Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 154/2020/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалжтус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-эрдэнэ Улсын яллагчаар ерөнхий прокурор Д.Батбаяр Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр Хохирогч Д.Азжаргал

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000180016 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Буянтын **-ын ** тоотод амьдардаг, урьд ял шийтэл эдлэж байгаагүй, ******* овогт*******ын******* , регистрийн дугаар******* нь

2020 оны 01 сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Чингэл сумын Такешкен боомтын нутаг дэвсгэрт байрлах “Шар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Азжаргалын толгойнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Яллагдагч Х.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би 2020 оны 01 сарын 03-ны өдөр би нүүрс тээвэрлэн Хятад ард улсын Тайкешкен боомт орсон. Буцаж

 

гарах гэтэл цаг амжихгүй Тайкешкенд компаны буудалд байрлахаар болоод Батдоржийн хамт нэг өрөөнд орсон.

Х.Азжаргал нь согтуу өрөөнд орж ирээд янз бүрээр доромжлоод байсан. Би архи уусан болохоор унтсан байсан. Маргааш нь Азжаргалын өрөөнд байрлаж байсан өрөөнд явж ороход Аптанзаяа, Ууганбат нарын хамт хөзөр тоглоод сууж байсан. Батдорж, Азжаргал хоёр маргаж байтал Баянмөнх Батдоржийг аваад гарсны дараа би Азжаргалд чи нэг газар хамт ажилладаг байж ингэж болохгүй гэж хэлээд Азжаргалын зүүн нүдний дээд хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохьсон. Азжаргал нүүрээ дараад тонгойгоод байсан. Тэгээд өрөөнөөс гараад өрөөндөө ороод унтсан.Маргааш нь хилээр гараад ирчихсэн.Азжаргалыг надаас өөр хүн цохиж зодоогүй. Би хохирол төлбөр төлж өгөөгүй байгаа. Шүүхээс хичнээн төгрөгний хохирол төлбөр гарна тэр баримтын хэмжээнд төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогч А.Азжаргалын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би энэ хэрэгт урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан түүн дээр нэмж хасах зүйл байхгүй байна. Х.Эрдэнэочирын үйлдлээс болж надад гэмтэл учирсан.Хохиролоо нэхэмжилнэ. Би гэмтэл аваагүй бол ажлаа хийгээд явах байсан. Гэмтэл авсны улмаас ыи 2 удаагийн рейсны мөнгөө авч чадаагүй.Ажилдаа яваагүй болохоор өөрт учирсан хохиролоо нэхэмжилнэ. Хохиролын баримт байгаа. Шүүх хуралдаанд гаргаж өгч байна.Өмгөөлөгч хохиролын талаар тайлбар хийх байх гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.... Бүгд найрамдах Хятад ард улсын Чингэл сумын Такешкейн боомтын шинээр баригдсан “Шар буудал” гэх нэртэй зочид буудалд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой 16 цагийн орчимд Д.Азжаргалын байрлаж байсан өрөөнд жолооч Баянмөнх,*******, Амгалан бид дөрөв ороход тэдний өрөөнд Азжаргал, Алтанзаяа, Ууганбат нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би Азжаргалыг чи өчигдөр намайг согтуу байхад зодсон байна гэхэд би зодоогүй гээд байсан, тэгээд бид хоёр маргалдаад барилцаад авсан би толгой руу нь нэг удаа гараараа цохисон тэгэхэд хажуунаас Баянмөнх цээж рүү нэг удаа өшиглөсөн түүний дараа Х.Эрдэнэ-Очир нүүр лүү нь гараараа цохиж байсан. Тэгээд салцгаагаад бид өрөө өрөөндөө орсон. Урьд өдөр нь Д.Азжаргал нь архи уучихаад жолооч нарын өрөө хэсээд согтуурхаад яваад байсан түүнээс болоод бид нар түүнийг цохичихсон юмаа. Тухайн үед бид нар архи дарс уугаагуй эрүүл байсан. Тухайн үед Азжаргалын биед ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Азжаргал намайг болон надтай хамт явсан жолооч нарыг зодож цохиогүй. Азжаргал өмнөх өдөр нь над дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж орж ирчихээд би бяртай хүн гэх мэт утгатай зүйл яриад байсан. Тухайн үед манай өрөөнд******* унтаж байсан. Тэрнээс болоод

 

маргааш нь би эрүүл болохоор нь уулзъя гэж бодоод өрөөнд дагуулж явж орсон. Тэгээд Азжаргалтай муудалцаж байсан чинь Баянмөнх хажуунаас орж ирээд салгасан. Азжаргал бид хоёр салчихаад байж байсан чинь Х.Эрдэнэ-Очир Азжаргалыг нэг удаа цохисон гэх мэдүүлэг,

 

 

§

Text Box: §Гэрч Д.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн... Би нүүрс тээвэрлэдэг тээврийн жолооч байгаа юмаа. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нүүрсээ ачаад хил гарсан. Тэгээд Бүгд найрамдах Хятад ард улсын Чингэл сумын Такешкейн боомтын шинээр баригдсан “Шар буудал” гэх нэртэй буудалд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой 16 цагийн орчимд жолооч Д.Азжаргалын байрлаж байсан өрөөнд жолооч Батдорж, Эрдэнэ- Очир, Амгалан бид дөрөв ороход тэдний өрөөнд Азжаргал, Аптанзаяа, Ууганбат нар хөзөр тоглоод сууж байсан. Азжаргалын өрөөнд ороод Батдорж нь Азжаргалтай маргалдаад тэр хоёр барилцаж аваад Батдорж нь Азжаргалын толгой руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би больцгоо гэхэд тэр хоёр үгэнд орохгүй байхаар нь би Азжаргалын цээж рүү нэг удаа өшиглөсөн. Сүүлд******* бас Азжаргалын зүүн нүд рүү нь гараараа цохисон. Тэгээд удалгүй салцгааж өрөө өрөөндөө орсон. Миний ойлгосоноор урьд өдөр нь Азжаргал архи уугаад өрөө болгоны хаалга цохиж яваад Батдоржтой маргалдсан юм шиг байна лээ. Түүнээс болоод тэр хоёр маргах шиг болсон. Батдорж, Азжаргал хоёр барилцаж аваад салахгүй, боль гэхэд үгэнд орохгүй байхаар нь би Азжаргалын цээж рүү өшиглөсөн юмаа.Тухайн үед би нар архи дарс уугаагүй эрүүл байсан. Тухайн үед Азжаргалын биед ил харагдах шарх сорви гэмтэл харагдаагүй. Азжаргал намайгболон надтай хамт явсан жолооч нарыг зодож цохиогүй ...”гэх мэдүүлэг,

 

а

Text Box: аГэрч Э.Алтанзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Такешкейн боомтын шинээр баригдсан “шар буудал” гэх нэртэй буудалд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны орой 16 цагийн үед тээврийн жолооч Д Азжаргал, Ууганбат хоёрын байрлаж байсан 332 тоот өрөөнд Д.Азжаргал, Ууганбат бид гурав хөзөр тоглоод сууж байтал жолооч Амгалан, Батдорж,*******, Баянмөнх нар орж ирээд Батдорж нь та нар наад хөзөрөө боль Азжаргал чи өчигдөр намайг согтуу байхад зодсон байна гэсэн тиймэрхүү юм яриад тэр хоёр маргалдаад улмаар барилцаад авсан. Би тухайн үед больцгоо гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд Батдорж Азжаргал хоёр барилцаж аваад ноцолдож байгаад Батдорж нь Азжаргалын нүүрлүү нь нэг удаа гараараа цохиж байсан. Би тухайн үед гарч өөрийнхөө байрлаж байсан өрөөнд ороод гутлаа өмсөөд буцаад ороод ирэхэд тэд нар маргалдаад байсан. Тэгэхээр нь Ууганбат бид хоёр гараад явчихсан. Баянмөнх нь намайг гутлаа өмсөөд ороод ирж байхад Азжаргалын цээж рүү нэг удаа өшиглөж харагдсан.******* Азжаргалыг цохиж байхыг

 

 

хараагүй. Тухайн үед бид нар архи дарс уугаагүй эрүүл байсан. Тухай үед Азжаргалын биед ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“Бүгд найрамдах хятад ард улсын Чингэл сумын Такшикейн боомтын шинээр баригдсан “шар буудал” гэх нэртэй буудалд 2020 оны 01 дүгээр сарын 05- ны орой 16 цагийн үед тээврийн жолооч Д.Азжаргал, Алтанзаяа бид гурав хөзөр тоглоод сууж байтал гаднаас жолооч Амгалан, Батдорж, Эрдэнэ- Очир, Баянмөнх нар орж ирээд Батдорж нь чи өчигдөр намайг согтуу байхад зодсон байна гээд Азжаргалд хэлэхэд Азжаргал тийм юм байхгүй хэн тэгж байна гээд хэрэлдэж байгаад тэр хоёр заамдалцаж аваад Тэгээд тэд нар маргалдаад салахгүй байхаар нь Алтанзаяа бид хоёр гараад явчихсан. Цааш нь юу болсоныг би мэдэхгүй гэх мэдүүлэг,

Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 82 дугаартай ....Х.Эрдэнэ-Очирын зүүн талын нүдний дээд, доод зовхи, хамрын уг хэсэгт цус хуралт гэмтэлтэй. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Х.Эрдэнэ-очирын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролын баримт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болон прокуророос шүүх хуралдаанд гаргаж байгаа гэм буруугийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь 2020оны01 сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Чингэл сумын Такешкен боомтын нутаг дэвсгэрт байрлах “Шар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Азжаргалын толгойнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэм буруугийн улмаас хохирогчид учирсан хохиролыг нотлох баримтын хэмжээнд гаргаж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа хохиролын баримтаас хохирогчийн ажилгүй байсан хугацааны 2 удаагийн рейсны /тээвэрлэлтийн/ зардалд

  1. төгрөг, томографи 225000 төгрөг, эм тарианы үнэ 25200 төгрөг, Ховд явах бинзений зардал 60000 төгрөг, ЭХО үзлэгийн үнэ 73500 төгрөг, шинжилгээний үнэ 44000 төгрөг нийт 927.700 төгрөг гаргуулж хохирогч Д.Азжаргалд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохиролын баримтаас өмгөөллийн зардал 800.000 төгрөг, олох байсан орлогоос

  1. төгрөг, бусад эм тарианы зардал 250.000 төгрөг гэх хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өмгөөллийн хөлс болон нотлох баримтгүй 250.000 төгрөгний зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохгүй.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас учирсан хохиролоо төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ,анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн нь хувийн байдлыг хэргийг хянан шийдвэрлэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөг зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэ-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс 927.700 төгрөгний хохирол гаргуулж хохирогч Д.Азжаргалд олгож хохиролоос
  1. төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эрдэнэ-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний