| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/2045/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2083 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2083
2020.12.21 2020/ШЦТ/2083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Д,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутай овогт Бат-Очирын Б.Бд холбогдох эрүүгийн 2003 00000 0433 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 0000 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагчийн ажлын албаны бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тоосгоны Төмстий 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний 14 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд “Toyota Probox” маркийн 73-68 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Kia Bongo Fronteir” маркийн 90-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Probox” маркийн 73-68 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.АмарБ.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Зоригтхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэнэт миний машины ард түс тас гэсэн чимээ гарч миний машины араас мөргөх шиг болоод миний машиныг 20 орчим метр газар араас түрж явж байгаад зогссон. Тэгэнгүүт би машинаасаа гараад хартал саарал өнгийн суудлын машин миний машины зүүн хойд талыг мөргөсөн байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Иргэний нэхэмжлэгч С.Намжилсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэнэт тас няс гэсэн хүчтэй дуу чимээ гарахад би сэрсэн. Тэгтэл манай охин Б.Б надад би машины араас орчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Иргэний нэхэмжлэгч П.Баттөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анх 2010 онд худалдан аваад өөрөө унаж байгаад ах Зоригтхүүд зарсан. Одоогоор нэрээ шилжүүлээгүй байна. Автомашинтай холбоотой бүх нэхэмжлэл болон бусад зүйлийг Зоригтхүү ах нэхэмжлэх байх. Миний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Үнэлгээгээр 130.000 төгрөг гарсан гэсэн. Түүнийгээ авсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.МөнхБ.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Б миний төрсөн дүү байгаа юм. Энэ санамсаргүй автын ослоос болж миний охин гэмтсэн ч гэсэн, миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Д.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүний хувьд зан араншин сайтай, хүнтэй нийцтэй, хэрүүл шуугиан хийгээд байдаггүй хүн. Одоо Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгонд амьдарч байгаа бөгөөд осол гарснаас хойш Улаанбаатарт айлуудаар байгаа бөгөөд их хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,
Гэрч Б.Мөнхнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дүү маш ажилсаг, хүнтэй эвтэй, найртай, санаачлагатай, маш сэргэлэн дүү маань юм. Биднийг маш их уриалж байдаг юм. Осол гаргасанд нь маш их харамсаж байгаа бөгөөд манай дүүгийн хүүхэд гэмтээд одоо биеийн байдал нь сайжирч байгаа. Эгч нь ямар нэгэн гомдолгүй гэсэн. Эмчилгээнийх нь төлбөрийг төлсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр машины ард тулж ирэнгүүтээ машинаа зогсоох гэж тоормозоо гишгэх гэж байгаад сандарсандаа андуураад хаазаа гишгээд тэр машины араас мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Насанд хүрээгүй хохирогч Б.АмарБ.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед хамарнаас цус гарч байсан. Одоо миний бие зүгээр ямар нэгэн өвчингүй байна. Одоо бүрэн эдгэсэн. Босч явж байгаа...надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо зүгээр болсон. Би осол гарах үед цонх налаад унтаж байсан. Багана мөргөсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний урд тулаад ирсэн байсан тул сандраад хаазаа гишгэсэн байх гэж бодож байна. 1 сэрэхэд ээжээ гээд манай охин дуудаад байсан. Машины урдаас гал гарч байсан. Би буугаад бүх хүмүүсийг буулгаад 103-т дуудлага өгсөн. Мөн цагдаад өөрийн утсаар дуудлага өгсөн. Б.АмарБ.Б гэмтсэн, өөр хүн гэмтээгүй. Манай 2 хүүхэд, ээж, бид 4 зүгээр байсан. АмарБ.Б хамгаалах бүсгүй унтаж явсан учир гэмтсэн. Манай төрсөн эгчийн хүүхэд учир бид дундаасаа гаргаад хүүхдээ эмчилсэн. Одоо бидэнд ямар нэгэн зардлын баримт байхгүй. Тооцоо хийх шаардлагагүй. Би 500.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан...шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №198 дугаартай дүгнэлт:
1.Т.Пробокс маркийн 73-68 ХЭА дугаарын машиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, “24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй”, “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Т.Пробокс маркийн 73-68 ХЭА дугаарын машиныг жолоодон явсан Б.Бгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан бөгөөд “24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй”, “3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна.
3. К.Бонго маркийн 90-59 УНС дугаарын автомашиныг жолоодон явсан Ц.Зоригтхүү нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 75/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14/, тэврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12521 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65-67/, иргэний нэхэмжлэгч Ц.Зоригтхүүгийн гаргасан хүсэлт /хх-ийн 111/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.МөнхБ.Бгийн гаргасан хүсэлт /хх-ийн 108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 94-95/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний 14 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд “Toyota Probox” маркийн 73-68 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Kia Bongo Fronteir” маркийн 90-59 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Probox” маркийн 73-68 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.АмарБ.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь
Насанд хүрээгүй хохирогч Б.АмарБ.Бгийн: “...тухайн үед хамарнаас цус гарч байсан. Одоо миний бие зүгээр ямар нэгэн өвчингүй байна. Одоо бүрэн эдгэсэн. Босч явж байгаа...надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо зүгээр болсон. Би осол гарах үед цонх налаад унтаж байсан. Багана мөргөсөн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Зоригтхүүгийн: “...гэнэт миний машины ард түс тас гэсэн чимээ гарч миний машины араас мөргөх шиг болоод миний машиныг 20 орчим метр газар араас түрж явж байгаад зогссон. Тэгэнгүүт би машинаасаа гараад хартал саарал өнгийн суудлын машин миний машины зүүн хойд талыг мөргөсөн байдалтай зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бгийн: “...Би тэр машины ард тулж ирэнгүүтээ машинаа зогсоох гэж тоормозоо гишгэх гэж байгаад сандарсандаа андуураад хаазаа гишгээд тэр машины араас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хэргийн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.МөнхБ.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Бг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Хэрэгт хураагдан ирсэн Б.Бгийн №1098206 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР