан байж байтал өглөө 10 цагийн орчим...Л.Г манайд ирсэн тэгээд бид 2 архи уусан тэгээд би тасраад унтаад өгсөн...унтаж байтал эхнэр М намайг дуудаад Л.Г, С 2 хоорондоо зодолдоод байна гэж сэрээсэн. Тэгээд сэрээд хартал Сын нүүр цус болчихсон зогсож байсан тэгээд би хурдан эмнэлэг орохгүй бол болохгүй гээд сумын эмнэлэгт авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг./ хх-ийн 7-р тал /
Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө нөхөр Ж.Гын хамт гэрийн хажуугийн худаг дээр малаа усалж байхад Л.Г сумын төвөөс ирсэн, ирэхдээ 1 шил 0,75 литрийн архитай явж байсан. Тэгээд манайд орж ирээд 1 шил архиа уусан, ууж дуусаад манайхаас яваад холдож амжаагүй явж байгаад дэрсний үзүүр хэсэгт нэг цагаан өнгийн машинтай хүнтэй уулзаад зогсож байгаад хэсэг хугацааны дараа буцаад ирсэн, тэгтэл тэр хүн нь С байсан тэгээд тэр 2 манайд орж дахиад 1 шил архи уусан. Тэр хооронд би шөлтэй хоол хийж өгсөн. Манай нөхөр Ж.Г тасраад унтаад өгсөн, тэр 2 хоол идээд архи уугаад байж байсан. Тэгж байгаад гэнэт нөгөө 2 ...маргалдаж эхэлсэн.Тэгээд Л.Г, Ц.С 2 хэсэг архи ууж байгаад гэрээс гарч...зодолдоод байх шиг байсан тэгэхээр нь би гэрээс гараад харахад Ц.С газар унасан байдалтай Л.Г гартаа урт унь барьсан зогсож байсан...салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...нөхөр Ж.Г сэрээд гэрээс гарч нөгөө 2-ыг салгасан...Сын нүүрнээс гарч байсан цусыг арчиж өгөөд эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р тал
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-6-р тал / ... дугаартай Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:”...Ц.Сын биед зүүн чамархайн шарх, баруун дал, баруун бугуй, зүүн чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт. /ххийн 27-р тал
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-55 тал / зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай,хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн,хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 20 цагийн орчим ... тоотод иргэн Ж.Гын гэрийн гадна хохирогч Ц.Стай маргалдаж улмаар түүнийг гэрийн униар зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”... Л.Гыг гараараа хоёр цохьсон. Гэрээс унь сугалж зодоогүй, унь гадаа байсан юм. Би эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Одоогоор айхтар гэмтэл байхгүй, хэд хоногийн дараа нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ. Хэрэгт эмчилгээ хийлгэсэн капитанзтай зардал байгаа үүнийг гаргуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн ... дугаартай Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”…2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн орчим...Л.Г манайд ирсэн тэгээд бид 2 архи уусан...унтаж байтал эхнэр М намайг дуудаад Л.Г, С 2 хоорондоо зодолдоод байна гэж сэрээсэн. Тэгээд сэрээд хартал Сын нүүр цус болчихсон зогсож байсан тэгээд би хурдан эмнэлэг орохгүй бол болохгүй гээд сумын эмнэлэгт авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө нөхөр Ж.Гын хамт гэрийн хажуугийн худаг дээр малаа усалж байхад Л.Г сумын төвөөс ирсэн, ирэхдээ 1 шил 0,75 литрийн архитай явж байсан. Тэгээд манайд орж ирээд 1 шил архиа уусан, ууж дуусаад манайхаас яваад холдож амжаагүй байтал явж байгаад дэрсний үзүүр хэсэгг нэг цагаан өнгийн машинтай хүнтэй уулзаад зогсож байгаад хэсэг хугацааны дараа буцаад ирсэн, тэгтэл тэр хүн нь С байсан тэгээд тэр 2 манайд орж дахиад 1 шил архи уусан. Тэр хооронд би шөлтэй хоол хийж өгсөн. Манай нөхөр Ж.Г тасраад унтаад өгсөн, тэр 2 хоол идээд архи уугаад байж байсан. Тэгж байгаад гэнэт нөгөө 2 ...маргалдаж эхэлсэн.Тэгээд Л.Г, Ц.С 2 хэсэг архи ууж байгаад гэрээс гарч...зодолдоод байх шиг байсан тэгэхээр нь би гэрээс гараад харахад Ц.С газар унасан байдалтай Л.Г гартаа урт унь барьсан зогсож байсан...салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...нөхөр Ж.Г сэрээд гэрээс гарч нөгөө 2-ыг салгасан...Сын нүүрнээс гарч байсан цусыг арчиж өгөөд эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Гад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Л.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, , оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс 4 000 000 төгрөг нэхэмжилж шүүгдэгч Л.Г 5000000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардлын баримт хэрэгт хавсаргагдсан,энэ хохирлыг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчээс хохирогчид төлсөн 5000000 төгрөгөнд уг нэхэмжилсэн хохирол багтсан байна.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Г нь урьд эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ст 5000000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэрийн хугархай унь 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН