Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Ганбулган,

-хохирогч Д.Батжаргал,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Х.Алтангэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хангай овогт Хишигжаргалын Алтангэрэлд холбогдох Эрүүгийн 201619000618тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Нуурын таг” ХХК-ны Экскавотрын оператор ажилтай ам бүл-6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 70-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хангай овогт Хишигжаргалын Алтангэрэл, /РД:ЙР95011818/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Суурь хана” ХХК-ний хайрганы үйлдвэрийн байранд 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Д.Батжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...

 

 

Хохирогч Д.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би “Суурь хана” ХХК-ний үйлдвэр хариуцсан дарга ажилтай. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цагт би урьд шөнө ажилд гарсан ажилчдаа буулгаад өглөөний ээжинд гарах ажилчдаа гаргаад гал зуух орж өглөөний цайгаа уух гэсэн юм. Тэгтэл гал зууханд тогооч Отгонгэрэл урд шөнө ээжинд гарсан Алтангэрэл нар байсан. Би гал тогоонд орж цай уух гэтэл Отгонгэрэл миний урд талд ширээн дээр данхтай цай авч ирж ширүүн тавьсан. Би тэгэхээр нь аяга авч цайгаа аягалаад хэдэн ширхэг боорцог аягандаа хөшигдөж хийгээд халбага аваад хутгаж идэх гэтэл халбага халтар угаагүй байсан, тэгээд хажууд байсан Алтангэрэлээс чиний халбага ямар байна гэж асуухад гарт нь байсан халбага адилхан халтар байсан. Тэгэхээр нь би тогооч Отгонгэрэлд чи энэ хоолны халбага хар арай дэндүү халтар байна, чи хэдхэн хүний хоол хийдэг яагаад сэтгэлээрээ хийж болдоггүй юм бэ, өчигдөр гэхэд чи баахан гялгар ууттай хоол өгсөн одоо байгаа байдлаа хар яагаад ийм заваан юм юм бэ, 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр чөлөө авч Өвөрхангай аймаг Хархорин сумын нөхөрийн хамт явсан. Тэгэхэд би гал тогоонд тогоочийн ажил хийж байхад гал зуух авахын эцэсгүй заваан байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Отгонтэнгэрт чи энэ бүхнийг бодох хэрэгтэй чи их ааштай тэрэн шигээ ажлаа хийхэд яадаг юм гэж хэлэхэд би угаасаа явах гэж байсан гээд Алтангэрэлийг явж Рагчаа ахыгаа дууд гэж хэлсэн. Отгонтэнгэр бүүр над руу дайрч давшиж хэрүүл халтар халбагаа угааж надаас 5-6 мертийн хол зогсож байсан, тэгэхээр нь би Отгонгэрэлээ чи ямар юм ойлгодоггүй тэнэг эмэгтэй вэ, өчнөөн өр зээлтэй байж ажлаа хийхгүй гэтэл орилоод дуугуй болохгүй байхаар нь би чи ямар тэнэг хүүхэн бэ гэж хэлээд уух гэж байсан аягатай цай, боорцгоо сууж байсан сандал, ширээний яг ар талын хананы доод хэсэгт саваад гарч явсан. Би гал зуухнаас гарч явж теспечирийн өрөөнд орой ээлжинд гарсан ачилтын дүнг гаргаад байж байтал Отгонтэнгэрийн нөхөр Рагчаа ажлын талбайгаа хаяад ковштой яваад ирж гал зуух руу орсон тэр үед Отгонтэнгэр нь гал зууханд орилж гарч уйлж эхэлсэн. Тэгэхээр нь би гал зууханд юу болов гээд ортол үгийн зөрүүгүй Алтангэрэл нь намайг чи муу эгч рүү аяга шидсэн байна лээ гэж хэлж шууд намайг толгойн зүүн хэсэгт цохиж унагасан. Би тэгээд доошоо хана түшиж суусан. Тэгээд Рагчаа ах нь хамгаалж салгасан. Алтангэрэл над руу дараа нь халуун сав бариад дайрсан Отгонгэрэл, нөхөр нар нь боль гэхэд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Отгонгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би “Суурь хана” ХХК-нд тогоочийн ажил хийж байсан. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай компаний дарга Д.Батжаргал цайгаа уух гэж орж ирсэн. Тэгэхээр нь би цай, аяга боорцогийн ойртуулж өгөөд ажлаа хийж байтал ширээн дээр байсан халбаганы савнаас бохир халбага гарч ирсэн. Тэгтэл захирал Батжаргал энэ халбага чинь бохир байна ажлаа сайн хийхэд яадаг юм бэ гэж хэлэхээр нь би яана захирлаа бохир халбага гарч ирсэн үү уучлаарай гэж хэлээд өөрөө ч тэр бохир халбаганаасаа ичээд аваад шууд угааж цэвэрлэсэн. Тэгтэл захирал Батжаргал над руу хэдэн үг хэлсэн. Тэгэхдээ би чамд үг хэлдэггүй, би үг хэлбэл хэлсэн шиг хэлдэг, хүн ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй, би тийм хүн, чи ер нь ааш шигээ ажлаа хийх хэрэгтэй, чам шиг эмэгтэй хүн байдаггүй юм нөхөрөө олон хүний дэргэд загнадаг, чи ажлаа муу хийдэг, чамайг байхгүй хойно гал тогооноос бохир сав гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангэрэлийг явж манай нөхөрийг дууд гэж хэлсэн. Алтангэрэлийг гаргасны дараа захирал Батжаргал надтай дахин хэрэгдэж байгаад гэв гэнэт аяга хагарсан тэгэхээр би хартал аяга хагарсан усны сав газарт унасан гал зуухаар ус асгарсан аяга хагарсан газраар зүйлс унасан байсан. Та яаж байгаа юм бэ ямар сонин ааш гаргаж байгаа юм та аашилж байгаа бол би ч гэсэн ааш гаргаж чадна гэж хэлэхэд над руу орилж байгаад гараад явсан. Удалгүй манай нөхөр, Алтангэрэл нар гал зууханд орж ирэхэд хойноос нь Батжаргал орж ирж яасан юм би Отгонгэрэлийг зодоогүй гэтэл Алтангэрэл та миний эгчийг зодоод байгаа юм уу гэж хэлээд гэв гэнэт Батжаргалыг нэг удаа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь Алтангэрэлийг яаж байгаа юм бэ гэж хэлээд салгаад аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №9516 дугаартай дүгнэлт:

  1. Батжаргалын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн28 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/

 

ШүүгдэгчХ.Алтангэрэл “урьд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-ийн 35 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Суурь хана” ХХК-ний хайрганы үйлдвэрийн байранд 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Д.Батжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Батжаргалын ...Би гал зуухнаас гарч явж теспечирийн өрөөнд орой ээлжинд гарсан ачилтын дүнг гаргаад байж байтал Отгонтэнгэрийн нөхөр Рагчаа ажлын талбайгаа хаяад ковштой яваад ирж гал зуух руу орсон тэр үед Отгонтэнгэр нь гал зууханд орилж гарч уйлж эхэлсэн. Тэгэхээр нь би гал зууханд юу болов гээд ортол үгийн зөрүүгүй Алтангэрэл нь намайг чи муу эгч рүү аяга шидсэн байна лээ гэж хэлж шууд намайг толгойн зүүн хэсэгт цохиж унагасан. Би тэгээд доошоо хана түшиж суусан. Тэгээд Рагчаа ах нь хамгаалж салгасан. Алтангэрэл над руу дараа нь халуун сав бариад дайрсан Отгонгэрэл, нөхөр нар нь боль гэхэд салгасан...гэх мэдүүлэг, гэрч Ш.Отгонгэрэлийн...Алтангэрэлийг гаргасны дараа захирал Батжаргал надтай дахин хэрэгдэж байгаад гэв гэнэт аяга хагарсан тэгэхээр би хартал аяга хагарсан усны сав газарт унасан гал зуухаар ус асгарсан аяга хагарсан газраар зүйлс унасан байсан. Та яаж байгаа юм бэ ямар сонин ааш гаргаж байгаа юм та аашилж байгаа бол би ч гэсэн ааш гаргаж чадна гэж хэлэхэд над руу орилж байгаад гараад явсан. Удалгүй манай нөхөр, Алтангэрэл нар гал зууханд орж ирэхэд хойноос нь Батжаргал орж ирж яасан юм би Отгонгэрэлийг зодоогүй гэтэл Алтангэрэл та миний эгчийг зодоод байгаа юм уу гэж хэлээд гэв гэнэт Батжаргалыг нэг удаа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь Алтангэрэлийг яаж байгаа юм бэ гэж хэлээд салгаад аваад явсан гэх мэдүүлэг, шинжээчийн 9516 тоот дүгнэлт шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Алтангэрэлийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Х.Алтангэрэл хохирогч Д.Батжаргал нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Х.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.Алтангэрэлийн эзэмшлийн Funai маркийн телевизор 1 ширхэг, Ice  маркийн хөргөгч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, Акира маркийн халуун тогоо 1 ширхэг, Монел маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хангай овогт Хишигжаргалын Алтангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтангэрэл хохирогч Д.Батжаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул Х.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Х.Алтангэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.Алтангэрэлийн эзэмшлийн Funai маркийн телевизор 1 ширхэг, Ice  маркийн хөргөгч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, Акира маркийн халуун тогоо 1 ширхэг, Монел маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

4. Х.Алтангэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Алтангэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА