| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0136/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/148 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч Т.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-От холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Т.Ц-О
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Т.Ц-О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн .... тоот байрны гадна байсан иргэн М.Бын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Т.Ц-О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хулгайн гэмт хэрэгт холбогдсон. 17 цагийн алдад гэртээ 2 хүүхдээ авчихаад байж байтал Э Онар дуудаад гэрт нь очиж 3 шил архи уусан. Гэрлүүгээ явж байгаад мотоцикл байхаар нь гэрлүүгээ авч явж байгаад эзэнтэй нь таарсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны орой ...Ар шанд банкны 8 айлд байдаг найз Згийнд юм хүргэж өгөхөөр очсон юм. Згийнд очихдоо өөрийн мотоциклоо байрных нь гадаа тавьж Згийнд орж цай уучихаад 15 минут орчим болоод гараад иртэл миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд мотоциклоо хайж гүйж байгаад Амар буудлын орчмоор явж үзтэл миний мотоциклийг үл таних махлагдуу залуу түрчихсэн явж байсан. Би араас нь гүйж очоод тухайн залууг бариад цагдаад хүлээлгэн өгч өөрийн мотоциклоо авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байшингийнх нь хаалганы зүүн талд мотоциклоо данхраадаж орхиод Згийнд орж цай уучихаад ойролцоогоор 15 минут болж байтал манай нөхөр маань бие засахаар гэрээс гараад эргэж орж ирэхдээ үүдэнд байсан мотоцикль алга болчихсон байна хулгай авчихлаа гэсээр орж ирсэн... Манай нөхөр Амар буудлын тэндээс мотоциклийн хулгайч энд байна гээд хашгирахаар нь гүйгээд очиход архи үнэртүүлчихсэн намхан залуу манай мотоциклийн хажууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэргийн газар дээр очоод үзлэг хийж байх явцад Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Амар зочид буудлын зүүн урд талд мотоцикль түрсэн 160 см орчим өндөртэй 35-36 орчим настай эрэгтэй хүн тааралдсан ба хохирогч нь уг хүний түрээд явж байсан мотоциклийг хараад миний алдсан мотоцикль мөн байна гэж шууд таньсан... Тэр мотоцикль түрээд явж байсан хүн нь Т-ын Ц-О гэж өөрийгөө танилцуулсан. Сайншанд сумын 7 дугаар баг төмөр замын уурын зуухны урд талд гэр нь байдаг гэж ярьж байсан бөгөөд тэр залуугаас архи үнэртэж байсан... Хэргийн газар дээрээс гутлын мөр авч мөрдөхөд нэг хүний гутлын мөр байсан түүгээр араас нь мөрдөж явж хайж олсон. Т.Ц-О гэж өөрийгөө танилцуулсан хүний өмсөж явсан гутлын мөр нь хэргийн газраас мөрдсөн гутлын мөртэй таарч байсан....” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ТҮХ6 /18-007 дугаартай үнэлгээний: “....БНХАУ үйлдвэрлэсэн Даюун маркийн шар өнгийн мотоцикль 1.200.000 төгрөг... “ гэсэн дүгнэлт Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 3- 7/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 13,16-17/, Ашид билгүүн ХХК-иас хохирогч М.Бын хулгайд алдагдсан мотоциклийг үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 20-22/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц-О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн .... тоот байрны гадна байсан иргэн М.Бын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Згийнд орж цай уучихаад 15 минут орчим болоод гараад иртэл миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд мотоциклоо хайж гүйж байгаад Амар буудлын орчмоор явж үзтэл миний мотоциклийг үл таних махлагдуу залуу түрчихсэн явж байсан. Би араас нь гүйж очоод тухайн залууг бариад цагдаад хүлээлгэн өгч өөрийн мотоциклоо авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байшингийнх нь хаалганы зүүн талд мотоциклоо данхраадаж орхиод Згийнд орж цай уучихаад ойролцоогоор 15 минут болж байтал нөхөр маань бие засахаар гэрээс гараад эргэж орж ирэхдээ үүдэнд байсан мотоцикль алга болчихсон байна хулгай авчихлаа гэсээр орж ирсэн... Манай нөхөр Амар буудлын тэндээс мотоциклийн хулгайч энд байна гээд хашгирахаар нь гүйгээд очиход архи үнэртүүлчихсэн намхан залуу манай мотоциклийн хажууд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэргийн газар дээр очоод үзлэг хийж байх явцад Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Амар зочид буудлын зүүн урд талд мотоцикль түрсэн 160 см орчим өндөртэй 35-36 орчим настай эрэгтэй хүн тааралдсан ба хохирогч нь уг хүний түрээд явж байсан мотоциклийг хараад миний алдсан мотоцикль мөн байна гэж шууд таньсан ... Т.Цгэж өөрийгөө танилцуулсан хүний өмсөж явсан гутлын мөр нь хэргийн газраас мөрдсөн гутлын мөртэй таарч байсан....” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ТҮХ6 /18-007 дугаартай үнэлгээний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан шүүгдэгч Т.Ц-О-ын үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч М.Бын үйлдлээс таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй учир төгссөн завдалт гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ц-О-т аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүгдэгч Т.Ц-О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ц-О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 35/ тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, хохирол төлбөр төлөгдсөн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц-О-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ТТ.Ц-О-т Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Т.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ТТ.Ц-О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Ц-О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц-О-т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ц-О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.Ц-О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ц-О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН