Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                 1. Шүүгдэгч Ц овогт Нийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овогт Мгийн С, Г овогт Згийн Т, М овогт Нн Э нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Згийн Тыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан /мөнгө угаах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /З/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /З/ сарын хугацаагаар зорчих эрхийг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /З/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор 1 хоногийг тооцож, 3 /гурав/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, шүүгдэгч З.Тын сэжигтнээр баривчлагдсан 3 /гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор 1 хоногийг тооцож 1 /нэг/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс явахыг нь 3 /гурав/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч З.Т нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Н.Э нь 8 /найм/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрээс явахыг 8 /найм/ сарын хугацаагаар тус тус хориглосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, З.Т, Н.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч М.С нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус  мэдэгдсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, З.Т, Н.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд, шүүгдэгч М.Сгийн тэнссэн хугацаанд тус тус хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эаас 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суух Гөрөөч овогт Жанцансамбуугийн Ц /РД:АО80081901/-т, шүүгдэгч Н.Бгээс 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт оршин суух Гэнэн овогт Магсарын У /РД:АО67123004/-т, шүүгдэгч Н.Бгээс 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт оршин суух Х овогт Самбуудоржийн Х /РД:АО73060119/-д тус тус олгосугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Сгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хураан улсын орлогод оруулж,  шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хураан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 52 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

13. Шүүгдэгч М.С, Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Т, М.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

15. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, М.С, З.Т, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Р.АЛТАНЦЭЦЭГ