Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 275

 

 

                                                                                                                               

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

-шүүгдэгч Э.Баттулга нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтооол үйлдэж ирүүлсэн Энхбаярын Баттулгад холбогдох Эрүүгийн 201619000605 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1993 оны 09 сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Жүр-Үр” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот СХД-ийн 31-р хороо, Дунднаран 10-294 тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Энхбаярын Баттулга / РД:ЙО93092731/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Баттулга нь 2016.07-15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Сүүж амралтын газар амарч байхдаа иргэн О.Алтанхуягын С-7 Самсунг маркийн утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.

Хохирогч О.Алтанхуяг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: “...2016-07-15-наас 2016-07-17-ны хооронд манай ажлын хамт олон Сүүж амралтын газар амарч байсан бөгөөд Тухайн амралтын газар амарч байхдаа өөрийн 68-09 унн дугаартай авто машиндаа эхнэртэйгээ утсаар ярьж байгаад 04 цагын үед машиндаа утсаа хажуудаа тавиад унтсан өглөө 11 цагын үед сэрэхэд миний гар утас алга болсон байсан бөгөөд би машиндаа утсаа хайгаад олдохгүй болхоор нь хүний утсаар өөрийн утас руу залгаж үзэхэд утас маань холбогдох боломжгүй боломжгүй гэж хариу өгч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би машинийхаа хойд хоёр хаалгаа онгорхой унтсан бөгөөд гар утсаа хажуудаа тавиад унтсан өглөө босоход утас алга болсон” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Золмандах хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: “...2016-07-15 наас 2016-07-17-ны өдүүрдэд манай ажлын хүмүүс Сүүж Уул амралтын газар амарч байгаад манай найз О.Алтанхуяг машиндаа унтаж байгаад утсаа алдсан өглөө босоод ирэхэд машинд байсан утас нь алга болсон байсан. Сүүлд сонсож байхад манай хамт ажилдаг Баттулга авсан байсан О.Алтанхуяг нь самсунг 0-7 маркийн утас барьдаг байсан...” гэх мэдүүлэг,

Бусад баримт сэлт:

-гар утас түр хураан авсан тэмдэглэл /хх-14/,

-гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/,

-шүүгдэгч Э.Баттулгын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд ял шийтгэгдэж байгаагүй... " гэх лавлагаа /хх-34/,

-шүүгдэгч Э.Баттулгыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-29/, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-33/ байцаасан тэмдэглэлүүд,

 

Шүүгдэгч Э.Баттулга нь 2016.07-15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Сүүж амралтын газар амарч байхдаа иргэн О.Алтанхуягын С-7 Самсунг маркийн утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч О.Алтанхуягийн: “... Би машинийхаа хойд хоёр хаалгаа онгорхой унтсан бөгөөд гар утсаа хажуудаа тавиад унтсан өглөө босоход утас алга болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Золмандахын: “..манай найз О.Алтанхуяг машиндаа унтаж байгаад утсаа алдсан өглөө босоод ирэхэд машинд байсан утас нь алга болсон байсан. Сүүлд сонсож байхад манай хамт ажилдаг Баттулга авсан байсан О.Алтанхуяг нь самсунг 0-7 маркийн утас барьдаг байсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч  нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Э.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Энхбаярын Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баттулга нь хохирогч О.Алтанхуягтай сайн дураараа эвлэрсэн байх тул Э.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Э.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Э.Баттулгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Баттулгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА