| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2022/0017/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч А.Намхайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 20-486 тоотод оршин суух хаягтай, урьд
1. 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн №413 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн №486 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
3. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн №278 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
4. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №879 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
5. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №119 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ЛИ:93091414/ Хатигид овогт Амгаланбатын Намхайнямбуу.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
А.Намхайнямбуу нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Г.Дэлгэрмаагийн Хаан банкны 5740163829 тоот данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр 1,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Намхайнямбуу мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Г.Дэлгэрмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Өнөөдөр миний Хаан банкны 5740163829 дугаартай данснаас 12 цагийн үед 1,600,000 төгрөгөө хулгайд алдсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан. ... Би өчигдөр самарт явж байгаад Мандал суманд ирсэн. Тэгээд би бид нарын самарт авч явсан Болдоо гэдэг хүний байшинд хоносон. Тэгээд өнөө өглөө 11 цагийн орчим би хамт самарт явсан хүмүүс талх хиам, ундаа зэрэг хүнсний зүйл авч өгөхдөө өөрийнхөө дээрх дугаартай Хаан банкны картаа, нууц дугаарыг нь хэлж өгөөд Намхайнямбуу гэдэг хүнд өгөөд дэлгүүр лүү явуулсан. Тэр Намхайнямбуу гэдэг хүн дэлгүүр лүү яваад удалгүй орж ирээд надад “таны картыг чинь таны гар утасны чинь ард талд хийчих үү” гэж асуухаар “тэг” гэж хэлсэн. Тухайн миний гар утас Болдоо гэдэг хүний байшинд байх орон дээр цэнэглэгдээд байж байсан. Би Намхайнямбууг миний гар утасны ар талд карт хийж байхыг харсан. Тэгээд 12 цагийн орчим Намхайнямбуу гэрт орж ирээд “би жорлон орлоо, нэлээн удах байх шүү” гэж хэлээд нойлын цаас аваад гарсан. Тэгээд миний 89232380 дугаарт 1,600,000 төгрөг зарлага болж гарлаа” гэсэн бичвэр Хаан банкнаас ирэхээр нь гайхаад Намхайнямбууг хайсан боловч байхгүй болсон байсан. Тэгээд би гар утасныхаа ар талд картаа үзсэн чинь алга болчихсон байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар тал/
Гэрч Г.Энхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 12 дугаар сарын 23-нд уулнаас бригадаараа бууж ирээд уулнаас ирсэн хүмүүсээ найз Тулгын гэрт байрлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай тогооч Дэлгэрмаа надад “Намхайнямбуу миний мөнгийг аваад алга болчихлоо” гэж хэлэхээр нь “цагдаад мэдэгд” гэж хэлсэн. ... Намхайнямбуу Улаанбаатар хотоос ирээд бид нар 2021 оны 11 дүгээр сарын 07-нд уул руу самарт явсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/
А.Намхайнямбуу мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. ... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр самраас бууж Тулгаа гэх айлд Дэлгэрмаа, Болдоо, Билгүүнээ, Булгантамир нарын хамт ирээд Дэлгэрмаа дэлгүүрээс 1 литрийн соёрхол аваад бид нар хувааж ууж байгаад би Дэлгэрмаагийн виза картыг авч гараад 500,000 төгрөгөөр 3 удаа картаас нь мөнгө авч, ахиж 100,000 төгрөгөөр дэлгүүрээс тамхи, пиво авсан. ... Би тухайн үед согтуу байсан болохоор Дэлгэрмаагийн картыг аваад гарчихсан. ... Тиймээ би Дэлгэрмаад учруулсан хохирлоо 100 хувь төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сити центр” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас 14 цагийн хоорондох хяналтын камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 21-25-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 41-45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Намхайнямбуу нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Г.Дэлгэрмаагийн Хаан банкны 5740163829 тоот данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр 1,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар тал/, Гэрч Г.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, А.Намхайнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сити центр” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас 14 цагийн хоорондох хяналтын камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 21-25-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Намхайнямбууг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Г.Дэлгэрмаагийн Хаан банкны 5740163829 тоот данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр 1,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Намхайнямбуу нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруутай эсэх дээр маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Намхайнямбуу нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Г.Дэлгэрмаагийн Хаан банкны 5740163829 тоот данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр 1,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх боломжтой тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Намхайнямбуу нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол саналгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хийлийн хориг тавигдаагүй, шүүгдэгч А.Намхайнямбууд өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигид овогт Амгаланбатын Намхайнямбууг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Намхайнямбууд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хориглох” хязгаарлалт тогтоож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зэргийг тус тус анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч А.Намхайнямбууд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ