Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0458

 

2014 оны 11 сарын 27 өдөр                    Дугаар 458                                    Улаанбаатар хот

 

 

г               ЗХ.М-ны нэхэмжлэлтэй                       л

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийдвэртэй, ЗХ.М-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын 133 дугаар захирамжийн дагуу 2 дугаар цэцэрлэгийн баруун талаас 120 мкв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшилдээ авч хувийн орон сууц барьсан юм. Дараа нь байшингийн хажууд эсгий гэр барих зориулалтаар хуульд заасан гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргаж 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар 700 мкв газрыг 28 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, өмнө нь 120 мкв газар олгосон захирамжийг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгосон. Гэтэл иргэн Б.Мын гомдлыг шалгах явцад цэцэрлэгийн газраас хууль бусаар газар олгосон гэх үндэслэлгүй, нотолгоогүй зүйлээр надад газар олгосон аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжийг аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

...Уг захирамжийг гаргахдаа үндэс болгосон хяналтын прокурор Б.Б-ийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/327 дугаар тогтоолд Б.Гүлнар нь 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албаны эрх мэдлээ урвуулан

ашиглаж итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох цэцэрлэгийн газрыг хувьдаа ашигласан гэжээ.

Цэцэрлэгийн эрхлэгчид газрыг захиран зарцуулах эрх байдаггүй юм. Харин уг шийдвэрийг орлогч прокурор А.Т 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/201304000182 тоот тогтоолоор хүчингүй болгож, харин уг асуудалд Б.Г биш, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албаны мэргэжилтнүүдийн буруутай үйлдэлтэй холбогдуулан шалгахаар шийдвэр гаргасан.

Цэцэрлэгийн хажууд байсан Е.М нь 2005 оны 06 дугаар сарын Өлгий сумын Засаг даргын 74 тоот захирамжаар 0.1225 мкв газрыг 50 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээтэй байсан. Гэтэл 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн газар 4540 мкв байсныг 3930 мкв болгон багасгаж Е.М эзэмшил газрыг 1824 мкв болгон 600 мкв газрыг цэцэрлэгээс хасч Е.М олгосон байдаг. Би цэцэрлэгийн газраас 1 метр ч газар аваагүй. Би Засаг даргад Монгол Улсын иргэний хувьд хуульд заасан журмын дагуу гэр бүлийн хэрэгцээнд газар олгох талаар хүсэлтээ гаргаж өгсөн болохоос биш цэцэрлэгийн газраас газар булааж авч өг гэж хэлээгүй. Хуулийн дагуу Засаг даргын захирамжаар олгосон газартаа байшин барьж амьдарч байна.

Иймд, цэцэрлэгийн газраас 700 мкв газрыг Х.М биш Е.М захирамж гаргуулан булааж авсан нь тодорхой байна. Цэцэрлэгийн газартай холбоотой ямар нэг маргаан байвал Е.Мтэй холбоотой байж таарна. Е.М нь сүүлд 2 удаа хашаагаа томсгож одоо мөн цэцэрлэгийн газраас 500 мкв газар хууль бус эзэмшиж байгаа. Иймд би хүний өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй.

Мөн 2 дугаар цэцэрлэгийн урд хэсгээр айлуудын гарааш байдаг юм. Тэдгээр гараашны урд талд бохирын шугам байсныг хүмүүс бохирын шугам дээр барьсан гараашаа хойшлуулаад цэцэрлэгийн газар руу түрж оруулан цэцэрлэгийн газрын хэмжээнээс хасагдсан байгаа, Цэцэрлэгийн урд байгаа гарааш болон Е.М-гийн эзэмшлийн газар нь 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газар руу хэр хэмжээгээр түрж орсныг тогтоож байж шийдвэрлэх ёстой.

Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-

 

ний өдрийн 336 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х.М болон Б.Р нарын газрыг хүчингүй болгосон. Х.М, Б.Р нарт газар олгосон захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалт зөрчигдсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг баримтлан аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 336 дугаар захирамжийг гаргасан.

Иргэн Б.Ртай холбоотой асуудал Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар урд эзэмшиж байсан ЗХ.М-ны 120 мкв газарт үндэслэлгүйгээр техникийн нөхцөл бүрдүүлээгүйгээр 580 мкв газрыг нэмж бүгд 700 мкв болгон эзэмшүүлсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн газарт тодорхой хэсгийг давхардуулан олгосон тул хүчингүй болгосон. 2 дугаар цэцэрлэгийн газар нь анх 4540 мкв байсныг 2006 оны аймгийн Засаг даргын захирамжаар 3930 мкв болгоод газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар Х.Мд 700 мкв газар олгоход 2 дугаар цэцэрлэгийн газар 3289 мкв болж багассан юм. Тухайн үед би газрын даамлаар ажиллаж байхад иргэн Е.М болон 2 дугаар цэцэрлэгийн урд байгаа гарааш нь 2 дугаар цэцэрлэгийн газар руу түрж ороогүй байсан ба одоо ч гэсэн тэр хэвээрээ байгаа.

Ийм учраас, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ЗХ.М-ны эзэмшиж байгаа газар нь Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн газартай давхацсан нь 2 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эзэмшлийн газартай тодорхой хэмжээгээр давхцаж байгаа. 2 дугаар цэцэрлэгийн газар нь анх 4540 мкв байсныг 2006 оны аймгийн Засаг даргын захирамжаар 3930 мкв болгоод газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан 3930 мкв газрын 240 мкв газар Х.М эзэмшлийн гэх 700 мкв давхацсан гэдгийг шүүх баталсан. Энэ үзлэгийн тэмдэглэлийг Х.М нь уншиж үзээд гарын үсэг зурсан. Энэ газар бол Х.М бид хоёрын газар биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЗХ.М-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 336 дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний бие уг шийдвэрийг \                   зөвшөөрөхгүй давж заалдаж байгаа учир нь захиргааны маргааныг шүүх

шийдвэрлэхдээ нотлох баримтуудад нарийн дүн шинжилгээ хийхгүй. Нэхэмжлэгч талын ярьж хэлж гомдол гаргаж байгаа асуудлуудад бага ч гэсэн ач холбогдол өгч дүн шинжилгээ хийхгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад маш ихээр гомдож, дахин дахин гомдол гаргаж байгааг минь уучилж, бага ч гэсэн миний гомдолд анхаарлаа хандуулж хүн ёсоор хандаж шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

Цэцэрлэгийн газар анхнаасаа ямар ч хэмжилт зураг хийгдээгүй, хэмжилт хийсэн хурлын тэмдэглэл зураггүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч хэлж байгаа. Гэтэл би үнэн байдлыг шалгаж тогтоох талаар удаа дараа хүсэлт тавьж

1

байхад шүүх анхаараагүй уг шүүхийн шийдвэрт аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 3930 мкв газрыг эзэмшүүлж, 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр кадастрын зураг үйлдэж, эзэмшүүлсэн гэж буруу дүгнэлт хийж байгаа юм. Гэтэл уг цэцэрлэгийн газар 4540 мкв байсныг 392 дугаар захирамжаар 3930 мкв болгон багасгаж, Е.Мд 600 мкв газрыг шилжүүлж тухайн үед мөн ямар ч хэмжилт хийгээгүй Е.Мд шилжүүлсэн 600 мкв газрыг хасч, 3930 мкв болгож бичилт хийж орхисон.

Энэ үед чухам цэцэрлэгийн газар 3930 мкв байсан юм уу эсвэл 3289 мкв байсан уу гэдгийг тогтоогоогүй тухайн үед Зангарын зураг хуурамч гэдэг нь (                   нотлогдоод өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад шүүх анхаарч үзээгүй. Заавал

намайг буруутан болгож байгаагийн учир нь Е.М аймгийн иргэдийн Хурлын дарга Ла баз /нэг айлын эгч дүүсийн нөхөр/ бөгөөд Л, Мнар надад хувийн өш хонзонтой учир зохион байгуулалттай худал гүтгэж байгааг анхаарч үзэхгүй хэлмэгдүүлсээр байх юм.

Үүнийг дахин нягтлан нэг бүрчлэн шалгаж тогтоох шаардлагатай. Иймд уг цэцэрлэгийн газрын хэмжээ 3930 мкв байсныг нарийн шалгаж тогтоож, Зангарын

 

 

 
 

зурсан кадастрын зураг бодит үнэн гэдгийг нотолж өгөхийг хүсье. Ийм илт хуурамч зүйлийг нотлох баримтаар тооцож, хүн хэлмэгдүүлж байгааг анхаарч үзэхийг гүнээ хүсэж байна. Шүүхийн үзлэгийн зураг нарийн судлаад үзвэл захиалгаар хийгдсэн нь тодорхой байгаа биз.

 

Ядахдаа уг зургийг манай гэр цэцэрлэгийн хоорондох хашааг дагуулж зурсан бол арай үнэнд ойртох байсан юм. Ж.Естай, Х.Н нарын мэдүүлэг үндэслэлтэй гэдгийг шүүх юуг үндэслэн нотлоод байна. Тэгвэл уг газар цэцэрлэгийн газар биш эзгүй газар байсан гэж мэдүүлээд байгаа эрхлэгч Б, М, гэрч Бямба, Д, Х, М нарын хүмүүсийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж нотлоод байвал хариуцлага тооцож өгөхийг хүсье. Уг газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчжээ гэжээ.

Үүнд хэн буруутай юм бэ? Тухайн үеийн албан тушаалтнуудын буруу шийдвэрээс болж иргэн би хохирох ёсгүй биз дээ. 2011 оны 03 дугаар сарын 10- ны өдөр нэгж талбарын дугаар 031304322 иргэн ЗХ.М-ны эзэмшлийн 700 мкв газрын эзэмшлийн кадастрын зургийг Баян-Өлгий аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн Х.Н үйлдэж гарын үсэг зуржээ. Одоо Х.Н давхардсан газар гэж шүүхэд гэрчлээд явж байна. Тухайн үед давхардсан, төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан бол кадастрын зураг үйлдэж, захирамж төлөвлөн Засаг даргаар захирамж гаргуулсан Х.Н буруутан биш үү?

Е.Мгийн эзэмшлийн газраас шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр илүү байгаа 565 мкв газар хаанаас ирснийг тогтоох ёстой биз. Тогтоогоогүй байж холбогдолгүй гэж шийдвэр гаргаад байх юм. Би өөрөө олон жил уг газарт амьдарч үзэж тэр газрыг гишгэж ач, зээгээ цэцэрлэгт өгч авч байсны хувьд одоо тэр газар Е.Мгийн хашаанд орсныг нүдээр үзэж байхад шүүх биш гэж шийдвэр гаргаад байгаад нь үнэхээр гомдож байгаа юм. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаар тогтоолд цэцэрлэгийн орчмын газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн цэцэрлэгийн газар хэдийн өөрчлөгдөж байсан эсэхийг тогтоох чиглэл өгсөн боловч огт шалгагдаагүй наад зах нь 2008 оны 11 дүгээр сарын 10- нд цэцэрлэгийн урд талд баригдсан гараашууд цэцэрлэгийн газар руу 2-3 метр орсон гэж гэрчүүд мэдүүлжээ.

Тэгвэл цэцэрлэгийн газраас 200 метр газар хасагдсан байх магадлалтай. Мөн тогтоолд кадастрын зургууд хоорондоо зөрүүтэй сансрын гэх зурагт тэмдэглэгдсэн хэсгийг нарийн шалгах цэцэрлэгийн газар өөрчлөгдөөгүй эсэхийг

 

 

 

 
 

шалгаж тогтоох зэрэг чиглэл өгөгдсөн боловч ямар ч шалгалт хийгдээгүй цэцэрлэгийн хажууд 2 метр газарт хуучин зоорийн буурь байгаа тул үзлэгээр тогтоох хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Мөн “М” ХХК-ийн үйлдсэн зургийг Зангар өөрийн зурсан хуурамч зурагтай тохируулан засварлаж гэмт хэрэг хийснийг хүртэл нотолж өгөөд байхад анхаарч үзээгүй.

 

Хуучин тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ш.М ЗХ.М-ны барьсан хашаа нь Улиас модны хойд талд гарсан болохоос биш хуучин цэцэрлэгийн сараалж хашааны оронд баригдсан байна. Цэцэрлэгийн газар нь Э.М-ийн хашаанаас одоогийн ЗХ.М-ны хашаа хүртэл байсан гэж тодорхой мэдүүлж байхад анхаараагүй. Сансраас авсан зургаар нотлогдож байна гэжээ. Гэтэл тэр үед хашаа саравч одоогийн миний хашаа байсан гэдгийг М хэлж байхад үүнийг ч шалгаж мөн бишийг тогтоогоогүй байж нотлогдоод байгаа гэх юм. Ямар зүйлийг нотлоод байгааг тогтоох ёстой биз эрхэм шүүгчдээ. Аливаа зүйлийн нарийн учир байдлыг шалгаж тогтоосны эцэст шударга шийдвэр гаргаж өгөөч. Тэгвэл бид ч гомдолгүй. Би өөрөө хуульч, 40 жил хууль хяналтын байгууллагад ажиллалаа. Надад газар биш шударга шийдвэр хэрэгтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг нарийн судлан шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Иймд, уг Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шударгаар шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.М-аас Баян-өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийн Х.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Баян-өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч Х.М-д орон сууц барих зориулалтаар 2 дугаар цэцэрлэгийн баруун талаас 120 мкв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, дараа нь 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр захирамжаар[2] ЗХ.М-ны өмнө эзэмшиж байсан газрыг кадастрын зурагт буусан хэмжээгээр гэсэн үндэслэлээр нэмж 700 мкв болгож, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 28 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0304860

 

 

 

 
 

дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгож, өмнөх 133 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

 

Улмаар аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжаар[4] “Баян-өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 5/327 дугаар тогтоолд[5] дурдагдсан зөрчлийг арилгах зорилгоор Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн 3930 мкв эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу гэж үндэслэлгүйгээр багасгаж нэхэмжлэгч Х.М-д нэмж газар эзэмшүүлсэн гэж үзэж, дээрх 140 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс "... иргэн Муратын гомдлыг шалгах явцад цэцэрлэгийн газраас хууль бус газар олгогдсон гэсэн үндэслэлгүй нотолгоогүй зүйлээр надад газар олгосон захирамжийг хүчингүй болгосон. Хэнд ч ямар ч хохирол бий болоогүй, хүчингүй болгох шаардлага байхгүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэж маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Хариуцагчаас “...ЗХ.М-ны эзэмшиж байсан 120 мкв газарт үндэслэлгүйгээр 580 мкв газрыг нэмж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан 3930 мкв газрын хэмжээг кадастрын зураглалын дагуу гэж тодорхой бус үндэслэлээр багасгаж, 3289.1 мкв болгож Х.Мд нэмж олгосон нь хууль бус гэж тайлбарлаж байна.

Баян-өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар[6] аймгийн хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт 3930 мкв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй 2 дугаар цэцэрлэг 3930 мкв газрын хууль ёсны эзэмшигч[7] болсон байх бөгөөд мөн аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 266 дугаар захирамжаар[8] кадастрын зурапг буусан хэмжээгээр гэсэн үндэслэлээр эзэмшил газрын хэмжээг 3289.1 мкв болгож багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Мд нэмж эзэмшүүлсэн 580 мкв газрын 243 мкв газар нь хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт аймгийн Засаг даргын 392 дугаар захирамжаар олгогдсон 3930 мкв газартай давхцалтай болох нь 2 дугаар цэцэрлэгийн 03130

 

 

 

///

 
  Text Box: ///

нэгж талбарын дугаартай 2008 оны 3930 мкв газрын байршлын кадастрын зураг[9], ЗХ.М-ны нэмж эзэмшсэн 031304322 нэгж талбарын дугаартай 700 мкв газрын байршлын кадастрын зураг[10], Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн үзлэгийн тэмдэглэл[11], үзлэгээр хэмжилт хийсэн схем зураг[12], 2005 оны сансрын зураг[13], хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, кадастрын мэргэжилтэн Ж.Естайн мэдүүлэг[14] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс өөрт нь нэмэгдүүлэн олгогдсон газар нь цэцэрлэгийн газартай давхцаагүй, харин иргэн Е.М-д цэцэрлэгийн газраас 600 мкв газрыг олгосноор цэцэрлэгийн газар багасаж 3289 мкв болсон гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар нотлогдохгүй байна. Иргэн Е.М-д Өлгий сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжаар[15] 1225 мкв газар эзэмшүүлсэн, дараа нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар[16] нэмэгдүүлж 1824 мкв газар эзэмшүүлсэн байх бөгөөд энэ нь маргаж буй газрын зүүн талд /2 дугаар цэцэрлэгийн зүүн талд/ байршилтай, 2 цэцэрлэгт 3930 мкв газрыг, иргэн Е.М-д 1824 мкв газрыг 1 захирамжаар олгосон байх бөгөөд тэдгээрийн газрууд давхцалгүй, Е.М-н газарт 2006 оноос хойш өөрчлөлт ороогүй болох нь тэдгээрийн газрын байршлын кадастрын зураг, сансрын зураг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил болох 3930 мкв газар нь 2012 онд 3289 мкв болж багассанаар газрын маргаан үүссэн, иргэн Б.Р болон нэхэмжлэгч Х.Мд эзэмшүүлсэн газар нь цэцэрлэгийн газартай давхацсан, үүнээс цэцэрлэгийн баруун талын байршилд олгогдсон цэцэрлэгийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж маргасан бөгөөд энэ газрын маргаан нь иргэн Е.М-н газартай хамааралгүй байна.

Иргэн Б.Р болон Х.М-д эзэмшүүлсэн газар нь цэцэрлэгийн газартай давхацсан, хууль бус үндэслэлээр газар эзэмшүүлсэн гэж үзэж давхацсан хэсгээр нь хүчингүй болгосон Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч иргэн Б.Р шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр[17]

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баян-өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/527 дугаар захирамжаар18 2 дугаар цэцэрлэгийн газрыг 3686.3 м.кв-аар тогтоож шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ЗХ.М-ны барьсан хашааны дотор цэцэрлэгийн хашаанд тарьж ургуулсан улиас мод орсон байгаа нь нэхэмжлэгч цэцэрлэгийн хашаа руу түрж хашаагаа барьсан болохыг гэрчилж байгаа гэсэн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэгч ЗХ.М-ны шүүх хуралдаанд “...тэр улиас мод цэцэрлэгийн мод, модны хойгуур явснаараа би цэцэрлэгийн газар луу орсон байж болно. Хойшоо тат гэвэл татахад бэлэн” гэсэн тайлбар19, хэрэгт авагдсан фото зургаар20 нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, мөн хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байршил байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь бусдын газартай давхцалтай, тухайн байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлсэн21 газрын эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актаар хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЗХ.М-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар

'83 хэргийн 21 дэх хуудас ’93 хэргийн 32 дахь хуудас 203 хэргийн 23,24 дэх хуудас

21 Маргаан бүхий 2013 оны 336 дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг нь түүнд хуулийн дагуу үүссэн 120 мкв газар эзэмшүүлсэн 2008 оны захирамжийг хөндөөгүй, харин хууль бусаар эзэмшүүлсэн 580 мкв газарт хамаарна гэж хариуцагчаас тайлбарласан байна.

 

 

 
 

 

 

 


 

зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

       
  Text Box: ШҮҮГЧ ШҮҮГЧ ШҮҮГЧ  
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 
 

[1]1 хэргийн 5 дахь хуудас

[2]1 хэргийн 6 дахь хуудас

[3]1 хэргийн 8 дахь хуудас

[4]1 хэргийн 7 дахь хуудас

[5]1 хэргийн 77 дахь хуудас

[6]1 хэргийн 104-107 дахь хуудас

[7]Цэцэрлэгийн газар анх 4540 мкв байсныг ЗЭЗОмкв болгож багасгасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд маргаан нь 3930 мкв газартай холбогдон гарсан болно.

[8]1 хэргийн 66,67 дахь хуудас

[9]2 хэргийн 122 дахь хуудас

[10]2 хэргийн 122 дахь хуудас

"2 хэргийн 130-134 дэх хуудас

[12]2 хэргийн 135,136 дахь хуудас

[13]2 хэргийн 105 дахь хуудас

[14]1 хэргийн 135,136 дахь хуудас “Мерейхан, Рахат нар хамт ирж гэрчилгээ бичүүлсэн. ...2 дугаар цэцэрлэгийн 3930 мкв газраас хасагдсан эзэнгүй болсон гэх газрыг одоо Мерейхан, Рахат нар эзэмшиж байгаа"

[15]1 хэргийн 96 дахь хуудас

,62 хэргийн 121 дэх хуудас/392 дугаар захирамжаар Е.Мауейд 1824 мкв газрыг, 2 дугаар цэцэрлэгт 3930 мкв газрыгтус тус эзэмшүүлж байсан. Эндээс үзэхэд Е.Мауейд нэмж эзэмшүүлсэн газар 2 дугаар цэцэрлэгийн газартай хамааралгүй байна.

,72 хэргийн 170-175 дахь хуудас