Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Дэлгэр овогт Балжиннямын Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чимэддоржид холбогдох 1923001420089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багт оршин суух, 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзах ял, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Дэлгэр овогт Балжиннямын Чимэддорж, Регистрийн дугаар: ИК86021917, Дэлгэр овогт Балжиннямын Чимэддорж нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Балжиннямын Чимэддорж нь 2019 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багийн нутаг Цагаан нуурын задгай гэх газраас Улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл хулгайлсан хэргийн үйл баримт нь мотоциклоо алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Оюунтөгсийн “...орой 22 цагийн үед ... аав чинь хайччихсан юм бэ? гэхэд хоолонд явна гээд мотоциклтойгоо гараад явсан гэсэн. ...Аав хашааны ард согтуу унтаж байна. Мотоцикл нь байхгүй байна гэж хэлээд бид гурав унтаад өгсөн. Тэгээд өглөө манай нөхөр Энхтүвшин мотоциклоо хайгаад өглөө гараад явсан. Мотоциклоо олоогүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Энхтүвшингийн “ ...2019 оны 07 дугаар сарын 30-нд ...Улаанбаатараас ирсэн нутгийн хэдэн дүү таараад нэг шил соёрхол нэртэй 75-тай архи өгөөд тэрийг нь гэртээ харьж ганцаараа орж гарч уугаад гэрийн гадаа байсан мотоциклоо унаад гэрийнхээ хажууд байсан. ...би тэгээд баярын талбайн хойно тасраад унтаад өгсөн юм. ...унтаж байгаад манай хүүхэд Хишиг-Очир хойд талаас иртэл би унтаж байсан гэсэн. Тэгээд намайг сэрээгээд гэрт оруулж унтуулаад орхисон. Манай хүүхдийг ирэхэд миний хажууд мотоцикл байхгүй байсан гэж манай хүүхэд ярьсан. ...унтаж байх хооронд миний мотоциклыг хүн аваад явсан байх...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч Б.Чимэддоржийн “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүмүүстэй архи уугаад шөнө буцах гэсэн чинь унаа олдохгүй байсан. Тэгээд гудамжинд явж байсан чинь баярын талбайн ард улаан өнгөтэй Даюун маркийн мотоциклын гэрэл нь асчихсан зогсож байхаар нь тухайн мотоциклын хажууд яваад очсон чинь мотоциклын хажууд хүн байхгүй, түлхүүр нь толгойдоо байсан. Тэгэхээр нь тухайн мотоциклыг асааж унаад Сантмаргаз сум явсан. Тэгээд гэртээ хариад амбаартаа хийгээд орхисон. Дараа нь өөрийн мотоциклын банк, суудал, крило зэргийг аваад нөгөө Даюун маркийн мотоциклын банк, суудал, крило зэрэгтэй солиод тавьчихсан... Би тэр мотоциклыг Сантмаргаз сум руу унаж очоод өөрийн хашаанд байдаг хуучин байшингийн үүдэнд байх таамбарт хийсэн... Би мотоциклын эд ангийг солихдоо байшингийн таамбарт сольсон... Би мотоциклын сольсон эд ангийг байшингийн чердак руу хийсэн...Би өөрөө UB мoto маркийн улаан шаргал өнгийн мотоциклтой байсан... Миний мотоциклын эд анги Даюун маркийн мотоциклын эд ангитай хоорондоо таардаг... Мотоциклыг нь буцааж өгнө. Тэгээд нэхэмжилсэн хохирлыг нь барагдуулна. ...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б.Чимэддоржийн оршин суух хашаанд байрлах байгууламжид үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Б.Чимэддоржийн үйлдлийн улмаас хохирогчид 2.150.000 төгрөгийн хохирол учирсан нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Завхан аймгийн Сантмаргаз сумын үнэлгээний комиссийн “Улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй шинэ мотоциклыг 2.150.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.Чимэддорж нь хохирогчийн Улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Б.Чимэддоржийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Шүүгдэгч Балжиннямын Чимэддоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Чимэддорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн бөгөөд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Чимэддоржид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дэлгэр овогт Балжиннямын Чимэддоржийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэлгэр овогт Балжиннямын Чимэддоржид 245/хоёр зуун дөчин тав/цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэлгэр овогт Балжиннямын Чимэддоржид оногдуулсан 245/ хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хугацаанд биелэгдээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 4.Шүүгдэгч Б.Чимэддоржид 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5.Шүүгдэгч Б.Чимэддорж нь хохирогч Б.Оюунтөгсөд хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдсугай. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүгдэгч Б.Чимэддоржийн хувьд ногдох хөрөнгөнөөс “Бор хээр морь, Хүрэн алаг хязаалан үрээ, Хүрэн хязаалан үрээ зэрэг 3 тооны 2.600.000 төгрөгийн үнэ бүхий адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА