Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 360

 

1

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

улсын яллагч Д.Цолмон,

 

хохирогч Ш.Э,

 

шүүгдэгч, хохирогч З.С, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

 

шүүгдэгч, хохирогч С.У, Х.М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх прокурорын газраас шүүгдэгч З.С, Ц.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч С.У, Х.М нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010167 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тээврийн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, Барилгачдын 2 дугаар гудамж, 24-Б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 72 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт З-ийн С.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 

-Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ы Э.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Сод Монгол” групп-д сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 55 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Х-ийн М.
 

2

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарны 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, герман хэлний орчууулагч мэргэжилтэй, “Шинэ анагаах ухааны дээд сургуул”-ийн 4 дүгээр курсын оюутан, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Номуун 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 83 дугаар байрны 25 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С-ийн У.

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч З.С, Ц.Э-нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Х.М, Ш.Э-, С.У нарт хүч хэрэглэн зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Шүүгдэгч Х.М нь С.У-тай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр хохирогч Х.Эрдэнэшоо, З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч С.У нь Х.М-тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр хохирогч Х.Эрдэнэшоо, З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч, хохирогч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шөнө миний төрсөн өдөр болсон тул анх удаа бааранд орсон. 1 ширхэг пиво уугаад би согтсон байсан бөгөөд би тэр үед шар өнгийн үстэй байсан тул намайг хүмүүс муулж байна гэж бодсон. Машин зогсож байна гэж бодсон ч камерын бичлэг харахад би машиных нь хойноос нь гүйсэн байсан бөгөөд гэм буруугаа ойлгож байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ц.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”З.С эгч “намайг ирээд ав” гэсэн тул би найзуудтайгаа очсон. Бааранд очиход З.С гарсан тул би хойноос нь гарахад машины хаалга онгойлгож, хүнтэй муудалцаж маргалдсан. Энэ хүмүүсийн биед гэмтэл учруулсан бол уучлаарай гэж хэлмээр байна” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …”Тухайн үед манай эхнэр ангийхантайгаа уулзахаар явсан бөгөөд би эхнэрээ авах гэж очсон. Эхнэрээ аваад явж байхад машины араас З.С ирж машины хаалга онгойлгосноор ийм явдал болсон. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч хохирогч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …” Тухайн үед Ш.Э-ийн нөхөр ирж биднийг аваад хамт явж байхад камерын бичлэг дээрх үйл явдал болсон. Миний найз Ш.Э-ийг танихгүй хүмүүс зодсон тул би очиж хамгаалах гээд ийм зүйл болсон. Би хүмүүсийг гэмтээж, бэртээх бодол байгаагүй. Өөр хэлэх зүйлгүй” …… Намайг 3 удаа зодсон. Эхлээд ягаан үстэй эмэгтэй машины хаалга онгойлгоод

 

3

 

машинаас үсдэж гаргахыг оролдсон. Дараа нь би найз охиноо өмөөрч очиход олон охидууд намайг үсдэж унагаагаад замын хаалт хүртэл З.С чирсэн. Гурав дахь удаа, би Ш.Э-ийг салгах гэж байхад танихгүй эмэгтэй миний араас цохиж унагаасан байсан. Камерын бичлэгээс үзэхэд З.С намайг унагаахад Х.Эрдэнэшоо гэх эмэгтэй хүмүүсийн араас ирээд 2 удаа татаж, чирэх үйлдэл гаргаж байгаа. Одоо гомдол саналгүй, миний хохирлыг барагдуулсан” гэв.

 

Хохирогч Ш.Энхцэцэцэгт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Миний биед тархи доргилт, нүүрэн тус газар хэд хэдэн удаа маажуулсан, хөхрөлт хэдэн газар үүссэн зэрэг гэмтэл тогтоогдсон. Тухан үед ямар ч хүнд зодуулах сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан бөгөөд олон хүн байсан тул хэн намайг яаж зодсон гэдгийг мэдэхгүй байна. Ц.Э-, З.С нар үснээс зулгааж, Ц.Э-маажсан. Бусад гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Тухайн үед 6 охин байсан. Хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирол барагдсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад гэрч Э.Баярсүрэнгийн мэдүүлэг /1хх-56-57/, гэрч Б.Жүгдэрмаагийн мэдүүлэг /1хх-58-59/, хохирогч Ш.Э-ийн мэдүүлэг /1хх-28-30/, шүүх эмнэлгийн шинжээчийн 536 дугаартай дүгнэлт /1хх-63/, шүүх эмнэлгийн шинжээчийн 644 дугаартай дүгнэлт /1хх-65/, шүүх эмнэлгийн шинжээчийн 641 дугаартай дүгнэлт /1хх-67/, шүүх эмнэлгийн шинжээчийн 645 дугаартай дүгнэлт /1хх-69/, шүүх эмнэлгийн шинжээчийн 537 дугаартай дүгнэлт /1хх-71/, шүүх эмнэлгийн шинжээчийн 657 дугаартай дүгнэлт /1хх-73/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-127, 130, 131/, шүүгдэгч Х.М, хохирогч Ш.Э- нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-132-147/, шүүгдэгч З.С-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-116-118, 119-120/, шүүгдэгч Ц.Э-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-112-113, 114/, шүүгдэгч С.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-101/, шүүгдэгч Х.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-106-107, 108-110/, шүүгдэгч З.С-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-121/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-125/, “Тээврийн дээд сургуулийн сургалтын албаны тодорхойлолт /1хх-124/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /1хх-126/, гэрч З.Үүрийнтуяагийн мэдүүлэг /1хх-48-49/, гэрч С.Чойдогийн мэдүүлэг /1хх-50-51/, шүүгдэгч Ц.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-128/, шүүгдэгч Ц.Э-ийн төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-129/, мөн шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нар гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн баримтууд зэрэг болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч С.У-ыг Х.М-тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр хохирогч Х.Эрдэнэшоо, З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан,

 

шүүгдэгч Х.М-ийг С.У-тай бүлэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр хохирогч З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулсан хэмээн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4

 

 

Прокурор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр шүүгдэгч Х.М, С.У нарыг хавтгайруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ялласан нь учир дутагдалтай болжээ.

 

Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө З.С, Ц.Э нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон сидины бичлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.М С.У нар нь давтан үйлдлээр З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Х.М-т холбогдох хэргээс “давтан үйлдлээр С.У-тай бүлэглэн З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Эрдэнэшоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Х.М-тийн үйлдлийг хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг байдал тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн заасан 71.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч З.С, Ц.Э нар нь 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Х.М, Ш.Э-, С.У нарт хүч хэрэглэн зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

 

 

шүүгдэгч Х.М нь 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Эрдэнэшоогийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.М-ийн мэдүүлсэн: “…2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Парис” нэртэй баарнаас эхнэрээ авахаар өөрийн 22-44 УНҮ улсын дугаартай тоёота аллион маркийн цагаан өнгийн машинтай очсон…. Тэгээд би эхнэрээ

 

5

 

найзтай нь хамт аваад уг баарнаас гараад машинд суугаад хөдөлсөн. Тэгээд дөнгөж хөдлөөд явж байтал ардаас нэг гадуур хувцасгүй охин даллаад гүйгээд байсан. Тэгэхээр нь би эхнэрээс “өөр үлдсэн хүн байгаа юм уу” гэж асуусан. Эхнэр толинд харснаа “хөөе наадах чинь дугуйн дор орлоо зогс зогс” гэж хэлсэн. Тэгээд машин зогсонгуут тэр ягаан үстэй хүүхэн машины хаалга онгойлгоод С.У руу хашгичаад хэл амаар доромжлоод С.У-ын үснээс зулгаагаад гаргах гээд чирээд татаад байсан. Тэгэхээр нь би бууж очоод гараараа үснээс нь зулгаасан байгааг нь болиулаад цааш түлхээд хаалгаа хаасан. Тэгсэн нөгөө гадаа байсан 2 охин гарнаас барьчихсан “таксины чинь мөнгийг 2 дахин нэмж өгье, наад 2 хүүхнээ буулгаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 2 охиныг цааш нь түлхээд “байж бай” гэж хэлээд байж байтал машины урдаас эхнэр бууж ирээд “миний дүү нар хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгсэн ягаан үстэй охин Ш.Э-ийг үсдээд доош нь дараад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь ороод гарыг нь тавиулах гээд оролдож байтал араас нь нөгөө найз охидууд нь над руу дайрч эхэлсэн. Тэгээд намайг энд тэндээс зулгаагаад татаад цохиод байхаар нь би тэр охидуудыг цааш түлхсэн. Тэгээд тэд хэд миний нүүр рүү 3 удаа цохиод татаад чангаагаад цохиод байсан….Яг хэн нь цохисон болохыг тодорхой сайн санахгүй

 

байна. Тэр бичлэг дээрээс харахад ягаан үстэй охин З.С гэх охин. Тэр намайг өшиглөх гэж оролдож байгаа охин л цохиж байх шиг байсан..." /1хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-ийн мэдүүлсэн: “...Бид нарыг андуурсан л байх. Намайг машинаас буугаад очиход шууд үстээд авсан. Манай нөхөртэй намайг машинаас буухаас өмнө ярилцаж байхдаа “наад хоёрыгоо буулгаад ир таксины мөнгийг чинь хоёр нугалж өгье” гэж яриад байхаар нь машинаас буугаад очихоор намайг хараад өөрсдөөс нь эгч хүн болохоор нь “андуурч байгаа юм биш үү” гэж хэлтэл тэр З.С гэх охин үгийн зөрүүгүй шууд намайг үснээс зулгаагаад доош нь дарсан….Баруун хөмсөгний дээр учирсан

 

гэмтлийг тэр Ц.Э-гэх эмэгтэй намайг сүүлд үстэж унагаасан байхдаа маажиж учруулсан бусад гэмтлийг нь бол би ёстой мэдэхгүй байна ..."/ 1хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн  байцаалтад  хохирогч  С.У-ын         мэдүүлсэн:   “….Яагаад   зүгээр  байж

 

байгаад тэр хүмүүст зодуулсан ойлгохгүй байна. Хүн л лав маргалдаагүй...Гэмтлийг тэр ягаан үстэй охин болон урт хар үстэй охин учруулсан….Толгой руу бол З.С-

 

цохисон….Ер нь тэр охидуудад би зүгээр явж байгаад шал танихгүй хүмүүст зодуулсандаа

 

үнэхээр гомдолтой байна. Тэр хүмүүсээс маргааш нь асуухад надад яагаад зодох болсон талаараа тайлбарлаж чадахгүй байсан….” /1хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-ийн мэдүүлсэн: ”…З.С дотор эвгүй оргиод байна харилаа гээд байсан ба тэгснээ гараад явсан. Тэгэхээр нь би ардаас нь санаа зовоод гараад баарны үүдэнд гадаа зогсож байтал З.С баарнаас нилээд холдоод нэг цагаан өнгийн машины арын хаалгыг нь нээгээд зогсож байсан. Тэгсэн машины жолооч нь хаалгаа нээсэн байдалтай байж байсан ба тэгсэн нөгөө машины жолоочийн урд талын суудал дээрээс нэг үл таних эмэгтэй буугаад ирсэн. Тэгээд би

 

6

 

З.С-г таксинаас холдуулсан. Тэгсэн тэр жолооч ах бас холдуулаад З.С-гийн нээсэн байсан арын хаалгыг хаасан. Тэгсэн нөгөө талаас нь ирж байсан эгч рүү З.С очоод үстээд бариад авсан. Тэгэхээр нь З.С-г болиулах гээд ардаас нь зууралдтал нөгөө машины жолооч ах З.С-г цохиод байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь тэр залууг өшиглөтөл оноогүй. Тэгээд би тэр залуутай зууралдаж байтал тэр залуу намайг караокены үүд рүү түлхээд унагаасан. Тэгэхээр нь босоод нөхөртэй нь зууралдсан...." /1хх-46-47/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Эрдэнэшоогийн мэдүүлсэн: ”…З.С нэг машины араас нь гүйж очоод нөгөө машин нт баарнаас гараад явах замд караокены урд зогссон. Тэгээд З.С хаалгыг нь нээж байх шиг байсан. Тэгсэн нөгөө зогссон машины урд талаас ирэхэд З.С тэр эмэгтэйтэй маргалдаж байгаад зууралдаад авах шиг болсон. Тэгэхээр нь Б.Жүгдэрмаа, Э.Баярсүрэн бид 3 салгах санаатай гүйгээд очсон. Очоод би бол хараад л зогсож байсан. Тэр машинтай явж байсан хүмүүсийн нэг нь эрэгтэй хүн байсан….Б.Жүгдэрмаа салгах гээд зууралдаад байсан ба тэгж байгаад

 

З.С-                  тэр    хүмүүсээс    салсан….З.С-                  ямар     учраас    тэр      хүмүүстэй

 

маргалдсаныг  мэдэхгүй….2016   оны   12   дугаар  сарын   28-ны   өдрийн   645   дугаартай

 

дүгнэлтийг  хүлээн  зөвшөөрч   байна….Эмчилгээ  хийлгээгүй.  Гомдол   санал   гэх   зүйл

 

байхгүй. Нэхэмжлэх зүйл алга байна….”/1хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Баярсүрэнгийн мэдүүлсэн: ”…Зодоонд бол З.С, Ц.Э эгч 2 оролцсон. Тэд нар барьцалдаад байхаар нь бид нар салгах гэж оролдсон….Би бааран дотор ороод бүжиглээгүй ширээн дээр ганцаараа сууж ба

 

М.Лхагважав тасарсан байсан болохоор би М.Лхагважавыг болон ширээн дээрхи эд зүйлсээ хараад босолгүй сууж байсан болохоор талбай дээр юу болсон талаар мэдэхгүй байна. Гадаа яагаад зодолдсон талаар нь ойлгоогүй…”/1хх-56-57/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жүгдэрмаагийн мэдүүлсэн: ”…Бид нар бөөнөөр бааран дотор байж байтал З.С тамхи татна гээд баарнаас гарсан. Тэгээд удаад байхаар нь би ардаас нь Э.Баярсүрэнтэй хамт гарсан. Тэгэд хартал З.Саратуяа нэг машины хаалгыг онгойлгож байсан. Тэгээд зодолдоод байхаар нь Э.Баярсүрэн бид 2 гүйгээд очсон. Тэгсэн нэг мэдсэн Э.Баярсүрэнг нэг ах унагаасан байсан. Тэгэхээр нь би Э.Баярсүрэнг татаж босгоод тэгээд байж байгаад эргээд харахад Х.Эрдэнэшоог тэр Э.Баярсүрэнг унагаадаг ах толгой руу цохиод Х.Эрдэнэшоо газар унасан. Тэгэхээр нь би Х.Эрдэнэшоог татаж босгосон. Тэнд зодоон болоод байхаар нь жирэмсэн биетэйгээр нь Э.Баярсүрэнг гэмтэж магад гэж бодоод Э.Баярсүрэнг дагуулаад буцаад баар руу орсон….”/1хх-58-59/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №536 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Ш.Э-ийн биед тархи доргилт, дух, баруун хөмсөг баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн шанаа, хүзүү зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-63/ гэх

 

дүгнэлт,

 

\

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №644 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

    1. З.С-гийн биед тархи доргилт, баруун хацар, баруун шуунд зулгаралт, барун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо  ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-65/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №641 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

    1. Ц.Э-ийн биед тархи доргилт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

      1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-67/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №645 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

    1. Х.Эрдэнэшоогийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн ба үс халцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-69/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

    1. С.У-ын биед тархи доргилт, баруун бугалга , хоёр шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
 

 

 

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-71/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №657 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

    1. Х.М-ийн биед зовхины эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /1хх-73/ гэх дүгнэлт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-154/,

Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-130, 236, 237, 238/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрх нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүгдэгч С.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.М-т холбогдох хэргээс “С.У-тай бүлэглэн З.С, Ц.Э нарыг зодож тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Эрдэнэшоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.С, Ц.Э нарыг бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны гадна шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Х.М, Ш.Э-, С.У нарт хүч хэрэглэн зодож тэдний бие махбодид нь тус бүр хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

 

Шүүхээс шүүгдэгч З.С, Ц.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч З.С, Ц.Э, Х.М, С.У хохирогч Ш.Э- нар нь харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, бие биедээ гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч, хохирогч З.С, Ц.Э, Х.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.С, Ц.Э, Х.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.У-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Х.М-т холбогдох хэргээс “С.У-тай бүлэглэн давтан үйлдлээр З.С-, Х.Энхчимэг нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

  1. Шүүгдэгч Х.М-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З.С, Ц.Э нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Х.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  1. Шүүгдэгч З.С, Ц.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар З.С, Ц.Э нарт тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М, З.С, Ц.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар З.С, Ц.Э нарт тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Баянзүрх дүүрэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС