Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/224

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Харчин овогт Г.Тг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, давтан үйлдлээр бусдад борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Гэндэн овогт А.Жыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Д.Оыг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шаалай овогт Б.Бг бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт С.Чыг давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Ураанчууд овогт Д.Цыг давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигин овогт Т.Гийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Сэмүүн овогт Л.Эыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.         Эруүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Г.Тд 10 /арав/жил, 1 /нэг/сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай анплйн 192 дугаар зүйпийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Ж  (зурүаа! сарът хүгацаагаар бар<лвч!хау.9л\,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.О, Б.Б нарт тус тус 6 /зургаа/ cap баривчлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Чт 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт

зааснаар Д.Цт 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Т.Гийг 10 /арав/ жил, 1 /нэг/ cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Л.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг багтааж, нийт 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ял биечлэн эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жил, 1 /нэг/ cap хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг багтааж, нийт 10 /арав/ жил, 1 /нэг/ cap хорих ял биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Ж, Д.О, Б.Б нарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Тд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Ч, Л.Э нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Цт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Тн цагдан хоригдсон нийт 211 /хоёр зуун арван нэг/ хоногийг, С.Чын цагдан хоригдсон нийт 106 /нэг зуун зургаа/ хоногийг. Т.Гн цагдан хоригдсон нийт 136 /нэг зуун гучин зургаа/ хоногийг. Л.Эын цагдан хоригдсон нийт 197 /нэг зуун ерэн долоо/ хоногийг тус тус биечлэн эдлэх хорих ялын хугацаанд, А.Ж, Д.О, Б.Б нарын цагдан хоригдсон нийт 17 /арван долоо/ хоногийг тус тус биечлэн эдлэх баривчлах ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

6.         Г.Т, А.Ж, Д.О, Б.Б, С.Ч. Д.Ц, Т.Г, Л.Э нар нь бусдад төлөх төлбөргүй. Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

7.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Туягаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хураан авч улсын орлого болгосугай.

8.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “Мерседес Бенз С200” маркийн 77-76 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 талын үзүүр нь шатаж хайлсан мэт тэгш бус хэлбэртэй болсон сунадаг, байгаа байдлаараа 12,7 см урттай цагаан өнгийн хуванцар соруул-№5 гэж дугаартай, 00 өрөөнөөс хураагдсан 3 ширхэг эвдэрхий асаагуур №6 дугаартай, Лидокайн 20мг/мл гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, дээд хэсэг нь хагарч 2 хэсэг болсон дотроо ямар нэгэн эд зүйлгүй тунгалаг №7 дугаартай, Дотор тал нь бохирлогдсон сунасан байдлаараа 10,5 см урттай цагаан өнгийн хуванцар соруул-№9 дугаартай, Г.Тгийн цүнхнээс хураагдсан 24,3 см урттай нэг үзүүр нь гадна хэсгээрээ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг соруулыг №10 дугаартай, өрөөнии баруун цонхон доороос хураан авсан хагархай тарианы усны шилний хэлтэрхий- №3 гэж дугаарласан, 00 өрөөний суултуурнаас хураан авсан хуйлсан гялгар уут мэт зүйл-№2 гэж дугаарласан, өрөөний голын шүүгээн дээр байсан 2,5x2 см хэмжээтэй нэг талыг нь хайлуулж наасан мэт гялгар уут дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон №11 гэж дугаартай, Өрөөний голын шүүгээний доод талын тавцан дээрээс хураан авсан нэг талын үзүүрийг нь хайлуулсан мэт улбар шар өнгийн хуванцар соруул 1 ширхэг, нэг талын үзүүр нь цагаан өнгийн зүйлээр үл ялиг бохирллргдсон нил ягаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг,12 дугаартай, Г.Тгийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 10x7 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уут-1 ширхэг №13 дугаартай, Жижиг гялгар ууттай амсар хэсэг нь задгай дотроо цайвар цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлтэй уут. 0.4 гр №20 дугаартай, Хар өнгийн гялгар уутанд ороосон цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 гр №21 дугаартай, Лидокайн 20мг/2мл гэсэн бичиглэл бүхий дээд хэсгийг нь хагалсан дотроо ямар нэгэн эд зүйлгүй тарианы усны шил 1 ширхэг-№22 дугаартай, Хар өнгийн гялгар уутанд боосон 2 ширхэг цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 гр №23 дугаартай, Улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар соруул-1 ширхэг, №25 дугаартай, Борлуулагч ento Co Ltd, салбар Энто-2, N°252691 Cashier Лхагвасүрэн, Огноо 2016.04.05 цаг 18:52:31, ТТД5020166, Барааны нэр novokain_2ml_70698 үнэ 130, нийт 2 ширхэг, нийт үнэ 260 төгрөг гэсэн бичиглэлтэй талон. №26 гэж дугаартай, Цагаан өнгийн амсарыг нь хайлуулж наасан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0,2 грамм №27 дугаартай, Тагнуулын ерөнхий газар гэсэн бичиглэл бүхий тэмдэг, Дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсгийг нь хагалж авсан тарианы усны шил мэт зүйл №29 дугаартай, Т.Гангантөгс нь 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисууд бусдад удаа дараагийн үйлдлээр зарж борлуулсан хэрэгт 0,1373 грамм мөс, 0,2422 грамм шавар, Үзлэгээр №8 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэн ба шинжилгээнд ирсэн бодисыг албаны Т1000 маркын жин дээр жинлэхэд 0,2 грамм, №16 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн 2,6x4 см харьцаатай гялгар уут, №24 гэж дугаарласан салфетканд боосон өнгөгүй хуванцар гуурс 1 ширхэг, цэнхэр өнгийн гуурс, 2см урттай дугуй хэлбэртэй хуванцар соруул, 4,1x1,2 см урттай хэмжээтэй ууттай 0,1 грамм мөс, цэнхэр өнгийн хуванцар таганд холбосон шилэн гаанс, 18,5см урттай хуванцар гуурс 1 ширхэг, 8 см урттай хуванцар гуурс 1 ширхэг, Зиплок түгжээ бүхий ууттай "мөс" мэт цагаан өнгийн талстлаг зүйл 3.1 грамм /уутны 3,2 грамм байсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 1,2 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин /мөр/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн "мөс"-г жинлэн үзэхэд 1,1 грамм байсныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 3,1 грамм болж байна. Уг мөсийг 100 гэж дугаарласан, Зиплок түгжээ бүхий ууттай "шавар" мэт бор өнгийн зүйл 0.4 грамм /уутны 0,4 грамм байсан ба шинжилгээнд зориулан уг зүйлээс 0,2 грамм /цэвэр жин/ дээжпэн шинжилгээнд явуулахад делыа-9 тетрагидроканнабинол /шавар/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн "шавар"-г жинлэн үзэхэд 0,1 грамм байсаныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 0,3 грамм болж байна. Уг шаварыг 101 гэж дугаарласан, Зиплок түгжээ бүхий ууттай "мөс" мэт цагаан өнгийн талстлаг зүйл 10.8 грамм /шинжилгээнд зориулан уг зүйлээс 1,9 грамм /цэвэр жин/ мөсийг дээжлэн шинжилгээнд явуулахад метамфетамин /мөс/ илэрсэн ба шинжилгээнээс ирсэн "мөс"-г жинлэн үзэхэд 1,3 грамм байсныг буцаан нийлүүлэн жинлэхэд уутны хамт 10,2 грамм болж байна. Уг мөсийг 102 гэж дугаарласан, Доторх нь бохирлогдсон шилэн гаанс 103 гэж дугаарласан, Хажуу хэсэгт нь зориуд нүх гарган цоолж хуванцар гуурс шургуулсан хуванцар сав, Уг савын гуурсны хамт 104 гэж дугаарласан, Хар өнгийн электрон жин 105 гэж дугаарласан, Ногоон эрээн өнгийн асаагуур хажуу хэсэгт нь бор өнгийн шавар мэт зүйл наасан. Уг асаагуурыг бор өнгийн наалдсан зүйлийн хамт 106 гэж дугаарласан, 1,1 грамм мөс, цагаан өнгийн хуванцар гуурс, 3 хэсэг тарианы усны шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Монгол улсын 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг-№4 гэж дугаартай, AG6739946 гэсэн серийн дугаартай хуйлсан мэт хэлбэр орсон 20 төгрөгийн дэвсгэрт-№8 дугаартай, Өрөөний баруун цонхон доороос хураан авсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт-№1 дугаартай, А0977Ю45 серийн дугаартай үрчийсэн 100 төгрөгийн дэвсгэрт-1 ширхэг №18 гэж дугаартай, Сери дугаарыг нь харах боломжгүй хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт -1 ширхэг №19 дугаартай, Хуйлж соруул мэт болгосон 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, сери дугаарыг харах боломжгүй байна. №24 дугаартай, Хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт AQ7869720 серийн дугаартай, №28 дугаартай, №17 гэж дугаарласан хуйлсан 1000 төгрөг, Б.Амарбаясгалангаас хураан авсан хуйлсан 100 төгрөгийн дзвсгэрт 1 ширхэг зэргийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлсүгэй.

10.       Энэ хэрэгт Г.Тгийн хүрэм /як/-ний халааснаас хураагдсан 40,000 төгрөгийг түүний төлөх төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

11.       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

12.       Г.Т, А.Ж, Д.О, Б.Б, С.Ч, Т.Г, Л.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэн, тэдний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс тоолсугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14 Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Т. А.Ж, Д.О, Б.Б, С.Ч, Т.Г, Л.Э нарт урьд авсан цагдан хорих, Д.Цт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ

ШҮҮГЧИД                                             Ё.ЦОГТЗАНДАН

                                                              Б.ХАЛИУН