Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0459 |
Огноо | 2014-11-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0459
2014 оны 11 сарын 27 өдөр Дугаар 459 Улаанбаатар хот
Г П
“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Л.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Ц.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ “Татварын улсын байцаагчийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210079 дүгээр актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Уг хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс гаргасан уг актын “Дайны эрсдэлийн даатгалын хураамж” нэрээр шилжүүлсэн орлогод актаар ногдуулсан төлбөрийн хүсэлттэй холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Маргаан бүхий актаар дайны эрсдэлийн даатгал шилжүүлсэн орлогод ногдох татварыг суутган төлөөгүй нь тогтоогдсон. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ нь шилжүүлсэн орлого биш болж байна. Тэгэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болж төлөгдөх ёстой. Улсын дээд шүүхээс дараагийн татвал ногдуулах орлогыг шийдүүлэхээр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр
буцаасан гэж ойлгож байгаа. Иймд актыг түдгэлзүүлж, манай байгууллагаар шийдвэрлүүлэхээр буцаавал татварын ногдлыг зөв тодорхойлно.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 413 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3.1-т заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 дүгээр актыг хэргийн нөхцөл байдлыг судлан шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 413 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий актаар тогтоосон төлбөр, татвар ногдох орлого, хүү, алданги, торгуулийг зөвтгөн тооцож дахин шинэ акт гарах хүртэл татварын улсын байцаагчийн 2011 оны 6 сарын 30-ны өдрийн 210079 тоот актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчиж байна. Учир нь:
1/ “М” ХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдох 2011 оны 210079 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 458 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хянуулахаар Улсын дээд шүүхээс шийдвэрлэсэн.
Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 тоот шийтгэх тогтоолд "... эрүүгийн хэргийн тогтоол нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц шинэ баримт байна" гэж үзсэн нь татварын улсын байцаагчийн актын "Дайны эрсдэлийн даатгал"-тай холбоотой хэсгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх өөрөө дахин хянан шийдвэрлэх боломжтой болохыг тогтоосон.
21 Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т '"татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэх"- ээр заажээ. Өөрөөр хэлбэл татвар төлөгч аливаа хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд байцаагчаас "акт" үйлдэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүхийн 413 тоот шийдвэрт 2011 оны 6 сарын 30-ны өдрийн 210079 тоот актын хувьд дээрх үндэслэл Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 тоот шийтгэх тогтоолоор "... эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэрт
нөлөөлөхүйц шинэ баримт байна" гэж үзсэн нь татварын улсын байцаагчийн актын "Дайны эрсдэлийн даатгал"-тай холбоотой дүн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д зааснаар татвар ногдуулсан нь үндэслэлгүй болох нь тогтогдсоныг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн, улмаар уг орлого нь “М” ХК-ийн дансанд 2013 онд орж, мөн оны татварын тайланд тусгагдаж орлогын татвар ногдуулсан байхад Татварын хууль тогтоомжид нийцэхгүй буюу дахин акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн баримтаас "Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаад улсад шилжүүлсэн орлого нь “М” ХК-ийн дансанд 2013 онд орсон болох нь харагдаж байгаа. Иймээс 2013 оны татварын тайлан, балансын болон татвар төлөлтийн асуудлыг 210079 тоот актаас тусад нь авч үзэх ёстой буюу одоо зөвхөн маргаан бүхий актаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д зааснаар татвар ногдуулсан нь үндэслэлтэй байсан эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.
3/ Нэгэнт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 458 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор актын бусад үндэслэлийг шийдвэрлэсэн тул энэ талаар хариуцагч дахин акт гаргах шаардлагагүй.
Харин өмнөх шүүхийн шийдвэрт актаар тогтоосон зөрчлөөс хасаж тооцсон татвартай холбоотой алданги, хүү, торгуулийн талаар дурдаагүй гэх үндэслэлээр холбогдох хүү, алданги, торгуулийг төлүүлнэ гэж хариуцагч Татварын байгууллага үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Үүнийг дахин акт гаргах замаар бус "Дайны эрсдэлийн даатгал"-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хүү, торгууль, алдангийг хасаж тооцон, актаар “зөрчил" гэж үзсэн байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй тохиолдолд түүний дагуу ногдуулсан хүү, торгууль хасагдах ёстой талаар дүгнэлт хийх боломжтой.
Мөн нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн нэгэнт гаргачихсан актын хууль зүйн үндэслэлд маргаж байхад шүүхээс "актыг зөвтгөөд өөр төрлийн зөрчил олж ирэх. Актын үндэслэлийг өөрчлөн хууль зүйн өөр үндэслэлээр нөхөн татвар ногдуулах, улмаар эрүүгийн хэргийн хохирогч болсон “М” ХК-д дахин акт гаргах замаар хариуцлага хүлээлгэхээр" шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Иймээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж анхан шатны шүүхийн 2014 оны 9 сарын 17-ны өдрийн 413 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг дахин
п
тодруулсны дараа хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “М” ХК-иас “Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Ц: Д.Г нарын 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 тоот актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянаж үзээд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Ц, Д.Г нар нь “М” ХК-ийн 2006-2010 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, татварын улсын байцаагчийн 210079 тоот актаар1 нийт 21.397.606.5 мянган төгрөгийн зөрчилд 4.492.328.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 1.130.727.7 мянган төгрөгийн торгууль, 119.568.1 мянган төгрөгийн хүү, 864.702.3 мянган төгрөгийн алданги, нийт 6.607.326.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан талсах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор 1.218.347.600 төгрөгийг хүсэж, 5.388.979.000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгч “М” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа татварын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 тоот актаар тогтоосон дараах зөрчлүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 210079 тоот актаас эс зөвшөөрсөн зөрчил тус бүрээр дүгнэвэл:
Нэхэмжлэгчээс 2008, 2009, 2010 онуудын баяр ёслол, хүлээн авалтын зардлыг залруулж тооцоогүй зөрчилд ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин 2007 оны 163.016.6 мянган төгрөгийн зөрчилд 40.754.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 20.377.1 мянган төгрөгийн хүү нийт 61.131.3 мянган төгрөгийн өр, төлбөр нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, чөлөөлөгдөнө гэж маргаж байна.
Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь...” 6.1.3-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж
татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг" тус тус чөлөөлөхөөр заасан байна. Татварын улсын байцаагчийн 210079 тоот актаар баталгаажсан нэхэмжлэгчийн татварын тайлан гаргахдаа баяр ёслол, хүлээн авалтын зардлыг залруулж тооцоогүй зөрчилд тавигдсан өр төлбөр нь дээрх хуульд заасан хугацаанд өөрөөр хэлбэл 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож баталгаажигдсан өр төлбөр бус, 2007 оны зөрчилд ногдуулан баталгаажсан өр төлбөрт хамаарч байгаа нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтад хамруулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад холбогдох энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “М” ХК-ийг ажилчдын орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчилд 2007-2010 онуудад нийт 1.1201.720.0 мянган төгрөгийн зөрчилд 270.430.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.000.0 мянган төгрөгийн торгууль, 27.080.0 мянган төгрөгийн алданги, 65.215.0 мянган төгрөгийн хүү нийт 404.725.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг татварын маргаан таслах зөвлөлөөс тооцооллын алдаанаас үүсэн 80.000.0 мянган төгрөгийн зөрчилд ногдох төлбөрийг хасаж шийдвэрлэсэн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт” нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор заасан бөгөөд дээрх зөрчилд тооцсон дүнгээс хувь хүний орлогын албан татвар суутгаж төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул татварын улсын байцаагчийн актын энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.
Эргэлтийн хөрөнгө акталж данснаас хассаныг үйл ажиллагааны бус зардалд бичиж татвар ногдох орлого бууруулсан 2007 оны 213.926.2 мянган төгрөгийн зөрчилд 53.481.55 мянган төгрөгийн нөхөн татвар, 26.740.78 мянган төгрөгийн нийт 80.222.3 мянган төгрөгийн төлбөр, 2009 оны 33.373.5 мянган төгрөгийн зөрчилд
|
мянган төгрөгийн алданги нийт 144.1 мянган төгрөгийн төлбөр тус тус ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд эргэлтийн болон үндсэн хөрөнгө акталж данснаас хассан зардал нь хамаарахгүй байх тул татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй юм. Иймд татварын улсын байцаагчийн актаар энэ зөрчилд тавьсан төлбөр үндэслэлтэй гэж үзлээ.
Татварын улсын байцаагчийн актаар 2010 оны сургалтын зардлыг залруулж тооцоогүй 153.163.2 мянган төгрөгийн зөрчилд 38.290.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 11.487.2 мянган төгрөгийн торгууль, 2.986.7 мянган төгрөгийн алданги нийт 52.764.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчээс сургалтын зардлыг залруулан тооцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан 2010 оны тайланд залруулга хийгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Татварын улсын байцаагчийн актаар 2009 онд барилгад элэгдэл илүү тооцсон
Нэхэмжлэгчээс үнэлгээ хийлгэсний дараа элэгдэл тооцсон үнэлгээ хийгдээгүй байхад элэгдэл тооцож татвар ногдох орлого буруулсан гэж акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана", Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-гийн 8-д “Эд анги болон үйлчилгээний тоног төхөөрөмжийг ихэнх тохиолдолд бараа материал гэж ангилах ба ашигласан хэмжээгээр ашиг алдагдлын хэсэгт хүлээн зөвшөөрнө. Харин аж ахуйн нэгжийн нэг ба түүнээс дээш жил ашиглана гэж тооцож байгаа томоохон эд анги болон нөөцөлж буй тоног төхөөрөмжийг үндсэн хөрөнгө гэж үзнэ. Үүнтэй төстэйгөөр хэрэв эд анги нөөцөлж буй
|
тоног төхөөрөмжийг зөвхөн үндсэн хөрөнгөтэй холбоотой ашигладаг бол тэдгээрийг мөн үндсэн хөрөнгө гэж бүртгэнэ” гэж тус тус заасан бөгөөд дээрх зөрчлүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “татварын улсын байцаагч дахин үнэлгээний хугацааг буруу тооцож гаргасан" гэж дүгнэсэн байх ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул татварын улсын байцаагчийн актаар өртгөө нөхсөн барилгад элэгдэл тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан, элэгдлээрээ өртгөө нөхсөн дахин үнэлгээ хийгдээгүй онгоц, түүний эд ангид элэгдэл тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан нийт 235.275.0 мянган төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.
2009-2010 онд газар эзэмших гэрчилгээг биет бус хөрөнгөд бүртгэж, элэгдэл байгуулан татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж үзэж нийт 8.493.3 мянган төгрөгийн зөрчилд 2.123.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 637.0 мянган төгрөгийн торгууль, 388.4 мянган төгрөгийн алданги нийт 3.148.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ. Нэхэмжлэгчээс “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан. Иймд бид газарт биш эрхийн хувьд элэгдэл тооцно...” гэж тайлбарлаж байна.
Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "... татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна" гэж заасан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй" гэж заасан ба нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийнх нь хувьд элэгдэл тооцно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд татварын улсын байцаагчид нэхэмжлэгч компанийг газар эзэмших гэрчилгээг биет бус хөрөнгөд бүртгэж элэгдэл тооцсон гэж үзэж акт тавьсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
А310 онгоцны программд элэгдэл байгуулж татвар ногдох орлого бууруулсан гэж 2010 оны 56.940.7 мянган төгрөгийн зөрчилд 14.235.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 4.270.6 мянган төгрөгийн торгууль, 1.110.3 мянган төгрөгийн алданги нийт
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс мөн 2010 оны 10.234.6 мянган төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгосон
|
байх ба Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д элэгдэл, хэмжилтийн нэгжийн талаар аж ахуйн нэгж үндсэн хөрөнгийн томоохон хэсэг бүрийн элэгдлийн зардлыг тусад тодорхойлно гэж, мөн стандартын 16-гийн 8-д заасны дагуу онгоцны программд элэгдэл байгуулж татвар ногдох орлого бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгов.
2010 оны капиталжуулсан, шилжүүлсэн, худалдан авсан барилга байгууламжид элэгдэл илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж нийт 37.083.4 мянган төгрөгийн зөрчилд 9.270.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 2.781.3 мянган төгрөгийн торгууль, 723.1 мянган төгрөгийн алданги нийт 12.775.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Энэ хуулийн 12.2-т заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл хорогдлын шимтгэл тооцно” гэж заасан байна.
Нэхэмжлэгчээс “...капиталжуулалтын элэгдлийг тооцоолохдоо тооцооллын алдаа гаргаж элэгдэл тооцох хугацааг буруу тооцсон...” гэсэн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “татварын улсын байцаагчид дахин үнэлгээ хийсний дараа элэгдэл тооцох хугацааг буруу тооцсон тул акт үндэслэлгүй” гэсэн дүгнэлтээр барилга байгууламжид элэгдэл илүү тооцсон гэх зөрчил үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч, актын энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Татварын улсын байцаагчид А-310 онгоцны засварын зардлын капиталжуулах хэсгийг зардалд бичиж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж, 2008-2010 оны нийт 5.301.664.1 мянган төгрөгийн зөрчилд 1.054.655.3 мянган төгрөгийн нөхөн татвар,
Хариуцагчаас нэхэмжлэгч “М” ХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар урсгал засварын зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байна. Үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно гэж заасныг зөрчсөн гэж акт тавьсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “...онгоц нь нислэг гүйцэтгэхийн тулд нислэгийн тодорхой цаг тутамд тодорхой хуваарийн дагуу үзлэг, шалгалт, засварт орох ёстой. Энэ үзлэг
шалгалт нь А, В, И, С, й гэсэн ангилалтай байх бөгөөд А, В хэлбэрийн үзлэг, шалгалт, засварын зардлыг үйл ажиллагааны зардлаар хүлээн зөвшөөрдөг. Харин хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ нь онгоц заавал 7 хоногоос 2 сарын хугацаанд сул зогсолт хийж байж хийгддэг. И, С, О үзлэг шалгалт, засварын зардлыг хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэн капиталжуулалт хийж бүртгэдэг. Гэтэл улсын байцаагч урсгал засварын зардлын дүнг зөрчил гэж тооцсон нь үндэслэлгүй. Татварын маргаан таслах зөвлөлөөс энэ зөрчилд холбогдох баримт ирүүлээгүй гэж хэвээр үлдээсэн, шүүхэд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн...” гэж маргаж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” нь татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж заасан байх ба нэхэмжлэгчээс энэ зөрчилтэй холбогдох засвар үйлчилгээний болон сэлбэг хэрэгслийн зардлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд актын энэ зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Валютын бодит бус алдагдлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон 2009 оны 647.123.8 мянган төгрөгийн зөрчилд 161.781.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 48.534.3 мянган төгрөгийн торгууль, 45.298.7 мянган төгрөгийн алданги нийт 255.613.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2008 оны 1.057.865.3 мянган төгрөгийн бодит бус алдагдлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар залруулга хийсэн гэж үзэж зөрчилд холбогдох төлбөрийг хасаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчээс ”... 2009 оны тооцоонд олзоор бүртгэсэн дүнг зардлаар бүртгэсэн дүнтэй андуурч акт тогтоосныг шалгалгүйгээр зөрчилд тооцсон...” гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч “М” ХК-иас шүүхэд ирүүлсэн 2010 оны 7 дугаар сарын 26- ны өдрийн аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын 2009 оны 4 дүгээр улирлын тайлан, 2009 оны татвар ногдох орлогоос хасагдах бусад зардлын дүнгийн задаргаа, аж ахуйн нэгжийн орлогын татварын тайлангийн тодруулга, татвар ногдох орлогын дэлгэрэнгүй зэрэг баримтуудыг үндэслэн дээрх зөрчилд ногдох 255.613.9 мянган төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М” ХК-иас гаднын байгууллагад өгсөн хандив, санхүүжилтийг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчлийн хувьд маргаагүй бөгөөд харин 2007 оны зөрчил гэж үзээд Өршөөлийн тухай хуульд хамрагдана гэж маргаж байна.
Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь...” 6.1.3-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” тус тус чөлөөлөхөөр заасан байна. Дээрх өр төлбөр нь хуульд заасан хугацаанд буюу 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон баталгаажигдсан өр төлбөр бус, 2007 оны зөрчилд ногдуулсан өр төлбөрт хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул татварын өршөөлд хамруулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “М” ХК нь 2007-2010 онуудад дайны эрсдэлийн даатгалын хураамжийг Хонг-Конг, Японы харъяалалтай “Вез* \Л/еаШл ПтИеР Ау1аРоп 1пзигапсе Огоир” компанид шилжүүлэхдээ татвар ногдуулаагүй нийт 8.781.685.2 мянган төгрөгийн зөрчилд 1.756.337.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 366.881.3 мянган төгрөгийн торгууль, 346.534.5 мянган төгрөгийн алданги нийт 2.469.752.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Нэхэмжпэгч “М” ХК-иас “...17 удаагийн үйлдлээр “Вез1 \Л/еа11Р ПтИеб Ау|аНоп 1пзигапсе Огоир” компанийн данс руу 8.781.685.2 мянган төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох нь тогтоогдсон тул албан татвар ногдох орлогод хамаарахгүй ” гэж маргаж байна.
“М” ХК-д ажиллаж байсан эрх бүхий этгээдүүд 7.271.731.80 /долоон тэрбум, хоёр зуун далан нэг мянга, долоон зуун гучин нэг зуун, наян/ долларыг гадаад улсын “Вез1 \А/еа11И ПтИес! Ау|а1:юп 1пзигапсе Огоир” компанитай “Дайны эрсдэлийн даатгал”- ын гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн шилжүүлэн завшиж, 9.365.569.134 /есөн тэрбум, гурван зуун жаран таван сая, таван зуун жаран есөн мянга, нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсныг буруутай этгээдээс гаргуулж “МИАТ” ТӨХК-нд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 652 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 465 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
Тиймээс “М” ХК-иас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч болох
Япон, Хонконг-д байрлах “Вез1 \А/еаШп ИтИес) Ау1аИоп 1пзигапсе Сгоир” компанид шилжүүлсэн орлого нь Монгол Улсад үзүүлсэн үйлчилгээний орлого биш болох нь тогтоогдож байгаа түүнийг учраас албан татвар ногдуулах орлогод хамааруулж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, мөн зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар", 17.2.9 “г”-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого" заасны дагуу албан татвар ногдуулах боломжгүй.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “М” ХК-иас Япон, Хонконг -д байрлах “Вез1 \Л/еа1(б ПтИес! Аү1аНоп 1пзигапсе Сгоир” компанид шилжүүлсэн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дээрх хуулийн дагуу суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд татвар ногдуулсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М” ХК-иас татварын улсын байцаагчийн 210079 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 17.210.223.7 /арван долоон сая, хоёр зуун арван сая, хоёр зуун хорин гурван мянга, долоон зуу/ төгрөгийн зөрчилд ногдуулсан 5.338.979.0 /таван тэрбум, гурван зуун гучин найман сая, есөн зуун далан есөн мянга/ төгрөгийн төлбөрөөс 4.961.117.500 /дөрвөн тэрбум, есөн зуун жаран нэгэн сая, нэг зуун арван долоон мянга, таван зуу/төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 413 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1.6, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.3, 13.9, 17 дугаар зүйлийн 17.2.9, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Ц, Д.Г нарын 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210079 тоот актаар тогтоосон нийт 17.210.223.7 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 5.338.979.0 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг 4.961.117.5 мянган төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.