Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 17

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 129/ШШ2017/0316 дугаар шийдвэрийн ТОГТООХ   хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Баттулгаас 17 адуу буюу 4 080 000  төгрөг, 12 үхэр буюу 3 240 000 төгрөг, 81 хонь буюу 4 050 000 төгрөг, 26 ямаа буюу 1 300 000 төгрөг болон бэлнээр 190 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чанцалдуламд олгож, 18 адуу буюу 4 320 000 төгрөг, 12 үхэр буюу 3 240 000 төгрөг, 81 хонь буюу 4 050 000 төгрөг, 25 ямаа буюу 1 250 000 төгрөгийг хариуцагч Б.Баттулгын өмчлөлд үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 8 850 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

-шийдвэрийн 6 дахь заалтын “...хариуцагч Б.Батбаяраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 313 250 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 290 910 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 250 төгрөгөөс 220 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 92 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.